2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1489–1512 харуулж байна

Худал бүхнээсээ салцгаах юмсан

Хүмүүсийн итгэж, үнэмшиж, үнэн мэдлэг, зөв мэдээлэл гэж тооцож байдаг бүх зүйлийн (дүрсэлж хэлэх аваас) 90 хувь нь үнэн, харин үлдэх 10 хувь нь худал юм. Бүх худлаасаа салах хөдөлгөөн, уралдаан, санаачилга ганц удаа ч болов гарч байсангүй. Худлууд худлаараа үлдсээр л өнөөдрийг хүрэв. Хагас худал гэж үнэлж болохоор зүйл ч бас олон буй

1 193

Монгол Улсын Ерөнхий сайд болон Улаанбаатар хотын захирагч нар ЕБС-ийн 54-р сургуульд ажиллаж, “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар ЕБС-ийн 54 дүгээр сургуульд ажиллаж, “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтэд оролцлоо. Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилготой “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт энэ хичээлийн жилээс бага ангийн 189 мянга гаруй хүүхэд хамрагдах юм. Хөтөлбөрийн хүрээнд сурагчдад долоо хоногт гурван удаа сүү өгнө

1 683

Өглөө үйлчилгээнд гарах гэж байсан автобусны жолоочийг ариун цэврийн өрөө орох хооронд тээврийн хэрэгсэл нь алдагдсан

Жолооч нь ариун цэврийн өрөө орох хооронд автобус нь алдагдсан хэрэг өнөөдөр өглөө гарчээ. Энэ тухай Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газрын тээвэр зохицуулагч А.Энхжаргал "Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-ны өглөө "Сайхан ирээдүй" компанийн Ч:27 Өвөр Согоот-Вокзал чиглэлд үйлчилгээнд гарах гэж байсан нийтийн тээврийн автобусны жолооч ариун цэврийн өрөө орох хооронд тээврийн хэрэгсэл нь алдагдсан. Тухайн автобус 07:01 цагт Вокзалаас эх авч Өвөр Согоот чиглэлд явах гэж байсан юм. Тээврийн хэрэгслийг авч явсан этгээд унтраасан учраас камераар харах боломжгүй болсон тул Авто тээврийн хяналтын улсын байцаагч, Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв, Тээврийн Цагдаагийн Албанд энэ тухай мэдээллийг дамжуулсан

1 266

"Насны хишиг" тэтгэмжид 1961 онд төрсөн ахмадууд шинээр хамрагдана

​​​​​​​ Улсын хэмжээнд "Насны хишиг" мөнгөн тусламжийг ахмадуудад улсын баяр наадам болон сар шинийн баярын өмнө жилд хоёр удаа олгодог. Тэгвэл энэ онд 65 нас хүрч буй, "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах ахмадуудын хүсэлтийг хүлээн авч байна Ахмад настнуудад наснаас нь хамааран 65–69 настайд 50,000 төгрөг, 70–79 настайд 80,000 төгрөг, 80–89 настайд 150,000 төгрөг, 90 ба түүнээс дээш настайд 250,000 төгрөгийн насны хишиг олгодог журамтай

1 300

СЗХ: Хэрэглээний болон цахим аппликэйшнээр олгодог зээлийн давхардлыг бууруулна

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, өрийн дарамтыг бууруулах, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцээд дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд Өр, орлогын харьцааг илүү оновчтой тооцоолон зээлийг зохистой хэмжээнд олгох, иргэдийг өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулах зорилгоор өр, орлогын харьцааг 60 хувь байсныг 55 болгож тогтоолоо. Ингэхдээ банк бус санхүүгийн байгууллага(ББСБ)-ууд нь хэрэглээний зээл олгох тохиолдол бүрд харилцагчийн зээлийн эрхийг тооцоолж, уг харьцааг хангасан эсэхийг шалгасны үндсэн дээр зээл олгохоор шийдвэрлэлээ

1 340

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсчээ

Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлж, Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшдэг байсан тул нийтийн тээврийн орлогыг хянах боломж сул байсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмших эрхийг гурав дахин нэмэгдүүлж, улмаар орлогыг хянадаг болсон

1 065400256365b9db8d707224

Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх хүнд даацын автомашины зориулалттай зам, гүүрийг ₮64 тэрбумаар барина

Энэ онд Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 километр авто зам барина гэж өнгөрсөн онд мэдээлж байв. Тус шинэ замыг Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөр барихаар төсөвлөжээ. Тодруулбал Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх авто зам, гүүрийг хоёр жилийн хугацаанд буюу 2026-2028 онд барих бөгөөд нийт төсөвт өртөг 64.9 тэрбум төгрөг байна

1 424

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 86 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд Теле камерын хяналтын нэгдсэн төвийг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дэргэд теле камерын хяналтын дэд төвүүдийг 2024-2025 онд байгуулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камерыг шинээр суурилуулсан юм. Эдгээр ажлын үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох иргэдийн тоо нэмэгдэж, зөрчлийн тоо багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдсэн. Ухаалаг камерууд суурилуулж, камерын хяналтын төвүүд байгуулснаар өгөгдөлд суурилсан дүгнэлт хийж, хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы асалтын хугацаа болон горимыг зорчилт хөдөлгөөнд нийцүүлэн тохируулдаг болсон

1 170

12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газраас 2026 оны нэгдүгээр сард зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд 12 улсын 78 иргэнийг Монгол Улсад 3-5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа. Үүнд: БНХАУ-ын 53, ОХУ -ын 11, Узбекистан 3, Вьетнам 2, Киргиз 2, бусад улсын 7 иргэн байна. Эдгээр иргэдийг виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, мөн шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан үндэслэлээр албадан гаргав. Өнгөрөгч онд нийт 1222 гадаадын иргэнийг албадан гаргасан бөгөөд албадан гаргасан иргэдийн тоо өмнөх оноос 41.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн өөрийн харьяалах улсдаа залилангийн гэмт хэрэгт холбогдон оргон зайлсан БНХАУ-ын иргэн M.Y-г харьяалах улсын хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн өгөх, хуяглан хүргэх ажиллагааг энэ сарын 26–27-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран зохион байгууллаа

1 197

Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

БНХАУ-ын Үндэсний Цагаачлалын газраас гадаадын иргэдийн хилээр нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх, шалган нэвтрүүлэх хурдыг сайжруулах зорилгоор "Хилээр нэвтрэх хуудас"-ыг цахимаар урьдчилан мэдүүлэх шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийн дагу тус улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэд хилээр гарахын өмнө заавал энэхүү асулгыг бөглөх үаардлагатай бөгөөд урьд өмнөхөөс илүү олон асуулттай, англи хэл дээр бөглөх сонголттой байгаа юм

1 491

Шинэ цэвэрлэх байгууламжийн туршилт энэ оны дөрөвдүгээр улирлыг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин төв цэвэрлэх байгууламжийн хаяанд шинийг барих бүтээн байгуулалтын ажил одоогоос зургаан жилийн өмнө буюу 2019 онд эхэлж байв. Төслийн ТЭЗҮ-ийг 2015 онд Францын “Артеллиа энд транспорт” компани боловсруулж, барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-уудын консорциум гүйцэтгэж буй. Албаны эх сурвалжаас тодруулснаар "Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, туршилтаар ажиллаж байгаа. Туршилт энэ оны дөрөвдүгээр улирлыг хүртэл буюу бүтэн жил үргэлжилж, энэ хугацаанд улсын комисс ажиллана. Үүний дараагаар ашиглалтад орно" гэлээ. Улаанбаатарын шинэ цэвэрлэх байгууламж нь 17.5 га газар дээр 35 нэр төрлийн 56 барилга байгууламжтай, дөрвөн дэд бүтэцтэй. Хоногт 250,000 куб.метр усыг цэвэршүүлэх хүчин чадалтай

1 031

COP17: АМЬД ТООС...

Хүрээлэн буй орчны бохирдлын тэргүүнд эгнээнд тоос, тоосжилтын асуудал зүй ёсоор бичигдэж байна.

1 102

“Цавчаа ногоон автобус”-ны өртөгт тооцон авах ёстой “Тэнүүн огоо” компанийн гурван авто баазыг нийслэлийн өмчид шилжүүлэн авах боломжгүй болсон гэв үү?

Монголчууд бид аливаад хандахдаа бөөнөөрөө шуугиад дараа амархан мартчихдаг ард түмэн юм. Бүхэл бүтэн 320 орчим тэгбум төгрөгөөр нийтийн тээврийн шинэчлэл хийх нэрээр тендер зарлаад 135 орчим тэрбум төгрөгийг өэлнээр гаргаж Солонгост үйлдвэрлэсэн гэх нэрээр Вьетнам улсад угсарсан буюу капитал засвар хийсэн хуучин ногоон автобусны хэрэг буюу “Цавчаа ногоон” автобусны асуудал ил болж, 2023 оны намар хэвлэл, олон нийтийн дунд ТРЭНД сэдэв болж байсан ч тэгсгээд бид мартчихсан гэхэд хэлсдэхгүй. Хуучин автобусыг шинэ мэтээр засварлан оруулж ирэхэд зөвшөөрөл олгосон, мөнгө гаргасан, төсвийг нь зарцуулах эрх олгож гарын үсгээ зурсан сайд, дарга нар бүгд өөрсдөөсөө зайлуулж, улс төрийн хариуцлага хүлээх нэрээр албан тушаалаа өгснөөр авлигын шинжтэй энэ гэмт хэргээс “ял завшиж мултарсан” бол тус автобусыг оруулж ирсэн “ТЭНҮҮН ОГОО” компанийн захирал А.Ганхуягыг гол буруутнаар яллаж, түүнд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял өгсөн ч, давах шатны шүүх хурал өнгөрөгч намар болж, “ТЭНҮҮН ОГОО” компанийн захирал А.Ганхуягт оногдуулсан “Залилах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний ялыг бууруулж 3 жил болгосон. Товчхондоо энэ хэрэг явж явж амьгүй “хуучин ногоон автобус”-ууд нь өөрсдөө Улаанбаатарчуудыг “залилсан” болж таарсан гэж шүүгч дүгнэчихсэн. Манай шүүх нээрээ хоржоонтой шүү... “ТЭНҮҮН ОГОО” компанийн захирал А.Ганхуягт нийслэлээс 135 тэрбум төгрөгийн санхүүжилт авч шинэ автобус нэрээр хуучин ногоон автобуснуудыг төрд “шахаж” нийлүүлсэн

1 485

М.Болормаа: Махаа түүхийгээр нь биш хагас боловсруулж гаргах хэрэгтэй

“Бизнес хөгжил” булангийн энэ удаагийн дугаарт “Болор импекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Болормааг урьж ярилцлаа. -Загвар өмсөгч, хууль, эрх зүйч мэргэжилтэй хүн яагаад хоолны катеринг үйлчилгээ буюу явуулын ресторан байгуулж ажиллах болов? -Би сургуулиа төгсөөд “Алтай холдинг” буюу түүний охин компаниуд болох ” И март”, Скай”, “Чингис” зочид буудал зэрэг газруудад туслах хуульч, гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байгаад 2013 оноос анх мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Мөнхийн болор”ХХК-д ажиллаж эхэлснээс хойш өөрийн хувийн бизнесээ эхлүүлж “Болор импекс” ХХК-аа 2015 онд байгуулсан. Одоогоор 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. “Болор” катеринг үйлчилгээг 2017 оноос эхлүүлсэн

1 214

Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ

​​​​​​​ Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” нарыг олж тогтоон, энэ сарын 23-ны өдөр БНХАУ-аас албадан авчирсан байна. Цагдаагийн байгууллагаас уг этгээдүүдийг 2023-2024 онд насанд хүрээгүй хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхлэн эмзэг байдлыг нь далимдуулан бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулж, биеийг нь үнэлүүлсэн гэх үйлдлээр хүн худалдаалах гэмт хэрэг үүсгэж байжээ. Эрэн сурвалжлах явцад энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын нутагт дэвсгэрт баривчилсан байна

1 513400256365b9db8d707224
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.