Улс төр

Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд баавгай ойртсон 557 тохиолдол илэрлээ. Есөн баавгайг устгасан
2026-10-9

Улсын Онцгой Комисс(УОК)-ын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Эрхүү хотод гарсан асуудал өвөлжилтийн бэлтгэл, баавгайн асуудал зэргийг хэлэлцжээ. Гарсан шийдвэрийн талаар Шадар сайд Н.Номтойбаяр "Хүрэн баавгай хот суурин газарт ойртож, иргэдэд аюул занал учруулж байгаатай холбогдуулан Засгийн газар тогтоол гаргасан. Одоогоор есөн баавгайг устгасан. Нийт 557 тохиолдол илэрсэн

Олон улсын үнэлгээний агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "тогтвортой" гэлээ
2026-10-9

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч уул уурхай, санхүүгийн салбарын тэргүүлэгч "Фитч" (Fitch Ratings), "Мүүдис" (Moody's) болон "Эс энд Пи" (S&P Global Ratings) агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг "Тогтвортой" хэмээн өнөөдөр албан ёсоор баталгаажуулж зарлалаа. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдал болон гадаад валютын нөөцийн өсөлтийг олон улсын түвшинд эерэгээр үнэлж буйн илэрхийлэл болж байна хэмээн Загджавын Мэндсайхан мэдээлэл өглөө. Дэлхийн санхүүгийн зах зээлд жин дарах тус агентлагуудын дүгнэлтэд Монгол Улсын төсвийн сахилга бат сайжирсан, түүхий эдийн экспорт тогтвортой хадгалагдаж байгаа болон гадаад өрийн дарамтыг амжилттай удирдаж байгаа зэрэг эерэг үзүүлэлтүүд голлон нөлөөлжээ

Улстөрчдийн хэн, юу хэлэв
2026-10-9

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулалт, Засгийн газрын үйл ажиллагаанд тавих парламентын хяналттай холбоотой асуудлаар улстөрчид байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, АН-аас зохион байгуулдаг ээлжит “4/11” мэдээллийн цагаар УИХ-ын гишүүд төсвийн тодотголд тусгасан зарим зардал, УИХ-аар батлагдаагүй хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлыг хөндөв

С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
2026-10-8

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.10.08) Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудлаар тодорхой чиглэл өглөө. E-Mongolia систем дэхь “УИХ-таныг сонсож байна” цэсээр дамжуулан иргэд Улсын Их Хуралд санал, хүсэлтээ илэрхийлж байгаа бөгөөд 700 орчим санал,гомдлын дийлэнх нь эдийн засгийн дарамт, тэр дундаа зээлийн өндөр хүүтэй холбоотой байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ
2026-10-8

Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ажлаа хийж чадахгүй байна. Түүнийг огцруулах ёстой хэмээн шаардсан. Уг жагсаал дээр “Херо” студийн “Монгол хаан” жүжгийн хувцаснаас санаа авсан “Монгол хаан” цувралын малгайтай залуу байж таарсан байна. Тиймээс “Туйлдаж гүйцлээ” гэсэн машинтай иргэдийн жагсаалыг мөнөөх “Херо” хэмээх Б.Баатарыг зохион байгуулсан гэж үзэн баривчилжээ. Дээрээс нь залилах, мөнгө угаах болон үндэсний эв нэгдлийг бусниулах зохиомол ажиллагаа зохион байгуулсан гэх үндэслэлүүдээр яллагдагчаар татаж, 2026 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

БАЙР СУУРЬ: Эпштейний сонсголоор хэн, хэн юуг өгүүлэв
2026-10-8

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа. Сонсголоор АНУ-ын Хууль зүйн яамнаас нийтэд ил болгосон материалд Монгол Улсын талаар дурдагдсан асуудал, хүүхдийн эрх, асрамжийн байгууллагын үйл ажиллагаа, улс төрийн нөлөөлөлтэй холбоотой мэдээллийг хэлэлцлээ. Эл сонсголын үеэр үг хэлсэн гишүүдийн "БАЙР СУУРЬ"-ийг хүргэж байна. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Жеффри Эпштейн яагаад Монгол Улсыг сонирхох болсон бэ гэдэг асуудлыг бид тодруулах ёстой

