Фото

Өнөө орой нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг хаана
2026-5-4

Өнөр хорооллын гудамжийг цогц гудамж зам болгон хөгжүүлэх зам барилгын ажлын хүрээнд өнөөдөр орой дараах авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Тодруулбал өнөөдөр буюу тавдугаар сарын 4-ний 23:00 цагаас Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Нандин Ухаан эмнэлгээс Нэгдүгээр хорооллын 23 дугаар байрны чиглэл орчимд борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх учир авто замын хөдөлгөөнийг түр хаахаар болсон байна. Замын хөдөлгөөнийг маргааш өглөө 06:00 цагт нээхээр төлөвлөжээ. Сануулахад Өнөр хорооллын арын 2.7 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчлэх ажлыг өнгөрсөн онд эхлүүлж байв. Тус хорооллын арын замд борооны ус ихээр тогтдог учраас газар доогуур иж бүрэн ус зайлуулах шугам хоолой тавьж байгаа бөгөөд эдгээр замын зураг төслийг Финланд улсын Финнок компани Монгол Улсад анх удаа жишиг байдлаар гаргаж, боловсруулсан хэмээн мэдээлж байсан юм. Төслийг НЗДТГ болон Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж буй

Х.Нямбаатар: Барс захын хойно жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барина
2026-5-4

 Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, “Барс” захын хойно байрлах "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 2,612 ам метр талбайг “Восточный альянс” ХХК-д 2000-аад оны үед эзэмшүүлсэн бөгөөд тус газрыг чөлөөлөх ажлыг өнгөрсөн сард эхлүүлсэн байна. Уг талбайг сэргээн засварлаж, улирлын чанартай өдрийн худалдаа, үйлчилгээний төв байгуулахаар болжээ. “Восточный альянс” ХХК-д “Сэлбэ 20 минутын хот” төслийн байршилд цэвэр, бохир, дулаанаар хангах нөхцөлтэй, газрын хэмжээг одоо байгаа хэмжээнээс нэмэгдүүлэн, нэгдүгээр эгнээнд худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалттай, төлөвлөлтөд нийцсэн үйлчилгээтэй орон сууц барих газар олгохоор болжээ. Дээрх талбайн зэрэгцээ найман нэрийн хоёр дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүх саналаа илэрхийлж, газрын үнэлгээг хийж эхэлсэн байна. “Восточный альянс” компанийн чөлөөлсөн талбайд жижиг, дунд үйлдвэрлэл болон улирлын чанартай жимс жимсгэнэ, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барихаар төлөвлөжээ. Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Уг ажлыг ирэх долоодугаар сараас өмнө хийж дуусгана

Цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлээгүй үйлдэлд торгох шийтгэл оногдуулжээ
2026-5-4

Цахим орчинд цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцэж, биед нь халдаж байгаа бичлэг нийтлэгдсэн

Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина гэв
2026-5-4

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын тойргоос урагшаа, Сүнжин гранд зочид буудлын даланг даган Нарны замтай холбогдох хоёр км урт авто зам барина. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус замыг хоёр эгнээтэй, хоёр талаараа явган хүний замтай барина. Мөн борооны ус зайлуулах шугам болон гэрэлтүүлэг хийнэ

Орон сууцны гурван давхарт айл шатаж, 36 иргэнийг утаажилтаас гаргажээ
2026-5-4

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх 1 дүгээр баг Шинэ-Мөрөн хороололын 7 дугаар байрны 3 дугаар давхарын тагтаар утаа гарч байна гэсэн дуудлагыг 2026.05.04-ний өдөр хүлээн авчээ. Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид хаягт очиход тус байрны 3 давхрын 8 тоотын тагт, том өрөө эд хогшлын хамт шатаж байсныг бүрэн унтраалаа. Уг галд өртөж бэртэж гэмтсэн хүн байхгүй

Автобусны буудал дээр 60 гаруй насны эрэгтэй нас барсан байжээ
2026-5-4

СХД-ийн долоодугаар хороонд “Хилчин хотхоны автобусны буудлын ард настай хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 3-ны өдрийн 11.31 цагт ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 60 гаруй насны эрэгтэй биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байдалтай байжээ. Уг хэргийг СХД-ийн цагдаагийн II хэлтсээс шалгаж байна

Э.Батшугар: Эмийн үнэ, чанарт онцгой анхаарна
2026-5-4

  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа. Энэхүү уузалтыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээж үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын хэмжээнд 4,900 гаруй эрүүл мэндийн байгууллагад 67 мянга гаруй ажилтан 3.5 сая иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгааг онцолж, салбарын нийт ажиллагсдын 80 гаруй хувийг эмэгтэйчүүд, 60 гаруй хувийг 40 хүртэлх насныхан эзэлж буйг  онцоллоо

АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжин сонгогдох уу?
2026-5-4

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж эхэллээ. Тодруулбал, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ намынхаа Улс төрийн зөвлөлийн хурлын үеэр гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор дараагийн бүлгийн даргын асуудал яригдаж эхэлсэн бөгөөд өнөөдөр эцэслэхээр хуралдаж байна. Өнөөдөр өглөө тус намын Улс төрийн зөвлөл хуралдаж, бүлгийн даргад нэр дэвшигчдийн тодруулсан билээ

13 настай Т.Мандахнар охиныг 17 дахь өдрөө эрэн хайж байна
2026-5-4

Өнгөрсөн сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс сураггүй болсон 13 настай Т.Мандахнаран охиныг 17 дахь өдрөө Цагдаагийн байгууллагаас эрэн хайж байна. Түүний биеийн өндөр 160 см, шар царайтай сураггүй болох үедээ саарал өнгийн малгайтай цамц, дөрвөлжин шоотой улаан өнгийн өмд, цагаан өнгийн пүүзтэй явсан аж. Тухайн хүүхэдтэй холбоотой ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэлж авах юм байна

ТАНИЛЦ: Мөнгөн аягаа тамгаар сольсон НИТХ-ын дарга Д.Ихбаярын ХОМ
2026-5-4

Өнгөрөгч баасан гаригт НИТХ-ын даргаар Д.Ихбаярыг томилох ээлжит бус хуралдаан болсон билээ. Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжсэн байлаа

ЦЕГ-аас Т.Саруултөгсийг хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц бичлэг нийтлэхгүй байхыг анхаарууллаа
2026-5-4

Энэхүү үйлдэл нь мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр шууд хүлээн авах эрсдэлтэй бага, өсвөр насны хүүхдүүд даган дуурайж болзошгүй, буруу алхам хийхэд хүргэх буруу сурталчилгаа болж буй гэж олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

1000 төгрөг төлөөд тухайн өдрөө 4 удаа зорчилт хийх боломж хэвээрээ байгаа гэв
2026-5-4

Нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлөх боломжтой боллоо Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг. Тэгвэл 2026 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлнө

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүллээ
2026-5-4

Өнгөрөгч 2025 оны 05 дугаар сард иргэн “З” сураггүй алга болсон гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн “Т” нь хамтран амьдрагч “З”-ын амь насыг 2025 оны 05 дугаар сард хохироож, ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг бусад хамтран зөөвөрлөж, нуусан байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүллээ

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз
2026-5-4

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт өнөөдөр /2026.5.1/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өглөө.   Тэрээр “Би найман удаагийн сонгуульд орж, тавд нь ялалт байгуулсан. Тэр үед хоёр удаад нь Ардчилсан нам олон суудал авч байсан

ШҮҮХ ХУРАЛ: Жирэмсэн эмэгтэйг 4 настай хүүхдийнх нь хамт хөнөөсөн хэргийг лхагва гаригт шүүнэ
2026-5-4

2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Бага Дарь-Эх гэх газарт 4 настай охиныг ээжийн хамт хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдэд гадаад паспорт гаргаж өгсөн улсын бүртгэгч нарт зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оноожээ
2026-5-4

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдэд гадаад паспорт гаргаж өгсөн улсын бүртгэгч нарын хүмүүст холбогдох хэргийг шүүх хэлэлцэж, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оноожээ.

З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхан: Энэ хэрэг Монгол Улсад хүний эрх ямар түвшинд байгааг харуулсан тод жишээ боллоо
2026-5-4

УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн гурав дахь удаагийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч сарын 17-ны өдөр болсон. Шүүхийн шийдвэрээр З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм

Төрийн өндөрлөгүүд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээндээ юуг онцлов?
2026-5-4

Дэлхийн  хэвлэлийн эрх чөлөөний өдөр өчигдөр тохиолоо.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээндээ ямар агуулга хөндсөн тухай тоймлон хүргэе.   Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төр, ард түмний ойлголцол, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна - Үнэнийг эрэлхийлж, нийгмийг соён гэгээрүүлж, иргэдийн дуу хоолой болж байдаг та бүхэн бол төр, ард түмнийг холбосон гүүр билээ. Та бүхний гарт нийгмээ зөв чиглэлд хөтлөх, сайн сайханд уриалан дуудах асар их хүч, нөлөө оршдог гэдэгт би үргэлж итгэдэг

