2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1609–1632 харуулж байна

Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална

Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн худалдаалж эхэлнэ. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа. УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэсэн. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 410 хүнсний дэлгүүрээр энэ сарын 20-ноос эхлэн жижиглэн хэлбэрээр худалдаална

1 077

Цаг агаар хүйтрэхтэй холбогдуулан маргаашаас халаалтын температурыг нэмэгдүүлнэ

Цаг уурын байгууллагаас монгол орны ихэнх нутгаар өнөөдрөөс хүйтний эрч эрс чангарна гэж анхааруулж байгаа. Хүйтрэхтэй холбогдуулан нийслэл хотын дулаан хангамжийн хэмийг нэмэгдүүлэхээр болжээ. Энэ тухай "Улаанбаатар Дулааны Сүлжээ" Төрийн Өмчит Хувьцаат Компанийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал "Цаг агаарын урьдчилсан төлөвөөр Улаанбаатар хотод энэ долоо хоногийн Бямба, Ням гарагаас эхлэн ирэх долоо хоногт цас орж, шөнөдөө -30...-35 хэмийн хүйтэн байх мэдээ ирж байна. Маргаашаас эхэлж дулааны бүх станцын сүлжээний халууныг 120 хэмээр ажиллаж байгааг 122 хэм болгож, нэмэгдүүлнэ. Хоёрдугаар хэлхээний температурыг шаардлагатай газруудад 70 хүртэлх хэмээр нэмэгдүүлэхээр төлөвлөж Орон Сууцны Удирдах Газар болон орон сууцны хувийн конторуудтай горимын ажиллагаагаа зөвшилцөж байна. Нийслэл хотод жилд хамгийн багадаа 150-160 Ккал дулааны эрчим хүчийг хэрэглэдэг

1 385

Дүүжин замын тээвэр төслийн кабинуудыг агуулахад буулгалаа

Дүүжин замын тээвэр төслийг БНФУ-ын “Пома” групп гүйцэтгэж, бүх тоноглолыг Франц улсаас нийлүүлж буй. Яармагаас Хархорин чиглэлд баригдаж буй тус төслийн тоног төхөөрөмж, эд материалыг үе шаттайгаар импортолж, нэгдүгээр сарын 13-ны өдөр 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгажээ. Дүүжин замын тээврийн кабиныг ухаалаг, аюулгүй системээр тоногложээ. Энэхүү кабиныг “Пома” группийн охин компани болох SIGMA-д үйлдвэрлэж, бүтээгдэхүүний стандарт, чанар, найдвартай байдал, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр нийлүүлж буй аж

1 373

Grand Awards-2025 наадам ба 35 жилийн түүх

Монголын Маркетинг Менежментийн хүрээлэнгээс 16 дахь жилдээ зохион байгуулж буй “GrandAwards” наадмын онцлох аж ахуйн нэгж, хувь хүмүүст шагнал гардуулах үйл ажиллагаа 2026 оны хоёрдугаар сард товлогджээ. Нийгмийн бүхий л салбарын шилдгүүдийг онцолдог уг мэдээллийн кампанит ажил нь хувийн хэвшил үүсч хөгжсөн 35 жилийн ойг чухалчилж байгаа аж. Монголчуудын хувьд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжсэн он жилүүдэд Монголын эдийн засаг, бизнесийн хөгжлийг нуруундаа үүрч түүчээлэгсэд төрөн гарсан 35 жил гэдэг үнэхээр чухалчилахаас өөр аргагүй. Энэ л он жилүүдэд Монголын хамгийн том аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчид төрөн гарч өнөөдрийн Монголын нийгэм эдийн засгийг түүчээлэгчид болсон байдаг. Тийм ч учраас энэ жилийн Grand Awards-д Монголын хамгийн том аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэгчид, шинийг санаачлагч, бүтээгчид хуран чуулна гэсэн хүлээлт үүсээд байна. Тиймээс улс орон зах зээлийн нийгэмд шилжсэнээр бизнесийн байгууллагууд, шоу энтертайнмент ертөнц, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, ард иргэдийн амьдрал, ухамсарт нөлөөлсөн өөрчлөлтүүдийг онцлон шалгаруулна гэж зохион байгуулагчид мэдэгдлээ

1 091

Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний салбарт цөмийн технологи чухал үүрэг гүйцэтгэж байна

