2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1849–1872 харуулж байна

"Ноорог"-ийн О.Уламсайхан: Хутга байтугай нударга даахгүй гэсэн коммент байна лээ, би нэг ч уйлан дуугаараагүй, дуугарахгүй харин намайг хутгалсан хүн л тэр оройноо уйлагнаад эхэлсэн шүү!

"Ноорог"-ийн гэгддэг О.Уламсайхан бусдад хутгалуулж хүнд гэмтэн, хагалгаа хийлгэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүний хагалгаа амжилттай болсон бөгөөд цахим хуудаснаа тайлбар хийжээ

1 135

НЭМҮТ: Монгол Улсын нийт хүн амын 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна

Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын Үндэсний IV судалгаагаар Монгол Улсын 15-69 насны хүн амын Биеийн Жингийн Индекс(БЖИ)-ийн дундаж 25.5 кг/м² байгаа. Энэ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-ын зөвлөсөн хэвийн хэмжээ (18.5-24.9)-нээс хэтэрсэн үзүүлэлт юм. Нийт хүн амын 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай байна. Хүн амын хоол тэжээлийн үндэсний VI судалгаа (2023)-ны үр дүнгээр: Төрөх насны эмэгтэйчүүдийн 53%, Жирэмсэн эмэгтэйчүүдийн 65.4%, 15–49 насны эрэгтэйчүүдийн 57.4% нь илүүдэл жин, таргалалттай байна. Таргалалт нь чихрийн шижингийн гол эрсдэлт хүчин зүйлсийн нэг юм

844

Мэргэжлийн барилгагүй ч "Мөнгөн бар" цомыг хүртсэн циркчдийг төр хэзээ үнэлэх вэ?!

Өнөөдрийн байдлаар манай улсын циркчид мэргэжлийн барилгагүй ч энэ тэнд бэлтгэл сургуулилтаа хийсээр буйг бид бүхэн мэднэ. Хүнд хэцүү бэрхийг даван туулж бор зүрхээрээ эх орныхоо нэрийг дэлхийн дахинаа дуурсгаж яваа циркчид төрдөө тэр бүр хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй явсаар байна. Харин тэд зогсолтгүй хөдөлмөрлөж дэлхий дахинаа монголынхоо нэрийг мандуулсаар. Хамгийн сүүлд гэхэд, манай улсын циркчид БНХАУ-ын Zhuhai xотноо Chimelong группээс зохион байгуулдаг найм дахь удаагийн oлон улсын циркчдийн тэмцээнд өрсөлджээ

1 667

Бусдад заазуур тулган автомашин дээрэмдсэн этгээдийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Автомашиныг маань хүн аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Т” нь согтуурсан үедээ бусдын биед заазуур тулган сүрдүүлж, иргэн “М”-ын Toyato Prius-20 маркийн автомашиныг нь дээрэмдэж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүллээ

1 215

П.Очбадрах: Иргэн Э улс төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийг “харлуулах“ ажиллагаа явуулсан нь тогтоогдсон

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа П.Очбадрах энэ үеэр: “Эрүүгийн Хэрэг Хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-д зааснаар Мөрдөн шалгах үйл ажиллагааны талаар Прокурорын байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл хийнэ. Олон нийтийн сүлжээнд Эрүүгийн хуулийн 13.4.1-т зааснаар нэр бүхий иргэдийн иргэдийн нэр төр, алдар хүндэд халдсан гэх гэмт хэргийн гомдол мэдээлэл ЦЕГ-т ирсэн. Мөрдөн байцаах албаны хүний эрх, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар иргэн “Э” телеграмм, viber аппликейшн ашиглан “Херо 9911”, “U Bro”, “Bruno Bro” гэх хаягтай хэрэглэгч нартай тус тус харилцсан

776

Азийн залуучуудын пара наадамд оролцох ӨСВӨРИЙН тамирчдад ХОЛБОГДОХ ЯАМ, АГЕНТЛАГУУД-с анхаарлаа ХАНДУУЛАХ газар алга байна

Тэмцээний замын зардал болон бусад төсөвт Монголын Үндэсний Паралимпын Хорооноос өөр дэмжлэг үзүүлж буй газар байхгүй байгаа аж. Тэмцээн болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байхад санхүүгийн асуудал нь хэвээр байна. Энэ оны 12 дугаар сарын 7-ноос 14-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо Азийн залуучуудын Пара наадам болох гэж байгаа. Энэ удаагийн V наадамд манай улсаас пара бочи, пара хөнгөн атлетик, пара пауверлифтинг гэсэн гурван төрлөөр өсвөрийн 18 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна

1 192

Ц.Оюунгэрэл: Ундны усны эх үүсвэрт халдах нь хамгийн том нүгэл шүү

Соёлын сайд асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудсаар лайв хийж, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрт халдаж болзошгүй барилга, байгууламжийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Монгол Улс усны бодлогоороо дэлхийд сайшаагдаж ирсэн. Гэвч хүн амын тал нь бөөгнөрөн суурьшдаг нийслэл хотын ундны усыг хангадаг 88 худгийн 61 буюу 70 хувь нь байрладаг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шуналын гар хүрч байна

1 006

Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асаргааны тэтгэмж 80 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мэдээлэл өглөө. Тэрээр "Төсөв хэлэлцэж эхлэхээс өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг анхаараач гэдэг саналаа Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт хэлсээр ирсэн. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, халамж нэмэх асуудал өнгөрсөн баасан гарагийн чуулганаар авч хэлэлцээд 66 гишүүний саналаар дэмжигдсэн ч шадар сайд гүйцээн боловсруулах чиглэл авъя гэж санал гаргаснаар дахин санал хураахаар болсон

887
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.