Фото

З.Энхболд: Үл бүтэх шалтгаан яриад цахилгаан станц барихгүй байгаа нь 100 хувь Монголын Засгийн газрын буруу
2025-12-10

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр цахилгаан станцтай холбоотой асуудал яригдлаа.  УИХ-ын гишүүн Ө.Шижир "Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгждэггүй хэдэн заалт байна. Манай улс эрчим хүчний аюулгүй байдал гэж ярьдаг

Сумын захиргааны байранд өрөө тохижуулж үнэ төлбөргүй амьдарч байжээ
2025-12-10

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 503 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 240 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 263 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 99 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 29 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Зөрчил тогтоогдсон 9 албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв

У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай
2025-12-10

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс хамтран Хүний эрхийн үндэсний форумыг “Хамтын эрх-хариуцлага” сэдвийн хүрээнд Блю Скай зочид буудалд зохион байгуулж байна. Хууль, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, үр нөлөөг үнэлэн дүгнэж, тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулан, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, ахиц дэвшил гаргах зорилгоор 2005 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүний эрхийн үндэсний форумыг зохион байгуулж ирсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх форумын нээлтэд оролцон үг хэллээ.   Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгийнхээ эхэнд, “Тэртээх найман зууны өмнө монголчууд бидний өвөг дээдэс Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцлийг зогсоож, өрнө дорныг төрт ёс, хууль цаазын дор төвшитгөн “Монголын их амар амгалан”-г цогцлоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан түүхтэй. “Монголын их амар амгалан” нь өнөөгийн дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хүний эрхийг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг ийнхүү агуулж байсныг илтгэж байгаа юм. Тэгвэл манай улс энэхүү түүхэн уламжлалаа орчин цагт бататган бэхжүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, анхдугаар Үндсэн хуулиасаа эхлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил тэгш эрхтэй байхыг тунхаглан, ардчилсан шинэ Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг нэг мөр баталгаажуулж чадсан билээ” хэмээн онцоллоо. Хүний эрхийн олон улсын “Фрийдом Хаус” байгууллагаас эрхлэн гаргадаг судалгаагаар Монгол Улс иргэний болон улс төрийн эрхийн хэрэгжилтийн байдлаараа бүс нутагтаа “эрх чөлөөтэй” гэсэн ангилалд тогтмол багтаж ирсэн. “Дэлхийн эдийн засгийн форум”-ын жендерийн зөрүүтэй байдлын үнэлгээний 2025 оны тайланд Монгол Улс нэг жилийн дотор 20 байраар урагшлан 65 дугаар байрт орсноор Ази, Номхон далайн бүс нутагтаа тавдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа юм. Гэвч дэлхий дахинд хурдацтай өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнөөс үүдэлтэй хүний эрхийн нөхцөл байдалд олон шинэ сорилт, бэрхшээл тулгарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэв. Цаашид хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах үйл ажиллагаанд тулгарч буй олон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд хүний эрхийг хангах бодлогын нарийвчилсан төлөвлөгөө болох “Үндэсний хөтөлбөр”-өө шинэчлэн сайжруулах шаардлагатай байгааг тодотголоо. Тухайлбал, цахим орчинд хүний эрхийг зөрчих, цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл, цахим болон бодит орчинд хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх байдал нэмэгдэж, хүний эрхийг хамгаалахад шинэ сорилтууд тулгарч байгааг дурдав. Тиймээс улс орнууд кибер аюулгүй байдлыг хангах, цахим орчинд хүний эрх, нэр төрийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал нэн чухал байгааг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн хот суурин газарт оршин суугаа иргэдийн эрх, амьдрах орчинд гарч буй сөрөг нөлөөлөл, агаар, ус, хөрсний бохирдол, хэт төвлөрлөөс үүдэлтэй нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэнд, байгаль экологийн хүндрэлтэй асуудлууд өдөр ирэх тусам нэмэгдсээр байгааг сануулав. Цаашид шинээр байгуулахаар төлөвлөсөн болон дахин төлөвлөлт хийх бүх хот, суурин газрыг хүнд ээлтэй, хүн төвтэй, ногоон хөгжилд суурилсан, нийгмийн суурь үйлчилгээг хангасан, ард иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн хөгжүүлэх нь нэн чухал гэдгийг онцоллоо. Тэрбээр, “Энэхүү зорилгын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг 2022 онд гаргаж, төрт ёс, түүх, соёлын үнэт зүйлийг шингээсэн, тогтвортой хөгжлийг дэмжсэн, нүүдлийн болон суурин соёл иргэншлийг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан, хөдөө аж ахуйн кластер, шинжлэх ухаан, аялал жуулчлалын төв болсон эко-ухаалаг хот болгон байгуулахаар шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна” хэмээн тэмдэглэв. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2020 онд шинэчилсэн бөгөөд Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд тус тус баталсан

