2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1753–1776 харуулж байна

Хуульч Б.Гүнбилэг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллахыг хүсэж буйгаа мэдэгдлээ

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан Л.Өлзийсайхан нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, энэ дагуу түүнийг чөлөөлж, улмаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Тэгвэл түүний оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд хуульч Б.Гүнбилэг нэр дэвшин өрсөлдөх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр энэ тухайгаа "УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ, УИХ-ЫН ГИШҮҮДЭД Нэг юм хэлмээр санагдаад олон хонож байна. Яахав хүн амьтан муу хэлвэл хэлнэ биз

1 000

Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг харгислалыг хуулийн шинэчлэл таслан зогсоох уу?

Арванхоёрдугаар сарын 10-ныг олон улсад Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Хүний эрх гэдэг нь хүн болж төрсний хувьд заяагдсан, ялгаварлалгүйгээр эдлэх ёстой үндсэн эрх чөлөө, нэр төрийг хэлдэг бөгөөд энэ нь хүн бүрийн үнэ цэнтэй, эрх чөлөөтэй амьдрах боломжийг хангадаг, салшгүй, халдашгүй, хуваагдашгүй ойлголт юм

1 127

Ли Жан Хуа: “Олгой булаг” компанийн зүгээс сүрдүүлэх, хүч хэрэглэх, миний аюулгүй байдалд заналхийлсэн

БНХАУ-ын “Мен Дун Энержи” ХХК-ийн захирал Ли Жан Хуа “Олгой булаг” ХХК-ийн “Төхөм” уурхайд хөрөнгө оруулалт хийж хохирсон асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэрбээр "Манай компани 2017 оноос Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрладаг "Олгой булаг" ХХК-ийн "Төхөм" уурхайд хамтран ажиллах болсон юм. Энэ хугацаанд гэрээний дагуу хийсэн нийт хөрөнгө оруулалт нь ₮51 тэрбумд хүрсэн. Уг хамтын ажиллагааны хүрээнд уурхайн тээвэрлэлтийн хөлсийг манай компаниас гаргаж, үр дүнд нь тус компанийн 52 хувийн хувьцааг эзэмшихээр тохиролцсон юм. Манай зүгээс гэрээнд заасан зарим үүргээ гүйцэтгэсэн боловч одоог хүртэл уурхайн олборлолтын ажилд оролцуулаагүй тул хуулийн байгууллагад хандсан

875

Бага ангийн сурагчид өнөөдрөөс танхимаар хичээллэж эхэллээ

Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил, “Томуугийн үзлэг, оношилгооны хэсэг” байгуулах санал, цаашдын хэрэгжилтийн талаар өчигдөр /2025.12.07/ хэлэлцжээ. Томуугийн вирусийн идэвхжилийн оргил үеийн 10 жилийн судалгаагаар томуугийн вирусийн илрэлт ихэвчлэн 51–52 дахь долоо хоногт оргилд хүрдэг. Тандалтын 2025 оны 47 дугаар долоо хоногийн мэдээгээр өмнөх долоо хоногтой харьцуулахад 0–4 насны өвчлөл 0.5–1.5 хувь буурсан бол 5–14 насанд 2.3–2.4 хувь, 65 болон түүнээс дээш насанд 0.1 хувь нэмэгдсэн байна. Эдгээр үзүүлэлт нь томуугийн халдварын өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг харуулж байгаа тул сургуулийн дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг дүгнэсэн байна. Иймээс Боловсролын сайдын 11 дүгээр саын 27-нд гаргасан тушаалын дагуу Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр хэвээр хэрэгжих юм

1 093

Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатуулжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гаалийн байцаагчдыг Тагнуул, Цагдаагийн байгууллагаас илрүүлэн саатуулжээ. Улаанбаатар хотын гааль, Замын-Үүдийн гаалийн улсын байцаагчид бусадтай үгсэн хуйвалдах замаар 100 гаруй аж ахуйн нэгжид олон удаагийн үйлдлээр гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдэж, улсад их хэмжээний хохирол учруулсан нь илэрсэн байна

