2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 121–144 харуулж байна

Гурван настай хүүгээ хөнөөсөн хойд эцэгт бүх насаар нь хорих, эхэд нь хоёр жилийн ял оноов

2023 онд хойд эцгийнхээ гарт амиа алдсан гурван настай хүүгийн хэрэгт холбогдуулан шүүгдэгч М.Э-д бүх насаар нь хорих, хүүгийн эх Ц.Л-д хоёр жилийн хорих ял тус тус оноосон байна. Эл хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргажээ. Шүүхээс шүүгдэгч М.Э-г бага насны хүүхдийг онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогч биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн амь насыг нь хохироосон гэм буруутайд тооцсон байна. Мөн бага насны дагавар хүүгийнхээ эсрэг бэлгийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг үйлдэхийг завдсан бөгөөд уг үйлдлээ нуун далдлах зорилгоор хүүхдийг зодож, амь насыг нь хохироосон гэж шүүх тогтоожээ

1 449

Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наядыг иргэн бүрд хувааж дансанд нь өгөхийг шаардаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наяд төгрөгийг хувааж иргэн бүрийн хувийн дансанд шилжүүлэх хуулийн төслийн санаачлагыг иргэн Х.Оюунбилэг гаргажээ. Одоогийн байдлаар эл хуулийн төслийг 39 мянга гаруй иргэн дэмжиж, гарын үсгээ зуржээ. Тэрээр "Оюу толгойн ордоо 30 жил ашиглуулсны эцэст анх удаагаа Монгол улс 3 их наядын ашиг авахаар болсон билээ

835

Монголын далбаатай хөлөг онгоцноос 1.16 тонн кетамин хураан авчээ

Индонезийн хууль сахиулах байгууллагууд Монгол Улсын далбаатай газрын тос тээвэрлэгч хөлгийг саатуулж, 192.64 сая ам.долларын үнэ бүхий 1.16 тонн кетамин хураан авчээ. Индонезийн Цагдаагийн газар, Мансууруулах бодистой тэмцэх үндэсний агентлаг (BNN), Гаалийн байгууллага болон бусад холбогдох албаны хамтарсан баг 2026 оны аравдугаар сарын 20-нд Хойд Суматра мужийн Таньжунг-Балай-Асахан орчмын усан хилд MT Global 168 нэртэй танкерыг саатуулсан байна. Энэ талаар Индонезийн BNN болон олон улсын Reuters агентлаг мэдээлжээ. Хөлөг онгоцонд нэгжлэг хийхэд 58 шуудайд савласан, нийт 1.16 тонн жинтэй кетамин гидрохлорид илрүүлэн хураан авсан байна

886

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

757

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

2026 оны долдугаар сард Сангийн сайд З. Мэндсайхан “Rio Tinto” хяналтын багцыг нь эзэмшдэг “Оюу Толгой” уурхайн зээлийн хүүгийн өдөр тутмын зардал 13.6 тэрбум төгрөгөөс 10.2 тэрбум төгрөг болж буурсныг мэдээлсэн

913

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход хоёр нисдэг тэрэг ашиглана гэв

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоох ажилд хоёр нисдэг тэрэг ашиглахаар шийдвэрлэлээ.Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын өгсөн чиглэлийн дагуу Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг шуурхай хуралдаж, шаардлагатай шийдвэрүүдийг гаргажээ.Шинжээчдийн багийн хохирлын үнэлгээ хийхээр төлөвлөсөн цэгүүдийн зургаад нь бартаа саад ихтэй, автомашинаар хүрэхэд хүндрэлтэй байгаа аж

644

ТАНИЛЦ: Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүд

Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,782 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,524 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 734 хэрэг шинээр нээж, 334 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 122, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 92, Өмчлөх эрхийн эсрэг 82, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Эдийн засгийн гэмт хэрэг, болон Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 3, Авлигын эсрэг 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргээс шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар тоймлон хүргэж байна. Авлигын хэргийн талаар: - Р.Н нь Нийслэлийн Хүнс, хөдөө ахуйн газрын ... хэлтсийн мэргэжилтнээр ажиллах байхдаа 2024 онд улсын төсвөөр худалдаж авсан нийт 117 сая төгрөгийн үнэтэй 423 уут өргөст хэмхийн үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулж, улмаар улсын төсөвт буцаан төвлөрүүлбэл зохих 20 хувийн төлбөр болох 23.4 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүр, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; - А.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа ..

733

Монгол Улсын иргэд бүлэглэн хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ

Сүүлийн жилүүдэд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Эл хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба, Гаалийн ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газар хамтран хяналт шалгалт тогтмол зохион байгуулж байгаа юм. Энэхүү хамтарсан хяналтын хүрээнд энэ оны хоёрдугаар сарын 10-ны шөнө улсын хилээр нэвтэрсэн ачаа тээвэрт үзлэг хийх явцад их хэмжээний мансууруулах бодис илрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын гурван иргэн бүлэглэн, хууль бусаар ашиг олох зорилгоор хушганы самрын идээг авч, оронд нь "мөс" гэх нэршилтэй 628.5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг нуун далдлах аргаар хилээр нэвтрүүлсэн байна

711

“Солонго-1, 2” төсөл: Орон сууцны үнийг бууруулж, урьдчилгаагүйгээр өмчлөх боломжийг бүрдүүлнэ

“Солонго-1, 2” төслийн орон сууцны нэг ам метр талбайн үнийг 4,423,000 төгрөгөөс 3,900,000 төгрөг болгон бууруулжээ. Тус төсөл нь зорилтот бүлгийн ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой иргэдийг орон сууцжуулахад чиглэсэн төрийн бодлогын нэг хэлбэр юм. Орон сууцны нэг ам метр талбайн үнэ 523,000 төгрөгөөр буурсан нь 45 ам метр талбайтай орон сууцны хувьд нийт 23,535,000 төгрөгийн зөрүү үүсгэж байна. Мөн түрээслээд өмчлөх нөхцөлөөр урьдчилгаа төлбөр шаардахгүй байхаар зохицуулсан нь иргэдийн орон сууцтай болоход тулгардаг санхүүгийн эхний бэрхшээлийг бууруулах ач холбогдолтой аж. Түрээсийн зардлыг бууруулах боломж Улаанбаатар хотын орон сууцны түрээсийн төлбөр өрхийн сарын орлогод тодорхой хэмжээний дарамт учруулдаг

723

Гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр цус багадалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байна гэв

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улс орон даяар аравдугаар сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн хооронд зохион байгуулж байна. "Хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг бол ганц удаагийн аян биш. Жил бүр явагдана

819

16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-нд хэлэлцэнэ

16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, энэ оны нэгдүгээр сарын 23-нд шийдвэрээ гаргасан байдаг. Тодруулбал, Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг болон насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгасан байдаг. Хохирогч охины ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж давж заалдсан ч шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн

805

Мэдрэлийн эмч Б.Доржханд: Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй

​​​​​​​ Технологийн хөгжлийг дагаад нийгмийн асуудал, хотжилтын стрессээс үүссэн нойргүйдэл хүмүүсийн мэдрэлийн системд хэрхэн нөлөөлдөг талаар “АруМедикс” эмнэлгийн мэдрэлийн эмч Б.Доржхандтай ярилцлаа. -Мэдрэлийн өвчнүүд гэдэгт ямар өвчнүүд багтдаг вэ? -Мэдрэлийн эмгэгийг төв мэдрэлийн болон захын мэдрэлийн эмгэг гэж бүлэглэн ангилдаг. Мэдрэлийн систем нь бидний хөдөлгөөн, мэдрэхүй, тэнцвэр, хэл яриа, сэтгэц сэтгэхүй, ой санамж өөрийгөө хянах гэх мэт нарийн үйл ажиллагааг удирдан явуулдаг хамгийн чухал эрхтэн юм

1 44446107376a33b6968276f3

Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчлөл илэрсэн

Нийслэлийн төсвийн 1.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон 12 автомашиныг дүүргийн Эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн Түргэн тусламжийн төв, Гачуурт, Хонхор, Туул тосгоны Эрүүл мэндийн төв зэрэг нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэж өгчээ. Энэ үеэр олон жил болсон эмнэлгийн барилгыг шинэчлэх, засварлах, тохижилт, аппарат хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн үзлэг, оношилгооны хүлээгдлийг бууруулж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, чанартай, хүртээмжтэй болгоход хөрөнгө оруулалтыг чиглүүлэх шаардлагатайг эмнэлгийн удирдлагууд онцлов. Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд: Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 24 цагаар түргэн тусламж үзүүлдэг. Есдүгээр сараас долоодугаар сар хүртэл их ачаалалтай байдаг

647

78 насандаа докторын зэрэг хамгаалсан Ц.Пагмажав багш

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор боловсролын салбарт 50 жил ажилласан эрдэмтэн, судлаач Ц.Пагмажавыг урьж, оройгүй их эрдмийн далайд сэтгэл зүрхээ зориулж яваа түүний амьдралын баялаг түүхээс хуваалцаж байна. Ц.Пагмажав багш 1970 онд МУБИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсөж, хоймор сайхан Хөвсгөл нутгаас ажлын гараагаа эхлүүлжээ.Түүнээс хойш 50 жил багшаар багшилж, мэдлэг боловсролоо бусдад түгээн яваа гавьяатай нэгэн юм. Тэрээр 2019 онд докторантурт суралцаж эхэлсэн бөгөөд 78 насандаа докторын дипломоо гардан аваад удаагүй байгаа нь түүний эрдэм мэдлэгт тэмүүлсэн хүсэл эрмэлзэл, тууштай хөдөлмөрийн илэрхийлэл ажээ. “Ээж минь 1000 төгрөг өвөртлүүлээд шуудангийн 56 гэсэн машинд суулгаад хот руу явуулж байлаа” Хань, ээж, дүүгийн хамт. Ц.Пагмажав Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул.Эцэг эхээс 12-уулаа, айлын ууган хүүхэд тул багаасаа дүү нараа харж, гэр орны ажилд тусалдаг байв

676

Ерөнхийлөгчид хэрэгжүүлэх боломжгүй хуульд гарын үсэг зурахыг санал болгож байна

УИХ Тамхины хяналтын тухай хуульд оруулах өөрчлөлтийг баталсан. Одоо энэ хууль Ерөнхийлөгчийн гарын үсэг хүлээж байна. Гэвч иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хуулийн зорилгод нэг ноцтой асуудал байна: шинэ шаардлага, хоригуудыг хэрэгжүүлэх техникийн журам, үйлдвэрлэгчдэд бэлтгэх хугацаа бараг алга.Европ Монголын Хамтарсан Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд албан ёсны хүсэлт илгээсэн.

359

Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье

Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлэв хэмээн ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ-аас мэдэгдлээ. Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт "Мобиком Корпораци" ХХК-ийн тээврийн хэрэгслээс үүдсэн хээрийн түймэр ноцтой хохирол учруулсан асуудалд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд үүнд туйлын ихээр санаа зовниж байна

2 036

ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа

Гал түймрийг унтраах ажиллагаанд Хан-Уул дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиас дэмжлэг үзүүлэн, түймрийн голомтод ажилласан алба хаагчдад эрүүл мэндийн урьдчилсан үзлэг хийж, хүнсээр хангаж ажиллажээ.

791

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хамааралтай “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн 78 хувийн хяналтын хувьцааг эзэмшдэг БНХАУ-ын иргэн, хөрөнгө оруулагч Li Xiaoming 2026 оны дунд үеэс хойш Монголын төр засгийн албан тушаалтнуудад захидал, хүсэлт илгээх байдлаар хандах болсон. Уг захидал хүсэлтдээ Li Xiaom­ing “Би Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн БНХАУ-ын иргэн. Монгол Улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн хяналтын хувьцааг эзэмшдэг

1 120

Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцууллаа. Тэрээр "Орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор байгууллагуудын эзэмшиж буй орон сууц, барилгын талаарх мэдээллийг ил тод болгож, иргэд өөрсдөө мэдээллийг авч, хяналт тавих боломжийг бүрдүүлэхээр цахим мэдээллийн сан байгуулах ажлыг эхлүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн

830

Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэв. Тэрээр ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна” гэв. Мөн "Сэлбэ", "Шархад", "Солонго I, II" хороолол зэрэг төрийн мэдэлд 3572 айлын орон сууц баригдаж байна

967

Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана

Нийслэлийн өвөлжилтөд зориулж тусгай зориулалтын машин тоног, төхөөрөмж, техникийн бэлэн байдлыг хангаж давс, бодисын нөөцийг бүрдүүлжээ. Тодруулбал халтиргаа гулгааны үед цас хайлуулах давс 10,016 тонн, бодис 6,140 тонныг нөөцөлсөн байна

796
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.