Хуульч Б.Гүнбилэг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллахыг хүсэж буйгаа мэдэгдлээ
2025-12-10

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан Л.Өлзийсайхан нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, энэ дагуу түүнийг чөлөөлж, улмаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Тэгвэл түүний оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд хуульч Б.Гүнбилэг нэр дэвшин өрсөлдөх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр энэ тухайгаа "УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ, УИХ-ЫН ГИШҮҮДЭД Нэг юм хэлмээр санагдаад олон хонож байна. Яахав хүн амьтан муу хэлвэл хэлнэ биз

ТОЙМ: Өнөөдрийн сонсголын "ОНЦЛОХ" гэрчүүд юу ярив
2025-12-10

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд хөрөнгө оруулагчид, хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална. Нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн мэдэгдэх хуудас 5 гэрчид хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ

Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2025-12-10

Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчилжээ
2025-12-10

“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчилжээ

“Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа
2025-12-10

Түүхт 80 жилийн ойгоо угтаж буй “Мах Импэкс” ХК нь шинэ оны босгонд бүхий л цаг үед хамт байсаар ирсэн нийт хэрэглэгч, харилцагч, үе үеийн түүхийг бүтээлцсэн ажилчид болон малчин түмэндээ “Thank you, truly” буюу “Чин сэтгэлээсээ бүх зүйлд баярлалаа” хэмээх талархлын кампанит ажил эхлүүллээ

Дубайн Азийн залуучуудын наадам өрсөлдөх пара бочи багийнхан ангилалдаа амжилттай орлоо
2025-12-10

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2025 оны арванхоёр дугаар сарын 07-14-ны өдрүүдэд Монголын өсвөр үеийн баг тамирчид “Азийн залуучуудын V пара наадам”-д оролцох пара бочи спортын тамирчид өнөөдөр ангилалаа тогтоолгон маргаашнаас тэмцээндээ орох бэлтгэлээ хангалаа.  Энэ удаагийн Азийн залуучуудын пара наадмын бочи төрөлд манай улсаад дараах тамирчид оролцож байна. Үүнд: Д. Дагмидмаа – BC2 ангилал (эмэгтэй) U22 /22-с доош нас ангилал/ Б. Урангоо – BC1 ангилал (эмэгтэй) U22 Т. Мөнхдэмбэрэл – BC1 ангилал (эрэгтэй) U22 Б. Золзаяа – BC3 ангилал (эмэгтэй) U22 Б. Гавьяат – BC2 ангилал (эрэгтэй) U22 тус тус өрсөлдөнө. Тэмцээний албан ёсны нээлт орон нутгийн цагаар энэ сарын 10-ны өдөр зохион байгуулагдах юм

Монгол Улс “модоо барьсан” уу, Сангийн сайд аа
2025-12-10

Төрийн албаныхан ажил зогссон талаараа дээр дооргүй ярьж байна. Учир нь Сангийн яамнаас цаг тухай бүрд нь баталж, гаргаж өгөх ёстой төсвөө улс мөнгөгүй байна гэдэг шалтгаанаар олгохгүй байгаа гэнэ

