2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1657–1680 харуулж байна

Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч амь насыг нь хөнөөсөн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд тухайн амь насаа алдсан иргэнийг бусдын гарт амиа алдсан уу, бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан уу гэдгийг нарийн тогтоох ажиллагаа хийгдэж байгаа аж

1 073

Ч.НОМИН: МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СЭРГЭЛТЭЭР ДЭЛХИЙН ШИЛДЭГ 20 ОРНЫ НЭГЭЭР НЭРЛЭГДЛЭЭ

"UN Tourism"-оос сар бүр эрхлэн гаргадаг олон улсын "World Tourism Barometer" тайлангийн 2025 оны үр дүнгээр Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтсан талаар Улсын Их хурлын гишүүн, ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр, тайланд дурдсанаар: 2025 онд Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 851 мянга буюу 2024 онтой харьцуулахад 16 хувиар өссөн нь бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт байна. Мөн уг үзүүлэлт нь цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс 44 хувиар өссөн нь Монгол Улс аялал жуулчлалын салбарт дэлхийн хэмжээнд хамгийн хурдтай сэргэж буй орнуудын нэг болсныг харуулж байна. Энэхүү үр дүн нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн цогц бодлого, шийдвэрүүдийн бодит илрэл юм

1 015

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 01-р сарын 06, 07-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. 2026 оны 01-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орно

949

Малын вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горимыг малчны хотонд хүрэх хүртэл мөрдүүлж ажиллахыг үүрэг болгов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, дэд сайд Б.Нямжав болон холбогдох албаныхан өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “Биокамбинат” ТӨХХК, “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабортари” УТҮГ-т ажиллалаа. “Биокомбинат” ТӨХХК 44 нэр төрлийн шингэн вакцин, 21 нэрийн хуурайшуулсан вакцин, 20 оношлуур, гурван нэр төрлийн шингэлэгч үйлдвэрлэдэг. Өнгөрсөн онд Дэлхийн банкны санхүүжилт, “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлээр вирусийн гаралтай вакцины технологийг шугаман эсийн технологид шилжүүлэх, шингэн вакцины савлагааг автоматжуулах хоёр төсөл хэрэгжүүлж, үйлдвэрийн технологио сайжруулсан байна. Цаашид хуурай вакцины цехэд техникийн иж бүрэн шинэчлэл хийх нэн шаардлагатай бөгөөд үүнд 3,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа гэв. "Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабортарои” УТҮГ-нь 2025 онд олон улсын гурван стандартаар итгэмжлэгдсэн бөгөөд өнгөрсөн онд 72 аж ахуйн нэгжийн 419 нэр төрлийн 769 цуврал импортын болон дотоодын үйлдвэрлэлийн малын эм, биобэлдмэл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнд сорилт, шинжилгээ хийн баталгаажуулалтын дүгнэлт гарган ажиллажээ. Байгууллагын удирдлага, албан хаагчдын зүгээс тус лабораторийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторитой нэгтгэх Засгийн газрын шийдвэрийг эргэн харах хэрэгтэй байгааг тодотгоод цаашид мэргэшсэн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллахад бодлогоор дэмжих, өндөр үнэтэй стандарт бодисыг улсын төсөвт суулгах зэрэг тулгамдсан асуудлаа салбарын яамны удирдлагуудад уламжиллаа

1 226

16 настай охины амь насыг хохироосон хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжүүлжээ

​​​​​​​ 16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн байцаалт дуусаж, прокуророос шүүхэд шилжүүлсэн байна. Мөн хохирогчоор тогтоогдоод байсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татжээ

1 370
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.