2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1417–1440 харуулж байна

Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн татаас өгнө

Энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5,000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэг байгуулахаас өнөөдрийн байдлаар 905 өрхийг хийн түлш хэрэглэж, хий цэнэглэх 15 цэгтэй болжээ. Үргэлжлүүлэн өдөрт дунджаар 90-100 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж байгааг холбогдох албаныхан мэдээлээд буй. Харин хийн түлшинд шилжсэн айлд урамшуулал олгох журам өнгөрсөн онд батлагдсан билээ. Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн тохиолдолд 900 мянган төгрөгийн татаасыг нийслэлээс өгөх юм байна

2 077

Э.Батшугар: Уул уурхайг түшиглэсэн хиймэл оюуныг хөгжүүлэх нь Монгол Улсын давуу тал байх болно

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. “Кибер халдлага дэлхий дахины толгойны өвчин болсон энэ үед мэдээлэл хамгаалах асуудлыг зөвхөн IT инженерүүдэд даатгах боломжгүй болсон” -Төрийн үйлчилгээний цахимжилттай холбоотой хэд хэдэн шүүмжлэл сүүлийн үед олон нийтийн дунд гарлаа шүү дээ. Нэг сарын өмнө санагдаж байна, иргэн зөөврийн ортойгоо төрийн байгууллагад очиж үйлчилгээ авч байгаа бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан. Саяхан E-Mongolia системээс Үндэсний баялгийн сангийн нэрийн данс алга болсон гэж шуугилаа

1 700

О.Уламсайханыг хутгалж гэмтээсэн этгээдийг 2 сая төгрөгөөр торгож, 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноожээ

​​​​​​​ "Ноорог" сайтын О.Уламсайханыг 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр бусадад хутгалуулж, гэмтсэн хэрэг гарсан. Тус хэргийг 38 настай Д.Дүржсүрэн гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ сарын 03-ны өдөр шүүх хурал нь болжээ. Прокуророос бусдыг хутгалж, гэмтэл учруулсан Д.Доржсүрэн гэх иргэнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу эд хөрөнгө устгах, гэмтээх гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тус хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх энэ сарын 3-ны өдөр хэлэлцсэн байна

1 233

Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг УДШ хэлэлцэхээс татгалзсанаар түүнд оноосон бүх насаар нь хорих ял хэвээр үлдэв

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2026.02.12/ болж Н.Энхбат холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцжээ. Шүүгдэгч Н.Энхбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан”, тус зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэрэгт холбогдсон юм. Тэрбээр 2025 оны зургаадугаар сарын 27-нд Gem mall худалдааны төвд эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн. Анхан шатны шүүхээс Н.Энхбатад бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн

1 082

Сайд асан Б.Тулга ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шүүхэд өгөхөө мэдэгдэв

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Б.Тулга Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийсэн үндэслэлээр шүүхэд өгөхөө мэдэгдэв. Тэрээр “Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын нэгдсэн хуралдааны нэр барин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илт худал, улс төрийн зорилготой, ноцтой гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийлээ. Тэрбээр улсын дархан хилийн бүсийн 34 мянган га газрыг тухайн үеийн Ерөнхий сайд болон холбогдох сайд нар хууль зөрчин ашиглуулах зөвшөөрөл олгосон мэтээр мэдэгдсэн

1 345

Улаанбаатарт ялимгүй цас орно

13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхилан зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

1 021

Л.Алтангэрэл: Энэ онд угсармал орон сууцны 100 орчим блок барилгыг дулаалахад нийслэлийн төсвөөс 9.8 тэрбум төгрөгийг зарцуулна

Улаанбаатар хотын угсармал орон сууцнуудыг 2022 оноос эхлэн дулаалж эхлээд буй. Уг ажил энэ онд үргэлжлэх эсэх болон санхүүжилтийн талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэлээс тодрууллаа.

1 018

Нэгдүгээр тойрог замаар өдөрт 216 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх хүчин чадалтай байна

​​​​​​​ Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засаг болон байгаль орчны үр өгөөж өндөр байх талаар ТЭЗҮ-д тусгаж, эрсдэлийг судалжээ. Төсөл ашиглалтад орсноор: Хотын төвийн бүсийн замын ачаалал дунджаар 23-50 хувиар буурч, оргил ачааллын үеийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх боломжтой

1 015

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав

Монголын Бурхан Шашны “Соёмбо Сүм”-ийн тэргүүн Б.Ариунбуян: Төрийн шийдвэрүүд ард түмэнд ээлээ өгч богино хугацаанд үр өгөөжөө өгөх нандин жил болох хандлагатай. -"Сүрээр дарагч” гал морин жилийн монгол зурхайн өнгийн шинжвэл гал морин жил нь Монголын маань хувьд хөдөлгөөн ихтэй, зориг, шинэчлэлийн эрчийг бадраасан бидний тухайд их онцгой жил болно. Мөн төр засгийн үйл хэрэгт идэвх санаачилга нэмэгдэж, бодлогын эрс өөрчлөлт, шинэ шийдэл олон гарч ард түмэнд ээлтэй шийдвэрүүд болж, богино хугацаанд үр өгөөжөө өгөх нандин жил болох хандлагатай

