Фото

ХЗБХ: УИХ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Л.ӨЛЗИЙСАЙХАНЫГ ДЭМЖЖЭЭ
2025-11-28

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.28) хуралдаан 09 цаг 58 минутад гишүүдийн 51.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тус хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг даргаллаа. Улсын Их Хурлын дарга Н.Учрал Байнгын хороонд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналаа танилцуулсан юм

Монгол сурагчид "муу" үнэлэгдсэн байтал хоцрогдлыг арилгахад бус сурах эрхийг нь боомилсоор?!
2025-11-28

Монгол сурагчид Олон Улсын сурлагын амжилтын үнэлгээгээр "муу" үнэлэгджээ. Тодруулбал, 15 настай гурван хүүхдийн хоёр нь унших чадварын суурь түвшинд хүрэхгүй. Мөн хоёр сурагч тутмын нэг нь байгалийн ухаан, математикийн суурь түвшний мэдлэг, чадварыг эзэмшиж чадаагүй гэсэн үр дүн гарсан байна. PISA судалгаагаар унших чадварын сорилт 5 жил, байгалийн ухааны гүйцэтгэлд 3 жил, математик гүйцэтгэлд 2 жилийн хоцрогдолтой гарсан

Ц.Элбэгдорж: Өнөөгийн бүх хулгай, авлигыг гардан эхлүүлсэн хүн ийм юм ярьж зогсох гэж...
2025-11-28

Ерөнхийлөгч асан Ц.Элбэглорж өөрийн цахим хуудастаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын талаар ийн бичжээ. Тэрбээр бичихдээ,  Өнөөгийн бүх хулгай, авлигыг гардан эхлүүлсэн хүн ийм юм ярьж зогсох гэж

Туулын хурдны замын трасст орсон 013 дугаар ангийн буудлагын полигоныг шилжүүлнэ
2025-11-28

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьд хүрчээ. Хотын даргын мэдээлснээр кемп, карьеруудаа бэлдэж, ажлын зураг дууссан бол техникүүдээ татан авч эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн замын трасст орсон газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж байгаа бөгөөд өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтарч Туулын хурдны замын трасст орсон 013 дугаар ангийн буудлагын полигоныг шилжүүлэх юм байна. 2026 оны гуравдугаар сараас Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж, 2027 оны долоодугаар сарын 1-нд зорчих хэсгээ нээхээр төлөвлөж, Улаанбаатар хотын авто замын түгжрэл 15 хувиар буурах тооцоолол гарчээ. Харин Туулын хурдны замын холбоос буюу Тойрог хурдны замын төслийн тендерийг ирэх долоо хоногт нээхээр байсан ч хугацааг сунгажээ

Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
2025-11-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. ДЭМБ-ын 2022 оны тооцооллоор Монгол Улсад тамхины хэрэглээ нийт хүн амын 28.4 хувьд хүрч Ази, Номхон далайн бүсийн орнуудын дунд тархалт хамгийн өндөртэй орны тоонд бичигдэж байна. 2024 онд импортолсон 3.5 тэрбум ширхэг янжуур тамхийг хүн амын тоонд харьцуулбал нэг монгол хүн жилд дунджаар 1000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи хэрэглэж байгаа гэсэн үг

Л.Өлзийсайханы үүрэг хүлээх цаг буюу Цэцээс УИХ руу буцахын учир…
2025-11-28

Нуран алдаад өндийж буй төрийн дээд шатанд сүүлийн өдрүүдэд томилгоо тасрахгүй байна. Олон томилгоо хийгдлээ

С.Наранцогтыг албан тушаал ахиулах нь Д.Амарбаясгаланд “асуудал” алга гэсэн үг үү?
2025-11-28

