Фото

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасахаар тусгажээ
2026-5-13

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2026.05.12/ хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын 2025 оны зургадугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2025 оны хаврын чуулганы 7-р сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хийв. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсаны дээр энэ оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр “Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, Улсын Их Хурлын гишүүд, салбарын эрдэмтэн судлаачид, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулсан байна.  Хэлэлцүүлгээс хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогод хүүхэд төрүүлэхийг уриалан дэмжихийн зэрэгцээ эх, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн тэгш боломж олгох зэрэг хүүхэд төрсний дараах амьдралын чанарын асуудлыг цогцоор нь авч үзэх, залуу гэр бүлийг эдийн засаг, орон сууц, ажил-амьдралын тэнцвэрийн бодлогоор дэмжих шаардлагатай хэмээн зөвлөснийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцуулгадаа онцолсон юм. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасахаар төсөлд тусгасан нь зөвхөн хүн амын өсөлтийг дэмжээд зогсохгүй эх, хүүхдийг ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх эрх зүйн зарчимтай нийцэж байна гэж Ажлын хэсэг үзжээ.  Иймд хууль санаачлагчдын санал дээр нэмж, үрчлэн авсан хүүхдэд тавигдах “тэр үед гурав хүртэлх насанд нь” гэсэн шалгуурыг төсөлд нэмж тусгах замаар хуулиас хасах санал боловсруулсан байна

ТАНИЛЦ: Шүүхээр шийдэгдсэн "АВЛИГЫН ХЭРГҮҮД"
2026-5-13

Шүүхээр шийдэгдсэн АВЛИГЫН ХЭРГҮҮД-ийг танилцуулж байна.  Прокурорын байгууллага 2026 оны тадугаар сарын 08-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 92 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. Үүнд, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 67 хэрэг, хахууль авсан, хахууль өгсөн 24 хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 хэрэг байна. Нийслэлийн болон Ховд аймгийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр 9 хүнд холбогдох 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс 9 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна
2026-5-13

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс уг хурлын түр байгууламж, авто зам тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцаж байна. Энэ хүрээнд НЗХГ-ын дарга Б.Одбаяр авто зам, явган замын ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр“НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол хийхээр төлөвлөсөн

Хааны шударга ёсны илд Б.Батцэцэг сайдыг яагаад тойроод байна вэ?
2026-5-13

Хааны шударга ёсны илд ганцхан хүнийг тойрч байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулж төрөөс хамсан тендер, мөнгөний тоо жар орчим тэрбумд хүрчихсэн явааг сэтгүүлчид олон баримтаар нотолчихлоо. Ерөнхийлөгч өө гадаад айлчлал бүрд хажууд чинь гунхаж явдаг сайд эмэгтэйн авлигын асар том мөнгөний асуудалд шударга ёсны илдээ хэзээ далайх вэ, Та? Ерөнхийлөгч У.Хүрэлсүх авлигатай дайн зарласан том улстөрчдийн нэг

Тавдугаар сарын 23-ны Бямба гарагт АМРАХ зах, худалдааны төвүүд
2026-5-13

Тавдугаар сарын 23-ны Бямба гарагт АМРАХ зах, худалдааны төвүүд

Хотын дарга Боловсролын сайдтай хамтран сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгтээ 11 дүгээр сургууль шиг сургалттай сургууль нээхээр болов
2026-5-13

