2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 169–192 харуулж байна

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Хянганы нурууны баруун тийш түрж орсон багаахан хэсгийн Монголын их талтай нийлж байгаа зааг нутаг болох Халх, Нөмрөгийн голын сав газар нь байгалийн үлэмж үзэсгэлэнтэй мөн соёл, түүхийн ховор нандин өвийг агуулсан нутаг юм. Тийм ч учраас Халх,Нөмрөгийн дархан цаазат газар хэмээн нэрийдэж дархалсан. Халх, Нөмрөгийн сав газартай хаяа нийлэн Мэнэгийн тал, Ташгай таван нуур, Гүү, Азаргын гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд оршдог

1 91746107376a33b6968276f3

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Хорвоо дэлхий, хүн зон дайн тулааны дуу чимээнд дөжирч эхлэв. Хойд хөршид нөхцөл байдал улам л ширүүсч байна. “Дайны хажуугаар дажин” гэгчээр манай улсын хилд тун ойрхон ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хотод байрлах “Тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэн” (Аnti-Plague Research Institute)-д лабораторийн осол гарч, аюултай байж болзошгүй халдвар алдагдан 28 настай ажилтан 2026.10.02-нд тодорхойгүй гаралтай уушгины хатгалгааны дараа нас барсан

933

"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа түрээслээд өмчлөх "Солонго-1, 2" төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өгч, айл өрхүүдийг оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Энэ талаар ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан "Бүртгэл, сонгон шалгаруулалтыг аравдугаар сардаа багтааж явуулна. Одоогоор холбогдох газруудад үүрэг даалгавар өгөөд ажиллаж байна

1 232

Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч монгол аж ахуйн нэгжүүд энэ сард 78,000 тонн АИ-92 болон АИ-95 шатахуун авахаар гэрээлэн, татан авч байна. Энэ нь манай улсын нэг сарын хэрэглээнд хангалттай хүрнэ хэмээн шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штабаас өмнө мэдээлж байв. Гэвч Шатахуун Түгээх Станц(ШТС)-ын гадаах дараалал багасахгүй байгаа нь бодит байдал дээр тод байгаа. Иймд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудын борлуулж буй бүтээгдэхүүний үлдэгдэл хэмжээ, гадаах дараалал зэргийг бодит цагийн горимоор харуулдаг болохоор ажиллаж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир өнөөдөр мэдээлэв. Тэрбээр "Ашигт Малтмал Газрын Тосны Газар(АМГТГ)-аас хувийн хэвшлийн benzin.mn аппликэйшнтэй хамтран ШТС-ын орлогын тодорхой мэдээллийн хүрээнд бодит цагийн горимоор хаана, хаана шатахуун олгож байгаа тухай харуулдаг болохоор ажиллаж байна. Энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхэн гэхэд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 264 ШТС-ын шатахууны үлдэгдлийн мэдээллийг харуулдаг болно

1 068

Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой

Шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штаб ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Өнөөдөр Шатахуун Түгээх Станц(ШТС)-ууд өргөн хэрэглээний буюу энгийн АИ-92 шатахууны үнийг нэмсэн. Энэ талаар Шуурхай штабаас "Оросын Холбооны Улс(ОХУ)-аас нийлүүлэгдэж буй шатахууны үнэ энэ сард өмнөх сараасаа 190 ам.доллароор өссөн тул аж ахуйн нэгжүүд өнөөдрөөс борлуулалтын үнээ нэмсэн" гэж тайлбарлав. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир "2026 оны аравдугаар сард АИ-92, АИ-95 шатахуун нийтдээ 78 мянган тонныг авахаар гэрээлсэн. Монгол Улс тогтвортой байдлын гэрээгээр гурван жилийн хугацаанд ОХУ-аас шатахуунаа авч байсан

1 093

Өмчдөө авсан "Хатанбаатар" эмнэлгийг ирэх сарын 1-нээс хүүхдийн эмнэлэг болгоно гэв

“Хатанбаатар” эмнэлгийг нийслэл өмчлөлдөө буцаан авч, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлэг болгохоор өөрчилсөн билээ. Хотын дарга Б.Пүрэвдагва энэ амралтын өдрүүдээр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлгийн засварын ажлыг шалгалаа. Тэрбээр энэ өвөл хүүхдүүдээ коридорт ор тавьж эмчлэхгүй байх зорилтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 100 ортой Хүүхдийн эмнэлгийг арваннэгдүгээр сарын 1-ний дотор ашиглалтад оруулах үүрэг өгчээ. Сонгинохайран дүүргийн 368,000 хүн амын 135,000 нь хүүхэд бөгөөд тэдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өнөөдрийг хүртэл дүүргийн Нэгдсэн эмнэлэг дангаараа хариуцаж, ачаалал нэн хүнд байсаар ирсэн

1 378

Иргэн Х.Уянга: Би АТГ ажлаа хийдэггүй учраас нэр бүхий сэтгүүлч нэг сарын дотор 10 газар авсан асуудлыг ЦЕГ-т шалгуулахаар өгч байна

“Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөний төлөөлөл АТГ-ын үүдэнд мэдээлэл хийж байна. Энэ үеэр иргэн Х.Уянга “Хууль зүйн сайд асан, хотын дарга асан Х.Нямбаатарыг АТГ өнгөрсөн сарын 25-нд яллагдагчаар татсан талаар мэдээлсэн. Гэхдээ түүнийг хэзээ авчрах гэж байгаа, шалгаж байгаа эсэх талаар мэдээлэл тодорхойгүй хэвээр байна

1 279

Баавгайтай тэмцэхэд нэг тэрбумыг зарцуулна

лаанбаатарт БЗД-ийн 35 дугаар хороонд баавгай орж ирж, айл руу дайран нэг хүнийг амь насыг хохироож, өөр нэг хүн хүнд гэмтээсэн ноцтой нөхцөл байдал үүсгэж нийгмийг цочроов. Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн дуудлага мэдээлэл 2026 оны аравдугаар сарын 08-ны байдлаар Улсын хэмжээнд нийт 754 бүртгэгджээ. Үүнээс Архангай 7, Баян-Өлгий 2, Булган 18, Дархан-Уул 110, Завхан 30, Хөвсгөл 65, Увс 10, Дорнод 13, Хэнтий 209, Төв 20, Сэлэнгэ 86 зэрэг 11 аймаг, нийслэлд 24, бусад нь Тусгай хамгаалалттай бүс нутгуудад байна

766

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Солонгосын Цахим шүүх шинжилгээний төвийн захирал, цагдаагийн академийн хүндэт профессор Хуеон Юу-г Монголд ирээд байхад нь уулзаж цөөн асуултад хариулт авлаа. ​​​​​​​ -Та Монголд ямар ажлаар ирэв

853

Баабар: Таван замын байлдаан

“Монгол Улсын Засгийн газраас таван замын их цэргийг гаргаж, тохиолдсон монголчуудаас хүчин хавсарч хятадыг хөөн цэвэрлэхийг уриалж ашиг тусыг тайлбарлан Дотоод Монголын олон нийтэд зарласан бичиг” нь 1913 оны эхэн сард гарсан түүхтэй юм. [1] Энэхүү уриалга болон бичгийг гаргасан Монгол Улсын Засгийн газар буюу тухайн үеийн төрийн эрх барих байгууллагыг Богд Хаант Монгол Улсын Засгийн газар (Улсын Эрх Чөлөөг Тогтоогч Богд хаан болон Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй сайд нар) байгуулан удирдаж байжээ

826

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг /2026.10.11/ нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо. Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо

821

Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилжээ

Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг Хорих 461-р ангид цагдан хорьсон тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр, Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилжээ. Түүнийг ямар үндэслэлээр баривчилсан болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг бид албаны эх сурвалжаас тодруулан хүргэх болно. Сануулахад, өнгөрсөн өдрүүдэд тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хууль бус хөрөнгө, хаус гэх видео бичлэг оруулж, улмаар уг бичлэгийг ЕТГ-аас устгуулж байна гэх мэдээллийг цахим хуудсаараа өгсөн байдаг. Үүнийг ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг няцааж өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Хамгийн сүүлд өчигдөр орой Т.Шинэбаяр цахим хуудаснаа “ЦЕГ-аас дуудсан

2 528

"Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна"

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Сэлбэ ухаалаг хот” төслийн эхний блокуудыг 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нийт 158 га талбайг хамрах тус төслийн хүрээнд 113 блок бүхий 8575 айлын орон сууц барина. Мөн 5780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1520 хүүхдийн суудалтай найман цэцэрлэг, дөрвөн өрхийн эмнэлэг, соёл, спортын цогцолбор болон гал унтраах анги байгуулахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсжээ. Уулзалтын үеэр гүйцэтгэгч байгууллагууд бараа материалын татан авалт, үнийн өсөлт, ажиллах хүчний хүрэлцээтэй холбоотой хүндрэл тулгарч байгааг танилцуулсан байна. Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва “Сэлбэ ухаалаг хот” төслийн санхүүгийн загварт асуудал байгааг дурдаж, үүнийг баг хамт олноороо шийдвэрлэх шаардлагатайг хэлэв. Тэрбээр “Сэлбэ ухаалаг хот” нь зорилго зөв, хүлээлт өндөртэй төсөл гэдгийг онцлоод, гэр хорооллыг орон сууцжуулах, газар чөлөөлж, дахин төлөвлөлт хийх нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтойг тэмдэглэжээ. Төслийн нийгмийн байгууламжуудыг 2028 онд ашиглалтад оруулснаар цогц бүтээн байгуулалт бүрдэх аж

904
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.