Олон улсын Хүний эрхийн өдөр тохиож байна
2025-12-10

Хүний эрхийн олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх болсны учир нь: Орон орны Хүний эрхийн байгууллагууд олон улсын хүний эрхийн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилгааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион явуулдаг билээ. Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсан түүхээс: 1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь Хүний эрхийн түгээмэл Тунхаглалыг батлан гаргах явдал байсан. Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг байгуулж, Комисс анхны Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан. Энэ үүргээ Комисс нэг жилийн дотор гүйцэтгэсэн. Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын гол ач холбогдол: Хүний эрхийг олон улсын эрх зүйн түвшинд эмхтгэн найруулах гэсэн үнэлж баршгүй үүрэг юм

Танилц: МИАТ ТӨХК-ийн шинэхэн захирал Т.Тэлмэн
2025-12-10

МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хуралдаж, Т.Тэлмэнг гүйцэтгэх захирлаар томилжээ. Т.Тэлмэн нь Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.  Ховд аймгийн гаралтай бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “МАК” ХХК-д Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирлаар ажиллаж байснаас гадна сайдын зөвлөхөөр нь ажиллаж байсан ажлын намтартай юм байна. Ажлын туршлага: 2025 оноос Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн 2019 оноос “Амар Даатгал” ХХК-ийн Бизнес эрхэлсэн дэд захирал 2018-2021 - Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар төслийн зөвлөх 2016-2017 - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх 2016-2020 - Санхүү эдийн засгийн их сургууль, Санхүүгийн удирдлагын тэнхимийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн 2014-2016 - “Микрокредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал 2013-2014 - “Монголын Алт” корпораци, Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирал 2010-2013 - “Монгол Даатгал” ХХК, Даатгал эрхэлсэн дэд захирал Сануулахад, МИАТ-ийн өмнөх захирал Б.Мөнхтамир ажлаас гарах хүсэлтээ сар гаруйн өмнө өгсөн гэж өөрөө мэдэгдсэн бол Засгийн газраас 9.6 их наядын алдагдалтай ажилласан тул хариуцлага тооцож байгаа гэсэн мэдээлэл гарсан

Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг харгислалыг хуулийн шинэчлэл таслан зогсоох уу?
2025-12-10

Арванхоёрдугаар сарын 10-ныг олон улсад Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Хүний эрх гэдэг нь хүн болж төрсний хувьд заяагдсан, ялгаварлалгүйгээр эдлэх ёстой үндсэн эрх чөлөө, нэр төрийг хэлдэг бөгөөд энэ нь хүн бүрийн үнэ цэнтэй, эрх чөлөөтэй амьдрах боломжийг хангадаг, салшгүй, халдашгүй, хуваагдашгүй ойлголт юм

Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм
2025-12-10

Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм

Н.Алтанхуяг: “Монголыг алаад өгнө” гээд байсан компани өнөөдөр 12 тэрбум ам.долларын өрөнд оруулчихсан байна
2025-12-10

Н.Алтанхуяг: “Монголыг алаад өгнө” гээд байсан компани өнөөдөр 12 тэрбум ам.долларын өрөнд оруулчихсан байна

Улаанбаатарт ялимгүй цас орно
2025-12-10

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна. 2025 оны 12-р сарын 09-ний 20 цагаас 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр -28…-33 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -25…-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -7…-12 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн, өдөртөө хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -21…-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -15…-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…-5 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ

Энэ оны эхний 11 сард нийслэлийн хэмжээнд 606 хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирчээ
2025-12-9

Энэ оны эхний 11 сард нийслэлийн хэмжээнд 606 хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирчээ

Ц.Баатархүү: Монгол Улс нүүрсний асар их баялагтай атлаа Хятадаас 1 тонн хагас коксыг 1 сая 130 мянган төгрөгөөр авч байна
2025-12-9

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү утааны асуудалтай холбоотой асуулгыг Эрчим хүчний сайдад тавьсан билээ. Уг асуулгын хариуг өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: "Бидний энэ хэрэглээд байгаа та бүхний энэ лоббигоор БНХАУ-аас 226 тэрбум төгрөгөөр авч байгаа энэ коксон түлш чинь дотоод орчны агаарын бохирдолд түлээд эхлэхээр галд шатаад эхлэхээр ямар нөлөөлөл үзүүлж байгаа юм бэ гэдэг ямар ч судалгаа байхгүй