1 967

Б.Атарлуу: Хүнлэг сэтгэлийнхээ үүднээс бид заавал нэгэндээ тусалж байх ёстой

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан зарим хүн хэвийн боов, сүү, ууц, өвчүү гэх мэт зүйлсийг хорооныхоо ахмад настан болон айл өрхүүдэд бэлэглэж, сайн үйлс хийж байгаа билээ. Тэдгээр хүмүүсийн нэг болох Б.Атар-Луу, Б.Батсайхан нараас сайн үйлсийнх нь талаар тодрууллаа. Иргэн Б.Атарлуу “Ер нь 2019 оноос хойш хүнд тусалж, сайн үйлс хийж байгаа

1 472

Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал

Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. Нэгэн зүйл. Монгол цаглабарын учир Манай монголчууд Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэрэглэсээр иржээ

14.4K

Танилц: Сар, шинийн баяраар хил хаах хуваарь

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд Талууд дипломат шугамаар дараах зохицуулалтыг тохирсон билээ. Энэ дагуу:

1 712

7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн, иргэдийг залилдаг этгээдүүдийг баривчиллаа

7,9 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ЮАНЬ, ДОЛЛАРЫГ ХУУРАМЧААР ХЭВЛЭН, ИРГЭДИЙГ ЗАЛИЛДАГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЛАА Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэвлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж залилдаг эрэгтэй 34 настай Э, эмэгтэй 33 настай А нарыг энэ оны 02-р сарын сарын 10-ны өдөр Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай олж тогтоон, баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна. Эдгээр хуурамчаар хэвлүүлсэн их хэмжээний гадаад валютыг оройн цагаар гэрэл муутай орчинд үзүүлэх, гэрэл зургийг нь чатаар явуулах, гүйлгээ амжилттай гэх интернет банкны хуурамч шилжүүлгийн баримт харуулах зэрэг үйлдлийн аргаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, мөнгө зээлж, тохиромжтой үед хуурамч валютыг солиулахыг завдах зэргээр бусдыг залилдаг болох нь тогтоогдсон юм. Уг этгээдүүд нь хаус, орон сууц, ланд круйзер 300 маркийн тээврийн хэрэгсэл, 9911-тэй дугаар зэргийг түрээслэн ашиглаж, бусдад итгэл төрүүлэн иргэдэд их хэмжээний хохирол учруулсан байна

1 362

Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа

Нийслэлд сүүлийн нэг жилийн хугацаанд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаж, тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд олгох ажлыг зохион байгуулсан байна. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэвээс тодрууллаа. Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Улаанбаатар хотод 550-600 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцож байна

1 070

Ахмадууд: Тэтгэврийн зээлийн хүүг бууруул, 1072 хувьцааны ногдол ашгийг олгохыг шаардаж байна

Ахмад настнууд өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсаар байгаа билээ. Тэгвэл өнөөдөр (2026.02.11) Монголын ахмадын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран мэдээлэл хийлээ. Тус холбооны ахмадууд “Нэгдүгээр сарын 27-нд хэвлэлийн хурал хийж, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг төр засагт хүсэлт хүргүүлсэн

1 454

Дахин төлөвлөлтөд байраа өгөөгүй ганцаараа үлдсэн оршин суугч Г.Хүрэлсүх: Хоёр компьютер, нэг принтерийн хөрөнгөтэй барилгын компанид бид яаж өөрсдийн амь амьдрал болсон байраа итгэж хариуцуулах юм

Сүхбаатар дүүргийн VI хороо буюу Бага тойруугийн 26 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулах шийдвэрийг нийслэлээс гаргаж, 2025 оны наймдугаар сарын 4-нд “Азийн идэр цамхаг” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулжээ. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн тус байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн

1 907

Ж.Төмөрбат: 2017-2026 онд 510 мянган хүн нэг удаа хэрэглэх хууль бус эргэлтийг таслан зогсоосон

Хар тамхитай тэмцэх албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Төмөрбаттай хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой асуудлын талаар ярилцлаа. -Сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлүүд нэмэгдэх болсныг тоон статистикуудаас харж болохоор байна. Бодит нөхцөл байдал ямар байна

1 998400256365b9db8d707224

Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна

Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэг байгуулна. Өнөөдрийн байдлаар 905 өрхийг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 15 цэгийг ашиглалтад оруулаад байна

1 152
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.