2111-р сар, 2026Бямба гараг

Спорт

147 мэдээ · 49–72 харуулж байна

БИЧЛЭГ: Ёкозүна асан Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол

Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна, Монгол Улсын Гавьяат тамирчин Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол өнгөрсөн Бямба гарагт болсон билээ. Их аварга Хакүхо М.Даваажаргалыг 2021 оны есдүгээр сард зодог тайлснаас хойш 2025 оны нэгдүгээр сарыг хүртэл сүмогийн цор ганц ёкозүна байсан Г.Ган-Эрдэнэ эзэн хааны цомыг 10 удаа хүртсэн.

1 584

“Атар” хэвийн боовны барилдаанд өнгөтэй барилдсан бөхчүүд улсын аварга цол хүртдэг

​​​​​​​ XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн баярыг угтан “Талх чихэр” ХК нь “Монголын үндэсний бөхийн холбоо” болон “Монголын уртын дууны холбоо”-той хамтран “Атар” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдааныг 20 дахь жилдээ зохион байгуулна. Энэхүү барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдээс Монгол Улсын аварга 4 төрсөн байдаг

1 257

“Атар” хэвийн боовны барилдаанаар амжилтаа эхлүүлж улсын арслан, гарьд, заан, харцага цолтон болсон бөхчүүд

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн баярыг угтан “Талх чихэр” ХК нь “Монголын үндэсний бөхийн холбоо” болон “Монголын уртын дууны холбоо”-той хамтран “Атар” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдааныг 20 дахь жилдээ зохион байгуулна. Уг барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдээс Монгол Улсын арслан-1, гарьд-2, Улсын заан– 4, Харцага-1 төрсөн байдаг

1 906

“Атар” хэвийн боовны барилдаанаар амжилтаа эхлүүлж Улсын начин цолтон болсон бөхчүүд

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн баярыг угтан “Талх чихэр” ХК нь “Монголын үндэсний бөхийн холбоо” болон “Монголын уртын дууны холбоо”-той хамтран “Атар” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдааныг 20 дахь жилдээ зохион байгуулна. Уг барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдээс Монгол Улсын начин–12 төрсөн байдаг. Тодруулбал, Монгол Улсын начин Д.Төрболд: 2006 оны Нохой жилийн сар шинийн баярыг угтсан “Атар” хэвийн боовны нэрэмжит анхны барилдаанд Аймгийн арслан Ш.Тогтохбаяр түрүүлсэн бол 2008 онд АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд тав давж “Улсын начин” цол хүртжээ. Монгол улсын начин Н.Баярмагнай: 2006 оны Нохой жилийн сар шинийн баярыг угтсан “Атар” хэвийн боовны нэрэмжит анхны барилдаанд Аймгийн арслан Н.Баярмагнай үзүүрлэж, мөн оны улсын баяр наадамд улсын харцага Ц.Бэгзсүрэнгээр тав давж шөвгөрөн “Улсын начин” цол хүртсэн байна.. Монгол Улсын начин Ч.Баянмөнх: 2009 оны Үхэр жилийн сар шинийн баярыг угтсан “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаанд Аймгийн арслан Ч.Баянмөнх үзүүрлэсэн

1 445

Монголын үндэсний паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ шалгарууллаа

Монголын үндэсний паралимпын хорооны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2025 оны отгон хурлаар үйл ажиллагааныхаа болон Дубай 2025 Азийн залуучуудын пара наадмын тайлан, оны шилдэгүүдээ шалгаруулж дүгнэжээ.

1 275

Допинг хэрэглэсэн тамирчид холбооныхоо эсрэг гүтгэлэг тарааж байгаад харамсаж байна гэв

Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбоо (МПНХ)-ны удирдлагууд Румынд болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д багаараа амжилттай оролцсон болон тус тэмцээнтэй холбоотойгоор цахим орчинд гарсан мэдээллийг залруулах үүднээс хэвлэлийн бага хурал хийлээ. ДАШТ-ээс нийлбэр дүнгээр Т.Сайфолла, С.Мөнхзул нар мөнгөн медаль хүртсэн юм. Энэ талаар Т.Сайфолла "Өнгөрсөн сарын 10-наас 16-ныг дуустал насанд хүрэгчдийн ДАШТ Румынд болоход нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртлээ

1 061

Тамаваши Б.Мөнх-Оргилын амжилтыг Гиннесийн номд бүртгэв

Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд "Төмөр хүн" гэгдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд тасралтгүй оролцсон дээд амжилтыг нь Гиннесийн 2026 оны шинэ дугаарт бүртгэжээ. Тодруулбал өнгөрсөн сард 41 нас хүрсэн Б.Мөнх-Оргилын 2004 оноос хойш 2024 оныг хүртэлх 20 жилийн хугацаанд хамгийн олон буюу 1,653 дараалан барилдсан сүмочоор тодорч, секивакэ асан Аобажюүгийн тогтоосон амжилтыг эвдсэн гэж шинэ дугаарт онцолжээ. Most consecutive sumo bouts нэрээр гиннесийн номд бүртгэгдсэн түүний үзүүлэлт 2025 оны арваннэгдүгээр сарын тэмцээний дараа 1,749 хүрээд буй. Энэ хугацаанд 885 ялж, 864 ялагдсан юм

1 563
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.