2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1585–1608 харуулж байна

ТОЙМ МЭДЭЭ

Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. УЛС ТӨР: Н.Учрал, О.Цогтгэрэл нарын намын даргын албан тушаал албажлаа Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу улс төрийн намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг УДШ-д хүргүүлэх үүрэг хүлээсэн. Тэгвэл хуулийн хугацаанд УДШ-д бүртгэлтэй 37 намаас 29 нь материалаа ирүүлжээ. Ирүүлсэн өөрчлөлтөд хуулийн зөрчил, алдаа мадаг байгаа эсэхэд дээд шүүх ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн баасан гарагт Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, МАН-ын дарга Н.Учрал, АН-ын дарга О.Цогтгэрэл нарыг намын даргаар бүртгэлээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард МАН-ын 31 дүгээр Их хурал болж, 13 дахь намын даргаараа УИХ-ын гишүүн Н.Учралыг сонгосон

1 254

Өнөөдөр "Амар байна уу" сар шинийн үзэсгэлэн худалдаа эхэлнэ

Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл явагдах юм. Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий

1 395

Нийслэлийн таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт гаргав

Нийслэл Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн зам тээврийн оновчтой сүлжээг хөгжүүлэх зайлшгүй шаардлагын дагуу “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, эхний ээлжид Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Наадамчдын зам дахь явган хүний гүүрэн гарц болон Нарт хотхоны зүүн далан дээрх гүүрэн байгууламж зэрэг таван байршилд уг төслийг хэрэгжүүлнэ

1 558

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хажууд дамжин өнгөрөгч гадаад зорчигчдод зориулсан ТРАНЗИТ зочид буудал байгуулна

Олон улсын агаарын тээврийн урсгал эрчимтэй нэмэгдэж, бүс нутгийн холболт улам өргөжиж буй энэ үед транзит зорчигчдод зориулсан дэд бүтэц онцгой ач холбогдолтой болж байна. Тухайлбал, нислэг хоорондын хүлээлтийн хугацаанд ая тухтай амрах, цагийн уян хатан нөхцөлтэй үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн транзит зочид буудлууд нь орчин үеийн нисэх буудлын салшгүй хэсэг болжээ. Энэхүү чиг хандлагатай уялдан Хүннү хот нь Зүүн Хойд Азийн тээвэр, логистикийн нэгдсэн төв (HUB) болон хөгжих зорилтыг дэвшүүлж, олон улсын транзит зорчигчдын хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ, дэд бүтцийг үе шаттайгаар бүрдүүлж байна

1 420

Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 23-нд хаагдана

Монгол Улсын иргэн 18-55 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байна. Энэ дагуу цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-ноос эхлээд буй. Бүртгэл нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ. Иргэд оршин суугаа газрынхаа хороонд болон “E-Mongolia”-гаар хүсэлтээ ажлын өдөр 08:00-17:00, амралтын өдөр 09:00-16:00 цагийн хооронд бүртгүүлэх юм байна. Харин цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана

888

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно

​​​​​​​ Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно. Энэ удаагийн сугалааны тохиролд 2025 оны арванхоёрдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 52,699,262 баримт оролцоно. Хэрэглэгчид тухайн сард хэдэн баримт бүртгүүлснээс шалтгаалж, хожих мөнгөн дүн нь өөрчлөгддөг

1 499

Нийслэлийн цэцэрлэг, сургуулийн сурагчдаас хеликобактерийн шинжилгээ авна

Улаанбаатар хотын нийт цэцэрлэг, сургуулийн сурагчдаас хеликобактерийн шинжилгээ авахаар болсныг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өнөөдөр мэдэгдлээ. "Өдгөө бүртгэгдэж буй хавдрын өвчлөлийн 20 хувь нь хоол боловсруулах эрхтэн системийнх байгаа. Иймд ирээдүйн эрүүл иргэдийг бий болгохын тулд цэцэрлэг, сургуулиас эхлэх ёстой" гэж тэрбээр энэ үеэр тодотгож байв. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Сүүлийн жил судалж үзэхэд хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлийн 80-85 хувь нь хеликобактеритай холбоотойгоор үүсдэг. Сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийг устгахын тулд эхний ээлжид шинжилгээ авна

986

М.НАРАНГЭРЭЛ: БУСАД УЛСУУД Ч ГЭСЭН ҮНДЭСТНЭЭРЭЭ, УЛСААРАА “GO MONGOLIA” ШИГ НЭГ Л УРИА ҮГ ХЭРЭГЖҮҮЛЖ АВЧ ЯВДАГ

М.НАРАНГЭРЭЛ: БУСАД УЛСУУД Ч ГЭСЭН ҮНДЭСТНЭЭРЭЭ, УЛСААРАА “GO MONGOLIA” ШИГ НЭГ Л УРИА ҮГ ХЭРЭГЖҮҮЛЖ АВЧ ЯВДАГАялал жууучлалын мэргэжлийн холбооны ажлын албаны Гүйцэтгэх захирал М.Нарангэрэлтэй ярилцсанаа уншигч олондоо хүргэж байна.-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?-Миний нэрийг М.Нарангэрэл гэдэг

1 650

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

​​​​​​​ Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн шинэ спорт цогцолборын барилгын ажилтай өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар танилцлаа. Энэхүү спорт цогцолборын барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд усан бассейны туршилт тохируулга, шалны халаалт угсрах ажлууд хийгдэж байна. Тус ажлын гүйцэтгэгчээр “Гэрэлтжин” ХХК ажиллаж байгаа юм. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Олон улсын жишигт нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолборыг Чингэлтэй дүүргийн 23, 37, 39 дүгээр сургуулиудад барьж байна

1 174
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.