​​​​​​​ Орчин үеийн анагаах ухаанд CT (компьютерт томограф), PET (позитрон ялгарлын томограф), туяа эмчилгээ зэрэг аргачлалуудыг ашигласнаар хавдрыг эрт үе шатанд илрүүлэх, тархалтыг нарийвчлан тодорхойлох, эмчилгээний үр дүнг бодитоор үнэлэх боломж бүрджээ. PET болон CT шинжилгээ нь хавдрын эсийн идэвхжил, бодисын солилцооны өөрчлөлтийг илрүүлж, оношийг өндөр нарийвчлалтай тогтоох давуу талтай. Үүний зэрэгцээ туяа эмчилгээ нь хавдрын эсийг чиглэсэн тунгаар устгаж, эрүүл эдийг аль болох хамгаалах боломж олгодог болсон нь эмчилгээний чанар, аюулгүй байдлыг эрс сайжруулж байна

924

Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан хэргээ нуух зорилгоор хахууль өгсөн CU-гийн ажилтан, хахууль авсан цагдаа нарт хорих ял оноожээ

Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан хэргээ нуух зорилгоор хахууль өгсөн CU-гийн ажилтан, хахууль авсан цагдаа нарт хорих ял оноожээ.

1 290

ЭКОЛОГИЙН ДҮРВЭГСЭД...

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дүрвэгсдийн тоо 200 саяд хүрнэ гэж судлаачид таамаг дэвшүүлээд байна.

1 099

Хуванцаргүй -СОР17: “Хуванцар ба эрүүл мэнд хуванцар ертөнцийн далд өртөг” тайлан

Хуванцар нь нуугдмал мэт санагддаг ч үнэн хэрэгтээ дэлхийн нийтийн эрүүл мэндэд хамгийн ил тод, өсөн нэмэгдэж буй хямралуудын нэг болсныг “Хуванцар ба Эрүүл мэнд ХУВАНЦАР ЕРТӨНЦИЙН ДАЛД ӨРТӨГ” тайланд дурджээ. Уг тайланд хуванцар бүтээгдэхүүнүүд хэрэглээний дараа жижиг хэсгүүдэд задарч, бичил хуванцар болон химийн хорт бодис хэлбэрээр хоол хүнс, ус, агаар, хүрээлэн буй орчныг бохирдуулсаар байгааг дурджээ

1 041

Багахангайгаас Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьд хүрсэн гэв

​​​​​​​ Хөшигийн хөндий, Оргоч уул орчим дахь ачаа терминалаас бараа бүтээгдэхүүнийг төвлөрсөн байдлаар түгээх, дэд бүтцийг бүрдүүлэх зорилгоор Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төслийг хэрэгжүүлж буй. Төмөр зам нь Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл 87.2, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6, нийт 102.8 км үргэлжилнэ. Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилга угсралтын ажлыг хоёр үе шаттай гүйцэтгэхээр төлөвлөжээ. Нэгдүгээр шатанд УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндийн өртөө хүртэл 87.85 км, хоёрдугаар шатанд үлдсэн 14.95 км төмөр замын бүтээн байгуулалтыг тус тус хэрэгжүүлэх бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн нэгдүгээр шатны барилга угсралтын ажил 90 орчим хувьтай үргэлжилж байгааг албаны эх сурвалжууд мэдээлэв. Харин цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор талбайн ажлыг түр зогсоожээ

1 141

Нийгмийн бухимдал тэсрэх, дэлбэрэх аюултай

Хорвоо ертөнцийн эхлэлийг ч, бас төгсгөлийг ч мэдэх боломж үгүй талдаа. Гэхдээ бидэнтэй холбогдох тэр багаахан зурвас үеийн (5 тэрбум жил гэе) талаар хүмүүс бидэнд мэдлэг, мэдээлэл байгаа. Нар, нарны систем, дэлхий, сар, дэлхий дээр маань явагдсан хувьсал, үр дүн нь болсон өнөөдрийн бодит байдал, хүний нийгэм, биет болон биет бус соёл, өнгөрсний түүх, ирээдүйн төлөв, хандлага – энэ бүхний тухай мэдлэг ч буй, мэдээллүүд ч буй

1 251

Улаанбаатарт өдөртөө -7...-9 градус хүйтэн байна

Хагас хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2026 оны 01-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна

1 071
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.