Сонгинохайрхан дүүрэг, Нэгдүгээр хорооллын “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг 6-12 дугаар ангийн хүүхдүүд суралцдаг, 11 дүгээр сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулга бүхий математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай, төрөлжсөн сургууль болгох саналыг нийслэлийн удирдлага Боловсролын сайдад танилцуулж, дэмжлэг хүссэн байна. Харин Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн зүгээс "Таны тавьж байгаа хүсэлтийг хүлээн авч есдүгээр сарын нэгэнд төрөлжсөн сургуулиа хамтдаа нээнэ" гэжээ. Ингэснээр Сонгинохайрхан дүүргээс 2024 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Х.Нямбаатар Боловсролын сайдтай хамтарч дүүрэгтээ 2026 есдүгээр сарын 1-н гэхэд математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай төрөлжсөн сургууль байгуулахаар болж байгаа аж. Тэрбээр "Зүүнсалаанд Кембрижийн төрөлжсөн сургалттай сургууль, 4 дүгээр хороонд орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 162 дугаар сургуулийг байгуулсан. Мөн орос хэлний сургалттай цэцэрлэг, усан бассейн зэрэг бүтээн байгуулалтыг төлөвлөөд байна. Нэгдүгээр хорооллын арын дэнж дээр хоёр сургууль энэ жил ашиглалтад орно. Дүүргийн 22, 34, 35 дугаар хороо Баянголын ам руу нэлээд том суурьшлууд бий болж байгаа

Х.Баттулга: Ардчилсан нам үнэхээр ардчилсан нам шиг байх ёстой
2026-5-13

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэрээр: " Би С.Баярцогтыг АН-ын ЕНБДарга болгохыг дэмжээгүй, дэмжихгүй. Олон нийтийн сүлжээг харахад нийт хүмүүсийн 80-90 хувь нь мөн л сөрөг хандлагатай байна

ТАНИЛЦ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Т.Өсөхбаяр
2026-5-13

Хууль зүйн байнгын хороо үргэлжлүүлэн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах тухай асуудлыг хэлэлцлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг УИХ-д танилцуулав. Нэр дэвшигчийн танилцуулгыг ШЕЗ-ийн дарга П.Золзаяа илтгэхдээ, сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд явуулсан. 16 хүн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлж, оролцсон, бичгийн шалгалтад 5 хүн тэнцсэн, дараагийн шатанд нэг хүн тэнцсэн нь Т.Өсөхбаяр гэв. Сонгон шалгаруулалт явуулахаас өмнө журмыг шинэчилсэн байсан гэв. Нэр дэвшигч Төмөрбаатарын Өсөхбаяр нь 1976 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй

Чимээгүй хотод “Борооны цэцэрлэг байгуулъя”-3
2026-5-13

Чимээгүй хотод “Борооны цэцэрлэг байгуулъя” цуврал нийтлэлийн гурав дахийг хүргэе. “Зууны мэдээ”сонины 2025 оны дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 14-ний дугаарт өмнөх цуврал нийтлэлүүдээ хүргэсэн билээ. Улаанбаатар хотын хоймор хэсэгт Самбалхүндэвийн оршуулгын газар оршин байна

АНУ-ын визний шинэ бодлого их сургуулиудад дарамт болж магадгүй
2026-5-13

АНУ-ын ерөнхийлөгч Трампын захиргаа гадаад оюутнуудад зориулсан хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрүүдэд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэлсэн нь тус улсын их дээд сургуулиудын дунд багагүй маргаан үүсгээд байна. АНУ-д их дээд сургууль төгссөн гадаад оюутан сургууль төгссөнөөс хойш тодорхой хугацаанд ажиллах боломжтой байдаг бол энэхүү хөтөлбөрийн нөхцөлийг чангатгах асуудал сүүлийн үед эрчимтэй яригдах болжээ. Тэр дундуу STEM буюу инженер, технологи, шинжлэх ухааны чиглэлээр суралцсан оюутнуудад АНУ-д гурван жил хүртэл ажиллах боломж олгодог

Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргав
2026-5-12

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн буюу зөвшөөрөлгүйгээр зочид буудлын үйл ажиллагаа явуулж, Татварын тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зэрэг олон хууль тогтоомж зөрчин ашиг олж, татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон БНХАУ-ын иргэн Gao Linzhong-ийг өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр албадан гаргалаа. Дээрх үндэслэлээр тухайн иргэнийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсаас албадан гаргах шийдвэр гаргасан боловч уг шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Захиргааны хэргийн анхан, давж заалдах, дээд шатны шүүхэд тус тус  нэхэмжлэх гаргасан. Түүний гаргасан нэхэмжлэлийг гурван шатны шүүх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Улмаар БНХАУ-ын иргэн Gao Linzhong  нь төрийн байгууллагын хууль ёсны шаардлага биелүүлээгүй, дуудсан цагт ирэхээс зайлсхийх, мөн төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг завдаж, саад учруулсан

Г.Отгонтуяа: “Чемоданд багтахаар юм байна” хэмээн давс цацаж, “Мань чинь аймаар шааж байна уу” гэж хэлээд зогсож байсан хүмүүс гэмт үйлдлийн оролцогч биш гэж үү?!
2026-5-12

16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөж, нийгмийг цочроосон хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн хамжигчаар оролцсон нь тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Ц.Давгадоржийн бүх насаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын зарим хэсэгт зохих өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 16 настай хохирогчийн ээж Г.Отгонтуяа "Хуулийн хариуцлагаас шүүхийн 2 шатанд мултарсан ч ёс суртахууны хариуцлагаас хэн ч зугтаж чадахгүй. Цурам хийсэнгүй ээ... Насанд хүрсэн гурван хүн 16-хан настай охин үрийг минь амиа алдахад үйлдэл, оролцоогоороо хамааралтай гэдгээс би хэзээ ч ухрахгүй

A-sound хамтлагийн 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “БАЯРТАЙ” тоглолт болоход 4 хоног үлдлээ
2026-5-12

"A-sound" хамтлаг 2006 онд байгуулагдаж Монголын альтернатив рок урсгалд 20 жилийн түүхээ бүтээжээ. Тэд 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “БАЯРТАЙ” тоглолтоо тавдугаар сарын 16-нпд Аса Аренад 19:00 цагаас анхны бүрэлдэхүүнээрээ хүргэхээр товлосон билээ.  2006 оны наймдугаар 22-нд анхны бэлтгэлээ хийснээр тус хамтлаг байгуулагдаж байжээ

Нэгдүгээр ээлжинд халуун усны хязгаарлалт хийгдэх бүсчлэлтэй танилц
2026-5-12

Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК 2026 оны Зуны төлөвлөгөөт их засварын ажлаа эхлэх гэж байна. Нэгдүгээр ээлжинд халуун усны хязгаарлалт хийгдэх бүсчлэлийг танилцуулж байна.  Хугацаа: 2026.05.18-05.28Халуун ус хязгаарлах бүс, хороолол:- БӨҮР, Говь-2 ХК орчим,- Вива сити, Шинэ яармаг хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид, - Ирээдүй хороолол

Энэ сарын 23-нд зах, худалдааны төвүүд амарна
2026-5-12

Нийслэл хотод ирэх долоо хоногийн буюу тавдугаар сарын 23-ны Бямба гарагт “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт эхэлж, хотын төв хэсгээр автомашингүй бүс болно. Марафоны үеэр томоохон зах, худалдааны төвүүд амрах юм байна

“Цахим гав”-аа удаа дараа унтрааж, 500 мянган төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгээр хахууль өгөхийг завджээ
2026-5-12

Иргэн Г.Р-ийг шүүхээс 3 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ. Гэвч тэрбээр ял эдэлж байхдаа хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хянах төхөөрөмжийг удаа дараа унтрааж зөрчил гаргасан. Улмаар энэ үйлдэлдээ зохих хариуцлага хүлээхгүй байх ашиг сонирхлын үүднээс, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ..