1 249

Халтирч унаж, гэмтсэн иргэн цасаа цэвэрлээгүй байгууллагаас 1.6 сая төгрөгийг нэхэмжлэн авчээ

Иргэн Х өөрийн амьдардаг хотхон орчимдоо халтирч унаж бэртжээ. Улмаар яс хугарч гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн босож чадахгүй хэвтэрт орсон байна. Тэрбээр “Гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хагалгааны зардал гарсан, миний охин намайг асарч эм тариа авч байсан тул эм тарианы мөнгө, асарч сувилсан зардал нийт 3,185,909 төгрөгийг Сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулна” гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Харин Сууц өмчлөгчдийн холбоо нь “Хотхоны орох гарах гарцаас гарч, явган хүний замын боржур дээр халтирч унасан, Сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрын цасыг цэвэрлэсэн байсан, цаг уурын нөхцөл байдлын хувьд цас тасралтгүй орж газар мөстөх боломжгүй байсан учир хохирлыг хариуцахгүй” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Шүүхээс иргэн Х-ийн халтирч унасан гэх газар нь Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн нутаг дэвсгэр буюу орчны газарт хамаарахаар байна гэж үзсэн. Мөн Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь “энэ хуулийн 9.4.12-т заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх” үүрэгтэй гэж заасан байдаг

790

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа

​​​​​​​ Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Эмнэлгийн байгууллагын эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хоёр болон гуравдугаар давхрын өрөө тасалгаануудад иж бүрэн засвар шинэчлэлтийн ажлуудыг хийжээ. Тус засвар, шинэчлэлтийн ажилд хуучирсан болон эвдрэлд орсон хэсгүүдийг буулгаж, шал, ханa, таазыг шинэчилсэн бөгөөд лифт, цонх, хаалгыг шинээр суурилууллаа

783

Цахим гавын цаана зөрчигдөх хүний эрх

Цахим технологи хууль сахиулах үйл ажиллагаанд өргөн хүрээнд нэвтэрч байгаагийн нэг жишээ цахим гав юм. Зорчих эрхийг хязгаарлах ял нь Монгол Улсын ялын шинэчлэлийн томоохон алхам болсон ч түүнийг дагасан хүний эрхийн зөрчил гарсаар байна

866

“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ?

Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан авах, эдийн засгийн гадаад харилцааны төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх төрийн тусгай бөгөөд чухал чиг үүргийн байгууллага юм. Гаальд ажиллагсдад мэргэжлийн байх шаардлага илүүтэй тавигддаг. Гэвч сүүлийн жилүүдэд зарим байгууллагад хийгдсэн “улс төрийн томилгоо”-нд гааль ч өртсөн

802

Галд өртсөн Б.Амин-Эрдэнэ охиныг нисдэг тэргээр ГССҮТ-д авчирлаа, хандивын аянаа зогсоож буйгаа ар гэр нь мэдэгдлээ

Б.Амин-Эрдэнэ 11 настай 6 дугаар ангийн сурагч 2025.12.02-нд Хэрлэн сумын нэгдүгээр багийн иргэн Ч.Баттулгын гэрт ахуйн гал түймэр гарч, хүү 17 настай Б.Сүхбат нь дүү 11 настай Б.Амин-Эрдэнийг аварч цонхоор гарган, өөрөө амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Охин Б.Амин-Эрдэнэ нь бүтэн биеийн 90 хувийн түлэгдэлтэй Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт эмчилгээ хийлгэж байгаад өнөөдөр (2025.12.04) Улаанбаатар хотод ГССҮТөвд нисдэг тэргээр хүргэгдэн ирлээ. Охины эмчилгээнд хандивын аянг 24 цагийн хугацаатай эхлүүлээд байсан бол түүний ар гэр одоогийн байдлаар энэхүү тусламжийн хандивыг зогсоож буйгаа мэдэгдлээ. Учир нь эмчилгээний зардлын тооцоо гарч хүрэлцэх хэмжээний мөнгөн тусламж бүрдсэн гэж үзсэн байна

1 294
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.