2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1177–1200 харуулж байна

Өмнө жил ченжүүд махаа нөөцөлж чадаагүй учраас энэ жил махны үнэ өссөн гэв

Махны үнэ долоо, долоо хоногоор хурдтай өсөж байгаа ч иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан талаар зах, худалдааны төвүүдийн худалдагч нар хэлж байна. Үүнийг дагаад зах худалдааны төвүүдэд олигтой орлого орохгүй байгаа аж. Жишээ нь, өмнө долоо хоногт “Хүчит шонхор” зах дээр үхрийн цул мах нэг кг нь 27 мянга, ястай нь 26 мянган төгрөгөөр зарагдаж байсан бол одоо нэг кг нь 32 мянган төгрөгийн үнэтэй болчихсон гэнэ

1 143

Кофе уух санал тавьж, аяганд нь НЭГ сая төгрөг үлдээсэн этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн эрүүгийн 2502000000493 дугаартай хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр шийдвэрлэсэн байна. Иргэн Д нь 2025 оны 11 дүгээр сард эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А” компанийн эмийн сангийн байршлыг холбогдох шинжээчийн дүгнэлтгүйгээр шилжүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэнд кофе уухыг санал болгохдоо хоосон аяганд нь 1,000,000 төгрөгийг бэлнээр хийж таглан албан өрөөнд нь үлдээжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Ж албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн асуудлыг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтны хувиар хуульд заасан үүргээ биелүүлж, байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн байна. Дээрх асуудалд холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар иргэн Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Шүүхийн шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Д-ийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл байна

1 057

Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна. Махны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор нөөцийн махны эрэлт ихэсжээ

1 164

Р.Нямдаваа: Визийн бондны жагсаалтад Монгол Улс орсон нь урт хугацаанд үргэлжлэхгүй

АНУ-ын аяллын виз хүсэх монгол иргэд 15 мянган ам.долларын барьцаа байршуулах журам маргаашаас эхлэн хэрэгжихээр болсон.Тэгвэл энэ шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзсан тухай өмнө нь мэдээлж байсан юм. Мөн энэ талаар өчигдөр Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа тайлбар мэдээлэл өглөө. Тэрээр "АНУ-ын хувьд зарим улс орнуудын иргэдээс визний барьцаа шаарддаг

1 337

Туул гол уу, Туулын хурдны зам уу?

энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байна. Энэхүү бүтээн байгуулалтын гүүрэн байгууламжийн ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн байдаг. Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар хотын удирдлагуудад шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр байна. Голын голдирол дагуу авто зам барих нь хуучирсан шийдэл МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор О.Алтансүх: -Туул голтой холбоотой мэдээлэл янз бүр байна. Зарим нь “болохоо больсон” гэдэг, зарим нь “хэвийн” гэж үздэг

1 222

Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ

Маргааш жанжин Д.Сүхбаатарын талбайд хаврын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ. Хаврын арга хэмжээ “Туялзуур сэлэм” тэмцээнээр эхэлж, үндэсний шагайн харваа, “UB bike” дугуйн өдөрлөгөөр үргэлжилнэ

1 144

Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ, мөн Соёлын төв өргөөний нэг корпусыг “Сод Монгол Групп” ХХК-иас авна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр Соёлын төв өргөөнд болсон. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт 80 хувьтай байгааг хэлж, алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг буцаан авсныг дуулгалаа. Хотын дарга Х.Нямбаатар “Өргөө зочид буудлыг нийслэлд буцаан авч, эцсийн өмчлөгчөөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүртгэгдсэн. Иймд НИТХ өөрийн өмчөө хүлээн авч, эзний байр сууринаас ажиллах хэрэгтэй. Мөн Соёлын төв өргөөний нэг корпусыг “Сод Монгол Групп” ХХК-иас авна

1 220

ТТАХНЭ нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ

Тус эмнэлэг нь MRI оношилгооны аппаратыг ашиглалтад оруулснаар мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхэд тус дөхөм болж байна.

