2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1273–1296 харуулж байна

Ч.Чимэдсүрэн: Татварын багц хуулиар хувь хүн ХХОАТ-ын тайлан гаргах шаардлагагүй болно

Сангийн яам, Татварын ерөнхий газраас хамтран “Татварын багц хуулийн шинэчлэл”-ийг танилцууллаа. Энэ үеэр Татварын ерөнхий газрын Татварын бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэнтэй ярилцав. -Засгийн газраас өргөн барьсан “Татварын багц хуулийн шинэчлэл”-ийн хуулийн төслийн гол өөрчлөлт, хөнгөлөлтийн талаар эхлээд ярина уу? -Татварын багц хуулийн шинэчлэлээр нийт 2.7 их наяд төгрөгийн татварын ачааллыг үе шаттай бууруулна

1 763

Нэгнээ дээрэлхэж, зодсон найман хүүхдэд холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

Олон нийтийн сүлжээнд 2026 оны гуравдугаар сарын 9-ны өдөр цацагдсан өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүлэглэн зодож буй бичлэгийн мөрөөр Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Уг хэрэгт төрийн болон хувийн хэвшлийн сургуулийн нийт 8 сурагч холбогдсон болохыг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдээлсэн юм. Өнөөдрийн байдлаар нэр бүхий хүүхдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналтайгаар хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Мөн хэрэгт холбогдогч Д.С-г яллагдагчаар татаж Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

1 843

“Дроны инноваци ба эдийн засгийн боломж” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана

Дэлхийн хэмжээнд дрон технологийн зах зээл тогтвортой өссөөр байна. Судалгаагаар дрон технологийн хэрэглээ нэмэгдэж, 2024 онд ойролцоогоор 36.7 тэрбум ам.долларын зах зээл байсан бол 2025 онд 44 тэрбум ам.долларт хүрч өссөн төлөвтэй байна

939

Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны Багц-1 тендер зарлагдаж, оролцогчдоос тендерийн материал хүлээн авч байна. Тус тендер нь 2025 оны дөрөвдүгээр сарын 28-нд нээгдсэн I шатны сонгон шалгаруулалтын үргэлжлэл бөгөөд уг шатанд дэлхийн зургаан улсын нийт 27 аж ахуйн нэгж, компани оролцох сонирхлоо илэрхийлсэн юм. Тендерт оролцохоор сонирхсон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тодруулгатай холбоотойгоор II шатны Багц 1-ийн тендерийг долоодугаар сарын 3-ны өдөр нээхээр хугацааг хойшлууллаа. Тодруулбал, НХААГ/20250101746 дугаартай Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барьж байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажилд оролцогчоос тодруулга ирсэнтэй холбогдуулан тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 9.3 дахь хэсгийг үндэслэн холбогдох өөрчлөлт оруулж, хавсралтаар хүргүүлжээ. Мөн тендерийн баримт бичигт нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн тендер хүлээн авах эцсийн хугацаа болон тендер нээх хугацаанд өөрчлөлт оруулж, шинэчилсэн хугацааг албан бичгээр мэдэгдсэн байна. Тендер шалгаруулалтад оролцож буй аж ахуйн нэгжүүд шинэчлэгдсэн тендерийн баримт бичигтэй танилцаж, шаардлагад нийцүүлэн материалаа бүрдүүлж оролцоно

1 192

Залилангийн эсрэг төвд дэмжлэг үзүүлж ажиллахыг НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгөөс хүслээ

НИТХ-ын Төлөөлөгч З.Төмөртөмөө Цахим орчинд сугалаа нэрийдлээр иргэдийг залилж байгаа асуудлаар хуулийн байгууллагад хандаад байгаа. Ингэхдээ тэрбээр энэ төрлийн гэмт хэрэгт хичнээн хүн хохирч, хэрэг нь хэрхэн шийдэгдсэн, урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийсэн талаарх тодорхой мэдээллийг хүссэн байдаг

1 165

Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн орчинд гарч байна

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “Нөхөрсөг үе тэнгийнхэн” төслийн үндэсний сургагч багш Т.Пүрэвжаргалтай ярилцлаа. -Саяхан ахлах ангийн хүүхдүүд бүлэглэн нэгнийхээ бие махбодод халдаж, гутаан доромжилж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан шүү дээ. Ер нь сурагчдын дунд өрнөж буй дээрэлхэлтийн нөхцөл байдал ямар байна вэ? -Ерөнхийдөө сурагчдын дунд үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал байсаар ирсэн ч сүүлийн үед огцом нэмэгдсэн

1 102

МҮБХ, НЗДТГ хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа

Монголын үндэсний Бөхийн холбоо 2026 оныг соён гэгээрүүлэх, үндэсний бөхийг сурталчлах, бөхчүүдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд хүүхэд, залуучуудад үндэсний бөхөөр дамжуулан монгол ёс заншлаа дээдлэх үзлийг төлөвшүүлэх, уламжлалт спортоо танин мэдүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2 236

ТАНИЛЦ: 2026 онд ахмадууд хөнгөлөлттэй үнээр үйлчүүлэх амралт, рашаан сувиллын жагсаалт

Ахмад настны тухай хуулийн 8.1.2-д ахмад настанд амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр олгохоор заасан. Ахмад настан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр 7 хүрэлх хоног амарч сувилуулах ба нийгмийн халамжийн сангаас эрхийн бичгийн хөнгөлөлтөд 1 ор хоногийн амралтын газарт 35,000 төгрөг, сувиллын газарт 40,000 төгрөг тус тус тооцон олгохоор зохицуулсан. ​​​​​​​ Амралтын үйлчилгээ үзүүлэх байгууллагууд: 1. Бага баян энхийн төлөө цогцолбор тэв ТӨААТУГ Сүхбаатар дүүргийн 19-р хороо Хандайт тосгон, Бага баян ам Утас: 80100855, 80100833 2

6 999

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

“Өргөө” амаржих газарт Б болон Д блокийн нийт 11302 ам метр талбайг хамарсан их засвар, шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хийж буй. Засвар, шинэчлэлийн хүрээнд дотор засал, хана, тааз, хаалга, цонх, дээвэр, фасадын засвар болон дотор гэрэлтүүлгийн системийг шинэчилж байгаа юм

1 423

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг 11 настай эрэгтэй хүүхдэд ч тарина

Ерөнхий боловсролын сургуулийн 11 настай сурагчдыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцинд хамруулж буй. Харин вакцины тухай Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Н.Наранбаатар "Ерөнхий боловсролын сургуулийн 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг АНУ-д үйлдвэрлэсэн Gardasil вакциныг товлолт байдлаар хэрэглэж байна. 2006 онд анх үйлдвэрлэгдсэн уг вакциныг дэлхийн 194 орны 500 гаруй сая хүүхэд хэрэглээд байна. Энэ үед эмгэг, гаж урвал, хүндрэлийн тохиолдол бүртгэгдээгүй, тийм судалгааны ажил ч алга. 2007 оноос АНУ, Швед, Австрали зэрэг улс товлолт байдлаар хэрэглэж умайн хүзүүний хорт хавдар өвчнийг устгаж чадсан

1 087

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО Нийслэлийн Онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын уулзалт, зөвлөгөөн боллоо. Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид болон нийслэлийн төвийн долоон дүүргийн 100 гаруй эмэгтэй алба хаагч оролцож, салбартаа тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлын талаар дэд хурандаа Х.Бурмаа танилцуулга хийсэн бол эмэгтэй алба хаагчдад тулгамдаж буй асуудлын талаар Д.Ариунзаяа илтгэл тавилаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд нийт алба хаагчдын 18.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

1 413

“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

​​​​​​​ Нийтийн тээврийн “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнөөдөр зарлаж, тендерийн материал хүлээн авч эхэллээ. Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор хүртэл 15 км үргэлжилж, 23 зогсоолтой байна

1 287

Б.Энхтүвшин: АИ-92 бензиний үнэ ойрын гурван сар өөрчлөгдөхгүй. Евро-5, дизелийн түлшний үнэ хэлбэлзэх магадлалтай

​​​​​​​ Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдал газрын тосны зах зээлд сөргөөр нөлөөлж, үнэ өсөж байна. Үүнээс улбаалж автобензин, дизелийн түлшний үнэ нэмэгдэх эрсдэлтэйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр "Иран, Америкийн дайнтай холбоотойгоор Ормузын хоолой буюу дэлхийн нефтийн бүтээгдэхүүний 20 орчим хувийг дамжуулдаг хоолойд тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Ингэснээр брент маркийн газрын тосны үнэ 30 хувь нэмэгдлээ

