УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ
УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлжээ. Тодруулбал, түүнийг УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихдээ гаднын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Улмаар НПГ-аас Э.Болормаад яллагдагчаар татсан тухай тогтоолыг нь танилцуулах гэсэн ч очоогүй байна. Тиймээс прокурорын зүгээс УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн байна. Түүний холбогдсон хэргийн талаар эргэн сануулахад, УИХ-ын 2024 оны сонгуулийн хоёрдугаар тойрогт нэр дэвшигч Э.Болормаад "Ханбогд Эксплорайшн" компаниас 30 сая төгрөг хандивласныг зарцуулсан болохыг "Нийслэл-Аудит" ХХК тогтоосон байдаг
























.gif)