2111-р сар, 2026Бямба гараг

Нийгэм

3 758 мэдээ · 193–216 харуулж байна

Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо

Боловсролын сайд Л.Энх-Амгалан хүрэн баавгайн идэвхжил нэмэгдэж, суурьшлын бүсэд ойртох тохиолдол олширсонтой холбоотойгоор цэцэрлэг, сургуулиудыг нэгдсэн зохион байгуулалтаар намрын аялал, зугаалга хийхийг хориглож байгаа талаар мэдээлжээ. Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд 2026 оны 10 дугаар сарын байдлаар хүрэн баавгайн идэвхжил суурьшлын бүс рүү ойртох тохиолдол эрс нэмэгдсэн

938

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Бөх хүний ээжийн сүү нь хүртэл бяртай Бөх хүний ээжийн бүүвэй нь хүртэл уртай Бөх хүний ээжийн үг нь хүртэл учиртай Бөх хүний ээжийн үйл нь хүртэл өлзийтэй” хэмээн Алтай нутгийн яруу найрагч М.Билэгсайхан шүлэглэсэн байдаг. Ерөөс хүний авьяас билэг, хувь заяаг аав ээж, нутгийн уул ус нь түшиж, ивээлдээ багтааж явдаг гэдэг

829

Монгол, Хятад иргэд бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн маргалджээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 08-ны өдөр “Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Silk Road баригдаж байгаа барилгын ажил дээр ирээд дарамталсан” гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Эл мэдээллийн дагуу шалгахад тус хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээр бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн Монгол, Хятад иргэд маргалдсан нөхцөл байдал тогтоогдсон ба шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

1 088

ТОДРУУЛГА: Баавгайд бариулсан эмэгтэйд мэс заслыг хийж дууслаа

Баавгайд бариулсан 55 настай эмэгтэйг ГССҮТ-д мэс засалд орох гэж буй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл эл мэс заслын талаар нь ГССҮТ-өөс тодруулахад, Баавгайд самардуулсан иргэнийг ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн

910

14 сая төгрөгийн үнэ бүхий 1000 боодол хадлангийн өвсөө хулгайд алджээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Өвс хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Б"-ийн 14 сая төгрөгийн үнэ бүхий 1,000 боодол хадлангийн өвсийг иргэн "С" хулгайлсан болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоолоо

1 382400256365b9db8d707224

Баавгайд бариулсан эмэгтэй гавлын ясандаа гэмтэл авсан учир мэс засалд орохоор болжээ

Өчигдөр шөнө БЗД-ийн 35-р хороонд баавгай айлын гэр руу халдсаны улмаас 40 настай эрэгтэй нас барж, 55 настай эмэгтэй толгойн тус газраа хүнд гэмтэл авсан хэрэг гарсан. Гэмтсэн эмэгтэй одоогийн байдлаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гавлын ясны мэс засалд орохоор болжээ. Энэ талаар ГССҮТ-ийн эмнэлзүй хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн "Өнгөрсөн шөнө ГССҮТ-ийн яаралтай тусламжаар баавгайд бариулсан өвчтөн ирж яаралтай тусламж авч, эрчимт эмчилгээнд шилжүүлсэн. Өнөөдөр өглөө онош тодорч, шинжилгээ бүрдсэний дараа ГССҮТ-ийн төв эмнэлгийн толгойн мэс заслын тасаг руу шилжүүлэн эмчилж байгаа

1 065400256365b9db8d707224

Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна

Дүүжин тээвэр арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад орж, иргэд зорчиж эхэлнэ. Өдгөө туршилт тохируулгын ажил үргэлжилж байна. Яармаг- Хархорин чиглэлд хэрэгжиж буй 4.2 км урттай, хоёр өртөөтэй тус төсөл нь нийт 98 кабинаар цагт 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай юм

734

Эмчлүүлж байгаа эмэгтэйн хувьд гэрээс зугтаж гарсан учраас амьд үлджээ

Урьд шөнө буюу энэ сарын 07-ноос 08-ны шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо Улиастай бурхантын аманд байх айлын гэр рүү баавгай дайраад байна хурдан ирээрэй гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч, тухайн газарт шуурхай очиж ажиллалаа. Шалгалтын явцад тухайн газарт мал малладаг эрэгтэй, эмэгтэй 2 иргэнийг гэртээ амарч байхад нь гэр рүү нь баавгай дайрч, 40 настай эрэгтэй баавгайд бариулсны улмаас амь нас хохирсон, 55 настай эмэгтэйн хувьд нүүрэн хэсэгтээ самардуулсан шархтай эмнэлэгийн байгууллагын тусламж авч, эмчлүүлж байгаа нөхцөл байдалтай байна. Эмчлүүлж байгаа эмэгтэйн хувьд гэрээс зугтаж гарсан учраас амьд үлдсэн байна. Энэ үйл явдалтай холбоотой бага насны хүүхэд баавгайд бариулсан зүйл байхгүй

