СОР:17 Монгол улсад ирэх оны наймдугаар сард зохион байгуулагдана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал ирэх оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад зохион байгуулагдана
Эх сурвалж: MET Norway · 11:10-д шинэчилсэн
3 758 мэдээ · 1801–1824 харуулж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал ирэх оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад зохион байгуулагдана
ЕБС-ийн бага ангийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөрт хамаарах агуулгын теле хичээлийн холбоос
Увс аймгийн Тэс суманд орж ирсэн хүрэн баавгайг тухайн сумын удирдлага, албан хаагчид, мэргэжлийн байгууллагууд тууштай 20 гаруй хоног ажилласны үр дүнд эрсдэл, хохирол үүсгэхээс өмнө амьдаар нь барьсан байна. Тодруулбал: Өнгөрөгч 10 дугаар сарын 22-ы өдөр Тэс сумын Ханжит багийн нутагт баавгай харсан талаар иргэний мэдээллийн дагуу Тэс сумын удирдлага, албан хаагчид, байгаль орчны тасаг болон Увс аймгийн Байгаль орчны газар, Зэрлэг амьтан хамгаалах Цэгц төв, Хилийн цэргийн 0311 дүгээр анги, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа зэрэг мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан, хүрэн баавгайг орж ирснийг тодруулж, авран хамгаалах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Тухайн амьтан нь байгалийн зан төрхөөрөө байршлаа хурдан хугацаанд өөрчилж, зарим үед хаашаа ч явсан юм гэмээр алга болж байжээ. Энэ хугацаанд ажлын хэсэг нутгийн иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг шуурхай хүргэх, өдөр бүр эргүүл хяналт хийх, урхи буюу амьд баригч торыг тогтсон байршилд байрлуулах, хоол хүнсийг нь амьтны тогтмол ирж байгаа байршилд хүргэж тавих зэргээр баавгайг барихаар 20 гаруй хоног тууштай ажилласны үр дүнд 2025 оны 11 дүгээр сарын 29-ий өдөр Тэс сумын төвийн дэргэд Тооромт хэмээх газар байршуулсан амьд баригч торонд хүрэн баавгай орсон байна. Энэ хүрээнд 11 дүгээр сарын 30-ы өдөр ажлын хэсэг амьд баригчинд орсон баавгайг унтуулан, зарим төрлийн шинжилгээ авч, хэмжилт хийн, дата мэдээлэл цуглуулжээ
Туулын хурдны замын нөлөөлөлд өртсөн нэгж талбарыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд СХД-ийн 32 дугаар хороо, Авто худалдааны цогцолборын урд талд кемп байгуулах байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа. Тодруулбал, Туулын хурдны зам болон тус замын үерийн байгууламжийн нөлөөлөлд 112 нэгж талбар өртөж буй
Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчний тархалтыг хязгаарлаж, эрсдэл хүндрэлээссэргийлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилчдын уртасгасан цагаар ажиллах илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд нэг тэрбум 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс гаргахаар тогтлоо. Томуу, томуу төст өвчнөөс урдчилан сэргийлэх, өвчний тархалт нэмэгдэхээс сэргийлэх арга хэмжээ авч, эрүүл мэндийн байгууллагуудыг уртасгасан цагаар ажиллуулах арга хэмжээг зохион байгуулж, шаардлагатай урвалж оношлуураар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгалаа. Монгол Улсын хэмжээнд тархвар судлалын 47 дугаар долоо хоногт томуу, томуу төст өвчний тархалт “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд хүрч 10,000 хүн амд 96.7 байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 82.6 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 63.2 хувийг 0-5 насны хүүхэд эзэлж байна. Сүүлийн долоо хоногт А(H3N2) вирус дэгдэлт 32.5 хувиар нэмэгджээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид томуугийн А(H3N2) вирусийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээ хийхэд Англи болон Япон улсад тодорхойлогдож байгаа A(H3N2) subclade K дэд хэв шинжтэй ижил байна
Монгол сурагчид Олон Улсын сурлагын амжилтын үнэлгээгээр "муу" үнэлэгджээ. Тодруулбал, 15 настай гурван хүүхдийн хоёр нь унших чадварын суурь түвшинд хүрэхгүй. Мөн хоёр сурагч тутмын нэг нь байгалийн ухаан, математикийн суурь түвшний мэдлэг, чадварыг эзэмшиж чадаагүй гэсэн үр дүн гарсан байна. PISA судалгаагаар унших чадварын сорилт 5 жил, байгалийн ухааны гүйцэтгэлд 3 жил, математик гүйцэтгэлд 2 жилийн хоцрогдолтой гарсан
