Засгийн газар

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна уу?
2025-11-25

Т.БАТСАЙХАН Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр эхэллээ.   Хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт буюу "илт худал мэдээлэл тараах" нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэж байна

ЗГ: Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттайгаар нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх саналыг танилцууллаа
2025-11-12

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.  Сүүлийн жилүүдэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нууцлах мэдээллийн төрөл, хэмжээ, агуулгыг хэт өргөжүүлж, мэдээллийг явцуу ашиг сонирхлоор төрийн болон албаны нууцад авах тохиолдол гарсаар байна. Засгийн газрын тогтоолоор хэт олон буюу 574 мэдээллийг төрийн нууцад хамааруулснаас төрийн байгууллага бүр албаны нууцын жагсаалтаа өөр өөрөөр харилцан адилгүй тогтоож байна

С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдсан 15 жилийг гэрээг ил болгох шийдвэр гаргалаа
2025-11-5

  С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдсан 15 жилийг гэрээг ил болгох шийдвэр гаргалаа

Газрын тос олборлож буй “Доншен газрын тос” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2025-11-3

Газрын тос олборлож буй “Доншен газрын тос” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа 

Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
2025-10-29

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгууллаа. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүрлэсэн баялгийн хулгайтай тэмцэх чиг үүрэгтэй ажлын хэсэгт хуулийн хүрээнд эрс шийдэмгий алхмууд хийж хэрэгжүүлэхээр ийнхүү ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үг
2025-10-17

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Яг дөрөвхөн сарын өмнө 92 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар итгэл хүлээлгэн дэмжсэн эрхэм гишүүд та бүхэнд үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэгт итгэдгийн хувьд үнэн бодит байдлын талаар хэдэн үг хэлье. Өнөөдрөөс 125 хоногийн өмнө төрийн чадамж суларч, иргэд төрдөө итгэх итгэл алдарч, эдийн засгийн өсөлт хоёр дахин унаж 2.6 хувь болж, гадаад валютын нөөц огцом буурч, нэг долларыг 4000 төгрөгөөр худалдаж авах, үнийн өсөлт 15 хувийг давж өсөх, төсвийн орлого 3.3 их наядаар тасрах бодит гадаад, дотоод эрсдэлтэй нүүр тулсан. Ийм учраас Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо үнэнийг хэлдэг Засгийн газар байна гэж хэлсэн үгэндээ эзэн байж, олон түмний хүсэж шаарддаг, овоорч хураагдсан асуудлын томыг, бэрхшээлийн хүндийг шууд барьж авч шуурхай шийдэхээс ажлаа эхэлсэн. Бид дөрвөн жил овоорсон асуудал, овоолсон хогийг гурван сарын дотор бүгдийг шийдэхгүй ч үндэс углуургаар нь цэгцлэн цэвэрлэж эхлэн, үрэлгэн данхар төсвийг түүхэнд анх удаа Та бүхэнтэй хамт 2.2 их наядаар танасан. Энэ хүрээнд төрийн албаны шинэчлэл, засаглалын шинэчлэл, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэл, дижитал шинэчлэл гэсэн таван цогц шинэчлэлийн бодлогыг дэвшүүлж тавьсан

ЗГ: Тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх санал оруулж байна
2025-10-15

ЗГ: Тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх санал оруулж байна

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг албан тушаал, намаас нь түдгэлзүүлээд шалгах нь зөв юм биш үү
2025-10-13

МАН-ын даргын сонгуулиас үүдсэн орон нутгийн жижиг мөргөлдөөн улс орныг хамарсан дайны байдал руу шилжээд удлаа. Бага хурлынхаа итгэлийг хүлээж чадалгүй, шийдвэрийг эсэргүүцсэн Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийнэ гэж сүржин мэдээлэл тарааж, сэтгүүлчдийг цуглуулснаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаа сольж, Б.Энхбаяр гишүүнийг томилж байгаагаа хэлснээр ингэтлээ ширүүсэх замруу шулуудсан гэхэд болно

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.