Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд айл өрхүүдийн эвдрэл гэмтэлтэй зуухыг сольж, стандартад нийцсэн, давхар шаталтат 32 мянган зуухыг нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулж буй. Энэхүү зуухыг хэрхэн авсан нь тодорхой бус байв. Энэ тухай нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Нийслэлийн Засаг даргын захирамжаар Агаарын чанарыг сайжруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор айл өрхүүдийн эвдрэл гэмтэлтэй зуухнуудыг халж, стандартад нийцсэн давхар шаталтат 32,000 ширхэг зуухыг шүүхийн шийдвэрээр худалдан авч нийслэлийн долоон дүүргийн айл өрхүүдэд суурилуулж дууссан. Давхар шаталтат зуух суурилуулсан бүс буюу Толгойт, Баянхошуу орчмын агаарын чанарыг өмнөх онтой харьцуулахад хүхрийн хий 53.7, азотын давхар исэл 49.6, том ширхэгт PM10 тоосонцор 43.4, нарийн ширхэгт PM10 тоосонцор 22.3, нүүрстөрөгчийн дутуу исэл 4.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна