2111-р сар, 2026Бямба гараг

Спорт

147 мэдээ · 73–96 харуулж байна

Аварга, арслангуудыг давсан удамт бөх

О.Хангай аваргыг давхар тохож, Ц.Бямба-Отгон арсланг давхар ачсан сумын заан Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Дархан аварга Н.Батсууриар манлайлуулсан 128 бөх уран мэхийг уралдуулж, улсын арслан Э.Батмагнай түрүүлсэн юм. Харин улсын заан С.Сүхбат хоёр дахиа үзүүрлэлээ

1 540

"The MongolZ" баг дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүндээ Senzu-г багтаажээ

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "StarLadder Budapest Major 2025" Унгарын Будапешт хотноо энэ сарын 24-нөөс эхэлнэ. 1.2 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд манай улсаас "The MongolZ" болон "The Huns Esports" баг оролцох билээ. Үүнтэй холбогдуулан дэлхийн аваргад оролцох 32 баг өнгөрсөн шөнө бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж буйгаа албан ёсоор зарлалаа. "The MongolZ" аравдугаар сарын 22-нд М.Азбаяр буюу "Senzu"-г сэлгээнд суулгаж буйгаа зарласан. Түүнийг сэлгээнд суух хугацаанд "controlez" буюу Баасанжаргалын Өнөдэлгэр "The MongolZ" баг тоглохоор болж, хоёр тэмцээнд оролцоод байгаа юм. М.Азбаярыг сэлгээнд суулгаснаас хойших хоёр тэмцээний дараах байдлаар манай багийн амжилт сайн биш байгаа. Тэгвэл "The MongolZ" баг дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, "Senzu"-г зургаа дахь тоглогчоор бүртгүүлсэн талаар тэмцээн зохион байгуулагчид өнгөрсөн шөнө мэдээллээ. Зургаа дахь тоглогч нь үндсэн бүрэлдэхүүнээс нэг нь гэмтэх, ямар нэгэн шалтгаанаар тоглох боломжгүй болбол нөхөж оролцдог. "StarLadder Budapest Major 2025" тэмцээний зохион байгуулагчдын оруулсан багуудын бүрэлдэхүүний мэдээлэл: Цахим спортын liquipedia.net сайтын хувьд түүнийг DNP (Did Not Play) буюу гарааны таван тоглогчоос гадна зургаа дахь тоглогч байдлаар багийн бүрэлдэхүүнд нэмжээ

1 621

Ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийн барилдаанд оролцох эрхийг 1-2 жилийн хугацаатай хасжээ

Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал 11 дүгээр сарын 13-ны өдөр болжээ. Уг хурлаар ёс зүйн зөрчил гаргасан гэх дараах бөхчүүдэд хариуцлага тооцсон байна

1 623

Пара бочигийн шигшээ багийн тамирчин Т.Мөнхдэмбэрэл “World Boccia Challenger 2025” тэмцээнээс МӨНГӨН медаль хүртлээ

Пара бочигийн шигшээ багийн тамирчин Т.Мөнхдэмбэрэл “World Boccia Challenger 2025” тэмцээнээс МӨНГӨН медаль хүртлээ Пара бочигийн Үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Т.Мөнхдэмбэрэл Австрали улсын Канберра хотноо 2025 оны 11 дүгээр сарын 4-нөөс 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “World Boccia Challenger 2025” олон улсын тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ. Энэхүү тэмцээнийг Дэлхийн Боччагийн Холбоо (World Boccia Federation) зохион байгуулдаг бөгөөд дэлхийн 25 гаруй улс орны 100 гаруй шилдэг пара тамирчин BC1–BC4 ангиллаар өрсөлддөг хэмээх нэр хүндтэй уралдаан юм. “World Boccia Challenger” цуврал нь 2028 оны Лос Анжелесийн Паралимпийн наадамд оролцох эрхийн оноо цуглуулах чухал тэмцээнүүдийн нэг юм. Манай улсаас оролцсон спортын мастер Т.Мөнхдэмбэрэл тэмцээний эрэгтэй BC1 (single BC1) оролцож буй Пара Бочигийн Үндэсний шигшээ багийн тамирчин спортын мастер Т.Мөнхдэмбэрэл алтан медалийн төлөө Сингапур улсын тамирчинд ялагдаж мөнгөн медаль хүртлээ

1 084

Монголын залуу пара тамирчид "ДУБАЙ–2025" Азийн наадамд оролцоно

Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулагдах "Дубай-2025" Азийн пара Залуучуудын наадам 2025 оны 12-сарын 7-14-ний хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болно. Тус наадам спортын 11 төрлөөр 6 өдрийн турш 481 медалийн төлөө 45 орны 1500 гаруй өсвөрийн Залуу тамирчин, 650 албаны төлөөлөгч, 1000 сайн дурын ажилтан оролцох юм. Пара байт, пара усан сэлэлт, тэргэнцэртэй сагсан бөмбөг, пара таеквондо, пара ширээний теннис, пара хөнгөн атлетик, пара бочи, пара пауэрлифтинг, пара бадминтон, хонхот бөмбөг, пара гар барилдаан гэсэн спортын төрлүүд "Дубай-2025" Азийн пара Залуучуудын наадмын хөтөлбөрт багтсан билээ. Монгол Улсаас нийт 18 өсвөрийн залуу пара тамирчин болон дасгалжуулагчийн хамтаар спортын гурван төрөлд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна. Тэдний зорилго — Азийн дэвжээнд амжилт үзүүлж, Пара спортын ирээдүйг тодорхойлох өсвөр үеийн залуу тамирчдаа таниулах юм. Энэ удаагийн наадамд манай улсаас дараах ГУРВАН төрөлд өрсөлдөнө. Пара бочи (Boccia) Монголын пара бочигийн баг “U22” ангилалд өрсөлдөнө

791

"СП ФАЛКОНС" багийн түүхэн ялалт - Монголын хөлбөмбөгийн гэрэлт хуудас

Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Challenge League 2025/2026” тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны халуухан тулаан өчигдөр 16:00 цагт Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө.

1 547
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.