2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1729–1752 харуулж байна

Ирэх онд хагас коксоо 100 хувь дотооддоо үйлдвэрлэж эхэлнэ гэв

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн өнөөдөр /2025.12.22/-ийн хуралдаанаар хагас коксон түлшинд шилжих талаар Тавантолгой түлш ХХК-д өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хэлэлцэж байна. Уг асуудлаар "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр дараах мэдээллийг хүргэлээ. -2025-2026 оны галлагааны улиралд ерөнхийдөө хагас коксыг хэрэглэхээр эрдэмтдийн зөвлөмжийн дагуу “5 Толгой түлш” компани хэрэгжүүлэн ажиллаж байна. Бидний хүлээж буй үндсэн үр дүн нь түлшнээс үүдэх ялгарлыг ойролцоогоор 50 орчим хувиар бууруулах явдал юм

1 117

Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй: Бүжигчин Төөгөө, Aim4R Баачка нар бүжгийн шавь нараа хүчирхийлдэг байсан нь үнэн

Цахим сүлжээнд бүжигчин Аминдарь гэх эмэгтэй бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгсөд 15 настай байхдаа хүчирхийлүүлсэн хэмээн шүгэл үлээсэн. Тэгвэл хүчирхийллээс болж бүжиглэх хүсэл мөрөөдлөө орхисон нэгэн эмэгтэйтэй ярилцлаа

1 836

Хүүхдүүд чарганаас унаж, бэртэх тохиолдол их байна

Амралтын өдрүүдээр иргэд цэвэр агаарт салхилж, хүүхдүүдээ цана, чаргаар тоглуулах нь нэмэгдэж байгаа ч анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэн бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид амарсан энэ үед эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдтэйгээ гадаа гарч, цана чаргаар гулгах нь эрс нэмэгддэг

1 296

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал өчигдөр буюу 12 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Хурлыг ССАЖЗ-ын сайд бөгөөд Соёл, жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны дарга Ч.Ундрам даргалж, холбогдох яам, агентлаг, COP17 Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Уулзалтаар дэд хорооны шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж, нийт 23 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар баталлаа. Хурлаар COP17 үзэл баримтлал, соёл, аялал жуулчлалын нэгдсэн хөтөлбөр, хурал зохион байгуулах талбайн бүсчлэл “Цэнхэр бүс”, “Ногоон бүс”, дэд бүтцийн ажлын явц, зочид буудлын нөөц, захиалга, хоол үйлдвэрлэл, аюулгүй байдал, бүртгэлийн нэгдсэн системийн асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэв

487

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг иргэний гомдлоор 4,3 тэрбумын өртөг бүхий тендер завшсан байж болзошгүй хэргээр шалгаж байна

Нийгэмд эхнэрээ 20 гаруй жилийн хугацаанд зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт нэр холбогдсноороо танигдсан НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх АТГ-т шалгагдаж эхэлжээ. Тодруулбал, АТГ-д нэрээ нууцалсан иргэнээс Б.Эрдэнэсүхэд холбогдох гэмт хэргийн талаар мэдээлэл хүргүүлсэн байна. Тухайн иргэний мэдээлэлд түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, хууль бусаар тендер авч мөнгө угаасан, бусдад хахууль өгсөн гэх агуулгыг илэрхийлжээ

1 259

Ээжийнхээ Монголд орж ирсэн нөхцөл байдал, Д.Сэргэлэн гэдэг хүний дор ажиллаж байсан хөдөлмөрийн харилцааг нарийвчлан шалгуулах хүсэлтэй байна

​​​​​​​ "Эрэл групп"-ийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын гэрт амь насаа алдсан гэх Филиппин улсын иргэн Тиррел Атиензагийн нөхөр болон хоёр охин нь Монголд өчигдөр /2025.12.15/ ирсэн. Тус гэмт хэрэг 2011 оны арваннэгдүгээр сард үйлдэгдэж байсан бөгөөд прокурорын байгууллагаас гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол 2012 оны нэгдүгээр сарын 24-нд гарч байсан аж. Тэгвэл өнөөдөр Террил Атиензагийн гэр бүл тухайн хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ Улсын Ерөнхий Прокурорын газарт өглөө. Энэ үеэр түүний том охин Найриел Аттиенза "Монголын ард түмний тусламжтайгаар өнөөдөр Монголд хүрэлцэн ирээд хэргийг дахин нээж шалгуулах хүсэлт тавих боломжтой болсондоо баяртай байгаа. Хэдийгээр маш олон жил өнгөрсөн ч миний ээж шиг энгийн хүнд шударга ёс үйлчлэх орон зай Монголд байгаа гэдэгт итгэж байна. Энэ хэргийг дахин сэргээлгэх хүсэлт гаргаж буйтай холбогдуулаад Монгол Улсын иргэн сэтгүүлч С.Будрагчаад 2011 онд хэрэгжих ёстой байсан шударга ёсыг тогтоохын төлөө биднийг бүрэн төлөөлөх эрхийг олгож байгаа. Хууль эрх зүйн үйл явц ээдрээтэй байж магадгүйг ойлгож байгаа, гэхдээ ээж маань хүн байсан учраас хүний ёсоор хандахыг хүслээ

1 176

Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ

Нийслэлд 760 орчим нийтийн байр үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу НХШГ-аас нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна. 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн зургаан дүүргийн 13 хороонд байрлах нийт 62 байршилд үзлэг шалгалт хийгээд байна

1 031

Хууль: 2026 оны нэгдүгээр сараас "иргэд хуримтлалын сангаас ашиг хүртэнэ"

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын төсөв, нийгэм, эдийн засаг, нийгмийн хамгаалал зэрэг олон салбарт хамаарах хууль, тогтоомжууд албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Тухайлбал, иргэд Хуримтлалын сангаас ашиг хүртэх юм

1 338

Дунд сургуулийн хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулж тоглох нь хэвийн үзэгдэл болсон гэв

“ЕБС-ийн дунд, ахлах ангийн хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулж тоглодог” гэх яриа эцэг эхчүүдийн дунд, сургуулийн орчинд ч тэр сонсогддог. Тэгвэл саяхан ийм төрлийн болчимгүй үйлдлийн улмаас хүүхдүүд эмнэлгийн тусламж авахад хүрсэн тохиолдол гарчээ

2 197

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ

Кени улсын Найроби хотноо зохион байгуулагдаж буй Байгаль орчны тухай НҮБ-ын Ассемблейн долдугаар чуулганы үеэр зохион байгуулагдсан Сайд нар болон өндөр дээд түвшний төлөөлөгчдийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар оролцож, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ. БАЙР СУУРИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА Эрхэмсэг ноёд, хатагтай, эрхэм төлөөлөгчид өө, Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн 7 дугаар чуулганд оролцож буйдаа талархалтай байна. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтол, бохирдол ба нөөцийн хэт ашиглалт нь харилцан уялдаатай тулгамдсан асуудлууд бөгөөд яаралтай, зөв арга хэмжээ авч өөрчлөлт хийхийг шаардаж байна. Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтууд, НҮБ-ын Байгаль Орчны Ассамблейн шийдлүүд, Риогийн гурван конвенц болон бусад олон улсын гэрээ хэлэлцээртэй уялдуулан үндэсний бодлогоо хэрэгжүүлж, хүн ба байгальд ээлтэй цогц арга хэмжээг эрчимжүүлэхийг дэмжиж байна. Монгол улс дэлхий нийтийн өмнөх үүрэг амлалтуудыг үндэсний урт хугацааны бодлогодоо тусган хэрэгжүүлж байна

613

Найз хөвгүүн рүү нь захидал бичсэн гэх шалтгаанаар бусдыг зодож танхайрсан охидыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ

Нэгнийгээ зодож танхайрч буй өсвөр насны охидын бичлэг өчигдөр цахим орчинд цацагдлаа. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Уг асуудлыг бүртгэн шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн" гэх мэдээллийг өгсөн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэрэгт Баянгол дүүрэгт гарчээ

1 182
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.