2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1393–1416 харуулж байна

Филиппинд баривчлагдсан Монгол иргэний асуудлаар Жакарта дахь ЭСЯ болон Өргөмжит консулаар дамжуулан холбогдох арга хэмжээ авч байгаа

Филиппин улсын Замбалес мужийн Иба хотод тус улсын хууль сахиулах болон тагнуулын байгууллагууд хамтран Монгол Улсын иргэнийг үндэсний аюулгүй байдалд харшилж болзошгүй үйл ажиллагаанд оролцсон гэх үндэслэлээр баривчилжээ. Тэрбээр тус улсын нисэхийн сургуульд төгсөх шатны нисгэгчийн оюутан байсан ба албан ёсны тагнуулын мэдээллээр тэрбээр өмнө нь БНХАУ-д сөнөөгч онгоцны нисгэгчээр төгссөн бөгөөд БНХАУ-ын засгийн газартай холбоотой байх магадлалтай гэж сэжиглэгдэж байгаа аж. Түүнийг Скарборо Шоал орчмын бүсэд тандалтын нислэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд тэрбээр нислэгийн дадлагынхаа үеэр Иба нисэх буудал болон ойролцоох Палауиг голын орчимд (нисэх буудлаас ойролцоогоор таван далайн милийн зайд) агаараас зураг авалт хийсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад Жакарта дахь Элчин Сайдын Яам болон Филиппин дэх Өргөмжит консулаар дамжуулан холбогдох арга хэмжээ авч байна

1 042

Бидний араншин...

Морин жилийн цагаан сарын шинэлгээ, буузны хачир олон суваг сэдвээр хөвөрч байна.

1 589

“Талх Чихэр” ХК-ийн Хуулийн зөвлөх И.Өлзийбаяр “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор энгэрээ мялаалаа

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

1 079

Герман дахь Монголын анхны улстөрч эмэгтэй гэдгээрээ танигдсан Солонго Тремл “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнууллаа

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Энэ үеэр Герман дахь Монголын анхны улстөрч эмэгтэй гэдгээрээ танигдсан Солонго Трем “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнууллаа. Түүний хувьд түр хугацаагаар Монголдоо ирээд байхдаа энэхүү шагналаа авч байгаа аж

2 106

Сэрэмжлүүлэг: Мөс цөмөрсөн дуудлагын 7 нь Хөвсгөл аймагт бүртгэгдэж, 2 иргэн амь насаа алджээ

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг нар сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Онцгой байдлын байгууллага сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана. Он гарсаар өнөөдрийг хүртэл /2026.01.01-02.16/ 519 удаагийн ахуйн хүрээний гал түймрийн дуудлага бүртгэдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувиар өссөн байна. Мөн энэ хугацаанд мөс цөмөрсөн 10 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөс цөмөрсөн дуудлагын 7 нь Хөвсгөл аймагт бүртгэгдэж, 2 иргэн амь насаа алдсан. Харин төөрсөн, сураггүй болсон 15, цасанд суусан 19 дуудлага бүртгэгдэж, 43 иргэний амь насыг авран хамгааллаа

1 299

Шинийн гуравныг хүртэлх цаг агаар ямар байх вэ?

Хоёрдугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Хур тунадас: Хоёрдугаар сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Хоёрдугаар сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна

1 219

"Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан зодооны хэрэгт дахин холбогджээ

"Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан зодооны хэрэгт дахин холбогджээ. Тодруулбал, энэ сарын 15-ны 05:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт хүмүүс зодолдож байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна

1 398

Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт таван сургууль, дөрвөн цэцэрлэг хийн халаагуурт шилжээд байна. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль өмнө нь жилдээ 160 тонн нүүрс ашигладаг байсан бол 2025 оны 12 дугаар сард хийн халаалтын нэгдсэн системийг суурилуулжээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжсэнээр 4200 гаруй сурагч эрүүл аюулгүй орчинд суралцах боломж бүрдэж, агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлж байна

911

ТОЙМ МЭДЭЭ

Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. УЛСТӨР: Намууд Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлтгээд тун шуугиан ихтэй байна.

1 440

Урьханы” гэж алдаршсан Б.Чинбат, түүний эхнэрийн дүү гэх Д.Ичинхорлоо нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцжээ

“Урьханы” гэж алдаршсан Б.Чинбат, түүний эхнэрийн дүү гэх Д.Ичинхорлоо нарт холбогдох эрүүгийн цагаатгагдсан хэргийг Нийслэлийн эрүүгийн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцжээ. Анхан шатны шүүхийн шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзээд цагаатгасан шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Б

10.9K
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.