1 242

Танилц: Нийслэл хотод 4,729 га газрыг нөхөн олговор өгч чөлөөлөх байршлууд

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөхөд 200 тэрбум төгрөгийг нөхөн олговорт зарцуулахаар баталжээ. Шинээр 41 байршилд 4,216 нэгж талбарт газар чөлөөлнө. Үүнээс Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3,029 нэгж талбарт газар чөлөөлж, үлдсэн байршлуудад трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугамын ажлуудын хүрээнд газар чөлөөлөх аж. Мөн он дамжин хэрэгжиж буй авто зам, инженерийн шугам сүлжээний төслүүдийн хүрээнд 24 байршилд газар чөлөөлөлт үргэлжлэх бөгөөд 2025-2026 он дамжин 1,330 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 2025 онд 655 нэгж талбарыг чөлөөлсөн бол энэ онд 675 нэгж талбарыг чөлөөлөхөөр төлөвлөжээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5, 6 буудал орчим, Сүхбаатар дүүрэгт Дамбадаржаа, Гандан, “Өргөө” кино театрын арын дэнж, Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 8 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Цайз 16 орчим, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн ойролцоо газар чөлөөлнө гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлээд газар чөлөөлөлт явагдах байршлуудыг зарлалаа. Улаанбаатар метро төслийн хүрээнд 90 нэгж талбарт Туулын хурдны зам төслийн хүрээнд 112 нэгж талбарт Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3,029 нэгж талбарт газар чөлөөлнө. ДЦС-5 төслийн хүрээнд 26 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 20 нэгж талбарыг чөлөөлсөн бол энэ онд 6 нэгж талбарыг чөлөөлнө. Дэд төвүүдийн газар чөлөөлөх байршлууд: Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянхошуу дэд төвд 165 га талбайд 2,164 нэгж талбарт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаа дэд төвд 59 га талбайд 810 нэгж талбарт Баянзүрх дүүргийн 10, 17, 19, 24, 34 дүгээр хороо Шархад дэд төвд 536 га талбайд 5,910 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Ханын материал орчмыг орон сууцжуулах ажлын хүрээнд 213 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн

1 361

Манай улс 100-150 М/Вт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих боломжтой

Монгол Улс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах зорилгоор ойрын таван жилийн хугацаанд нийт 18.8 их наяд төгрөгийн өртөг бүхий 16 эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 13.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй таван төсөл нь шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжих юм

1 186

ФОТО: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТОДРУУЛЖЭЭ

“Есөн Эрдэнэ 2026” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Сонгинохайрхан дүүргийн 43 хороонд харьяалалтай эмэгтэйчүүдээс 9 эрднийн өргөмжлөлт эмэгтэйчүүдийг тус дүүргээс УИХ, НИТХ, ДИТХ-д сонгогдсон 21 эмэгтэй гишүүн, төлөөлөгчид хамтран тодруулсан бөгөөд дараах эмэгтэйчүүд тодорчээ.

1 978

Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс тусгай үүргийн нислэгээр авчирлаа

Ойрхи Дорнодод үүсээд буй мөргөлдөөний нөхцөл байдлын улмаас зарим улс орнууд агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарлаад байна. Үүнтэй холбоотойгоор улс орнууд тус бүс нутгаас иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Сүүлийн өдрүүдэд цэргийн ажиллагаа явагдаж буй бүс нутагт зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлтийн тусгай үүргийн нислэгүүд, мөн гадаад улс орнуудын иргэдээ татан авах ажиллагааны нислэгүүд л үйлдэгдэж байна

1 082

"Тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, түр болон удаан зогссон бол шийтгэлийн хуудас нааж байна" гэж мэдэгдэв

​​​​​​​ Улаанбаатар хотын авто замуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор шийтгэлийн хуудас нааж эхэлжээ. Тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцон, зөөж тээвэрлэнэ

1 358

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа

Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. Өргөн уудам газар нутгаараа бахархдаг хэдий ч нийслэл хотдоо тэн хагас нь шахцалдан амьдарч байна. Харин дэд бүтэц төдийлөн хөгжөөгүй, одоо л хар замаар дөнгөж холбогдож байгаа 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутгийг хөдөө амьдарч байгаа нэг сая орчим иргэд л эзэнтэй байлгаж өдийг хүрсэн. Гэвч сүүлийн жилүүдэд хөдөөнөөс хотыг чиглэсэн, суурин газар бараадсан нүүдэл элсний нүүдэл шиг алгуур боловч эргэлт буцалтгүй нүүсээр хөдөөгийнхний асуудал бараг хөсөр хаягдахдаа тулсаныг ч бид анзааралгүй өдийг хүрчээ.

1 690

Улаанбаатарт өдөртөө +8 хэм дулаан байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Хүчтэй салхи: 11-ний өдөр Баян-Өлгийн хойд, Увсын өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтайн нутгаар, 11-нээс 12-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, 12-ны өдөр Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Шороон шуурга: 12-ны өдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар шороон шуурга шуурна. Цасан шуурга: 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн хэсгээр, 12-ны өдөр Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2026 оны 03-р сарын 10-ны 20 цагаас 03-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

1 199
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.