1 150

ТОДРУУЛГА: "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ. Эл асуудлаар ГССҮТ-өөс тодруулахад, Баавгайд бариулсан хүн толгойдоо том хуулагдсан шархтай, цөмрөлт, цууралттай, цээж хэвлий дарагдаж, шахагдсан байсан гэв. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.07-ны шөнийн 01:00 цагийн үед "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний биеийн байдал одоогоор хүнд байна

994

А.Баярцэцэг: Б.Баатарыг цагдан хорьж, төслийн хамгийн гол бүтээлч хүнийг ажлаас нь тасалдуулж байгааг харахад үнэхээр хүнд байна

"Монгол хаан" жүжгийн гүйцэтгэх продюсер, жүжигчин А.Баярцэцэг 30 хоног цагдан хоригдсон "Херо энтертайнмент"-ийн гүйцэтгэх захирал, найруулагч Б.Баатарын талаар дараах байр суурийг илэрхийлэв. Тэрээр "Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй. Харин тэр их дуу чимээний цаана, нүдэнд өртөхгүй шахам чимээгүйхэн, хүний хэн байж ирсэн, юу бүтээсэн, юунд амьдралынхаа он жилүүдийг зориулсан тухай илүү том үнэн үлдэж байдаг. Сүүлийн хэдэн өдөр Найруулагч Б.Баатарын тухай маш олон зүйл бичигдэж, яригдаж байна. Хүн бүр өөр өөрийн өнцгөөс харж, өөр өөрийн дүгнэлтийг хийж байна

2 519

III улиралд хийсэн худалдан авалтын баримтуудаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ үү

Энэ оны III улиралд хийсэн худалдан авалтын баримтуудаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг Монголын Татварын Албанаас санууллаа. Ингэснээр иргэн та энэ сард багтан олгох Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой болох юм. Эргэн сануулахад өнгөрсөн улирлын буцаан олголтоор 1,398,018 иргэнд 107.8 тэрбум төгрөгийг буцаан олгож байв

891

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амь насаа алдсан дөрвөн иргэний гэр бүлийг хүлээн авч уулзан /2026.10.06/, нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг хэллээ. Ерөнхий сайд “Энэ тусламж эрдэнэт хүний амь, элэг бүтэн амьдралыг нөхөхгүй. Гэхдээ төр иргэнээ мартаж болохгүй

1 504

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхий дахинд зэсийн үнэ өсч, эрэлт ихэсч байгаа үед манай улстай хамтран Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч болох Рио Тинто нь арбитрын шүүхийн маргаанд ялагдав. Энэ тухайд ОХУ-ын “Коммерсант” сонинд 2026 оны 09 сарын 26-нд нийтэлсэнийг толилуулъя. Оросын “Русал” компани нь уул уурхайн олборлогч групп болох Рио Тинтогоос хохирлыг барагдуулахад 1,278 тэрбум ам.долларыг гаргуулах, зэсийн Оюутолгой ордын оператор болох Монголын Oyu Tolgoi LLC-ийн 66 хувийг шилжүүлж авах нэхэмжлэл гаргажээ

1 268

Маргааш "Эпштейний сонсгол" болно

Жеффри Эпштэйн 2019 онд хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял сонссон бөгөөд бэлгийн мөлжлөгийн хэрэгтэн байсан түүнтэй нэр холбогдсон улс орнуудын төрийн албан тушаалтнуудын файл, материалууд ээлжлэн задарсан. Манай Монголын нэр бүхий улстөрчидтэй, тухайлан хэлвэл экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нартай холбоотой илэрцүүд ч гарч ирсэн байдаг. Улмаар Ж.Эпштейнтэй холбогдсон Монголын улстөрчид, түүнийг тойрсон асуудлаарх нээлттэй сонсголыг 2026.10.07-нд буюу болно. Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны үеэр тус сонсголыг санаачилагч Б.Баярбаатар "Хоёр хоногийн дараа нэг сонсгол хийх гэж байгаа

1 775

С.Амарсайхан: Монгол төрийг аалзны тор мэт хэрэн барьцаалсныг үндсээр нь шалгаж, таслан зогсоож байж улс урагшилна