Саяхан л УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг “…Нүүрсний хулгайч” гээд барьж идэж байсан “талууд” МАН-ын Их хурлаас хойш таг болжээ. Нэг болохоор “…Д.Амарбаясгалан Тавантолгойн нэг хэсэг Бортээгийн ордыг ухаад ачаад явчихсан” ч юм шиг, аль эсвэл “…Д.Амарбаясгалан Бортээгийн ордыг эзэмшихийг завдсан” ч гэх шиг толгой эргүүлсэн янз янзын мэдээлэлтэй хэсэг явсан.    Ерөнхий сайд Г.Занданшатар ч 2025 оны есдүгээр сарын 30-нд “… “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нүүрсний хулгайн маш олон арга хэлбэрүүд ил болсон. Бүгдийг нотолгоо баримттайгаар АТГ-т шилжүүлсэн

О.Батнайрамдал: Оюу толгой ХХ К ёс зүйн болон стратегийн маш том алдаа гаргасан
2025-11-28

О.Батнайрамдал: Оюу толгой ХХ К ёс зүйн болон стратегийн маш том алдаа гаргасан

Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр нар Ерөнхийлөгчид, Х.Тэмүүжин, Ж.Батсуурь нар Бүлгийн даргад өрсөлдөнө
2025-11-28

Б.Очир УИХ-аас 1992 онд Үндсэн хуулийг баталж, тэр жилийнхээс хойш УИХ-ын есөн сонгуулийн ард гарсан. Мөн, 1993 оноос хойш Ерөнхийлөгчийн найман сонгуулийг явуулсан байна. Энэ хоёр сонгууль циклээрээ эхлээд УИХ-ын сонгууль, дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгууль болдог байсан

Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар цасаар шуурна
2025-11-27

Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар цасаар шуурна

Төв замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг хэрэгжүүлж эхэллээ
2025-11-27

Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг хэрэгжүүлж байна

Угаарын хийнд 112 иргэн хордож, эмнэлгийн тусламж авчээ
2025-11-27

Нийслэлээс Тавантолгой түлш ХХК-тай хамтарч гэр хорооллын 172 мянган өрхөд сайжруулсан шахмал түлш, коксон түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаар заавар мэдээллийг өгч байгаа. Энэ хүрээнд өрхүүдийн галлагаа сайжирч байгаа ажээ. Мөн түлшний шаталтын хэмжээ сайжирсан байна

Ханиад, томуу өвчний тархалт "дэгдэлт"-ийн түвшинд байна
2025-11-27

Ханиад, томуу өвчний тархалт аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд 5, идэвхжлийн түвшинд 9, алаг цоог дэгдэлтийн түвшинд 7 аймаг байна. ТТӨ-өөр өвчлөгсдийн дотор 82.6 хувийг 15, 39.1 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. АЗЦХХ-ын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 85.8 хувийг 15, 63.2 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Орчилд буй вирус A(H3N2) – 98 (73.7%); АЗСВ – 16 (12.0%); Иж томуугийн вирус – 7 (5.3%); Риновирус – 6 (4.5%); Аденовирус – 3 (2.3%) Бокавирус – 2 (1.5%); Улирлын коронавирус – 1 (0.7%); Нийт 6,557 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 42,4% (2,779) нь, эмнэлэгт 2,823 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85.6% (2,416) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Орон нутагт нийт 3,393 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 27.9% (n=947) нь ТТӨ-ий шалтгаантай байгаа ба 85.1% (n=806) нь хүүхэд, 14.9% (n=141) нь насанд хүрэгчид байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нэмэлтээр 379 ор дэлгээд байна. Нийслэлд нийт 3,164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 57.9% (n=1,832) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай

Байр суурь: Тамхины хяналтын тухай хуулийн талаар хэн, хэн юу өгүүлэв
2025-11-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.   Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдааны эхэнд хэлэлцэх байсан ч  Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж дуусаагүй учраас дараагийн асуудалд оров.  УИХ-ын дарга Н.Учрал "Байнгын хорооны хэлэлцүүлгийг шуурхайлъя. Хуулийн дагуу төслийг маргааш батлах ёстой.  Өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллын дагуу Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна.  Түүнчлэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна" гэлээ.  УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг  УИХ-ын гишүүн О.Номинчимэг уншиж танилцуулав.  УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Монголчууд тамхи таван нас, архи арван нас гэж ярьдаг

