2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1681–1704 харуулж байна

Танилц: Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх хуулиуд

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын төсөв, нийгэм, эдийн засаг, нийгмийн хамгаалал зэрэг олон салбарт хамаарах хууль, тогтоомжууд албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. ИРГЭД ХУРИМТЛАЛЫН САНГААС АШИГ ХҮРТЭНЭ Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр байгалийн баялгаас олж буй орлогыг хуримтлуулах, ирээдүй үеийнхэнд хүртээмжтэй хуваарилах, сангийн ил тод, хариуцлагатай удирдлагыг хангах зорилт хэрэгжинэ. Энэ нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг урт хугацаанд тогтвортой байлгах бодлогын нэг чухал хэсэг юм.Түүнчлэн уул уурхайн баялгаас ирээдүй хойчдоо өвлүүлэх, иргэн бүрд хувь хүртээх зорилгоор хуримтлалын санг нээсэн. Энэ хүрээнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрчээ

1 167

Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн талбайд буулаа

Улаанбаатар хотын нийтийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд хэрэгжүүлж буй Дүүжин замын тээвэр төслийн үндсэн даацын хийцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох ган татлага буюу тросс гаалийн хяналтын талбайд буулаа. Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 18 тулгуур баганыг суурилуулж, хоёр буудлын барилгын ажлыг зэрэгцүүлэн гүйцэтгэж байна. Үүнтэй зэрэгцэн дүүжин замын системийн аюулгүй, тогтвортой ажиллагааг хангах үндсэн даацын ган татлагууд Монгол Улсад ирээд байна

1 103

Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах зэрэг харилцаатай холбоотой хүсэлтийг 15 хоногт цахимаар шийднэ

“Шинээр газар эзэмших хүсэлтийг 12 дугаар сарын 31-нээс эхлэн www.egazar.gov.mn цахим системээр хүлээн авч, 1–5 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ” гэх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байна. Тэгвэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ мэдээлэлд тайлбар хийсэн байна. Тодруулбал, тус албанаас "Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалт хийх журмын 3.24.6-д “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд жил бүрийн эхнээс эхлэн 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл иргэд, олон нийтээс цахим болон цаасан хэлбэрээр санал авна” заасан байдаг

1 123

Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

Шинэ оны баярын энэ өдөр эмзэг сэдвээ дахиад нэг хөндчих үү? Монголчуудын ажиллах соёлд хошуу нэмэх гэдгээр баяр амралтын өдөрт тань сэтгэн бодох боломж өгөх гээд. Манай улсын хувьд газар доор нь дүүрэн алт, эрдэнэс, зэс, нүүрс, занарын ба метаны хий, нефть (Менделеевийн химийн үелэх элементийн жагсаалтын ихэнхи нь, тэр дундаа газрын ховор элемент бүгд багшран байна!), далай шиг их газар дээр нь 70 сая мал (хүсвэл 80 ба 90 саяд өлхөөн хүрчихнэ), IQ-гаараа дэлхийд 7-рт, дөрөвхөн сая хүрэхгүй ард түмэн. Нэг

1 319

ЭМЯ: Найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн байхдаа улаанбурхны халдвар давхар авч нас барлаа

Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 14 тохиолдол батлагдаад байна. Дорнод аймагт 8, Улаанбаатар хотод 5, Хэнтий аймагт 1 хүн халдвар авч бүртгэгдлээ Найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн байхдаа улаанбурхны халдвар давхар авч нас барлаа

975

Евро-5 стандартын АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2025 оны арванхоёрдугаар 30-ны өдрийн байдлаар АИ-92 авто бензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлыг танилцууллаа. Тухайлбал, Улаанбаатар төмөр замын хэмжээнд 164 вагон буюу 10.080 тонн АИ-92 авто бензин байна. Үүнийг буух өртөөдөөр нь авч үзвэл, Толгойт өртөөнд 62 вагон, Рашаант өртөөнд 11 вагон, Улаанбаатар өртөөнд 14 вагон, Эрдэнэт өртөөнд 8 вагон, Чойр өртөөнд 3 вагон тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 60 вагон явж байна. Арванхоёрдугаар сарын 01-30-ний өдрүүдэд авто замын боомтуудаар нийт 75.835 тонн АИ-92 автобензин, 4795 тонн АИ-95 автобензин, 197.767 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 11.267 тонн тус тус орж ирээд байна. Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний нийлүүлэлт 80 хувьтай байна

3 230

Улаанбурхан өвчний улмаас дахин нэг нас баралт бүртгэгдэж, нас баралт 12 боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс (ХӨСҮТ) улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг танилцууллаа. иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 34 иргэн гэрийн хяналтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн найм нь ХӨСҮТ-д, үлдсэн 14 нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад эмчилгээ авч байна

1 092

Монгол төрөө алдсаны хор уршиг

Монголчууд бид социализмын үеийн 70 жилийг хамгийн их хөгжсөн алтан үе хэмээн хоосон магтдаг байсан. Гэтэл үнэн хэрэгтээ монголчууд өөрсдөө Богд хаант монгол төрөө устгаад харийн Зөвлөлт улсын дагуул улс болсон байлаа

2 159

АТҮТ: Авто зам ашигласны төлбөрөө он дуусахаас өмнө төлөхгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно

Авто машин эзэмшигч иргэн, жолооч, тээвэрчид, аж ахуй нэгж байгууллагуудыг шинэ оноос өмнө олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө төлж барагдуулахыг АТҮТ-өөс анхаарууллаа. Учир нь 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлэх юм

1 037

Мансуурсан үедээ танихгүй иргэнийг хутгалж гэмтээсэн этгээдийг шалгаж байна

Сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис хэрэглэсэн иргэн тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ бусдын биед халдаж хутгалсан хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн гэрлэн дохионы уулзвар дээр танихгүй хүн миний биед халдаж гар хэсэгт мэсээр зүссэн гэх дуудлага мэдээлэл иржээ

1 279

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан бүлэг этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоолоо

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 04 дүгээр сараас хойш “Pokerrr” гэх нэртэй аппликейшнд нэр бүхий клубийг үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан Т нарын гурван этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байна. Уг хэргийн шалгалтын явцад эд мөрийн баримтаар 5 ширхэг гар утас, 2 ширхэг компьютерийг тус тус хураан авчээ

1 580
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.