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /5/
2026-5-12

СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА. Төрийн жолоог атгахаар төрийн албанд орж удирдах албыг хашсан эрхэмүүд болох Эрчим хүчнийхэнийг АТГ-аас эрчимтэй баривчилгаа хийсэн. Тэгвэл тэдний хоёр нь шүүхийн хаалга татахаар болжээ. Прокурорын байгууллага 2026 оны 05 дугаар сарын 04-нөөс 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,030 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-5-12

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.12/ Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна...” гэж, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тус тус заасны дагуу засгийн бүх эрх ард түмний мэдэлд тул сонгогчид өөрсдийн төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө эгүүлэн татах бүрэн эрхтэй. 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн нэмэлтийг оруулсан нь ардчилсан парламентын улсад томоохон дэвшил болсон. Гэвч Улсын Их Хурлын гишүүн тангаргаасаа няцах гэдэг нь ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрхийг органик хуулиар зохицуулаагүй байгаа нь уг заалтын бодит хэрэгжилтэд саад учруулж байна. Иймд гишүүдийн өргөх тангаргийг бэлгэдлийн шинжтэй бус Үндсэн хууль болон бусад хуулийг сахин мөрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүний тангаргад хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх талаар тусгах нь оновчтой гэж төсөл санаачлагч гишүүн үзжээ. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд уг агуулга бүхий зохицуулалтыг Улсын Их Хурал 2006 оноос хойш мөрдөж ирсэн нь Үндсэн хуульд заасан зарчмыг зөрчиж, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээнд халдсан гэж үзэхээр байна

Сэтгүүлч С.Будрагчаа: Б.Батцэцэг сайдын ард хаан байгаа учраас түүний олон арван тэрбумын тендергүй "хулгай"-д хууль үйлчлэхгүй байна
2026-5-12

- 22 ТЭРБУМЫН ТЕНДЕРИЙГ БҮХЭЛ БҮТЭН УЛСЫН САНГИЙН ЯАМ РУУ ГАНЦ АЛБАН БИЧИГ ШИДЭЭД ЗОГСООЖ БАЙНА ГЭДЭГ БОЛ ҮНЭХЭЭР ТОМ БАЙГААГИЙН ИЛРЭЛ. Б.БАТЦЭЦЭГ БОЛООД ТҮҮНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН НӨХДҮҮД Л ИНГЭЖ ЧАДНА- Сэтгүүлч С.Будрагчааг “Нууц материалууд: паспортын дамчин” гурван цуврал нэвтрүүлэгтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хамаарал бүхий баримтуудыг, үндсэндээ паспорт тойрсон онц их хэмжээний мөнгө угаалтын луйврыг хөдөлшгүй баримтаар нийгэмд ил болгосон

16 настай хохирогчийн ээж Г.Отгонтуяа: Давж заалдах шатны шүүхийг арай томоор харах байх гэж хүлээж байсан, маш их гомдолтой байна
2026-5-12

16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөж, нийгмийг цочроосон хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн хамжигчаар оролцсон нь тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Ц.Давгадоржийн бүх насаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын зарим хэсэгт зохих өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв. Шүүхийн шийдвэрийг танилцуулсны дараагаар 16 настай хохирогчийн ээж Г.Отгонтуяа "Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийн тогтоол нь 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр гарлаа

Харуулын шовгороос ч дуурийн ари хүнгэнүүлсэн эгэл биш эр
2026-5-12

"Алдар хүнд алга урвуулахын хооронд ирж, түүнийхээ шанд хамаг гэгээтэйг нь хамж аваад оддог юм билээ" Буяндалайн Жавхлантөгс Урлаг гэдэг ганц мөн чанар, үнэнч сэтгэлээр бүтээж болдоггүй нь хоржоонтой. Уран бүтээлчийн амьдрал дардан замд дурдатгаж үл болох хувь заяа ажээ

Сэрэмжлүүлэг: Орон сууцанд гал гарч, 48 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
2026-5-12

Баянгол дүүргийн 9 дүгээр хороо орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 14:29 цагт хүлээн авсан байна.

Монголын улс төрийн мерит зарчмыг аймгаас “ирсэн” улстөрчид харуулдаг
2026-5-12

Сүүлийн жилүүдэд “...УИХ хууль тогтоох дээд байгууллагынхаа хэмжээнд хүртэл нэр хүндээ хамгаалж чадахаа больсон. Үүнээс болоод парламентын дархлаа гэдэг зүйл үгүй боллоо” гэх шүүмжлэлд байнга өртөх болсон

Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
2026-5-12

Зуслангийн хөгжлийн үйлчилгээ нь хүүхдэд байгалийн орчинд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, амарч хөгжихийн зэрэгцээ гар утас, цахим хэрэглээнээс түр холдож, зөв дадал хэвшил төлөвшүүлэх,

ОУ-ын сувилагчдын өдөр: Манай улсад 15 099 сувилагч ажиллаж байна
2026-5-12

Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ. Улсын хэмжээнд 2025 оны байдлаар эрүүл мэндийн байгууллагад нийт 16 093 их эмч, 15 099 сувилагч ажиллаж байна. Нэг их эмчид ногдох хүний тоо дунджаар 214, нэг сувилагчид ногдох хүний тоо 228 байна. Дашрамд дуулгахад, жил бүрийн тавдугаар сарын 12-нд “Олон улсын сувилагчдын өдөр” тохиодог бөгөөд энэ өдөр бол “Орчин цагийн инфографикийг үндэслэгч” сувилагч, сурган хүмүүжүүлэгч Флоренс Найтингейлын төрсөн өдөр юм

Татварын багц хуулийн төсөлд ААН-үүдийн НӨАТ төлөх хугацааг хоёр сараар хойшлуулж тусгажээ
2026-5-11

Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдэд Татварын багц хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ. Тэрбээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын дөрвөн хууль, хувь гишүүдээс өргөн мэдүүлсэн ижил төстэй хуулиудыг хамтатган хэлэлцэх эсэх нь УИХ-ын эрх хэмжээний асуудал. Иргэнээс авч байгаа татварын орлого буцаад зөв зүйлд зарцуулагддаг байх талаар их ярьдаг

16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэллээ
2026-5-11

16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөө өглөө эхэлсэн юм.  Тус шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг, прокурор Г.Баясгалан, Ч.Түмэн-Өлзий, хохирогч Ч.Шинэсарангийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, З.Хүрэлсүх, Б.Баатарсайхан, хохирогч Т.Золжаргалын хууль ёсны төлөөлөгч Т.Золзаяагийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ, шүүгдэгч Ц.Давгадоржийн өмгөөлөгч Б.Баттулга, цагаатгагдсан этгээд Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Батхуяг, Б.Мэргэн, цагаатгагдсан этгээд Э.Номин-Эрдэнийн өмгөөлөгч Ш.Ербол, Ц.Баасанжаргал, цагаатгагдсан этгээд Х.Энхсайханы өмгөөлөгч Л.Ган-Очир нар оролцож байгаа юм. Эл хэргийн хохирогчдын хууль ёсны төлөөлөгчдийн болон шүүгдэгч, цагаатгагдсан этгээдүүдийн өмгөөлөгч нарын тайлбар дүгнэлтийг сонсож дууссанаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэллээ. Эргэн сануулахад, Анхан шатны шүүх хурал 2026 оны нэгдүгээр сарын 22-23-нд үргэлжилж, яллагдагч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн

Өнөө шөнө нутгийн төв, зүүн хэсгээр, маргааш өдөртөө нутгийн хойд, төв, хангайн уулсаар хур тунадас орж, үзэгдэх орчин хязгаарлагдана
2026-5-11

Энэ сарын 11, 15-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор салхи секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах юм байна. 

Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой
2026-5-11

Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой    

Бусдын биед халдсан гэх хэргийг шалгаж байна
2026-5-11

Бусдын биед халдсан гэх хэргийг шалгаж байна

google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.