Хүннү моллын замын хажууд автомашинд хүн мөргүүлэн амиа алджээ
2025-11-27

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 06 цаг 30 минутын үед ХУД Хүннү моллын замын хажууд автомашинд хүн мөргүүлсэн гэх мэдээлэл ирүүлснийг шалгахад: Toyota Prius маркийн улсын дугаартай автомашиныг 55 настай эрэгтэй жолоодож яваад явган зорчигч 74 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон хэргийг ТЦА-нд шалгаж байна

Э.Болормаа: Томилолтоос ирмэгцээ дуудсан газарт очсон боловч цагдаагийн байгууллагад гардуулах тогтоол нь байгаагүй
2025-11-27

УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Э.Болормаа уг асуудлаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  ​​​​​​​ Тэрбээр "Би өнгөрсөн долоо хоногт Бразил улс руу албан ёсны томилолтоор явсан. Энэ үеэр албадан ирүүлэх гэсэн мэдээллийг цахим орчноос харсан

П.Наранбаяр: Ирэх даваа гаригаас эхлэн томуугийн тархалт ихтэй сургуулиудын 1-5-р ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлнэ
2025-11-27

​​​​​​​ Ханиад томууны дэгдэлт их байгаатай холбогдуулан сурагчдын амралтыг наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх саналыг ЭМЯ гаргасан. Харин Боловсрол яам тус саналыг хүлээн авах боломжгүй талаараа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдөр шийдвэр гарна

Л.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг нэмснээр хуурамч тамхи орж ирэх нь харин ч багасна
2025-11-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдааны эхэнд хэлэлцэх байсан ч  Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж дуусаагүй учраас дараагийн асуудалд оров.  УИХ-ын дарга Н.Учрал "Байнгын хорооны хэлэлцүүлгийг шуурхайлъя. Хуулийн дагуу төслийг маргааш батлах ёстой.   Өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллын дагуу Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна.  Түүнчлэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна" гэлээ.  УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг  УИХ-ын гишүүн О.Номинчимэг уншиж танилцуулав.  УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: -Монголчууд тамхи таван нас, архи арван нас гэж ярьдаг

Хүний эрхийг зөрчсөн “Бичлэг дэлгэх мода”
2025-11-27

Хүний эрхийг зөрчсөн “Бичлэг дэлгэх мода”  НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх нь олон жил гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь ил болоод буй. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор сэтгүүлч С.Будрагчаа Б.Эрдэнэсүхтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн У нар гэрийнх нь тавилгыг зөөжээ гэх утга бүхий бичлэгийг цахим орчинд нийтэлсэн. Тус бичлэгийг Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав СӨХ-ны камерын бичлэгээс хуулж авсан хэмээн тайлбарласан юм

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ "өсөж" "тансаг" хэрэглээгээ ч авч чадахаа байх нь ээ
2025-11-27

Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ханшаар 1 доллар 3560 төгрөгт хүрчээ.  Наадмын үеэр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бага багаар нэмэгдсэн талаар амтай болгон л ярьсан. Энэ нь харин намар есдүгээр сард илүүтэй мэдрэгдэж иргэдийн халаас нимгэрсээр. Харин одоо өвлийн эхэн сартай золгоод дахин бага багаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ

Б.Мөнхцэлмэг: Хорин хувийн төсөөлөлтэй ирээд 200 хувийн сэтгэл ханамжтай буцах гэж байна
2025-11-27

Дэлхийн улс орнуудаар аялж, нийгэм, иргэдийн аж амьдралыг нь бодитоор харуулахыг зорьдог юүтүбэр, аялагч Б.Мөнхцэлмэг хэдий нь ээ бидний эчнээ танил болсон. Тэрээр энэ удаад БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн мотобуудлагын батальон байрлах Бэнтью хотод зочиллоо. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.   Сайн явж ирэв үү, та? Алс холын Африк тивд Монголынхоо цэргийн баазад ирсэн сэтгэгдлийг тань сонсъё?   -Би сүүлийн гурван жил гаруйн хугацаанд нийт 72 орноор аялсан

Н.Энхбаяр: Дэлхийн оюун санааны төв бол Хархорум хот
2025-11-27

Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Оюуны есөн туг Их хуралдай эрдмийн чуулган”-ыг зохион байгуулсан билээ. Тус чуулганд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Дэлхийн оюун санааны төв бол Хархорум хот” нэртэй илтгэлээ хүргэсэн. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.    “Москва бол гурав дахь Ром”   -Сүүлийн үед хамгийн их уншигдаж байгаа бестселлер номыг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ бол Израилын түүхч судлаач Юваль Харари гэж хүний бүтээлүүд юм

Улс тунхагласан өдрөө маргалдаж бус, ойлголцож тэмдэглэдэг байя!
2025-11-27

Монголчууд бид улс тунхагласан өдрөө тэмдэглэх болгондоо түүхэн маргаан өрнүүлж, хэн нь илүү мэддэгээ өрсөлдөн цэцэрхэх нь бараг л уламжлал болжээ. Үндэсний бахархлын өдөр маань эв нэгдлийн баяр байх ёстой атал улстөржилт, талцлын индэр болон хувирч байгаад харамсал эрхгүй төрнө. Дэлхийн бусад улсад ийм үзэгдэл бараг үгүй хэр нь ганц бид л энэ баяраа маргааны шалтгаан болгож “он сар өдөр булаацалддаг” нь үнэхээр эмгэнэлтэй.     1924 оны 11-р сарын 26 бол Оросын 1918 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалаар боловсруулсан социалист эрх зүйн тогтолцоог шингээсэн, хүчээр батлуулсан анхдугаар Үндсэн хуулийн өдөр

Өнөд өвлөгдөх үндэсний брэнд “Өв Соёл" үйлдвэр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн өдөр Монгол Улсын Төрийн далбаагаа хүндэтгэн мандууллаа
2025-11-26

1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс нь Анхдугаар үндсэн хуулиа баталснаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөх үндсийг тавьж байсан түүхтэй.   Аливаа улсын тусгаар тогтнол нь үндсэн хуулиараа баталгааждаг бөгөөд, анхдугаар үндсэн хуулиа баталснаар, өөрийн гэсэн Засаг төрийг байгуулж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, эрх чөлөөтэй амьдрах үндэс болдог бөгөөд дэлхийд гайхуулах бахархалт түүхтэй бид энэ өдөр чин сэтгэлийн гүнээс омогших ёстой өдөр мөнөөс мөн. Харин энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, УИХ-аас хүнсний хангамж, аюулгүй байдлыг дэмжих зорилгоор 36-р тогтоолын хүрээнд байгуулсан хамгийн том, хамгийн отгон бүтээн байгуулалт болох “Өв Соёл” үйлдвэр нь Монгол түмний их түүх, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбаагаа компанийнхаа байранд залж, хүндэтгэл үзүүлэх ёслолыг амжилттай гүйцэтгэлээ. “Өв соёл үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тулгаа: Монгол хүний үндэсний бахархал, эх оронч үзлийг хөхүүлэн дэмжиж, Төрийн далбаагаа ёс төртэйгөөр хүндэтгэн залах тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бид өнөөдөр Монгол Улсын төрийн далбаагаа мандууллаа

Ж.Энхбаярыг сайдын ёндоотой хүн хэмээн цоллов
2025-11-25

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцэж,гишүүд асуулт тавьж, мөн үг хэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилох шийдвэр гаргажээ. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилох болсон байна.  Энэ үеэр, УИХ-ын гишүүн Ө.Шижир: Сайдын ёндоотой хэдэн хүн байна аа, Ж.Энхбаяр гишүүнээс эхлээд  гурав дахь удаагаа сайд хийж байна. Сая хэллээ, өөрийнхөө сонгогдсон тойрог руугаа яамаа аваад явчихсан гэж… М.Бадамсүрэн сайд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Улаанбаатар хотод буцаан авч ирэх тухай ярьж байна

6-9-р ангийн хичээлийг ирэх долоо хоногоос цахимд шилжүүлэх асуудлыг судалж байна
2025-11-25

Ханиад, томуугийн тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан зарим эцэг, эхчүүд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг амраах шаардлагатай хэмээсэн. Мөн Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтын 14 хоногоор урагшлуулах санал гаргасан ч  БШУЯ уг саналыг шууд хүлээн авах боломжгүй гэх хариултыг өгсөн билээ. Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Судалгаагаар 0-15 насны хүүхдүүд нийт өвчлөгсдийн 80 хувийг эзэлж буй

Ө.Энхбаяр: Хүүг минь тогонд цохиулж нас барсан байхад зүрхний шигдээс хэмээсэн Эрчим хүчний салбарын удирдлагуудад маш их гомдолтой байна
2025-11-25

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын Тээвэр механикийн хэсгийн тусгай зохицуулалтын машины жолоочоор ажиллаж байсан Цэдэн-Очирын Мөнхжаргал 2025 оны есдүгээр сарын 16-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа тогонд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Гэтэл тус байгууллагын удирдлагууд амьдралынхаа найман жилийг байгууллага, хамт олондоо зориулж ажил, үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн ажилтнаа шүүх шинжилгээний байгууллагаас албан ёсны дүгнэлт гаргаагүй байхад хүнд өвчний улмаас таалал төгссөн хэмээн эмгэнэл гаргаж, ажлын байран дээрээ зүрх нь хаагдсан гэх худал мэдээлэл цацсан байдаг. Тэгвэл талийгаач залуугийн ээж Ө.Энхбаяр "Шүүх шинжилгээний дүгнэлтээр цахилгааны улмаас амь насаа алдсан гэдэг нь тодорхой болчихоод байхад уг хэрэгт хэн ч хариуцлага хүлээхгүй, тэр ч бүү хэл одоо болтол ослын акт (ХАБ) дүгнэлтээ гаргаж өгөхгүй байгаа талаар цахим хуудастаа мэдэгдсэн байна. Тэрбээр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ЦДҮС ТӨХК-ийн Захирал Б.Дашдаваа нарт хандан, "Миний хүү Ц.Мөнхжаргал “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Дархан төвийн бүсийн салбарт тусгай зориулалтын машины жолоочоор ажиллаж байгаад 2025 оны есдүгээр сарын 16-ны өдөр нд ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн осолд орж (тогонд цохиулж) нас барсан

УИХ-ын хэвлэл мэдээллийн газрын даргаар ээжтэйгээ дэндүү адилхан Б.Төгсбаяр томилогдохоор болжээ
2025-11-25

УИХ-ын дарга Н.Учрал Тамгын газрынхаа бүтцийг өөрчилж байгаа билээ. Тэгвэл УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар Б.Төгсбаяр томилогдохоор болсон тухай чих дэлслээ

Эцэг эхчүүд хүүхдээ утаат тамхинаас гаргахын тулд электроныг хэрэглэхийг зөвшөөрч, бага ангийнхан хүртэл хэрэглэх болсон гэв
2025-11-25

Эмч, багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэх болсонтой холбогдуулж хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.  Энэ үеэр сурагчдын дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой мэдээллийг нийслэлийн Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан М.Батхишиг "Ерөнхий боловсролын сургуулийн орчинд өсвөр үеийнхэн электрон тамхийг түлхүү хэрэглэж байна. Электрон тамхи гарахаас өмнө янжуур тамхийг татдаг байсан

МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна
2025-11-25

МАН даргаараа 80 оны сүүл үеийн залууг сонголоо. Ингэснээр удаан бужигнасан улс төр тогтов

google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.