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна
2026-10-7

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монголын багийнхан замдаа гацаж, онгоцондоо 48 цаг сууж байгаад буцаж ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Хэдийгээр одоо тэр багийнхан Суданд очоод байгаа боловч наана нь яагаад ийм хэрэг явдал болсон талаар таг чиг

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна
2026-10-7

​​​​​​​ Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсөв, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны үеэр гишүүд төрийн байгууллагуудын байрны түрээс, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн шинэчлэл зэрэг асуудлыг хөндөв

АН-ын УИХ дахь бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр гэж улс төр ажиглагчид ярьж байна
2026-10-6

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар АН-ын дарга О.Цогтгэрэл ажилладаг. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт бүлгийн даргын ажлаа өгнө гэж мэдэгдсэн

Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав
2026-10-6

УИХ-ын намрын чуулганы өчигдрийн хуралдаан төсвийн тодотгол тойрсон хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Энэ өдөр 2026 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, дараагийн шатанд шилжүүлэхээр товлосон ч чуулганы танхимаас тодорхой асуудлыг Төсвийн байнгын хороонд дахин буцааж, Байнгын хороо хуралдсаны дараа чуулган үргэлжилсэн юм.  Чуулганы нэгдсэн хуралдаан 14:00 цагт 95 гишүүн буюу 75 хувийн ирцтэй эхлэв.  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товлосон байлаа

Ж.Баясгалан: Засгийн газар болон иргэдийнхээ эсрэг ажилладаг сайд Т.Аубакирыг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна
2026-10-5

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулган хуралдана. Эл хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж буй нь үргэлжилнэ

Улстөрчдийн хэн нь юу хэлэв
2026-10-5

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал болон төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэв. Мөн Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг авч үзсэн байна. Энэ өдөр улс төрийн хүрээнд илэрхийлсэн байр сууриудыг хүргэж байна.   О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг бүлгээр эцэслэнэ -Улс төрийн зөвлөлийн хурлаар хоёр үндсэн асуудлыг хэлэлцлээ

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
2026-10-1

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав. Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ
2026-10-1

Улс төрийн хүрээнд, ер нь нийтийн дунд “Эрх баригч МАН дотроо зөрчилтэй байна” гээд байгаа ч сөрөг хүчин АН-ынхан түүнээс хүндхэн зөрчилтэй байна. Угаасаа, АН-ынхан эрх барьсан ч, сөрөг хүчний байр суурь очсон ч, тэр бүү хэл сонгуульд ялагдсан ч хоорондоо зөрчилдсөөр байдаг онцлогтой. Энэ нь анхнаасаа “Ардчилал” хэмээх ганц чигтэй ч өөр өөр зорилгоор байгуулагдсан таван нам 2000 нийлж, АН-ын байгуулсантай холбоотой

Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
2026-9-30

Улсын онцгой комиссын хуралдаанаар /2026.09.29/ эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлыг хэлэлцлээ.    Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгаврын хүрээнд 21 аймагт ажилласны дагуу орон нутагт тулгамдсан 205 асуудлыг эрэмбэлж, шийдвэрлэлтийн явц 60 орчим хувьтай байна.   Улсын хэмжээнд мал тооллогыг технологийн дэвшлээр явуулж, мал аж ахуйн салбарын эдийн засгийн бодит тооцоо гаргах, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх хэрэгцээ шаардлагатай байгааг Шадар сайд дурдлаа.   Түүнчлэн, цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллээр хүйтний улирлын ихэнх сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас харьцангуй дулаан ч хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийн асуудлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгөв. Баян-Өлгий аймагт 2,764, Ховд аймагт 1,391 толгой мал устгаж, зургаа орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ.    Мнгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр холбогдох байгууллагуудад дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
2026-9-30

Энэ өдөр Төрийн ордонд болохоор товлогдоод байсан байнгын хороодын хуралдаан ирц хүрэхгүй шалтгаанаар хойшлов. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгосон зээл, тусламжийн зарцуулалтыг хэлэлцэж буй УИХ-ын Ерөнхий хяналтын сонсголыг ирц хүрсэнгүй

ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдын тушаалаар эгүүлэн томлогдсон ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганчулууны ХОМ
2026-9-29

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар хурандаа Б.Ганчулууныг томилж байв

УИХ-ын сонсгол улс төржсөн, гишүүд бие биеэ намнах хэрэгсэл болсон
2026-9-29

УИХ-ын ээлжит сонсгол болж байна. Энэ удаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байгаа. УИХ-ын сонсголууд харахад шударга үнэнийг олох гэж байгаа мэт байж ард олны сэтгэлд ихээхэн нийцдэг болсон

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал
2026-9-28

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны “Асуулгын цаг”-т Ерөнхий сайд Н.Учрал “Төрөө хямралаас гаргасан уу-Түмнээ ядуурлаас аварсан уу” сэдвээр оролцож, гишүүдийн асуултад хариуллаа. Ерөнхий сайдаас тодруулсан асуудлуудаас онцлох таван асуулт, хариултыг тоймлон хүргэж байна.   “Хулгай, дээрэм ярьж, бие биенээ намнадаг үйлдэл боловсролын салбар руу халилаа”   УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: -УИХ тарах тухай яриа, санал санаачилга гарч эхэллээ

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна
2026-9-28
15235006a32326b09f072

Монголын улс төрд сүүлийн үед бодлого, шийдлээс илүү гомдол, тунирхал, талцал давамгайлах болов. Хэн хэндээ гомдсон, хэнээс уучлалт нэхсэн, хэнийг огцруулах гэсэн тухай маргаан төрийн ажлын гол сэдэв мэт үргэлжилж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
2026-9-25

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулж, үг хэллээ. Бүрэн эхээр нь нийтэлж байна. Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,  Өнөөдөр эгэл олон хүн, айл өрх үнийн өсөлттэй тулгарч, цалин тэтгэвэр, орлого мөнгө нь хүрэлцэхгүй байгаа өндөр хариуцлагатай цаг үед Засгийн газар 2027 оны улсын төсвийн төслөө УИХ-д хэлэлцүүлж байна. УИХ-ын Намрын ээлжит чуулганаа Оюу Толгой төслийн зардлыг 30 орчим их наядаар бууруулж Хувь нийлүүлэгчдийн гэрээгээ 17 жилийн дараа засаж сайжруулсан сайн мэдээтэй угтлаа

ФОТО: МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсэүх хуулийг чандлан сахин, эв нэгдэлтэй, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа
2026-9-25

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагаа, гадаад бодлого, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, ”Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” зэрэг хөтөлбөрийн хэрэгжилт, улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулав.

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
2026-9-25

УИХ-ын Байнгын хороод өчигдөр төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцлээ. Үүний зэрэгцээ Оюутолгойгоос авах ногдол ашиг, түүнийг хэрхэн зарцуулах, Засгийн газрын өр, цалин тэтгэвэр, иргэдийн амьжиргааг дэмжих бодлогын талаар эрх баригч болон сөрөг хүчний байр суурь зөрөв

Монгол Улсын ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-9-25

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар 2026 оны есдүгээр сарын 27-30-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын гадаад улсад хийж буй албан ёсны анхны айлчлал юм.  Айлчлалын үеэр Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын “хүн төвтэй”  харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд бүхий л чиглэлд өргөжүүлэн гүнзгийрүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын дарга нарт тус тус бараалхана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана
2026-9-24

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан ахмадын холбооны ерөнхийлөгч Ш.Адьшаатай ахмадын баярыг угтаж, өнөөгийн нийгэмд ахмадуудын өмнө тулгамдсан асуудал, шийдлийн хүрээнд ярилцлаа. -Олон улсын ахмадын өдрийг угтан Монгол Улсынхаа нийт ахмадуудад хандаж мэндчилгээ дэвшүүлэх нь зүйтэй болов уу. Та Ардчилсан ахмадын холбоог тэргүүлж байгаагийн хувьд ахмадууддаа юу гэж хэлэх вэ? -Олон улсын ахмад настны өдөр буюу аравдугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан Монгол Улсынхаа 450 гаруй мянган ахмад настан, түүний дотор Ардчилсан ахмадын холбооны ахмад гишүүд, дэмжигчдэдээ баярын мэнд хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
2026-9-24

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хоёр ч байнгын хорооны хуралдаан боллоо. Өчигдөр болсон улс төрийн үйл явдлаас “Улстөрчдийн хэн нь юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна. Ерөнхий сайд Н.Учрал: Хуулийн салбарт цэвэрлэгээ хийж, ажиллахыг үүрэг болгож байна -Нэр бүхий албан тушаалтнуудыг чөлөөл

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
2026-9-23

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлэв. Ерөнхийлөгч НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гаргах, олон улсын харилцааг олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүд, далайд гарцгүй орнуудын хөгжил зэрэгт улам илүү анхаарах шаардлагатайг үгэндээ онцоллоо.   Мөн Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг зарлав.   Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.   МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт чуулганы дарга аа, Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Юуны өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы даргын хариуцлагатай үүргийг хүлээн авсан ноён Халилур Рахман Танд чин сэтгэлийн баяр хүргэж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулган Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ойн босгон дээр болж байна.   Монгол Улс тэртээ 1961 онд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын баталгаа, дэлхийн улс орнуудын итгэл, найдварын их өргөө болсон НҮБ-ын 101 дэх бүрэн эрхт гишүүнээр элсэж, алтан соёмбот Төрийн далбаагаа НҮБ-ын индэрт мандуулсан бахдам сайхан түүхтэй билээ.   Дэлхийн улс түмнүүдийн итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааны төв болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганыг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, Бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвийн дор зохион байгуулж байгааг талархан хүлээж авч байна.   “Эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээн монголчууд ярьдаг.   НҮБ нь гишүүн орон бүрийн итгэл сэтгэлээр бүрдэж, хичээл зүтгэлээр бэхэждэг байгууллага билээ. Тиймээс гишүүн орнууд бид НҮБ-ын үйл хэрэгт чин сэтгэлээр хандаж, зөвхөн дэмжлэг, туслалцаа хүлээх бус өөрсдийн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлан НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл, зүтгэл гарган ажиллах учиртай. Гишүүн орон бүрийн итгэл найдвар, идэвх зүтгэл, үүрэг, оролцоо нь НҮБ-ыг улам хүчирхэгжүүлж, хүчирхэг НҮБ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг илүү үр өгөөжтэй ханган хэрэгжүүлж, үр шимийг нь гишүүн орон бүр хүртэх нөхцөл бүрдэх болно. Дэлхий ертөнцөд зөрчил мөргөлдөөний аянга цахилж, үл итгэлцлийн хана улам өндөрсөж, үл ойлголцлын ангал улам гүнзгийрч байгаа энэ үед олон улсын харилцааг талцал хуваагдал руу чиглүүлсэн олон туйлт бус, харин аливаа улс орны үүх түүх, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэсэн, олон тулгуурт зарчмаар цогцлоон хөгжүүлэх нь нэн чухал болж байна. Найман зууны тэртээ монголчууд бидний өвөг дээдэс даян дэлхийд “Монголын их амар амгалан”-г цогцлоож, дэлхийн улс үндэстнүүд үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил, шашин шүтлэг зэрэгцэн орших учиртайг анхлан мэдрүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан түүхэн гавьяаг дэлхий ертөнц хүлээн зөвшөөрсөн билээ. “Монголын их амар амгалан”-гийн энэхүү үзэл санаанд тулгуурлан олон тулгуурт зарчмаар, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэн, нэгдмэл хариуцлагаар итгэл найдвараа сэргээж, нэгэн зорилгоор НҮБ-аа шинэчилж, нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээцгээе.       Эрхэм хүндэт чуулганы дарга аа,   Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн өндөр түвшинд хүрсэн хэдий ч энэ цаг үед манай гараг дээр 90 гаруй зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаагийн 30 гаруй нь олон улсын шинжтэй болсон нь дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал тогтворгүй, геополитик, геостратегийн өрсөлдөөн улам хурцдаж байгааг илтгэж байна. Улмаар дэлхийн эдийн засгийн нийлүүлэлтийн сүлжээ доголдож, эрчим хүч, түлш шатахуун, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, улс орнуудын эдийн засаг хүндрэл, бэрхшээлтэй тулгарлаа. Энэ нь олон улсын харилцаанд Дэлхийн II дайнаас хойш тогтсон дэг журмыг сулруулж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг өөрчлөн, олон талт харилцаа, хамтын ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш НҮБ-ын үйл ажиллагааны талаарх энэ оны илтгэлдээ “Үймээн самуун, хагарал хуваагдал, тодорхойгүй байдлаар дүүрэн өнөөгийн дэлхий ертөнцөд НҮБ урьд өмнөхөөсөө илүү хэрэгцээтэй, илүү чухал болоод байна” хэмээн тэмдэглэсэнтэй Монгол Улс санал нэг байна. НҮБ-ыг орчин цагийн сорилтуудад нийцүүлж, илүү үр өгөөжтэй болгох зорилгоор