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьд хүрчээ. Хотын даргын мэдээлснээр кемп, карьеруудаа бэлдэж, ажлын зураг дууссан бол техникүүдээ татан авч эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн замын трасст орсон газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж байгаа бөгөөд өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтарч Туулын хурдны замын трасст орсон 013 дугаар ангийн буудлагын полигоныг шилжүүлэх юм байна. 2026 оны гуравдугаар сараас Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж, 2027 оны долоодугаар сарын 1-нд зорчих хэсгээ нээхээр төлөвлөж, Улаанбаатар хотын авто замын түгжрэл 15 хувиар буурах тооцоолол гарчээ. Харин Туулын хурдны замын холбоос буюу Тойрог хурдны замын төслийн тендерийг ирэх долоо хоногт нээхээр байсан ч хугацааг сунгажээ
Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар цасаар шуурна
Нийслэлээс Тавантолгой түлш ХХК-тай хамтарч гэр хорооллын 172 мянган өрхөд сайжруулсан шахмал түлш, коксон түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаар заавар мэдээллийг өгч байгаа. Энэ хүрээнд өрхүүдийн галлагаа сайжирч байгаа ажээ. Мөн түлшний шаталтын хэмжээ сайжирсан байна
Ханиад, томуу өвчний тархалт аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд 5, идэвхжлийн түвшинд 9, алаг цоог дэгдэлтийн түвшинд 7 аймаг байна. ТТӨ-өөр өвчлөгсдийн дотор 82.6 хувийг 15, 39.1 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. АЗЦХХ-ын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 85.8 хувийг 15, 63.2 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Орчилд буй вирус A(H3N2) – 98 (73.7%); АЗСВ – 16 (12.0%); Иж томуугийн вирус – 7 (5.3%); Риновирус – 6 (4.5%); Аденовирус – 3 (2.3%) Бокавирус – 2 (1.5%); Улирлын коронавирус – 1 (0.7%); Нийт 6,557 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 42,4% (2,779) нь, эмнэлэгт 2,823 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85.6% (2,416) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Орон нутагт нийт 3,393 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 27.9% (n=947) нь ТТӨ-ий шалтгаантай байгаа ба 85.1% (n=806) нь хүүхэд, 14.9% (n=141) нь насанд хүрэгчид байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нэмэлтээр 379 ор дэлгээд байна. Нийслэлд нийт 3,164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 57.9% (n=1,832) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай
Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 06 цаг 30 минутын үед ХУД Хүннү моллын замын хажууд автомашинд хүн мөргүүлсэн гэх мэдээлэл ирүүлснийг шалгахад: Toyota Prius маркийн улсын дугаартай автомашиныг 55 настай эрэгтэй жолоодож яваад явган зорчигч 74 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон хэргийг ТЦА-нд шалгаж байна
Хүний эрхийг зөрчсөн “Бичлэг дэлгэх мода” НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх нь олон жил гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь ил болоод буй. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор сэтгүүлч С.Будрагчаа Б.Эрдэнэсүхтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн У нар гэрийнх нь тавилгыг зөөжээ гэх утга бүхий бичлэгийг цахим орчинд нийтэлсэн. Тус бичлэгийг Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав СӨХ-ны камерын бичлэгээс хуулж авсан хэмээн тайлбарласан юм
Дэлхийн улс орнуудаар аялж, нийгэм, иргэдийн аж амьдралыг нь бодитоор харуулахыг зорьдог юүтүбэр, аялагч Б.Мөнхцэлмэг хэдий нь ээ бидний эчнээ танил болсон. Тэрээр энэ удаад БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн мотобуудлагын батальон байрлах Бэнтью хотод зочиллоо. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе. Сайн явж ирэв үү, та? Алс холын Африк тивд Монголынхоо цэргийн баазад ирсэн сэтгэгдлийг тань сонсъё? -Би сүүлийн гурван жил гаруйн хугацаанд нийт 72 орноор аялсан
Монголчууд бид улс тунхагласан өдрөө тэмдэглэх болгондоо түүхэн маргаан өрнүүлж, хэн нь илүү мэддэгээ өрсөлдөн цэцэрхэх нь бараг л уламжлал болжээ. Үндэсний бахархлын өдөр маань эв нэгдлийн баяр байх ёстой атал улстөржилт, талцлын индэр болон хувирч байгаад харамсал эрхгүй төрнө. Дэлхийн бусад улсад ийм үзэгдэл бараг үгүй хэр нь ганц бид л энэ баяраа маргааны шалтгаан болгож “он сар өдөр булаацалддаг” нь үнэхээр эмгэнэлтэй. 1924 оны 11-р сарын 26 бол Оросын 1918 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалаар боловсруулсан социалист эрх зүйн тогтолцоог шингээсэн, хүчээр батлуулсан анхдугаар Үндсэн хуулийн өдөр