Ли Жан Хуа: “Олгой булаг” компанийн зүгээс сүрдүүлэх, хүч хэрэглэх, миний аюулгүй байдалд заналхийлсэн
2025-12-9

БНХАУ-ын “Мен Дун Энержи” ХХК-ийн захирал Ли Жан Хуа “Олгой булаг” ХХК-ийн “Төхөм” уурхайд хөрөнгө оруулалт хийж хохирсон асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэрбээр "Манай компани 2017 оноос Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрладаг "Олгой булаг" ХХК-ийн "Төхөм" уурхайд хамтран ажиллах болсон юм. Энэ хугацаанд гэрээний дагуу хийсэн нийт хөрөнгө оруулалт нь ₮51 тэрбумд хүрсэн. Уг хамтын ажиллагааны хүрээнд уурхайн тээвэрлэлтийн хөлсийг манай компаниас гаргаж, үр дүнд нь тус компанийн 52 хувийн хувьцааг эзэмшихээр тохиролцсон юм. Манай зүгээс гэрээнд заасан зарим үүргээ гүйцэтгэсэн боловч одоог хүртэл уурхайн олборлолтын ажилд оролцуулаагүй тул хуулийн байгууллагад хандсан

Г.Дамдинням: Ердийн хэрэглээнээс илүүг импортолсон ч шатахуун хомсдсон тул шалгана
2025-12-9

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр /2025.12.08/ шатахуун импортлогчидтой уулзлаа.Улаанбаатар болон томоохон хот, суурин газруудын ШТС-уудын хангалтыг энэ сарын 10-ны өдрийн дотор, алслагдсан сум, баг, суурин газрын ШТС-уудын хангалтыг энэ сарын 12-ны өдрийн дотор бүрэн хангаж, түгээлтийг жигдрүүлэх албан даалгавар гаргалаа.Шаардлагатай бол өвлийн дизель түлшний бөөний борлуулалтыг жижиглэнгийн борлуулалт жигдэртэл бууруулахыг импортлогч ААН-үүдэд даалгав. Өнгөрсөн сард улсын хэмжээнд 75.2 мянган тонн АИ92 бензин, 124.2 мянган тонн дизель түлш импортолжээ. Энэ сарын 8-ны өдрийн байдлаар 16 мянган тонн АИ92 бензин, 50.3 мянган тонн дизель түлш импортолжээ

Байр суурь: Оюутолгойн нээлттэй сонсголын үеэр хэн, хэн юуг өгүүлэв
2025-12-9

УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Эхний өдрийн сонсголын үеэр хэн, хэн юу өгүүлснийг  БАЙР СУУРЬ булангаараа онцлон хүргэе.    2025.04.09-нд эдгээр тусгай зөвшөөрлийг стратегийн ордод хамруулжээ. Ингэснээр эдгээр ордын 34 хувийг төр эзэмших үү эсвэл энэ хувиа АМНАТ-аар орлуулах уу гэдгийг УИХ шийднэ.     "Онтрэ" ХХК Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт гаргах эрхтэй

Ерөнхий сайд асан С.Баяр: Далд уурхайн ажлыг хөдөлгөх гол алхам Дубайн төлөвлөгөө байсан нь үнэн
2025-12-9

Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх хянан шалгах түр хорооны сонсгол өчигдөр эхэлсэн. Тус сонсголын үеэр Сангийн сайд асан С.Баярцогт "Дубайн гэрээгээр Оюу толгойн гэрээг МУУЖРУУЛСАН