түүний санаачилсан “НҮБ-80” шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой ахиц дэвшил гарч байгааг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улс энэ хөтөлбөрийг идэвхтэй дэмжиж буйгаа нотолж байна. НҮБ-ыг хэр үр дүнтэй байгууллага байлгах, НҮБ-аас хэр дорвитой арга хэмжээ авах, улс түмнүүд хэрхэн хүчээ нэгтгэх нь чухамхүү гишүүн улс орнууд бид бүхнээс шалтгаална. Удахгүй сонгогдох шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга нь НҮБ-ын зорилго, зарчим, олон улсын эрх зүйг тууштай хамгаалж, гишүүн орнуудын дуу хоолой, байр суурийг эрх тэгш илэрхийлж, итгэлцлийг сэргээж, өөрчлөлт шинэчлэлийг манлайлан ажиллана гэдэгт Монгол Улс итгэлтэй байна.   Монгол Улс “НҮБ-ын шинэчлэлийн цөмд Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл байх ёстой” гэж үздэг тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудын төлөөллийг зохих ёсоор хангах, үйл ажиллагааг нь илүү нээлттэй, ил тод болгох гэсэн зарчмын байр суурийг баримталдаг.   Монгол Улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаагүй 58 улсын нэг юм. Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудал, сорилт бэрхшээлд хамтын шийдэл олоход хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна. Иймээс Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.   Эрхэм хүндэт чуулганы дарга аа,   Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойших 65 жилийн хугацаанд НҮБ, түүний системийн байгууллагууд манай улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагааны тулгуур зарчмууд болох олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүний эрхийг хамгаалах хүчин чармайлтад өөрийн хувь нэмрийг нэр төртэй оруулж ирлээ. Тухайлбал, Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласнаас хойш 30 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд энэ статусаа эрх зүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг 1998 оноос хойш хоёр жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулж байна. Мөн Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн халуун цэгүүдэд 23 мянга гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчаа илгээн, НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд идэвхтэй оролцуулж, дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэргийг бодитоор дэмжиж ирлээ. Өнөөдөр ч гэсэн манай энхийг сахиулагчид Хаити Улсад үүрэг гүйцэтгэж “Гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх хүчин” олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байна. Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 тоот тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тоог 15 хувьд хүргэсэн цөөн орны нэг боллоо.   2006 онд анхны эмэгтэй энхийг сахиулагчаа Баруун Сахар дахь ажиллагаанд илгээснээс хойших 20 жилийн хугацаанд монгол эмэгтэйчүүдийн эр зориг, тэсвэр тэвчээр, ур ухаан даян дэлхийн энхийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ. Тиймээс манай улс “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын хоёр дахь удаагийн бага хурлыг 2027 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, эдгээр улс орнуудын тусгай хэрэгцээ, шаардлага, онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт таниулах, тэдэнтэй хамтран эрх ашгаа хамгаалах, дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэх чиглэлээр манлайлан ажилласаар ирснийг тэмдэглэхэд таатай байна. Энэ хүрээнд манай улс НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэг, Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв зэрэг олон санал, санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна.   “Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг бодит ажил хэрэг болгохын тулд далайд гарцгүй хөгжиж буй орнууд уг хөтөлбөрийг үндэснийхээ хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулахын сацуу бүх талын нөөц бололцоог ашиглан бүс нутгийн интеграцчлал, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь нэн чухал юм.   Мөн далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг дэмжин, бодитой дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтарч ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэг, банк, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдэд уриалж байна.   Эрхэм хүндэт чуулганы дарга аа,   “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөр дуусах хугацаа хаяанд ирээд байгаа энэ үед зорилтуудын дөнгөж 36 хувь зохих хэмжээнд хэрэгжиж, 15 хувь нь ухралтын байдалд байгааг НҮБ-ын 2026 оны тайлан харууллаа. Стокхольмын олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар дэлхийн улс орнуудын цэрэг, армийн зардал бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, 2.9 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа нь нэн харамсалтай. Энэ их зардал, хөрөнгө мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүдийн хөгжил зэрэг сэтгэл зовоосон олон чухал зүйлд зарцуулсан бол хүний нийгмийн хөгжил, дэвшилд ямар их эерэг нөлөө үзүүлэх байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ, эрүүл саруул ухаанаар эргэцүүлэн бодож тунгаах цаг нэгэнт болжээ. НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн индексийн 2026 оны тайлан”-д дурдсанаар Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 68.8 хувьтай хэрэгжүүлж байгаа нь бидний сүүлийн жилүүдийн хүчин чармайлтын бодит үр дүн, амжилт юм. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бодитоор мэдэрч буй орны хувьд эх байгалиа хамгаалах дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирлээ. Энэ хүрээнд газрын нөхөн сэргээлт, ойн санг нэмэгдүүлэх, хөрс, ус, бэлчээрийн хамгаалал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Цэнхэр алт”, ”Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарьж, ургуулах бус, харин цөлжилт, газрын доройтлыг сааруулах, газрын нөхөн сэргээлтийг өргөжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, хөрсний үржил шим, усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх цогц санаачилга юм.   Мөн Монгол Улсын санаачилсан “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон тэмдэглэх тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын хүрээнд бэлчээрийн экосистемийн үнэ цэн, малчдын амьжиргаа, хүнсний тогтолцоо, биологийн олон янз байдал, нүүдэлчдийн соёлын өвийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах боломж бүрдэж байна. Энэ хүрээнд нүүдлийн мал аж ахуйн өнө эртний түүхэн уламжлалтай манай улс “Даян дэлхийн малчдын чуулга уулзалт”-ыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Энэ чуулга уулзалтад 57 улсын 400 гаруй малчин оролцож, санал бодлоо хуваалцан, асуудал, шийдлээ хэлэлцэж, Улаанбаатарын тунхаглал баримт бичгийг баталлаа. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор өнгөрсөн сард эх орондоо амжилттай зохион байгууллаа. Эх байгалийнхаа унаган төрхийг сэргээж, ирээдүй хойч үеэ эрүүл орчинд итгэл төгс, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь хүн төрөлхтний эрхэм үүрэг байх учиртай. Учир нь эх байгаль, эрүүл хөрс бол хүн төрөлхтний оршин тогтнохуйн баталгаа, хоол хүнс, усны нөөц, ахуй амьдрал, тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.   Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байх болно.   Иймээс цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал хэмээн ойлгох бус, харин хүнсний хангамж, аюулгүй байдал, усны нөөц, хүн төрөлхтний амьжиргаа, тогтвортой хөгжил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалтай уялдуулж цогцоор нь авч үзэх шаардлагатай юм.  Талуудын 17 дугаар бага хурлыг даргалагч улсын хувьд Монгол Улсын санаачилсан “Тал хээрийн төлөвлөгөө” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн харилцан уялдаа холбоо бүхий гурван тэргүүлэх чиглэлд тулгуурлаж байна. Ялангуяа “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” нь дэлхийн бэлчээр хамгаалалтын түүхэнд шинэ хуудас нээсэн томоохон хөдөлгөөн гэж бид үзэж байна. Энэхүү санаачилгын хүрээнд бэлчээрийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх нь уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх, хүнсний аюулгүй байдал болон экосистемийн тэнцвэрт байдлыг хангах стратегийн чухал асуудал болохыг дэлхий нийтэд таниулж байгаагаараа онцлог юм. Монголчууд бидний олон мянган жилийн туршид өвлөн уламжилж ирсэн нүүдэлчин ахуй нь эх байгальтайгаа зүй зохистой шүтэлцэн амьдарч, онгон дагшнаар нь хадгалан хамгаалах хандлага сэтгэлгээ, арга ухааны цогц билээ.   Өнөө цагт Монголчууд бид энэхүү өв соёл, эх дэлхийтэйгээ шүтэлцэн амьдарч ирсэн уламжлалт мэдлэг, туршлагаа дэлхий дахинаа хуваалцаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.   Эрхэм хүндэт чуулганы дарга аа,   Монгол Улс аливаа зөрчилдөөнийг дипломат арга барил, олон талт яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх байр суурийг тууштай баримталж ирсэн бөгөөд бүс нутгийн улс орнуудтай уламжлалт сайн харилцаатай байдаг билээ. