Фото

Зогссон гэх Туулын хурдны замын ажил үргэлжилж байжээ
2026-5-11

Зогссон гэх Туулын хурдны замын ажил үргэлжилж байжээ

Х.Булгантуяад хариуцлага тооцохгүй бол Монголд хэн ч хууль биелүүлэхээ болино
2026-5-11

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Засгийн Газрыг огцруулсан УИХ-ын тогтоол болон тогтоолыг баталсан чуулганы хуралдаан, хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж хэдийн дүгнэсэн билээ. Харамсалтай нь Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн цэцээр тогтоогдсон Х.Булгантуяа өнөөг хүртэл ямар ч хариуцлага хүлээгээгүй төдийгүй юуч болоогүй мэт Төрийн ордонд нэвтэрч, эргэн тойрныхондоо "Намайг хэн ч яаж ч чадахгүй" хэмээн даналзаж яваа гэх баталгаатай бус мэдээлэл байна.   1992 онд шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш Үндсэн хууль зөрчсөн төрийн өндөр албан тушаалтан тун цөөн гарч байв

Бичлэг: Стратегийн орд, түүний үүсмэл ордуудын өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх хэлэлцээ хийж байна
2026-5-11

Стратегийн орд, түүний үүсмэл ордуудын үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх хэлэлцээ идэвхтэй явагдаж байна гэв. 

ТАНИЛЦ: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонгогдсон Д.Цолмон
2026-5-11

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал /2026.05.09/ боллоо. Хурлаар ТУЗ-ийн дарга сонгох, хороодын бүрэлдэхүүнийг шинээр томилох болон бусад асуудал хэлэлцэв. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмонг ТУЗ-ийн даргаар сонголоо. Д.Цолмон нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХЗДХЯ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай

С.Баярцогт V/S Я.Содбаатар
2026-5-11

АН-ынхан ерөнхий нарийн бичгийн даргаараа С.Баярцогтыг сонголоо. Уул нь: Намын ерөнхий нарийн дарга гэдэг бол төрийн албан тушаал биш

Ирэх даваа гарагаас халуун усны хязгаарлалтыг хийж эхэлнэ
2026-5-11

Тодруулбал эхний ээлж буюу тавдугаар сарын 18-ны Даваа гарагаас 28-ны хооронд /10 хоног/ дараах байршлуудад халуун ус хязгаарлана.

О.Цогтгэрэл УИХ дахь Бүлгийн даргаа өгөлгүй “зугтжээ”
2026-5-11

АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш УИХ дахь АН-ын бүлгийн даргын албыг хамтад нь хашиж ирсэн. Харин сүүлийн үед АН-ын бүлгийн зарим гишүүн түүнийг УИХ дахь бүлгийн даргаа өгөхийг шаардах болсон. Тиймээс О.Цогтгэрэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур намынхаа Улс төрийн зөвлөлд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг

Ж.Эпштейний хэрэг парламентын түвшинд яригдаж, шалгах ажлын хэсгийг байгууллаа
2026-5-11

Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. УИХ эс үйлдэхүйгээр Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна гэж үзэв Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн зөрчил гэж дүгнэлээ.  Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан иргэн Д.Отгонбат “2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, дагаж мөрдөх журмын тухай хууль мөн баталж, холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Үүнд Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуваарь гаргасан

Бороо орохгүй, өдөртөө +26 градус дулаан байна
2026-5-11

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  2026 оны тавдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Онон, Хэрлэн, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

Ц.Уранчимэг: Бид зөвхөн газар нутгийг хамгаалах биш, экосистемийн үнэ цэнэ хүн төрөлхтөнд өгч буй өгөөжийг ойлгож, удирдах шаардлагатай болсон
2026-5-9

БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэгтэй ярилцлаа. -Манай улс хэзээнээс тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бүрдүүлж эхэлсэн бэ? -Дэлхийн хамгийн анхны хамгаалалттай газруудын нэгт 1778 онд дархалж байсан Богд уул албан ёсоор тооцогддог. Орчин цагт 1957-1977 оны хооронд 6 сая га талбай бүхий 13 дархан цаазат газрыг тусгай хамгаалалтад авч байсан бол өнөөдрийн байдлаар 32.8 сая га талбай бүхий 120 газрыг тусгайлан хамгаалж, Монгол Улс тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бүрдүүлж чадсан

Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
2026-5-9

Жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагуудыг Тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Тодруулбал,  Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо: Барилгачдын талбайХан-Уул дүүрэг, 15 дугаар хороо: Төв цэнгэлдэх хүрээлэн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо: Экстрем спортын талбай Налайх дүүрэг, 1 дүгээр хороо: Төв талбайд өргөтгөсөн худалдаа гарч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга, Ерөнхий дендорлогич С.Эрдэнэсайхан “Өргөтгөсөн худалдаагаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээ, хөрс, бордоо, зарим төрлийн тоног төхөөрөмжийг борлуулж буй

Б.Батцэцэг сайдын дээр хөх тэнгэр л бий!
2026-5-9

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Монголын хууль үйлчлэхгүй байна. Түүний талаар олон арван ноцтой баримт ил болсоор байхад хэн ч үүнийг нь асууж, хууль, хариулцлага сануулж зүрхлэхгүй байна

Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
2026-5-9

“Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийг нийслэлийн дөрвөн байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн орчмын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын гармын хэсэгт төмөр зам болон авто зам дээгүүр өнгөрөх явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийж байна. Тус гүүрэн байгууламж нь 90 метр урт, гурван орц гарцтай бөгөөд босоо тэнхлэгийн дагуу найман метр өндөр байхаар төлөвлөгдсөн

Д.Амарбаясгалан: Гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоодоогүй байхад олон нийтэд "хулгайч" мэтээр зарлах нь хууль зөрчсөн үйлдэл
2026-5-9

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан "МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос намайг дуудаж уулзсан. Уулзалтын үеэр надаас өргөдлөө өгөх хүсэлт тавьсан

Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
2026-5-8

ТӨРИЙН БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД 100 САЯ АМ. ДОЛЛАРЫН НЭМЭЛТ БОНДЫГ АМЖИЛТТАЙ ГАРГАЖ, НОГООН ИРЭЭДҮЙН САНХҮҮЖИЛТИЙГ ТҮҮЧЭЭЛЭВ Төрийн банк дэлхийн санхүүгийн зах зээл дэх нэр хүндээ бататгаж, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн ээлжит амжилтаа зарлаж байна

Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-5-8

2026 оны тавдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна.

“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
2026-5-8

Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжихээр “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг 2026.05.01-нээс эхлэн хэрэгжүүлж байна. Тус аяны хүрээнд иргэдийн, төгрөгийн, хугацаатай хадгаламждаа орлого хийсэн бүх харилцагчдад сугалааны эрх олгох бөгөөд харин сугалаагаараа хадгаламжийн эрх, аяллын эрх болон 2 өрөө байрны шагналын сантай тохиролд оролцож, азтан болох боломжтой. Сугалаа олгох нөхцөл: 6 сараас дээш хугацаатай хадгаламж Шинээр нээсэн, Орлого нэмсэн, Хугацаа сунгасан 100,000₮ тутамд 1ш сугалаа 12 сараас дээш хугацаатай хадгаламж Шинээр нээсэн, Орлого нэмсэн, Хугацаа сунгасан 50,000₮ тутамд 1 ш сугалаа Аяны нөхцөлийг биелүүлсэн харилцагчдад сугалаа автоматаар үүсэж буй бөгөөд дараах сувгаар та өөрт үүссэн сугалааны эрхээ шалгаарай. SocialPay аппликэйшн – Лояалти цэс Loyalty.golomtbank.com СУГАЛАА ҮРЖДЭГ САР “Хадгаламжтай аялал” аяны хүрээнд 5-р сарыг “Сугалаа үрждэг сар” болгон зарлалаа

Солиорол
2026-5-8

Монголчууд эрт дээр үед дэлхийд хамгийн том эзэнт улс, хүчирхэг төрийг байгуулж эзэн хаад нь ард түмнээ гэсэн сэтгэлтэй ухаалаг хаад байв, ард түмэн нь эзэн хаан, монгол төрөө хүндэлдэг, энэрэнгүй сэтгэлтэй ард түмэн байлаа. Монгол хүн бүр эцэг эхээ энэрч, хүн нь хүнээ хүндэлдэг, Бурханы шашин, монгол ёс заншлаа дээдэлдэг гэгээрсэн ард түмэн байлаа. Эрүүл биетэй, саруул ухаантай сайхан ард түмэн байлаа

Ховд аймагт 48 цагт хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ
2026-5-8

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14951 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11988, орон нутагт 2963 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар сарын 8-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 77 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, нийслэлд 46 хүн, хөдөө орон нутагт 31 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж

ТАНИЛЦ: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Анарын ХОМ
2026-5-8

Тэрбээр Ерөнхий сайд Н.Учралыг УИХ-ын дарга байхад Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр нь томилогдон ажиллаж байсан. Сангийн яаманд худалдан авах ажиллагааны мэргэжилтэн

ҮНЭ ХАНШ: Өрхийн орлого 2,2 хувиар өсөж, талх, махны үнэ нэмэгджээ
2026-5-8

Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувь өссөн ч худалдаа, үйлчилгээний идэвх буюу дотоод эрэлт мууджээ.  Өрхийн орлого 2025 оны эцэст улсын хэмжээнд таван хувь нэмэгдсэн дүн гарсан ч энэ нь хот хөдөөд ялгаатай байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотод амьдарч буй өрхийн орлого 2.2 хувь өссөн бол орон нутгийн өрхийн  орлого 10.5 хувь нэмэгдсэн гэв

З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна
2026-5-8

Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, хувийн хэвшлээ дэмжих зорилгоор Татварын харилцаатай холбоотой холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өчигдөр өргөн мэдүүлсэн. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа. -Засгийн газраас Татварын багц хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барилаа

Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр юугаараа барьцаалагдаж Эпштейнд "элссэн" бэ?
2026-5-8

Жеффри Эпштейний хэргийн эхлэл, төгсгөл Еврей гаралтай АНУ-ын тэрбумтан, санхүүч Жеффри Эпштейн хүүхдийн наймаа, насанд хүрээгүй охидын бэлгийн мөлжлөг, олон улс дамнасан гэмт хэргийн нууц сүлжээ байгуулсан хэрэгт буруутгагдсан. Жеффри Эпштейний эсрэг анхны хэрэг 2005 оны хавар гарч иржээ. Нэгэн эмэгтэй 14 настай өргөмөл охин нь хүчирхийлэлд өртсөн тухай мэдээллийг цагдаагийн газарт өгчээ. Үүний мөрөөр ажилласан цагдаа нар Жеффри Эпштейний харшаас нууц камер болон насанд хүрээгүй бусад охидын гэрэл зургийг олжээ

Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр зам барьж байна
2026-5-8

Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо, VII нэгж хорооллын гол гудамж зам болох Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто замын ажил 16 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн М.Өлзийбаяр “Авто замыг барих гүйцэтгэгчээр “Дэд бүтэц консалт” ХХК шалгарч, дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

О.Цогтгэрэл: АН-ын шинэчлэл амар байгаагүй ч бид үүд хаалгаа цэлийтэл нээж чадлаа
2026-5-8

АН-ын долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг “4:11” мэдээллийг цагт намын дарга О.Цогтгэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт болон шинэ таван дэд дарга нь оролцож мэдээлэл хийлээ. АН-ын дотоод зохион байгуулалт дуусаж, улс төрийн үйл ажиллагаандаа орно гэдгээ намын дарга О.Цогтгэрэл хэллээ

Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
2026-5-7

Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа Төрийн банк хүүхэд багачуудын хуримтлуулах дадлыг дэмжих зорилгоор “Бяцхан хадгаламж  Том эхлэл” урамшуулалт аяныг харилцагчдадаа зориулан зарлалаа

Монголбанк 19 газрыг 10 газар болгон нэгтгэж, 140 ажилтнаа цомхотгожээ
2026-5-7

Өнөөдөр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол банкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг авч хэлэлцлээ.  Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт "Монголбанк өөрийн үйл ажиллагаандаа ч мөн шинэчлэлийг амжилттай эхлүүлж байна. Бид бүтэц зохион байгуулалтаа оновчилж, 19 газрыг 10 газар болгон нэгтгэж, 700 байсан орон тоог 560 болгон цомхотгосноор шуурхай, үр ашигтай тогтолцоонд шилжиж эхлээд байна

ШҮҮХ ХУРАЛ: ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг "цагаатгав"
2026-5-7

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2026.05.07/ боллоо. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Д.Нямхүү, Д.Бархүү нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байдаг. Тэгвэл өнөөдрийн шүүх хурлаар тэдэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа

"Бид ямар ч байсан оршуулгын тодорхой хэмжээний зардлыг зохицуулахаар хуулийн төсөлд тусгаж байгаа"
2026-5-7

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Энэ үеэр холбогдох албаны хүмүүс амьгүй донорын гэр бүлд олгох оршуулгын тэтгэмжийн талаар мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах албаны зөвлөх П.Батчулуун: Дэлхийн эрүүл мэндийн практикт 1963 оноос амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлсэн. Манай улсын хувьд энэ эмчилгээг 2018 оноос эрчимтэй хөгжүүлж яваа

Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна
2026-5-7

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод “Шинэ тойрог зам” байгуулах тухай баталж, Нэгдүгээр болон Хоёрдугаар тойрог замын төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. "Нэгдүгээр тойрог зам" төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд 2026-2028 онд хэрэгжүүлнэ. Зураг төсөл, худалдан авалт болон зам, замын байгууламжийн барилга угсралтын ажлыг санхүүжилтийн хамт хэрэгжүүлэх /EPC+F/ тендерийг 2026 оны дөрөвдүгээр сарын 23-нд дахин зарласан

google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.