ҮСХ: Улсын хэмжээнд гурван ихэр хүүхэд 315 байна
2026-5-1

ҮСХ: Улсын хэмжээнд гурван ихэр хүүхэд 315 байна

Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
2026-5-1

Голомт банкны The Color Card эзэмшигчид болон Дархан хотын иргэд, харилцагчдад зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулалт аян өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Урамшууллын хүрээнд 2026.05.01-2026.06.30-ны хооронд Дархан хотод байршилтай сонгогдсон худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас SocialPay болон SocialPay Junior аппликэйшнд холбосон The Color Card-аараа төлбөр төлөөд 20%-ийн буцаан олголт авах боломжтой.   Буцаан олголт үйлчлэх байгууллагууд:   KFC Жүр Үр Номин Urgoo Pizza Hut   Энэхүү урамшууллын хүрээнд нэг харилцагчид олгох буцаан олголтын нийт дээд хэмжээ 50,000₮ байна.   Урамшуулалтай холбоотой  бяцхан санамж:   The Color Card-аа SocialPay болон SocialPay Junior аппликэйшнд холбон QR-аар хийсэн худалдан авалтад хамаарна. Буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 3 хоногийн дотор таны дансанд орно.   Нэмж дурдахад “SocialPay Loves Darkhan” урамшууллын хугацаанд Дархан хотод байрлах Голомт банкны 3 салбараас The Color Card-ийг шинээр захиалсан тохиолдолд элсэлтийн хураамжаас 50% чөлөөлж байна.   The Color Card-ийн нөхцөлтэй танилцах бол:   www.golomtbank.com/cards/22397   Дархан хотод байрлах Голомт банкны салбарын хаяг харах бол: www.golomtbank.com/location   Урамшуулалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авах боломжтой.   The Color Card нь хүүхэд, залууст санхүүгийн боловсролыг багаас нь олгох зорилготой, 7-22 насны харилцагч ашиглах боломжтой дебит карт юм

16 настай охины амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлын гадаа иргэд жагсаж байна
2026-5-1

16 настай охины амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд эхлэх гэж байна.  Анхан шатны шүүх хурал 2026 оны нэгдүгээр сарын 22-23-нд үргэлжилж, яллагдагч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгасан байдаг.  Шүүхийн энэ шийдвэр гарсны дараа 16 настай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа "Би асар их гомдолтой байна. Энэ гэмт хэрэгт холбоотой гурван шүүгдэгч байсан

А.Баяр: Х.Нямбаатарын тролл баг миний тухай кино хийж цацахаар бэлдэж байгаа юм байна
2026-5-1

​​​​​​​ НИТХ-ын дарга А.Баяр нийгмийн сүлжээнд бичихдээ: "15 давхрын ээлжит зочин би болжээ. Х.Нямбаатарын тролл баг миний тухай кино хийж цацахаар бэлдэж байгаа юм байна

Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
2026-5-1

Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
2026-5-1

“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

Ногоон улсын дугаарыг 100% цахилгаан буюу BEV, EREV төрлийн автомашинд олгоно. Hybrid тээврийн хэрэгсэлд олгохгүй
2026-5-1

Ногоон улсын дугаарыг 100% цахилгаан буюу BEV, EREV төрлийн автомашинд олгоно. Hybrid тээврийн хэрэгсэлд олгохгүй

Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой маргааныг энэ сарын 8-нд хэлэлцэнэ
2026-5-1

Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой маргааныг энэ сарын 8-нд хэлэлцэнэ

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
2026-5-1

Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна

Гурвалжингийн гүүрний доогуурх 600 метр урт авто зам барина
2026-5-1

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар энэ онд Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина. Энэхүү авто зам ашиглалтад орсноор Гурвалжингийн гүүрний урд хэсэгт буцаж эргэх боломж бүрдэж, замын хөдөлгөөний ачаалал буурч, бусад төлөвлөж буй авто замуудтай уялдах ач холбогдолтой юм

БАРИМТ: Б.Батцэцэг Гадаад яамнаас хүүгийнхээ компанид мөнгө шилжүүлжээ
2026-5-1

​​​​​​​ -ЖИЛИЙН 30 ТЭРБУМЫН ТӨСӨВТЭЙ ГХЯ ГАДНА ФАСАДАА 4 ТЭРБУМААР ШИНЭЧИЛСЭН БАЙНА- Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл гэх мэт эмэгтэйчүүдийг Б.Батцэцэг сайд “Миний, нөхрийн компанид эрх зүйн хамааралгүй хүмүүс...” гэж өөрөөсөө холдуулах гэж үзэв. Б.Батцэцэг сайдын компаниас өөр газар ажиллаж байгаагүй, төрд ажилласан ямар ч түүхгүй иргэн Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл нарт гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит компанийн толгойд гарч зайдлах хүч, нөлөө хэтээсээ байхгүй

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар бямба гарагийн өглөө дараагийн тулаанаа хийнэ
2026-5-1

​​​​​​​ Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 15 дахь тулаанаа хийхэд бэлэн болжээ. Pro Box TV төслийн хүрээнд WBC холбооны мөнгөн бүсийн төлөө Барбадосын боксчин Кобиа Бредитэй маргааш буюу орон нутгийн цагаар тавдугаар сарын 1-нд АНУ-ын Мэрилэнд мужид тулалдана. Энэ өдөр дээрх төслийн хүрээнд 10 тулаан болох юм. Гол тулаанууд маргааш өглөө 09:00 цагаас эхэлнэ. Хоёр тамирчин өчигдөр жиндээ орсноор тулаан албан ёсоор баталгаажсан байна.  Барбадосын боксчин К.Бреди мэргэжлийн боксод 19 тулаан хийхдээ нэг удаа хожигдсон үзүүлэлттэй

google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.