2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 757 мэдээ · 1153–1176 харуулж байна

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчнөөр ХОЁР хүүхэд энджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, орон нутагт 2798 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 62 хүн хэвтэн эмчлүүлж буй

856

Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана

2026 оны дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хугацаанд ажиллахгүй талаар Гаалийн байгууллагаас мэдээллээ. БНХАУ-тай хиллэдэг автозамын боомтууд өнөөдөр /2026.04.05/ "Ханш нээх өдөр" тохиож байгаа тул түр хаах аж. Харин ОХУ-тай хиллэдэг Ульхан боомт "Олон улсын хөдөлмөрчдийн баярын өдөр"-ийг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд түр ажиллахгүй

1 210

Ажиа Гэгээн Лувсантүвдэн: Залуу байгаа дээрээ л эрдэм сурах хэрэгтэй

Хөх нуураас тодорсон монгол гэгээнтэн Ажиа гэгээн Лусвантүвдэнжигмэджамцын амьдрал, намтар, оюун санааны замналыг өгүүлсэн “Алтан бумбын алдуурал” номын нээлт боллоо. Энэхүү номын борлуулалтаас орох бүх орлогыг Энэтхэгийн Ладак хотноо орших ахмад настны асрамжийн газрыг засварлан сэлбэх буяны үйлсэд зориулах аж. Тэрбээр “Би Монголд 2006 оноос эхлээд айлчилдаг болсон

1 459

ТОЙМ МЭДЭЭ

Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. УЛСТӨР: Чуулганаа бүтэн сар үргэлжлүүлж олигтой шийдвэр гаргаж чадахгүй явсаар энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдөр шинэхэн Ерөнхий сайд Н.Учрал өөрийн Засгийн газраа байгуулж гишүүдээ томилж олон нийтийн санааг амраалаа. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилохдоо “Түлш шатахууны нийлүүлэлт тасалдаж, үнэ нь огцом өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөргөдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилж байна” гэдгийг тэмдэглэлээ. Сайдын алба бол өндөр эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Хүндрэлийг сөрж, бэрхийг туулж, илүү хурдтай, эр зоригтой ажиллан, асуудлыг шийдэл болгож ачааны хүндийг даах өндөр үүрэг, хариуцлага, итгэл найдвар хүлээлгэж байгаагаа Ерөнхий сайд хэлээд Монгол Улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөр, зорилтыг биелүүлж, цаг үеийн сорилтыг даван туулахад мэдлэг туршлага, ухаан бодлоо дайчлан, хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг хатуу шаардахаа онцлов

1 370

Э.Гэрэлт-Од: Нам татвар төлөгчдийн мөнгийг хуулийн дагуу зарцуулсан эсэхийг хянах онцгой эрх үндэсний аудитын газарт бий

МУБИС-ийн НХУС-ийн доктор профессор Э.Гэрэлт-Одтой ярилцлаа. -УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр зургаан нам төрөөс санхүүжилт авсан. Төрөөс авсан мөнгөө юунд яаж зарцуулсныг Сонгуулийн ерөнхий хороо хянаж байна гэж ойлгосон. -Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр Улс төрийн намууд тайлангаа өгдөг, түүнд нь хэд, хэдэн үе шаттай хяналт тавьдаг болсон

1 214

Улаанбаатарт 2 хэм дулаан, ялимгүй цастай

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2026.04.04/ 20:00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна. Баянхонгор, Архангай, Өмнөговийн зүүн, Өвөрхангайн төв болон зүүн, Дундговийн нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна. Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

1 173

Сүүлийн 24 цагт Улаанбурханы 18 тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14540 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11741, орон нутагт 2794 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 3-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ

994

Бусдад хутгалуулсан, хутгалсан хүнээ хараагүй гэж мэдүүлжээ

​​​​​​​ Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 22 цагт иргэн “М”-ээс “Бусдад хутгалуулсан” гэх гомдол гаргаж, өргөдлөөр хандсан. Иргэн “М" нь энэ оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө бусдад хутгалуулсан, хутгалсан хүнээ хараагүй гэх тайлбар, мэдүүлэг урьдчилсан байдлаар өгөөд байна

1 266

21 дүгээр хорооллын уулзвараас Хилчин хотхон хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг сар гаруй хэсэгчлэн хаана гэв

Төлөвлөгөөт хуваарийн дагуу Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх замын хөдөлгөөнийг долоодугаар 26-ныг хүртэл хэсэгчлэн хаана" хэмээн мэдээллээ.

1 099

АТГ: 169 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Г, А нарт холбогдох эрүүгийн 1818000410214 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Яллагдагч Г нь нийтийн албанд удирдах албан тушаалтнаар ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас 80,100,000 төгрөгийн үнэ бүхий “Дархан-144” элит сортын 89 тонн улаан буудайн үрийг “ӨА” компанид олгож бусдад давуу байдал бий болгожээ. Улсын нөөцөөс бараа материал, зээлээр олгох гэрээ хэлцэлгүй, төлбөргүйгээр үрийн буудай олгохоор шийдвэрлэн бусдад хууль бус үүрэг өгч, улсад 80,100,000 төгрөгийн хохирол учруулсан боловч дээрх хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор 2 жилийн хугацаанд салбарын нөөцийн санд элит сортын улаан буудайн үр байгаа мэтээр тусган, тайлан мэдээ гаргаж байжээ. Яллагдагч Г, А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 80,000 төгрөгийг зарцуулсан байна. Мөн хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэргүйгээр гэрээ байгуулан “Ж” компанид “Дархан-144” элит сортын 40 тонн улаан буудайн үр өгч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас улсын нөөцийн санд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоосон байна. Яллагдагч А нь удирдах албан тушаалтан Г-ийн амаар өгсөн хууль бус шийдвэрийг биелүүлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дээрх үйлдлийг хэрэгжүүлсэн байна

1 100

Чингэлтэйн Засаг дарга Н.Мандуул төсвийн 300 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулжээ

Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул төсвийн 300 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан баримт ил боллоо. Тодруулбал Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад Чингэлтэй дүүргийн Засаг дарга болсон тэрээр төсвийн 300 сая төгрөгийг ахмадуудад хүндэтгэл үзүүлэх гэх нэрийдлээр зарцуулжээ

982

Бусдыг нүцгэлж зургийг нь цахимд тавина гэж сүрдүүлсэн этгээдүүдийг ₮10 саяар торгожээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэлээ. Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргээс: Насанд хүрээгүй З.Э, Б.М нар нь бүлэглэн 2024 оны зургаадугаар сарын 02-ны өдөр насанд хүрээгүй хоёр хохирогчийг хууран мэхэлж, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт аваачиж, найзтай нь харилцсан гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж, зодож, хувцсыг нь тайлуулж, зургийг нь цахим орчимд тавина гэж сүрдүүлж, заналхийлсэн үндэслэлээр шүүхээс З.Э, Б.М нарыг гэм буруутайд тооцож, тус бүрд нь хоёр сая төгрөгийн торгуулийн ял оногдуулж, хохирогч нарт учирсан хохиролд найман сая төгрөгийн хохирол төлүүлж шийдвэрлэсэн; БНХАУ-ын иргэн Ч.Г нь өөрт нь өр төлбөртэй иргэнээс төлбөрөө авахын тулд 2023 оны нэгдүгээр сард нэр бүхий хүмүүст захиалга өгч, тухайн иргэний бие эрх чөлөөнд халдаж, айлган сүрдүүлж, нэр дээр нь бүртгэлтэй хоёр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бусадтай бүлэглэн заналхийлсэн гэмт буруутайд тооцож шүүхээс Ч.Г-д таван жил, зургаан сарын хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн; С.У нь 2025 оны есдүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч эмэгтэйг онц харгис хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алсан үндэслэлээр шүүхээс С.У-г гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх ялын үлдэгдэл 3 жилийг нэмж, нийт эдлэх ялыг нь 23 жил, 22 хоногоор тогтоон, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохиролд 118.8 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн; Ч.Б, Ж.Б нар нь бүлэглэн 2025 оны долдугаар сарын 24-ний өдөр ... аймгийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай ургамлыг түүж бэлтгэсэн, хадгалсан үндэслэлээр шүүхээс Ч.Б, Ж.Б нарыг гэм буруутайд тооцож, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг нь хязгаарлаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шийдвэрлэсэн; Г.М нь 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр ..

1 071

Өмнө жил ченжүүд махаа нөөцөлж чадаагүй учраас энэ жил махны үнэ өссөн гэв

Махны үнэ долоо, долоо хоногоор хурдтай өсөж байгаа ч иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан талаар зах, худалдааны төвүүдийн худалдагч нар хэлж байна. Үүнийг дагаад зах худалдааны төвүүдэд олигтой орлого орохгүй байгаа аж. Жишээ нь, өмнө долоо хоногт “Хүчит шонхор” зах дээр үхрийн цул мах нэг кг нь 27 мянга, ястай нь 26 мянган төгрөгөөр зарагдаж байсан бол одоо нэг кг нь 32 мянган төгрөгийн үнэтэй болчихсон гэнэ

1 143
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.