2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1297–1320 харуулж байна

Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд танхимаар авна

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулдаг. Энэхүү шалгалтыг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх зорилтыг Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.2.4.2 дахь зорилтод тусган, “Боловсролын үнэлгээний цахимжуулалтыг үргэлжлүүлэх” арга хэмжээг хэрэгжүүлэхээр (цахимаар монгол хэлний болон элсэлтийн шалгалт өгсөн шалгуулагчийн хувийг 2026 онд 50 хувьд хүргэх) төлөвлөсөн. Үүний хүрээнд Монгол хэл бичгийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулиудад ашиглагдаж буй суралцахуйн удирдлагын систем (LMS)-ээр дамжуулан цахимаар зохион байгуулах чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 1а/956 дугаар албан бичгээр ирүүлсэн

1 020

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Дэлхийн том хотуудад түгжрэлийг сааруулахад шалгарсан шийдэл болсон цахилгаан эрчим хүчээр ажилладаг, байгаль орчинд ээлтэй трамвайг Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Төслийн эдийн засгийн үр ашгийг хэмжих гол үзүүлэлт болох эдийн засгийн дотоод өгөөжийн хувь нэгдүгээр трассын хувьд 17.1 хувь, хоёрдугаар трассын хувьд 19.3 хувьтай байхаар гарсан нь санхүүгийн ашиг, нийгмийн үр нөлөө болон цаг хугацааны хэмнэлтийг цогцоор нь хангасан өгөөжтэй төсөл болохыг илтгэж буй. Төслийг хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит боломжууд бүрдэх юм

1 540

Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн хоногт байшин шатсан гэх дөрвөн дуудлага иржээ

Улаанбаатар хот болон орон нутагт энэ сарын 9-ний өдөр гал түймрийн хэд хэдэн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллан галыг унтраажээ. Тодруулбал, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн хоёрдугаар багт иргэн "Б"-ын эзэмшлийн дөрвөн ханатай гэр эд зүйлсийн хамт бүрэн шатсан тухай мэдээллийг гуравдугаар сарын 9-ний өдрийн 14:36 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Н-ийн эзэмшлийн 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи 9 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчид ажилласан байна

1 511

Ц.Болорчулуун: Тариаланчдад 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох ажил эхэлсэн, тариалалтаас өмнө амжина

Тариаланчдад энэ онд хөнгөлөлттэй зээл олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа. -Тариалан эрхлэлтийг дэмжих, ургацын хэмжээг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн гэсэн

1 277

Бага насны хүүхдийг зодож амийг нь хохироосон Д-д бүх насаар нь хорих ял оноолоо

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс 2026 оны 2-р сарын 13-ны өдрийн хуралдаанаар дараах шийтгэх тогтоол гаргажээ. Иргэн Д нь согтуурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө бага насны хүүхэд С-г цохиж зодон амийг нь хохироосон буюу бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт холбогджээ.Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээн авч, 2026 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр явуулахаар тогтоож товыг шүүх хуралдааны оролцогчдод мэдэгдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эх О-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоожээ

1 328

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг "Үндэсний эв нэгдлийг бусниулсан" гэх үндэслэлээр тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн гэв үү?!

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.

1 279

Маргаашаас эхлэн нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

Хагас хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 03-р сарын 11-ний өдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2026 оны 03-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас,цас орно

1 372

БНСУ-д гэрээтээр ажиллах хүсэлтэй иргэдийг сайтаар энэ сарын 24-27-ны хооронд бүртгэнэ

БНСУ-д гэрээтээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийн тов зарлагдлаа. Тодруулбал, тухайн иргэд www.ehalamj.mn сайтаар энэ сарын 25-27-ны өдрүүдэд бүртгүүлнэ. Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой аж.

1 434

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг тэнцвэржүүлэх зорилгоор нийслэлээс Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар төслийн талбайн геодезийн 142 цооног өрөмдлөгийн ажлыг дууссан

1 263

ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр: Дундаж цалин нь эрэгтэйчүүдийнхээс 521.4 мянган төгрөгөөр бага байна

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Бидний Монголчууд "Мартын 8" эмэгтэйчүүдийн баяр гэж тэмдэглэсээр ирсэн. "Мартын 8" буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг

1 200

Ц.Энхбат: Бид шинжлэх ухаанаасаа илүү төрийн бензинд мөнгө зарцуулж амьдардаг

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Физик, технологийн хүрээлэн өнгөрсөн онд Европын цөмийн судалгааны төв байгууллагын (CERN) LHCb коллаборацитай хамтын ажиллагаа эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан тус хүрээлэнгийн доктор Ц.Энхбаттай квантын физик болон салбарын хөгжлийн талаар ярилцлаа. -Квантын физик сонгодог физикээс хойно хөгжсөн

1 582

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Багануур дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Месес” ган төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн жил Багануур дүүргийн үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор эрчим хүчний асуудалд нь анхаарч, Улаанбаатар хотоос хөрөнгө оруулалт хийн 6.3 км шугам холбосон. Монгол Улсын гангийн жилийн дундаж хэрэглээ 300 орчим мянган тонн байдаг

1 125

Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа

2024 оны есдүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар метро төслийн хүрээнд хүний нөөц бэлдэх хамтран ажиллах санамж бичгийг ШУТИС, “Духуа Инженеринг” ХК-тай хамтран байгуулж, хоёр улсын хамтарсан 2+2 боловсролын хос диплом олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд ШУТИС-д метроны чиглэлээр 51 оюутан суралцаж байна

1 178

Зам талбайн үйлчлэгч Ю.ЖАРГАЛСҮРЭН “Үйлчилгээний салбарын шилдэг эмэгтэй”-р шалгарлаа

“Их хотын бүсгүйчүүд 2026” хүндэтгэлийн арга хэмжээний “Үйлчилгээний салбарын шилдэг эмэгтэй” номинацийн эзнээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Зам талбайн үйлчлэгч Ю.ЖАРГАЛСҮРЭН тодорлоо. Тэрбээр 2014 оноос нийтийн үйлчилгээний салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оноос өдийг хүртэл Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т Зам талбайн үйлчлэгчээр ажиллаж байна. Улсад нийт 14 жил ажилласнаас зам талбайн үйлчлэгчээр 12 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай ажилтан юм. Мөн Ю.Жаргалсүрэн нь хариуцсан гудамж, зам талбайг тогтмол цэвэрлэж, нийтийн эзэмшлийн талбай, автобусны буудал, хайс хашлага, хогийн сав зэрэг тоноглолын цэвэр цэмцгэр, бүрэн бүтэн байдлыг ханган, үйлчилгээний стандартыг мөрдөн ажиллаж ирсэн

1 291

НИТХ-ын дарга А.Баяр эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс скүүтэр, мопедыг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлэх зохицуулалт хийхээ мэдэгдсэн билээ. Тэгвэл дахин сурронтой холбоотой уриалгыг гаргалаа

1 133

ХӨСҮТ: Менингококкт халдварын 5 тохиолдол батлагдаж, 1 хүн нас барсан

Улсын хэмжээнд өнөөдөр буюу энэ сарын 5-ны өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан 5 тохиолдол, сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдэж, 1 тохиолдол нас барсан байна. Насны хувьд 6 сартайгаас 10 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, 66,7% нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна. Хаврын улиралд менингококкт халдварын эрсдэлтэй улирал бөгөөд цаашид ч тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн 6 жилийн өвчлөлийн хөдлөл зүйгээс харахад нийт өвчлөлийн 56 хүртэлх хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад өвчлөлийн түвшин бусад аймаг, орон нутагтай харьцуулахад өндөр байна

1 119
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.