2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1777–1800 харуулж байна

Гарцаар гарч байсан хүүхдийг мөргөж, гэмтээсэн хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад энэ сарын арванхоёрдугаар сарын 03-нд нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс “автомашинд хүүхэд мөргүүллээ” гэсэн дуудлага ирснээр алба хаагчид газар дээр нь шуурхай ажиллажээ. Шалгалтаар Лексус маркийн автомашин жолоодож явсан жолооч явган хүний гарц дээр зам хөндлөн гарч байсан хүүхдийг мөргөж гэмтээсэн нь тогтоогдсон бөгөөд уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж буй явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг

952

Б.Идэр-Од: Баялагийн хулгайч ах нар бүхэл бүтэн хүний амьдралыг золиослож сенсациа дардаг болжээ

Б.Идэр-Од "Баялагийн хулгайч ах нар сенсациа хов живээр дардаг байснаа болиод бүхэл бүтэн хүний амьдралыг золиослож дардаг болоод удаж байгаа. Үеийнхнээ чадахгүй, дандаа залуусыг түүж туг тахидаг болсон" хэмээв. Түүний хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна

1 501

Төсвийг мөшгөе: Баянбүрдийн шатсан хөшөөний оронд дөрвөн замын уулзвар байгуулах зураг төслийг 318 сая төгрөгөөр хийлгэнэ

Төсвийн мөнгийг хэрэгтэй, хэрэггүй тендерт хэрэглэдэг гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэгвэл хэрхэн зарцуулагдаж байгаа талаар бид цувралаар хүргэдэг

854

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар төвийн 6 дүүргийн удирдлага, ерөнхий архитектор, газрын алба, авто зам, ус суваг, цахилгаан түгээх, дулаан, Хөгжлийн корпорац зэрэг холбогдох байгууллагуудтай уулзалт хийж хамтран авто зогсоолыг сайжруулах менежментийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Олон улсын жишигт хамгийн дээд тал нь гурван цаг хүртэлх хугацаанд төлбөртэй зогсоолыг ашиглуулдаг

889

“Админерал” компанид давуу байдал олгосон албан тушаалтнуудыг торгох ялаар шийтгэжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Админерал" ХХК-д 351 мянган метр квадрат бүхий газрыг таван жилийн хугацаатай, үйлдвэр барих зориулалтаар олгосныг шүүхээс буруутгаж, торгох ялаар шийтгэжээ. Тодруулбал, Ү.Наранбямба, Г.Бацмаа нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 25 сая төгрөгөөр тус тус торгох ял оноосон байна. Шүүх тэднийг "Админерал" ХХК-д давуу байдал бий болгож, төрд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан байна. Дашрамд дурдахад, “Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжавыг "оргон зайлсан", "урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр цагдан хорьсон

843

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух нь битүүмжээ алдаж, угаартах эрсдэл өндөр болсон зорилтот бүлгийн айлуудад шинэ зуух суурилуулж байна. Уг асуудлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “СХД-ийн 8 дугаар хороонд олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, өрх толгойлсон зорилтот бүлгийн айл өрх олон байна

799

“Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл

Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" хэмээн гэсэн мэдээлэл явж эхэлсэн. Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Хотын дарга ийм зүйл ярьсан удаа байхгүй

724

Өвлийн саруудад цаг агаар ямар байх вэ?

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Харин хур тунадасны хувьд нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр дунджаас ахиу, хоёрдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байгаа ба хаврын саруудад дээрх бүс нутагт хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа тул эрс хүйтрэлт, цасан шуурга зэрэг цаг агаарын болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байж, богино хугацааны цаг агаарын урьдчилсан төлөвийг байнга авч ашиглан, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна. Нэгдүгээр сард: Агаарын дундаж температур Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилиийн дунджаас бага, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төвийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хоёрдугаар сард: Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна

726

“Эргэх холбоо сул, цуглуулсан дата бага, хэрэгцээгүй аппликейшныг цөөлнө”

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлтэй хамааралтай аппликейшны тоо замаа алдсан байна. Бараг байгууллага бүр дотооддоо болон иргэдэд чиглэсэн ашиглалт багатай аппликейшн хийгээд хөгжүүлэлт хийдэггүй орхидог. Эдгээр аппликейшны хийх зардлыг төсвийн мөнгөнөөс гаргадаг

700

16 настай охиныг хэрцгийгээр хөнөөн, цогцсыг нь чемоданд хийж, нийгмийг цочирдуулсан хэргийн эргэн тойронд

Өнгөрсөн оны зургадугаар сард 12 хоногийн зайтай 16 болон 32 настай эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж, цогцсыг чемодан болон шкафанд нуусан онц ноцтой хэрэг гарсан байдаг. Улмаар тухайн хэрэгт Ц.Дагвадорж, Х.Энхсайхан гэх этгээдүүдийг яллагдагчаар татсан бол Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг прокуророос хохирогчоор тогтоон, хэргийг шүүхэд шилжүүлсэн

942

"Өгөөж" хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаж, стандартгүй, бохир заваан хүнсний үйлдвэр болсон уу?

Сошиалын бүхий л сувгаар Өгөөж үйлдвэрийн талаар хэрэглэгчид нь таагүй сэтгэгдлээ хуваалцаад байна. Тодруулбал нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа "Өгөөж чихэр боов гэж балиар компани байна

967

Онлайн покер ажиллуулж байсан иргэдэд ял оноож, 2 тэрбум төгрөгийг улсын орлого болгож

Онлайн покер ажиллуулж байсан иргэдэд ял оноож, 2 тэрбум төгрөгийг улсын орлого болгожээ. Тодруулбал, гар утасны Poker 2 аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, шалгаж хэргийг өнгөрсөн 7 хоногт шүүхээр шийдүүлсэн байна. Дээрх гэмт хэргийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222, Japan town хотхонуудад тус бүр байр түрээслэн үйлдэж байсныг газар дээр нь илрүүлэн, цагдаагийн байгууллагаас дайчлан баривчилсан. Энэхүү гэмт хэргийн гол зохион байгуулагч гэх иргэн Г-д 3 жил 4 сарын хорих ял оноож, 2,1 тэрбум төгрөгийг хурааж улсын орлого болгох, бусад хэргийн холбогдогчид 1,6-2,6 жил хорих ял оноож, 7,0-60,0 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Эрүүгийн хуульд зааснаар хууль бус орлогоор худалдан авсан Прадо-150 маркийн автомашин, мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан компьютерууд, 10 ширхэг гар утас зэргийг улсын орлого болгохоор болсон байна

1 251

Сэрэмжлүүлэг: 11 настай хүүхэд балны таг залгисан байсныг уушгины дурангаар авчээ

11 настай хүүхэд балны таг залгисан байсныг уушгины дурангаар гадагшлуулах ажилбарыг амжилттай хийж гаргаж авчээ. Өмнөговь аймаг дахь Х.Шаравын нэрэмжит БОЭТ-ийн дурангийн эмч Б.Баясгалангаар ахлуулсан баг 2025 оны 11 сарын 20-ны өдөр 11 настай хүүхэд үзгэн балны таг залгисны улмаас баруун уушгины гуурсан хоолойд тээглэсэн байхыг уушгины дурангаар гадагшлуулах ажилбарыг амжилттай хийжээ. Хүүхдүүд санамсар болгоомжгүй байдлаас болж гадны биет залгих нь элбэг тохиолддог ба ихэвчлэн ходоод руу ордог байна

1 189

Шинэ үйлчилгээ: Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг боллоо

Уг үйлчилгээг цахимжуулснаар E-Mongolia системээр дамжуулан 5–10 минутын дотор хүсэлтээ илгээж, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах бүрэн боломжтой боллоо. Түүнчлэн тээврийн хэрэгслийн улсын дугаараа захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа. Өмнө нь иргэд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон эзэмшигчийн нэр өөрчлөх үйлчилгээг авахын тулд худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, Авто тээврийн үндэсний төвийн салбар дээр биечлэн хандах шаардлагатай байсан. Улаанбаатар хотод энэ үйлчилгээг 21 салбараар дамжуулан жилд дунджаар 318,103 иргэн авч, өдөрт 1257 иргэнд 63 албан хаагч үйлчилгээ үзүүлдэг байв. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимжуулснаар төрийн үйлчилгээ илүү ил тод, хүртээмжтэй, шуурхай болж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж байна

1 362

Хэрвээ цалингаа цагт нь тавихгүй бол хувийн цэцэрлэгийн багш нар ажил хаяна

"Хувийн цэцэрлэгийн холбоо"-ноос тулгамдаж буй асуудлынхаа талаар Сангийн Яамны холбогдох албаныханд мэдэгдэл хүргүүлжээ. Улсын хэмжээнд өнөөдөр 500 гаруй хувийн цэцэрлэгт 8,000 орчим багш ажилтан ажиллаж байна. Эдгээр багш арваннэгдүгээр сарынхаа цалинг одоог хүртэл авч чадаагүй. Өнгөрсөн сарын цалин буугаагүй болохоор татвар, шимтгэлээ төлж чадахгүй яваа. Энэ асуудлаас үүдэн дүүрэг дүүргийн багш нар төлөөлөн ирж, Сангийн Яаманд шаардлагаа тавьж байгааг "Хувийн цэцэрлэгийн холбоо"-ноос мэдээллээ. Мөн тэдний зүгээс "Сангийн Яамнаас сая хоёр хүн төлөөлж гарч ирсэн. Арванхоёрдугаар сарын 5-н буюу Баасан гарагт арваннэгдүгээр сарын санхүүжилтийг олгоё, арванхоёрдугаар сарын санхүүжилтийг энэ сарын 25-ны дотор олгоё гэж хэллээ

666

Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана

Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, бодит хэмнэлт үүсгэх зорилгоор нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг энэ онд татан буулгасан. Тэгвэл ирэх онд чиг үүргийн давхцалтай нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгах талаар өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар хэллээ. Хотын дарга Х.Нямбаатар “Өнгөрсөн жил нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газруудыг Засгийн газрын тогтоолоор татан буулгасан

933

Бүх нийтийн амралт бямба, ням гарагт давхацвал ажлын өдөр нөхөж амрах хуулийн төслийг хэлэлцэнэ

Бүх нийтийн амралт бямба, ням гарагт давхацвал ажлын өдөр нөхөж амрах хуулийн төслийг хэлэлцэнэ. Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл-ийг маргааш /12.02/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг ийнхүү болох юм.. 1 дүгээр зүйл

1 114

12-р сарын цаг агаарын төлөвтэй танилц

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дундажийн орчим цас орох төлөвтэй байна. Сарын эхэнд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглан, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд баруун болон говийн аймгуудын ихэнх, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байх бол агаарын дундаж температур сарын эхний хагаст төв болон зүүн аймгуудын нутгаар, сарын сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджаас бага орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар температур болон хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа боловч агаарын температурын хувьд олон жилийн дунджийн орчим байна

970
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.