Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
ХУД -ийн 5, 6, 7, 23, 24 дүгээр хороодын хэрэглэгчийн хэрэглээний усыг 2025.11.06 өдрийн 22:00 цагаас 2025.11.08 ны өглөөний 08:00 цаг хүртэл хэсэгчилсэн байдлаар хязгаарлах юм. Тодруулбал: Замын урд хэсэг буюу Food City худалдааны төвөөс баруун тийш “Нүхтийн ам” хүртэл замын хойд талдаа “Мөнх Хадаа” -аас Нисэхийн тойрог хүртэл суурьшлын хэсэг хамрагдах юм. Хязгаарлалтад Эмнэлэг, Сургууль , Цэцэрлэг орохгүй. Хязгаарлалт хийх болсон шалтгаан нь Хэрэглэгчдийн хэрэглээний бохир ус буюу хэрэглэгчээс гарч байгаа бохир усны хэмжээн дэх хатуу хог хаягдал хэд дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор өргөлтийн насос станцын хүлээн авах сан лайдаж цэвэрлэх юм























.gif)