Монголчууд хэзээ Оюу толгойгоос үр ашиг хүртэх вэ?
2025-12-9

УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар ажиллаж байна. Нотлох баримтыг шинжлэн судлах энэ удаагийн нээлттэй сонсголд нийтдээ 300 гэрчийг оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Сонсголын эхний өдөр: “Жавхлант”, “Шивээ толгой”, “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ, ОНТРЭ компанийн нөөцийг хэлэлцэв Өчигдрийн сонсголоор “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судлав.   Мөн 2025 оны арван хоёрдугаар сарын 10-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг хэлэлцэв.     О.Батнайрамдал: Оюу толгойн орд ард түмний баялаг, тиймээс сонсголыг нээлттэй явуулна   Сонсголыг даргалагч О.Батнайрамдал: -Хэн бүхэн парламентыг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд сонсголын дэгийг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Хоёрдугаарт, сонсгол даргалагч сонсголын дэг сахиулах бөгөөд дэг зөрчигчийг сануулж, танхимаас гаргах хүртэл арга хэмжээ авна. Гуравдугаарт, сонсгол даргалагч гэрч, шинжээч, хянан шалгагч, бусад оролцогчид хууль сануулж, эрх үүргийг нь танилцуулах үүрэгтэй. Дөрөвдүгээрт сонсголыг доор дурдсанаас бусад тохиолдолд нээлттэй явуулж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна

Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
2025-12-9

Эд баялгаа хулгайд алдсан хүн ядуурч, өлсөж, бүр турж үхэж ч болно. Эд хөрөнгөө хулгайд алдах олон тохиолдол, олон арга зам буй

“Азийн залуучуудын V пара наадам”-д 35 улсын 1,500 баг тамирчид өрсөлдөнө
2025-12-8

“Азийн залуучуудын V пара наадам”-д 35 улсын 1,500 баг тамирчид 11 спортын төрөлд 481 медалийн төлөө өрсөлдөнө. Түүнчлэн 650 албаны төлөөлөгч, 1000 сайн дурын ажилтан оролцох аж

С.Баярцогт: Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгч, "Оюу толгой"-д эзэмшдэг хувийг нь авах саналыг тавьсан байгаа
2025-12-8

С.Баярцогт: Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгч, "Оюу толгой"-д эзэмшдэг хувийг нь авах саналыг тавьсан байгаа

Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд төвөг учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
2025-12-8

Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд төвөг учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна

Ц.Мянганбаяр: Банкны өр хаахаар өөрсдийн хувийг Канадын хувь эзэмшигч нарт 5 сая ам.долларын бэлнээр, 5 сая ам.долларын хувьцаа хэлбэрээр зарсан
2025-12-8

Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж буйг мэдээлсэн. Энэ үеэр Хянан шалгах түр хорооны шинжээч: "Монгол газар ХХК нь 2001 онд “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ордын тусгай зөвшөөрлийг аваад 4-7 удаагийн шилжилт хөдөлгөөнөөр Онтрэ ХХК-д шилжүүлсэн байдаг.  Долоон удаа шилжилт хөдөлгөөн хийхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээ тайлан гаргах үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн гэж дүгнэлээ. 2003 оны есдүгээр сарын 30-нд “Жавхлант” (MV-15225), 2003 оны аравдугаар сарын 30-нд “Шивээ толгой” (MV-15226) тусгай зөвшөөрлийг Онтрэ ХХК-д шилжүүлсэн. Тусгай зөвшөөрөл шилжүүлсэн авсан талаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн sec.gov сайт дээр 10.5 сая ам.доллароор худалдан авсан гэх мэдээллийг байршуулсан. 10.5 сая ам.долларыг бэлнээр 5 сая ширхэг хувьцаагаар мэдээлэл байршуулсан. Харин Монгол Улсын хуулийн этгээдүүд хооронд хийгдсэн гэрээний үнийн дүнг дурдаагүй

СОНСГОЛ: Үүргээ гүйцэтгэхгүй байна & Үүргээ гүйцэтгэж байгаа
2025-12-8

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.08) эхэллээ.  Нотлох баримтыг шинжлэн судлах энэ удаагийн нээлттэй сонсголд нийтдээ 300 гэрчийг оролцуулахаар Хянан шалгах түр хороо шийдвэрлэсэн байна. Сонсголын эхэнд 26 гэрч ирснийг хурал даргалагч онцолсон юм. Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд үргэлжлэх юм. Өнөөдөр “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судална. УИХ-ын гишүүн Э.Болормаа “Онтрэ” компанийн захирал сая хэлэхдээ тус компани нь 10 хүрэхгүй ажилтантай гэж хариуллаа

google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.