Засгийн газар

Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг саналт хураалтад оролцсон 107 гишүүний 88 буюу 82.2%-ийн саналаар дэмжлээ
2026-3-30

УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч дууссанаар санал хураалт явууллаа.  Хуралдаанд оролцсон 107 гишүүний 88 нь буюу 82.2 хувийн саналаар Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжив.     Ням-Осорын Учрал нь 1986 онд төрсөн, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг байна. 2003 онд “Их Засаг” лицей сургуулийг төгссөн

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө
2026-3-27

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.03.27/ чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргасныг хүлээн авсан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд өнөөдөр 19.30 цагийн үед эхэлж, Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж дуусч, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөллөө.     УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар индэр дээрээс "Энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байна" хэмээн ярилаа.  Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 73 гишүүн оролцож 53 нь дэмжлээ. Ийнхүү Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байна

Ерөнхий сайдын чөлөөлөгдөх асуудлыг авч хэлэлцэнэ
2026-3-27

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Я. Содбаатар “Монгол улсын нийгэм эдийн засагт, Ойрх Дорнодод үүсээд буй асар их хямрал, хүндрэлийн талаар, нөгөө талдаа парламентын түвшинд төрийн үйл ажиллагаа гацаж байгаа асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлэгт яригдсан асуудлыг намын удирдах зөвлөл олон талаас нь авч хэлэлцэж тодорхой шийдлүүдийг гаргалаа. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын удирдах зөвлөлд Монгол улсын Ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

"Л.Оюун-Эрдэнэ эрээ цээргүй, юу ч хийж мэдэх хүн юм. Би "Бодь" группт ажиллаж байгаагүй"
2026-3-25

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. Тэрээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрэдэнийн энэ сарын 23-нд хийсэн мэдэгдлийг үгүйсгэв.     -Намайг нийслэлийн замын хөдөлгөөнийг баримтжуулсан камерын мэдээллийг устгах гэж байна гэж гүтгэлээ

ТАНИЛЦ: Эрчим хүчний сайдад яригдаж буй Б.Найдалаагийн ХОМ
2026-3-19

Засгийн газрын хоёр сайд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэдний нэг нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн

ЗГ: Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
2026-3-18

Иргэд ирээдүйгээ ганц улсын биш хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгах, орлогын олон эх үүсвэртэй болох тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар Монгол Улс бусад улс орны адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ. Хөрөнгийн зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулалтын сан бий болно, бодит мөнгөн хуримтлал бий болж, хөрөнгийн зах зээлийг дэмжинэ, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрх зүйн зохицуулалттай болно. Иргэд төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авна, олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой болно, тэтгэврийн хэмжээ нэмэгдэж, ахмад настны нийгмийн хамгаалал сайжирна, тэтгэврийн хуримтлал өвлөгдөнө.   Аж ахуй нэг байгууллагууд ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ, татварын хөнгөлөлтөөр дамжуулан ажил олгогчийг урамшуулна, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бүтээмжийг сайжруулна гэж үзэж байна. Өнөөгийн байдлаар 135 мянган хүн тэтгэврийн хуримтлал санал болгож буй даатгалын болон тэтгэврийн санд хамрагдаж, 80 орчим тэрбум төгрөгийн хуримтлал бий болгожээ

Ерөнхий сайдын хатуу шаардлагын дараа “Рио Тинто” буулт хийж, татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ
2026-3-13

Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кэйти Жаксон тэргүүтэй удирдлагын багийг нь хүлээн авч уулзаж, хөрөнгө оруулагчдын тавьж байгаа саналуудын талаар Монгол Улсын Засгийн газрын байр суурийг тодорхой илэрхийлсэн. Уг уулзалт олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж, онцлох сэдэв нь болжээ.   Тухайлбал, “The Times” сонин болон “The Wall street journal”, “Reuters”, “Financial times”, “Bloomberg” зэрэг дэлхийн топ хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхий сайдын “Рио Тинто” компанийн удирдлагуудтай хийсэн уулзалтын талаар онцлон мэдээлсээр байна.   Ерөнхий сайд “Оюу Толгой” төсөлтэй холбоотой 2009 оноос хойш яригдсан, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа шийдлээ хүлээсээр буй олон асуудлыг цэгцлэх цаг болсон

Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
2026-3-13

​​​​​​​ Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-тай 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр хуралдаж хоёр талаас ажил хэргийн шугамаар тавьсан саналуудаа үргэлжлүүлэн хэлэлцлээ.  Хөрөнгө оруулагч талаас манай талд дахин шинэчилсэн хувилбараар санал тавьсан боловч Монголын талын шаардлагад хүрсэнгүй

Г.Дамдинням: Монгол Улсын төсвөөс гадаад улсад шатахууны нөөцийн сав суулга барихгүй. Харин түрээсэлнэ
2026-3-11

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай яамнаас оны өмнө шатахууны нөөцийн савтай болох тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ Баасан гарагт Монгол Улсын аль бүс нутагт хэдий хэмжээний шатахууны сав барих вэ гэдгээ зарлана

Аюулгүйн сүлжээ буюу "E-police"-г эцэг эхийн оролцоотойгоор бий болгоно
2026-3-11

Боловсролын сайд П.Наранбаяр Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслөө Засгийн Газарт өнөөдөр танилцуулсан ба өргөн барих бэлтгэл ажлыг хангах үүргийг өгөөд байгаа юм байна.  1,128 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн 76 хувь нь өдөрт дунджаар 2-4 цаг, 4 болон түүнээс дээш цагийг нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг гэх үр дүн гарчээ. Түүнчлэн хувийн мэдээллийг нийтэд тараах, садар самуун сурталчилсан зэрэгт өртөж байсан нь өндөр хувьтай гарсан байна

“Өргөө“ амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдэхээр болов
2026-3-8

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 98 жилийн түүхтэй “Өргөө” амаржих газарт өнөөдөр /2026.03.08/ ажиллав. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Өргөө” амаржих газарт өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 8 эх амаржжээ. Тус амаржих газарт нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргээс өдөрт дээд тал нь 35, багадаа 15 эх амарждаг байна. -Тус эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад эмэгтэйчүүдийн хамгийн орчин үеийн эхо оношилгооны аппарат нэн шаардлагатай байгааг удирдлагууд нь танилцуулав. -Ерөнхий сайд Г.Занданшатар энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, эхо аппарат худалдан авахад шаардагдах санхүүжилтийг шийдэхээр болов. -Мөн Монгол Улсын хүн ам 20 жилийн дотор нэг саяар өсөхөд эрүүл мэндийн салбарын нийт хамт олны зүтгэл, эмч нарын өндөр ур чадвар чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв. -Г.Занданшатар: Хүний орчлонд анх ирж буй үрс, амаржиж байгаа ээжүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалж байдаг эмч, эмнэлгийн ажилтнууд, асрагч, сувилагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. -Засгийн газар хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгосон

Д.Мөнх-Эрдэнэ: Албаны нууцын жагсаалтад оруулсан 894 нууц мэдээллийг ил болгоно
2026-3-4

Төрийн нууцын тухай хуулийн (Төрийн болон албаны нууцын тухай хууль) шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нэрийг “Төрийн нууцын тухай хууль” болгон өөрчилж, тус хуулиар зөвхөн төрийн нууцтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусгажээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Албаны нууцын жагсаалтад албаны 894 нууц мэдээлэл байна. Төрийн нууцын тухай хууль батлагдсанаар энэ бүхэн ил болно” гэлээ.  Төрийн болон албаны нууцын тухай хуульд “Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцлахад хуульд нийцсэн, үндэслэлтэй байх” гэсэн зарчмыг тусгасан боловч төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс мэдээллийг хууль зөрчиж, үндэслэлгүйгээр албаны нууцад хамааруулах нь төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд сөргөөр нөлөөлөх, иргэдийн мэдэх эрх хангагдахгүй байх, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх суурь нөхцөлийг бүрдүүлдэг

Засгийн газрын хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
2026-3-4

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Сангийн яамнаас өнгөрсөн долоо хоногт олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан “Сенчири-5” бондын талаар танилцууллаа.  Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас 2026 оны гуравдугаар сарын 03-нд олон улсын санхүүгийн зах зээлд 500 сая ам.долларын 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэй “Сенчири-5” бондыг амжилттай арилжааллаа. Ингэснээр 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондын хүүний зардлыг амжилттай бууруулж чадлаа. “Сенчири-5” бонд шинэ төсөл арга хэмжээг санхүүжүүлэх зорилготой биш. 2026- 2028 он хүртэл үргэлжилж буй өндөр үнэтэй бондуудын хүүгийн зардлыг буулгах, мөн 2026, 2027, 2028 онд нэг дор орж ирэх өндөр төлбөрүүдийг хугацаагаар нь төсөвт дарамт багатайгаар таран байршуулах зорилготой байсан.   Өнгөрсөн долоо хоногт роуд шоуг 100 хувь цахимаар хийсэн

Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна
2026-2-27

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан үргэлжилж, Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн талаар илтгэл танилцууллаа.  

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-2-25

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ   Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.    Төсөл батлагдсанаар,   -Улсын хэмжээнд жил бүр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээг төвлөрсөн байдлаар Засгийн газрын түвшинд тогтоодог зохицуулалтыг өөрчилж, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын шилжилт хөдөлгөөнийг төлөвлөх тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр зам, дэд бүтэц байгуулах, тусгай хэрэгцээнд авах зэрэг томоохон өөрчлөлтийг илүү уялдаа холбоотой, бодлоготой шийдвэрлэх боломж бүрдэнэ.   -Нийслэлээс орон нутагт шилжин ирсэн иргэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших хүсэлтийг эрэмбэ, дараалал харгалзахгүй шийдвэрлэнэ

Засгийн газар бонд гаргахаар болжээ
2026-2-24

Засгийн газар олон улсын HSBC, Morgan Stanley, Standard Chartered Bank банкнуудтай хамтран 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс буюу маргаашаас эхлэн хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж, шинэ бондын талаарх мэдээллийг танилцуулахаар төлөвлөжээ

ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ
2026-2-13

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, цэгцлэх зорилгоор өнөөдөр /2026.02.13/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллав. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 12.6 сая тонн нөөцтэй Хуст уулын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Уг орд нь ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн түүхий эдийн хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой юм. Төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргүүлэх, нээлттэй сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгав

Иргэн ААН-ийн хэрэгцээнд газар олгох эрхийг шат шатны Засаг дарга нарт шилжүүллээ
2026-2-11

”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, тус жагсаалтад нийцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.  Мөн гэр бүлийн хамтын хэрэгцээний болон хуульд заасан бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах хүсэлтийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухай бүр тусгаж, шуурхай шийдвэрлэж ажиллахыг даалгалаа.  Энэхүү шийдвэр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь түргэн, шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газрын нэгдмэл сангийн ангиллын мэдээлэл, хууль тогтоомжийн дагуу тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас зэрэг газар олгохыг хориглосон байршлын мэдээлэл зэргийг нэгтгэн дүн шинжилгээ хийж, улсын хэмжээнд эзэмшүүлж, ашиглуулах боломжтой 102,079 мянган га газрын байршил, хэмжээ, зориулалтыг тодорхойлжээ. Тогтоол батлагдсанаар нийслэл, 21 аймгийн хэмжээнд 35 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын асуудлыг шийдвэрлэх боломжтой

“Хэрэлдэж талцаж биш хийж бүтээж, эдийн засгаа тэлнэ”
2026-2-11

  “Хэрэлдэж талцаж биш хийж бүтээж, эдийн засгаа тэлнэ”   

Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа
2026-2-6

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдтэй танилц
2026-2-4

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 4-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллаж байна
2026-1-24

Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон. Тэгвэл тэрээр Швейцарын Давос хотоос ирээд хамгийн түрүүнд Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллаж байна. Мөн үргэлжлүүлэн Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Дулааны 4 дүгээр цахилгаан станцад очиж нөхцөл байдалтай танилцах аж

Ерөнхий сайд Г.Занданшатар дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад оролцоно
2026-1-19

Мөн чуулга уулзалтын үеэр дэлхийн улс төр, нийгэм, эдийн засгийн манлайлагчид, олон улсын байгууллагын удирдлагатай ажил 

Ерөнхий сайд Г.Занданшатараас асуусан "онцлох" асуултууд
2026-1-19

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн бямба гарагт МҮОНРТ-ээр олон нийттэй шууд ярилцлаа.

Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй
2026-1-14

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 14-нд болж, 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.  Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 11-12-нд Дорноговь аймагт ажилласан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг олон улсын туршлага, бүс нутгийн онцлогт нийцүүлсэн стратеги, төлөвлөлт хийж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар санал боловсруулах, аж ахуйн нэгжид олгосон газар олголтын асуудлыг шалгаж, санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Мөн Замын-Үүд боомтыг цэгцлэх,  ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаалийн улсын байцаагчдыг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, боомтод ажиллаж байгаа хилийн хяналтын болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах ажлыг эрчимжүүлэхийг даалгаад хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь эргэж харах ёстойг анхаарууллаа. Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны барилгыг бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.  Ерөнхий сайд томилолтын хугацаанд Замын-Үүд чөлөөт бүс, Замын-Үүдийн авто замын боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолбортой тус тус танилцаж, боомтод үйл ажиллагаа явуулж байгаа хил, гааль, хяналтын байгууллагын удирдлага, зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл болон Замын-Үүд сумын иргэдтэй уулзалт хийсэн. Мөн Алтанширээ дэх аж үйлдвэрийн парк, Сайншанд суманд баригдсан Мандах наран хорооллын бүтээн байгуулалттай танилцаж, Дорноговь аймгийн иргэдтэй уулзалт хийсэн юм. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа "Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө шинэчлэн баталж, төлөвлөгөөтэй нийцүүлэн бүрээр салбар төлөвлөгөөг шинэчлэн баталж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, гамшгаас хамгаалах албаны болон аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Дэлхий дахинд гамшгийн тохиолдол сүүлийн 20 гаруй жилд эрс нэмэгдсэн. Тухайлбал, 2000-2009 онд гамшгийн давтамж хамгийн оргил үедээ буюу нэг жилд тохиолдсон гамшгийн тоо 350-500 болтол огцом нэмэгдсэн бол 2021-2030 онд гамшгийн тохиолдол 40 орчим хувиар нэмэгдэх магадлалтай

ЕРӨНХИЙ САЙД: Хэвтэрт байгаа хүнийг зөөж авч ирж, хурууны хээ авсан үйлдэлд УБЕГ уучлал гуйх ёстой
2026-1-7

Хэвтрийн асаргаанд байдаг иргэн бүртгэлийн байгууллагад дамнуурга дээр очиж

Г.Занданшатар: Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна
2026-1-2

Ерөнхий сайд Г.Занданшатар Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд бүртгэлтэй донор бөгөөд тус төв донорынх нь хувьд урилга хүргүүлсний дагуу өнөөдөр (2026.01.02) “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т зориулсан үйл ажиллагаанд оролцов. Манай улс 10 дахь жилдээ нэгдүгээр сарын 03-ны өдрийг “Цусаа бэлэглэх үндэсний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.        Г.Занданшатар: Нэг донорын хандивласан цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг

Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа
2025-12-25

Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нэгдсэн тооллого хийх, АМНАТ төлөлтийг шалгах ажлын хэсгийг 2025 оны 08-р сарын 27-ны өдөр байгуулсан. Уг ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд тооллогын явцын талаар танилцууллаа. 1994 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 18412 лиценз олгожээ

Эдийн засгаа аврах "гурван сайд"-ын мэдэгдэлтэй танилц
2025-12-11

Төрийн бүхий л шатны байгууллагын данс "хоосорсон" гэх шуугиан сүүлийн хэдэн өдөр дэгдэв. Тэгвэл өчигдөр үдээш хойш улсынхаа эдийн засгийг аврах мэдэгдлийг дараах гурван сайд танилцуулсан юм.  - Сангийн сайд Б.Жавхлан: Шинэ жил, салбарын ойн баярыг төсвийн мөнгөөр тэмдэглэхгүй- -Ерөнхий сайд төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нарт үүрэг даалгавар өглөө. 2025 оны жилийн эцэс хүртэл батлагдсан төсвийн орлого бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажиллах. 2025 оны батлагдсан төсвийн хүрээнд орлогодоо тааруулж алдагдал нэмэхгүй байдлаар зардлаа эрэмбэлж ажиллах.  Төсвийн нөхцөл байдал, татварын талаар ААНБ, ард иргэдэд үнэн зөвөөр мэдээлж ажиллах, бүх сайд эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд анхаарч ажиллах, төрийн бүх шатанд Хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгосон. Цалин, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, салбаруудаас гарч байгаа хөрөнгө оруулалт зардлыг тэргүүн ээлжид санхүүжүүлэх, энэ жил ч гэлтгүй цаашид Хэмнэлтийн хуулийг чанд сахиж, шинэ жил болон бусад баяр ёслолын арга хэмжээг төсвийн мөнгөөр тэмдэглэхгүй, бэлэг дурсгалын зүйлийг мөн төсвийн мөнгөөр бэлдэхгүй байх заалтыг нарийн чанд сахиж ажиллах, тэвчиж болох бүхий л зардлын жагсаалт гаргаж хэрэгжүүлж ажиллахаар боллоо. Энэ жилийн хувьд 140.8 тэрбум төгрөгийн Засгийн газрын нөөц хөрөнгө батлагдсанаар өнөөдрийн байдлаар 20 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-3

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нарт даалгав.  Төслийн ерөнхий мэдээлэл болон бусад холбогдох материалыг зэс, металл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч, сонирхогч этгээдүүдэд хүргүүлж, санал авна. Хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхогч этгээдүүдээс ирүүлсэн саналыг 2026 оны нэгдүгээр сарын 15-ны дотор хүлээн авч, санхүүгийн чадавх, санхүүжилтийн оновчтой хувилбар, техник, технологи, менежментийн чадавх болон бусад шаардлагатай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх чиг үүрэг бүхий Ажлын дэд хэсгийг байгуулан ажиллаж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.  Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 60 дугаар захирамжаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажлын даалгавар, техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголыг батлуулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.  Ажлын хэсгээс Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу төслийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ. Ажлын хэсэг уг төсөлд зэс, металл үйлдвэрлэлийн чиглэлээр Дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон хуулийн этгээдийг бүрэн хамруулах, нээлттэй ил тод зарчмыг баримтлан, сонгон шалгаруулалтын мэдээллийг хүргүүлэх, ирүүлсэн саналыг судлан, санхүүжилтийн оновчтой саналыг зөвшилцөж, боломжит нөхцөл шаардлагуудыг тодорхойлох зорилгоор сонирхогч этгээдүүдээс санал авч хамгийн сайн гэж үнэлэгдэхүйц хөрөнгө оруулагч, сонирхогч этгээдүүдийн хураангуй жагсаалтыг гаргаж, урьдчилсан байдлаар хэлэлцээ хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.  Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг болгох талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд орон тоо цөөн, орон нутагт салбар нэгжгүйн улмаас орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчилж чадахгүй байна

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.