2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1633–1656 харуулж байна

Цахим бугуйвч зүүсэн этгээд унтраах, зөвшөөрөгдсөн бүсээс явах зөрчлүүд гарч байна

​​​​​​​ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өнгөрсөн онд 14,604 гүйцэтгэх баримт бичгийг бүрэн дуусгавар болгож, 922.1 тэрбум төгрөгийн хэсэгчилсэн төлөлтийг төлбөр авагч иргэн, хуулийн этгээд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад шилжүүлж, тэдний зөрчигдсөн эрхийг сэргээжээ. Харин торгох ялын биелэлтийг хангаж 3,690 гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгон 8.2 тэрбум, Эрүүгийн хуульд зааснаар хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээний 330 гүйцэтгэх баримт бичгийг биелүүлж 8.5 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт төвлөрүүлсэн болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Түвшинтөгс танилцуулав. Тэрбээр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс сэжигтэн, яллагдагчийг цагдан хорихгүйгээр таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, хяналт тавин ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор цахим бугуйвчийг унтраах, зөвшөөрөгдсөн бүсээс гарах зэрэг зөрчлүүд гардаг бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээдэд хяналт тавих, хайж илрүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс сэргийлэхэд техник хэрэгсэл дутмагаас хүндрэл үүсдэг. Нийслэлийн хэмжээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажлыг явуулдаг учир ачаалал ихтэй, алба хаагчдын ажлын байрны орчин нөхцөл тааруу, гүйцэтгэх ажиллагааны үеэр гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байгаа"-г дурдлаа. Тус газар нийслэлийн хэмжээнд ганцхан байртайгаар өр барагдуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа аж

1 094

Өвөрхангай аймгийн нийт нутгийн 34 хувьд зудын өндөр эрсдэл бий болж, зарим сумдад өвс, тэжээлийн нөөц дууссан байдалтай байна

ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав, МЭЕГ-ын дарга А.Нарантуяа, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан болон холбогдох албаныхан Өвөрхангай аймагт (2026.01.08-09) ажиллалаа. Аймгийн болон сумдын онцгой комиссоос танилцуулсан мэдээллээр аймгийн хэмжээнд нийт нутгийн 80 хувь цастай, 34 хувьд зудын өндөр эрсдэл үүссэн. Уянга, Нарийнтээл, Баян-Өндөр, Сант, Төгрөг, Баянгол, Гучин-Ус, Өлзийт сумдад өвөлжилт хүндэрч, зарим сумын өвс тэжээлийн нөөц дууссан байна. 133.8 мянган толгой мал гадны 14 аймгийн 50 суманд отроор өвөлжиж байгаа. Өвс тэжээлийн аюулгүй нөөцийг аймгийн хэмжээнд 75 хувь, сумдын хэмжээнд 48 хувьтай бэлтгэл хангасныг танилцуулав. Сант сум нийт мал сүргийнхээ 40 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулсан. 10 сараас 12 сар хүртэл цас ихээр орж сумын нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрсэн

1 009

"Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлах бүсчлэл өөрчлөгдөөгүй" гэлээ

Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт мөрдөгдөж буй. Харин хязгаарлалтын бүсчлэл шинэчлэгдсэн гэх мэдээлэл иргэдийн дунд гараад байна. Энэ талаар ЗХУТ-ийн олон нийттэй харилцах хэлтсээс лавлаж асуухад "Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт мөрдөгдөж байгаа

1 249

Тайланд улсад зорчих иргэдийн анхааралд

Тайланд улсын засгийн газар өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Thailand Digital Arrival Card” буюу хилээр нэвтрэх цахим хуудсыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.

1 075

ЗХУТ: AI буруу ажиллаж, жолооч буруугүй байхад нь торгосон тохиолдол байгаагүй

​​​​​​​ 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл дүрэм зөрчсөн бол AI камераар илрүүлж, торгууль ногдуулж эхлээд буй. Уг зохицуулалтын талаар нийслэлийн удирдлагуудад иргэдээс гомдол гаргажээ. Иргэдийн гаргасан гомдлын тухай НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Хоёр камер нэг зөрчилд хоёр удаа торгууль бичиж байна, автомашинаа огт хэрэглээгүй байхад торгуулиуд ирж байгаа зөрчлүүд илэрлээ гэсэн гомдлуудыг иргэд албажуулж ирүүллээ. Ирэх долоо хоногт ЗХУТ, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар, ТЦА-д очиж ажиллаж AI-д суурилсан камераар замын хөдөлгөөний дүрмийн зөрчлүүдийг хэрхэн илрүүлж байгаа, үнэхээр иргэдийг хохироож байна уу гэдгийг танилцуулна" гэлээ. Харин ЗХУТ-өөс "Цахим орчинд иргэдийг бухимдуулаад байгаа 10 орчим төрлийн гомдол байна

1 152

Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн байж болзошгүй “Б” гэгч этгээд нь биедээ үргэлж хутгатай явдаг байсан гэв

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвгэр буюу Дунд Дарь-Эхийн ... тоотод энэ сарын 4-ий өдрийн 23:00 цагийн үед 30 настай эмэгтэйг дөрөв болон гурван настай охидтойгоо хамт

1 837
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.