Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Тус шүүхэд яллагдагч Л.Баяжаргалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авах үндэслэлийг тодорхойлж, уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...мөрдөгч, хохирогч, ....хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн ... үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2026 оны гуравдугаар сарын 26-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хэлэлцсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт, мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт, мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана