2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 1945–1968 харуулж байна

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцны хороолол барих төсөл 2022-2025 онд хэрэгжээд дуусаж байна. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийг газраа орон сууцаар солих нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулж, “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд хамруулах, чөлөөлсөн газарт хувийн хэвшилтэй хамтран орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч, зохион байгуулж ажиллахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланд даалгалаа. “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцны 756-т газар чөлөөлсөн айл өрхийг хамруулах, 252-ыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр ашиглахаар төлөвлөжээ. Мөн “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд сонгон шалгаруулж, хамруулах, түрээсийн үнийг зах зээлийн үнэтэй уялдуулж шинэчлэн тогтоох ажлыг зохион байгуулна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Хятад Улсын Хоёр дахь металлурги групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын 20 гаруй компани ажиллаж байна

1 157

Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж буй. Төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сард эхэлсэн. Ирэх оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна

812

Галыг бүрэн унтраалаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.10.21/ 00:43 цагт ирсэн.

937

Э.Ган-Эрдэнийн ЭМЭЭ: Хэрэгтэн нь миний хүүг айлган сүрдүүлж, дарамтлан, хэлсэн бүхнийг хийхийг шаардсан

16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэгт хохирогчоор тогтоогтоод буй Э.Ган-Эрдэнийг талийгаач охины ээж "Хохирогч биш, хэргийн хамсаатан. Тиймээс прокурорууд шийдвэрээ эргэн харна уу" хэмээн удаа дараа мэдэгдэж, улмаар чемоданд буй талийгаач охины цогцосны дэргэд цай уугаад сууж буй Э.Ган-Эрдэнийн зургийг цахим орчинд нийтэлсэн юм. Тэгвэл Э.Ган-Эрдэнийн эмээ цахим орчинд уг хэргийн талаар бичжээ

1 426
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.