896

"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна"

"Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" болж байна. Зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, АУ-ны доктор, Дэд профессор М.Наранпүрэв "Эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлого шинэчлэл" сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.Эмнэлгийн бус нас баралтын түвшин дэлхийн дахинд 53.4 хувь, өндөр орлоготой улс оронд 27.3 хувь байдаг бол Монгол Улсад 72.5 хувь байгаа бөгөөд энэ түвшин нь сүүлийн 10 жилд тогтвортой буюу аврагдах боломжтой нас баралтын түвшин жигд өндөр 50-54% байна. Тухайлбал, Монгол Улсад 2024 онд нийт 18,113 нас баралт бүртгэгдсэний 68 хувь нь буюу 12,330 нь эмнэлгийн бус нас баралт, 32 хувь буюу 5,786 нь эмнэлгийн нөхцөлд тохиолдсон нас баралтын тохиолдол байна. Амь тэнссэн үеийн тусламжаар аврах боломжтой нас баралтын тохиолдол нь 9,761 байгаа нь нийт нас баралтын 54 хувийг эзэлж байгааг тогтоосон байдаг. Аврах боломжтой нас баралтын тэргүүлэх шалтгааны 80 орчим хувийг осол гэмтэл, тархины харвалт, зүрхний шигдээс эзэлж байна

902

Х.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр Туулын хурдны зам баригдах байршилд иргэдийг цуглуулж, уг төслийг гацаах гэж буй хүмүүсийн талаар эсрэг мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Туулын хурдны зам төслийг зогсоох гэж буй олигархиудтай хамт тэмцэхийг та бүхэнд уриалж байна. Энэ улс төрчид хулгайн явдалтайгаа тэмцдэггүй юм гэхэд ядаж түгжрэлгүй болгоход юу саад болоод байгаа вэ. Энэ улсыг хөгжүүлэхгүй, ард түмнийг ядуу байлгах сонирхолтой террорист бүлэглэлүүд байна

1 371

Сэлж сурахаар сургалтад хамрагдаж байсан хүүхэд живж амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэв

Сүхбаатар аймгийн усан бассейнд сэлэлтийн хичээлийн сургалтад хамрагдаж байсан хүүхэд живж амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарав. Тодруулбал, тус аймгийн Биеийн тамир, спортын газар холбогдох байгууллагууд санаачлан "Сэлж сурцгаая" аяныг эхлүүлсэн байна

1 106

ФОТО: Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Аврах анги, "Жаргалан" II цэцэрлэг хамтран гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх практик сургалтад тус цэцэрлэгийн 4 настай ахлах бүлгийн хүүхдүүдийг хамрууллаа.

921

Бага ангийн хүүхдийг сургуулийн багш нь зодсон хэргийг шалгах ажиллагаа явагдаж байна гэв

Цахим орчинд сургуулийн багш сурагчаа самбар мөргүүлж байгаа бичлэг цацагдсан. Тухайн хэрэг нь энэ сарын 11-нд болсон үйл явдал аж. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Чингэлтэй дүүргийн нутаг байрлах ЕБС-д 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр бага ангийн хүүхдийг сургуулийн багш нь зодсон байна гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн

1 417

Өнөөдрөөс Нийслэл хотын сурагчдын бие даалтын 7 хоног эхэллээ

Боловсролын ерөнхий газраас 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоногийн товыг бүсчлэн тогтоолоо. Энэхүү шинэчилсэн хуваарийн дагуу сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сард, II улирлын амралт дөрөвдүгээр сард, харин III улирлын амралт зургадугаар сард эхлэхээр төлөвлөсөн юм

1 229

Улаанбаатарт өдөртөө +12 хэм дулаан байна

2026 оны 03-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурна

1 055

ТОЙМ МЭДЭЭ

Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. УЛСТӨР: Хаврын улстөр ч халуухан буцалж долоо хоногийн төгсөлд Ерөнхий сайд ажлаа өгөх өргөдлөө өгч нэлээдгүй шуугиан дэгдээлээ. Улс төрчдийн дунд дараагийн Ерөнхий сайдын суудалд хэн тухлах вэ гэсэн асуулт хариултаа ирэн олон таамагийг дэвшүүлж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын Удирдах зөвлөлд огцрох өргөдлөө өгч, Удирдах зөвлөлөөс дэмжсэн билээ. Г.Занданшатар 2025 оны 6-р сарын 13-ны өдрөөс Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар ажиллаж буй бөгөөд есөн сарын дараа чөлөөлөгдөв. Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөхийг дэмжлээ

1 430

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис их хэмжээгээр бэлтгэсэн этгээдийг баривчилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 03 дугаар сарын 26-ны өдөр дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж Дархан-Уул аймагт иргэн “Д” нь каннабисын төрлийн ургамал их хэмжээгээр бэлтгэж, хэрэглэсэн байсныг олж тогтоон, баривчиллаа. Холбогдогч этгээд нь бэлтгэсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоос өөр төрлийн бодис хэрэглэсэн нь түргэвчилсэн шинжилгээгээр тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байна. Энэ төрлийн үйлдлийг Эрүүгийн хуульд дараах байдлаар тусгасан. Тус хуулийн “20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2

1 139
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.