Ц.Магалжавыг 100 хувийн саналаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр улираан сонгожээ
Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар Их Эе хурал 2026 оны тавдугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус Их Эе хуралд улсын заанаас дээш цолтой бөхчүүд, МҮБХ-ны сонгуульт хугацааны тэргүүлэгчид болон Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөл, Барилдааны дүрмийн зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд, 21 аймаг, гурван дүүргээс тус бүр 5 төлөөлөгч, жаяг дэгийн багийн гишүүдээс сонгогдсон нийт 255 төлөөлөгч оролцох ёстойгоос 207 төлөөлөгч ирж, 81.1 хувийн ирцтэйгээр хуралдав. Энэ нь өмнөх Их Эе хурлуудаас хамгийн өндөр ирцтэй хуралдсан онцлог болсон байна. Мөн 207 төлөөлөгчийн хамгийн ахмад нь 85 настай улсын арслан Ж.Хайдав, хамгийн залуу нь 21 настай Булган аймгийн харьяат сумын заан Д.Мөрөөдөл байжээ. Тус хурлаар МҮБХ-ны Дүрмийг хэлэлцэн баталж, төлөөлөгчдөөс Их Эе хуралд санал, хүсэлтийг нээлттэйгээр гаргажээ
























.gif)