2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1345–1368 харуулж байна

Өнөөдрөөс төрийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчилнэ

Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ энэ жил гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд улс орон даяар болно. Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2018 оноос хэрэгжиж эхэлсэн уг арга хэмжээ нь төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлснээр “Музейн нээлттэй өдрүүд 2026”-ийн хүрээнд нийслэл болон 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Энэ жилийн арга хэмжээ түүхэн ой, тэмдэглэлт үйл явдлуудтай уялдсанаараа онцлог юм

1 049

Маргааш зарим нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

Цаг уурын байгууллагаас ирэх Даваа гаригт буюу гуравдугаар сарын 2-ны өдөр нутгийн зарим хэсгээр цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдахыг анхаарууллаа. Тодруулбал, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн нутаг болон Төв аймгийн зарим сумдын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Мөн Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, зам даваа халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй байгаа аж

1 162

О.Чойдог: Байгууллагынхаа доголдол, улс төржилтийг харж тэсэлгүй шүгэл үлээсэн гэтэл ажлаас “хэвлэлийн бага хурал хийсэн” гэх үндэслэлээр халчихлаа

Өнгөрсөн Пүрэв гаригт Монгол Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн даргын халгаа, сэлгээ долоо хоногт хоёр өөрчлөгддөг болж ажлаа хийхэд ихээхэн хүндрэл учирч буй талаар эмч, ажилтан нь олон нийтэд мэдээлж шүгэл үлээсэн. Бид энэ талаар өмнө нь мэдээлж байсан билээ

1 195

ТОЙМ МЭДЭЭ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж явсан Ж.Мөнхбат эргэн ирж намынхаа хуралд сууж байгаа нь энэ хаврын улстөрийг буцалгах эхлэлийн нэг сэдэв боллоо. Дашзэгвийн Амарбаясгалан бол сүүлийн жилүүдэд МАН-ын эрх мэдлийн төвд байсан хүн.

1 180

“Таны данс хязгаарлагдлаа” гэх хуурамч утгатай мессэж, сэжигтэй холбоосоор иргэдийг залилж байгааг АНХААРУУЛАВ

“Таны данс хязгаарлагдлаа”, “Мэдээллээ баталгаажуулна уу” гэх хуурамч утгатай мессэж, сэжигтэй холбоосоор иргэдийг залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж

993

Дээврээс үсрэх гэж байсан 13 настай охиныг аварчээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн дугаар байрны зургаан давхрын орон сууцны дээвэр дээрээс хүүхэд үсрэх гэж байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр буюу хоёрдугаар сарын 26-ны 18:02 цагт иржээ.

1 319

Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа

Монголын Морин спорт уяачдын холбоо, Нийслэлийн морин спорт уяачдын холбооны төлөөлөл, уяачидтай НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа болон холбогдох албаныхан уулзлаа. Уулзалтаар уралдаанч хүүхдийг аюулгүй уралдах ур чадварт системтэй бэлтгэх, морин уралдааны зам талбайн нөхцөлийг сайжруулах, хамгаалалтын хувцас, хэрэгслийн чанар стандартыг баталгаажуулах, даатгалд бүрэн хамруулах, аюулгүй байдлын нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлэлцлээ. Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Засгийн газрын тогтоолыг зөрчиж, далд хэлбэрээр морин уралдаан олноор зохион байгуулж байна. Сар шинийн баярын өмнө гэхэд л 10 гаруй уралдаан зохион байгуулсан талаар мэдээлэл ирсэн

1 210

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 30 мянга гаруй иргэд гарын үсэг зуржээ

Иргэн Д.Төгс-Арвижих “Цалинтай ээж” буюу гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжид сар бүр олгодог 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдлийг petition.parliament.mn-д байршуулж иргэдийн саналыг авч байна. Тус өргөдлийн тайлбар хэсэгт иргэн Д.Төгс-Арвижих “Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй. Бодит байдал дээр сүү, живх хоёр авч хүрдэггүй” хэмээжээ. Иргэд "D.parliament"-д өргөдөл оруулснаас хойш 30 хоногийн хугацаанд 100 мянган гарын үсэг цугларвал уг санал УИХ-аар хэлэлцэгдэх учиртай

6 987

Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглаж түлш худалдан авахаар болсон. Уг асуудлаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа

912

Нэгдүгээр эмнэлгийн даргыг 7 хоногт гурван удаа сольсноос болж эм, багаж хэрэгслийн өдөр тутмын хангамж тасалдсан гэв

2026-02-26 13:58:112026-02-26 13:58:20 Монгол Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /УНТЭ/нь улсын хэмжээний лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1200 гаруй хүнд үйлчилдэг. Яаралтай тусламжийн тасгаар цагт 70 орчим хүн хүлээн авч, өдөрт 60 гаруй төрлийн мэс ажилбар хийдэг өндөр ачаалалтай байгууллага юм

1 054

Дүүргүүдийн цагдаагийн газрыг хэн удирдаж байна вэ?

Нийслэлийн дүүргүүдийн Цагдаагийн газрыг хэн удирдаж байгаа талаарх мэдээллийг “ЗМ-ний лавлах” буландаа нэгтгэн хүргэж байна. Баянгол Баянгол дүүргийн цагдаагийн газрын даргаар хурандаа Ч.Алтанхуяг ажиллаж байна. Тэрээр дүүргийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдаж ажилладаг

2 843

Налайх дүүрэгт Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж барилаа Налайх дүүрэгт Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж барилаа

Улаанбаатар хот руу нэвтрэх хүн, малын халдварт өвчнийг хязгаарлан ариутгаж, нийт иргэдийг болзошгүй өвчнөөс хамгаалах зорилгоор Налайх дүүргийн 5 дугаар хороонд Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж баригдаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан энэхүү байгууламж нь 480.31 м.кв талбай бүхий 18.8м х 24м хэмжээтэй, зоорьгүй нэг давхар барилга юм. Тус байгууламж нь шалган нэвтрүүлэх барилга, агуулахын барилга, худгийн барилга, малын хашаа, малын саравч, гадна ус хангамж, ариутгал татуурга, цахилгаан хангамж, гадна тохижилтоос бүрдсэн зохион байгуулалттай

1 016
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.