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан хар тамхи, авлига, ашиг сонирхлын асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр "Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр халхавчилсан авлига, хар тамхи, хууль бус алт олборлолт, ашиг сонирхлын сүлжээ Монгол төрийг аалзны тор мэт хэрэн барьцаалсныг үндсээр нь шалгаж, таслан зогсоож байж улс урагшилна. Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна гэдгийг би өмнө нь олон удаа баримттай хөндөж байсан. Өнөөдөр энэ бол хийсвэр сэрэмжлүүлэг биш. БОДИТ ЭРСДЭЛ

993

"БЕГ-ын дарга Х.Тамирын томилгоо нь өөрөө хууль ёсных юм уу"

Нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг сайд, дарга нарт хамааралтай компаниудаар хийлгэх болсон асуудлыг дэлгэж, Монсудар хэвлэлийн газрын төлөөллүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын хуулийн фермийн хуульч нь дараах мэдээллийг өглөө. "Барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн хүүхдүүдийн сурах бичиг хийх, зохиох үнэлгээний хороонд гишүүнээр ажиллаж байна" Монсудар хэвлэлийн газрын хуульч "Тендерийн захиалагч нь Боловсролын Ерөнхий Газар юм

990

Р.Энхбат: Сурах бичиг гэдэг үгийг сонсонгуутаа их хэмжээний бэлэн мөнгөний бизнес гэж ойлгодог нь туйлын харамсалтай

Нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг сайд, дарга нарт хамааралтай компаниудаар хийлгэх болсон асуудлыг дэлгэж, Монсудар хэвлэлийн газрын төлөөллүүд мэдээлэл хийлээ. "Сурах бичиг" гэдэг үгийг сонсонгуутаа их хэмжээний бэлэн мөнгөний бизнес гэж ойлгодог нь туйлын харамсалтай байгааг Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбат онцоллоо. Тэрээр "Бид хайрцаглах гэж үгийг мэднэ. Мөн тавилттай тендер гэж мэднэ. Эхнээсээ хэнийг хэрхэн яаж шалгаруулж, хэдэн төгрөг өгөх вэ гэдэг бүх ажлаа төлөвлөөд тендер зарладаг

834

Гэртээ харихаар явж байсан эмэгтэйг айлган сүрдүүлж, гар утсыг нь дээрэмджээ

​​​​​​​ Цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын байдлаар дээрэмдэх төрлийн 457 удаагийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Тухайлбал “манай эхнэр гар утсаа дээрэмдүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад оройн 20:00 цагт бүртгэгдсэний дагуу шалгажээ. Шалгалтаар 34 настай эмэгтэй А-г гэртээ харихаар явж байхад нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 35 орчим насны эрэгтэй айлган сүрдүүлж, биед нь халдан гар утсыг нь дээрэмдэж зугтаасан байна. Улмаар сэжигтэй этгээд М-ийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн бүрэлдэхүүний алба хаагчид эрэн сурвалжилж, олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ

827

ҮСХ: Сүүлийн таван жилд умайн хүзүүний болон хөхний хорт хавдраар 1316 хүн нас баржээ

ҮСХ-ноос Умайн хүзүүний болон хөхний хавдрын талаарх тоон үзүүлэлтийг танилцуулав. Эрүүл Мэндийн Яамны мэдээллээр 2025 оны байдлаар улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдраар 5149 хүн өвчилснөөс сүүлийн нэг жилд 550 хүн шинээр оношлогджээ. 2025 оны байдлаар 100 000 хүн тутмын 150 нь тус өвчнөөр өвчилсөн байна. Сүүлийн 5 жилд умайн хүзүүний хорт хавдрын улмаас 801 хүн нас баржээ. Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр 2025 оны байдлаар улсын хэмжээнд хөхний хорт хавдраар 2882 хүн оношлогдсоноос 406 нь шинээр оношлогджээ

1 189

Гаалийн байгууллага карго ачаанаас 1.6 килограмм мансууруулах бодис илрүүлжээ

Гаалийн байгууллага нь Тагнуулын болон Цагдаагийн байгууллагатай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт, холбогдох арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна.

792

Хууль төрөхийн өмнө: Эхний гурван жил зургаан хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэйгээр бэлэн болсон орон сууцнуудаа олгоно

Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 2027 онд 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 16 мянга орчим иргэнийг хөнгөлөлттэй зээл болон хамтын өмчлөл, түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулна гэв. Монголбанкны тооцоогоор ипотекийн зээлийн хүлээгдэж буй хүсэлт 7.9 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 6.4 их наяд нь Улаанбаатар хотод, 1.5 их наяд нь орон нутагт ногдож байна. Нөгөө талд нийт өрхийн 70 хувь буюу 695 мянган өрх орон сууцгүй гэсэн тооцоо бий

833
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.