2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1225–1248 харуулж байна

Д.Анужин: Монголын волейбол сонирхогчийн түвшинд байгаа ч тамирчдад ур чадвар бий

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Монголын волейболын үндэсний дээд лигийн “Mintonette Gobi” багийн тамирчин, 2025-2026 оны улирлын “Шилдэг холбогч”, ОУХМ Д.Анужинг урьж, ярилцлаа. -Дээд лигийн аваргын хос алтан медальтай болоод удаагүй байна. Баяр хүргэе

1 504

Олон улсад хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлаж эхэлжээ. Харин Монголд...

Хүүхэд, өсвөр үеийнхний сошиал хэрэглээ сэтгэлзүйн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгааг олон улсын судалгаанууд анхааруулсаар байна. Иймээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар "Дижитал ирээдүйг зөвхөн технологийн хөгжил гэж харах бус, хүүхдийн аюулгүй байдал, сэтгэлзүйн эрүүл мэндтэй салшгүй холбоотой асуудал тул судалгаанд суурилсан хөгжлийг чухалчлах ёстой” гэлээ. Тэрээр сошиалын хэт хэрэглээ нь хүүхдүүдийг сэтгэлзүйн хувьд эмзэг болгож, аз жаргалын түвшинд сөргөөр нөлөөлж байгааг судалгаа харуулж байна. Энэ нь зөвхөн дэлгэцийн цагийн асуудал биш, харин платформуудын алгоритмд суурилсан бүтэц, тасралтгүй скролл, хэрэглэгчийн анхаарлыг удаан хугацаанд татах механизмаас үүдэлтэй асуудал гэдгийг онцоллоо. Түүнчлэн алгоритмд суурилсан контент түгээлт нь хүүхдүүдийг донтох хэлбэрийн хэрэглээнд татан оруулах, цахим дээрэлхэлтэд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Олон улсын судалгаанд хүүхэд, өсвөр үеийнхний дунд өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, биеийн төрхтэй холбоотой дарамт нэмэгдэх, ганцаардал, сэтгэлзүйн тогтворгүй байдал гүнзгийрэх хандлага ажиглагдаж байна

1 154

Ажлын байрандаа согтуурч, зүй бус авирласан А.С, М.Э нарыг 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс А.С, М.Э нарт зөрчлийн хэрэг нээж албадлагын арга хэмжээ авахуулж, шийтгэл оногдуулах саналыг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 23-ны өдөр ирүүлжээ.

1 247

ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ 22 СУРГУУЛЬ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжийн дагуу Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгуулсан билээ. Тус ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ахлан хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүлэх суурь судалгааг нийслэлийн 8 дүүргийн ЕБ-ын 22 сургуулиас авсан судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа

1 066

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая метр куб эзлэхүүн бүхий усан сан барих ажил үргэлжилж байна. “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 50 орчим га талбайд таван шатлалт усан сан болон жижиг хиймэл нуурууд үе шаттай байгуулж байгаа бөгөөд барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар үерийн ус хуримтлуулах “С” усан сангийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

1 231

"Аж ахуйн нэгжүүдийн зүгээс АИ-95 шатахууныг литр тутамд 1000 төгрөгөөр нэмэх санал ирүүлсэн"

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай өнөөдөр /2026.3.23/ шатахууны үнийн асуудалтай холбоотой цаг үеийн мэдээлэл өглөө. Тэрээр "Сар бүрийн 4 болон 25-ны өдөр гол нийлүүлэгчдээс үнийн санал ирдэг. Уг үнийн санал ирсний дараа Үнийн зөвлөлийг хуралдуулахаар төлөвлөж байна

1 233

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж, 2024 оны байдлаар нийслэлд 730 мянган автомашинаар хоногт 1.8 сая зорчилт хөдөлгөөн хийж буй тооцоолол гарсан. Оргил ачааллын үеийн дундаж хурд 7-13км/ц байдаг

1 471

Эхнэрийнхээ барилгын компанид давуу байдал олгосон ИТХ-ын төлөөлөгчийг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 1 жилээр тэнсэв

Архангай аймгийн Цэцэрлэг сумын ИТХ-ын төлөөлөгч Б нь эхнэрийнхээ барилгын компанид давуу байдал олгосон хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 20 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Цэцэрлэг хот тохижилт үйлчилгээний газрын дүрмийн 6.1-д Цэцэрлэг хотын Захирагчийн дэргэдэх Хот тохижилтын үйлчилгээний газрын дарга хувийн эрх ашгийн үүднээс газрын нэрийн өмнөөс гэрээ хэлцэл хийхийг хориглоно гэж заасныг тус тус зөрчиж албан үүргээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Н-н үйл ажиллагааг удирдан явуулдаг Т ХХК-ийн 15 айлын орон сууцын барилгын ажилыг эхлүүлэх зөвшөөрөл авах ашиг сонирхлын үүднээс тус 15 айлын орон сууцны барилгын дулааныг ... байгууллагын уурын зуухнаас хангахыг зөвшөөрсөн талаарх албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүлэн, орон сууцын барилгын ажлыг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Улмаар Т ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ..

1 288

Төсвийг мөшгөе: Боловсролын яам 81 сая 670 төгрөгөөр шагналын тэмдэг, үнэмлэх, хавтас худалдан авахаар 3 багцтай тендер зарлажээ

"Төсвийг мөшгөе" булангаараа энэ удаад Боловсролын яамны захиалсан тендерийн талаар онцлон хүргэе. Тодруулбал, тус яам Урсгал төсөв-өөсөө 81 сая 670 төгрөгийн зарцуулалтыг хийж шагналын тэмдэг, үнэмлэх, хавтас худалдан авахаар тендер зарлажээ. Тус тендерийн нийт төсөв 81 сая 670 төгрөг бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрээ тендерийн бичиг баримтандаа улсын төсвөөс гэжээ

1 404

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлуудтай танилц

Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 23-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно

1 130

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлуудтай танилц

Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 23-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно

983

Орон нутгийн сурагчдын бие даалтын долоо хоног өнөөдрөөс, нийслэлийн сурагчдынх ирэх долоо хоногт эхэлнэ

2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу өнөөдрөөс орон нутгийн сурагчдын бие даалтын долоо хоног эхэлж байна. Үргэлжлээд хоёр долоо хоног амарснаар дөрөвдүгээр сарын 13-нд III улирлын хичээл нь эхэлнэ. Харин нийслэлийн сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхлэх хуваарьтай байна

1 056

Сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг "Ханиадны эм" нэрээр борлуулж байжээ

Ханиадны эм нэрээр борлуулж буй бүтээгдэхүүнтэй холбоотойгоор энэ онд цагдаагийн байгууллагад 14 гомдол бүртгэгдээд байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүллээ. Энэ талаар Цагдаагийн дэд ахлагч Х.Отгонжаргал "Гадаад улсаас ханиадны үед хэрэглэдэг гэх нэр бүхий эмийг Монгол Улсад худалдан борлуулж байгаатай холбоотойгоор цагдаагийн байгууллагад нийт 14 гомдол мэдээлэл бүртгэгдээд байна. Тус эмийн найрлагад Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын конвенцын гурав дахь жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис агуулагдаж байгаа нь тогтоогдсон. Тус сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эм нь өвдөлт намдаах, ханиалга дарах үйлчилгээтэй бодис бөгөөд донтуулах эрсдэлтэй тул олон улсын хэмжээнд хатуу хяналтад байдаг байна. Монгол Улсад тухайн бодис агуулсан эмийг зөвшөөрөлгүй импортлох, чөлөөтэй худалдаалах нь хууль зөрчсөн үйлдэл юм

1 510

Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

2026 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгах ажиллагаа явагдаж байна

1 346

ТАНИЛЦ: Дулааны шугамыг засварлах хуваарь

Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд нийт 8-9 хэсэгт хуваан засварлаж, өвлийн бэлтгэл ажлыг хангахаар төлөвлөжээ. Энэ тухай "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал "2026 онд хийгдэх дулааны шугамын засварын төлөвлөлтийг 2025 оны арваннэгдүгээр сард гарсан. Улаанбаатар хотын дулааны 376 километр төв магистраль шугамаас 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үндсэн бүх шугамын засваруудыг 8-9 хэсэгт хувааж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Манай байгууллагаас 10 байршилд 1.2 километр дулааны шугамыг хэсэгчлэн шинэчилнэ. Дэлхийн банк, Европын Сэргээн Босголтын Банкны санхүүжилтээр 3, 4 дүгээр хорооллын эцэс Золо маркет худалдааны төвийн орчимд 400мм, Толгойтын эцсийн буудал ормын 400-500мм-тэй шугамыг шинэчлэн солино. Энэ жилийн хамгийн чухал ажил Эрчим хүчний гудамжинд ДЦС-4-аас гарсан 10, 11 дүгээр магистраль шугамыг буулгаж, авто замыг өргөтгөх ажил хийгдэнэ. Нийслэлийн Авто Замын Газар холбогдох байгууллагуудтай хамтарч гүйцэтгэх график батлагдлаа

1 306

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа

“Төмөр зам доогуурх автозамын нүхэн гарц барих төсөл”-ийн хоёрдугаар байршил болох Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлтийн ажил бүрэн дууслаа. Төсөл хэрэгжүүлэхэд нийт 21 нэгж талбар өртсөн бөгөөд холбогдох хууль, журмын дагуу бүрэн чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна. Төслийн хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннель бүхий нүхэн гарц, 1.48 километр авто зам, мөн явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн

1 299

АНУ-д цагаачлах "өндөр эрсдэлтэй" гэж үзэж буй жагсаалтад МОНГОЛ улс багтжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас АНУ-ын визийн батлан даалтын бодлогоо улам чангаруулах шийдвэрийн хүрээнд 2025 оны наймдугаар сард туршилтын хөтөлбөр танилцуулсан. Энэ нь цагаачлалын асуудал болоод хил нэвтрэх журмыг илүү чангатгах бодлогынх нь нэг хэсэг болж буй. Ингэхдээ Африк, Латин Америк, Азийн зарим бүс нутгийн нийт 38 улсын иргэд АНУ руу аяллын болон бизнесийн В1, В2 ангиллын виз мэдүүлэхдээ ихдээ 15 мянган ам.долларын буцаан олгогдох барьцаа төлөх шаардлагатай болсон юм. Анх уг жагсаалтад 13 орон байсан боловч ийн нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 25 орноор нэмэгдүүлж 38 болгосон бол энэ сард дахин 12-оор нэмж 50 орон болгож шийдвэрээ өргөжүүлсэн юм

1 270

Нэгүүн.мн сайтын оффист хийсэн өчигдрийн нэгжлэг нь өрөөндөө архидан согтуурч буй төрийн албан тушаалтны асуудалтай хамааралгүй

Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр нэгүүн.мн сайтын оффист нэгжлэг хийж буй мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, тайлбар мэдээлэл өглөө. ​​​​​​​ Эрүүгийн цагдаагийн албаны дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "2026 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр иргэн Д-ээс нэгүүн.мн сайтын сэтгүүлч У нь цахим орчинд миний хувийн эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлж заналхийлж 50 сая төгрөг авсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Уг гомдлыг бүртгэж аваад мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар авагдсан нотлох баримтаар нэгүүн.мн сайтын сэтгүүлч нь иргэн Д-ийн хувийн эмзэг мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээн хэмээн сүрдүүлж 50 сая төгрөг өгөхийг шаардсаны улмаас иргэн Д нь 2023 оны есдүгээр сарын 11-ний өдөр 50 сая төгрөгийг нэгүүн.мн сайтын сэтгүүлчид өгсөн нь тогтоогдсон. Мөн хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичлэгийг энэ оны хоёрдугаар сарын 11, 14-ний өдрүүдэд нэр бүхий цахим сайтын сэтгүүлч өөрт үзүүлээд 50 сая төгрөг өгөхийг шаардсан

1 180

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж байгааг мэдээлж байна. Тиймээс бүс нутгаас нефть авдаг томоохон гүрнүүд ОХУ-тай хэлцэлд орж эхэлсэн нь Монгол Улсын түлш импортод нөлөөлөх боллоо

1 170

Монгол улс 81 дүгээр байранд байсан бол энэ жил зургаан байраар урагшилжээ

-Зөвлөлдөх ардчиллын индексээр 25 байраар урагшилжээ- “Varieties of Democracy” институт 1789 оноос дэлхийн улс орнуудын ардчиллын индексийг гаргаж байна. Тус институтийн 2026 оны тайланд дурдсанаар Монгол Улс Ардчиллын индексээр 75 дугаар байранд оржээ

1 379

Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 20-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно

985

Ихэнх нутгаар эрчимтэй дулаарна

2026 оны гуравдугаар сарын 20-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна Улаанбаатар хот орчмоор, үүлшинэ. Цас орохгүй

1 084
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.