1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс нь Анхдугаар үндсэн хуулиа баталснаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөх үндсийг тавьж байсан түүхтэй. Аливаа улсын тусгаар тогтнол нь үндсэн хуулиараа баталгааждаг бөгөөд, анхдугаар үндсэн хуулиа баталснаар, өөрийн гэсэн Засаг төрийг байгуулж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, эрх чөлөөтэй амьдрах үндэс болдог бөгөөд дэлхийд гайхуулах бахархалт түүхтэй бид энэ өдөр чин сэтгэлийн гүнээс омогших ёстой өдөр мөнөөс мөн. Харин энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, УИХ-аас хүнсний хангамж, аюулгүй байдлыг дэмжих зорилгоор 36-р тогтоолын хүрээнд байгуулсан хамгийн том, хамгийн отгон бүтээн байгуулалт болох “Өв Соёл” үйлдвэр нь Монгол түмний их түүх, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбаагаа компанийнхаа байранд залж, хүндэтгэл үзүүлэх ёслолыг амжилттай гүйцэтгэлээ. “Өв соёл үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тулгаа: Монгол хүний үндэсний бахархал, эх оронч үзлийг хөхүүлэн дэмжиж, Төрийн далбаагаа ёс төртэйгөөр хүндэтгэн залах тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бид өнөөдөр Монгол Улсын төрийн далбаагаа мандууллаа
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын Тээвэр механикийн хэсгийн тусгай зохицуулалтын машины жолоочоор ажиллаж байсан Цэдэн-Очирын Мөнхжаргал 2025 оны есдүгээр сарын 16-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа тогонд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Гэтэл тус байгууллагын удирдлагууд амьдралынхаа найман жилийг байгууллага, хамт олондоо зориулж ажил, үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн ажилтнаа шүүх шинжилгээний байгууллагаас албан ёсны дүгнэлт гаргаагүй байхад хүнд өвчний улмаас таалал төгссөн хэмээн эмгэнэл гаргаж, ажлын байран дээрээ зүрх нь хаагдсан гэх худал мэдээлэл цацсан байдаг. Тэгвэл талийгаач залуугийн ээж Ө.Энхбаяр "Шүүх шинжилгээний дүгнэлтээр цахилгааны улмаас амь насаа алдсан гэдэг нь тодорхой болчихоод байхад уг хэрэгт хэн ч хариуцлага хүлээхгүй, тэр ч бүү хэл одоо болтол ослын акт (ХАБ) дүгнэлтээ гаргаж өгөхгүй байгаа талаар цахим хуудастаа мэдэгдсэн байна. Тэрбээр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ЦДҮС ТӨХК-ийн Захирал Б.Дашдаваа нарт хандан, "Миний хүү Ц.Мөнхжаргал “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Дархан төвийн бүсийн салбарт тусгай зориулалтын машины жолоочоор ажиллаж байгаад 2025 оны есдүгээр сарын 16-ны өдөр нд ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн осолд орж (тогонд цохиулж) нас барсан
Эмч, багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэх болсонтой холбогдуулж хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ үеэр сурагчдын дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой мэдээллийг нийслэлийн Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан М.Батхишиг "Ерөнхий боловсролын сургуулийн орчинд өсвөр үеийнхэн электрон тамхийг түлхүү хэрэглэж байна. Электрон тамхи гарахаас өмнө янжуур тамхийг татдаг байсан
Улсын хэмжээнд нийт 4675 даатгуулагч энэ оны 10, 11 дүгээр сарын ажилгүйдлийн тэтгэмжээ Нийгмийн даатгалын сангаас хугацаандаа авч чадахгүй байгаа аж. Тэдний ийнхүү тэтгэмжээ авч чадахгүй байгаагийн гол шалтгаан зарим байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаандаа төлөхгүй байгаагаас санхүүжилтын асуудалтай тулгарчээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар ЭМЯ, БШУЯ-ныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдлийн үнэлгээгээр 12 дугаар сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэх “Өндөр эрсдэлтэй” гэж гарсныг ЭМЯ танилцууллаа. Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх саналыг гаргажээ
Найман дүүргийн уртасгасан цагаар ажиллах өрхийн эрүүл мэндийн төвүүдийн байршилтай танилц
Засгийн газрын 2025 оны аравдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 тоот тогтоол гаргасан. Энэ тогтоолоор, томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед хүүхэд нь өвдсөн эцэг эх, асран хамгаалагчдад 5 хоногийн цалинтай чөлөө олгохоор болсон юм. Томуу, томуу төст өвчний тархалт 2025 оны 11 дүгээр сарын 21-ны байдлаар улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Вирус судлалын тандалтаар, Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд орж, идэвхжил нэмэгдэж байгааг мөн мэдээлж буй
БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газраас 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн гадаадын иргэдэд зориулан хилээр нэвтрэх мэдүүлгийг цахимаар бүртгэх системийг нэвтрүүлсэн байна.
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан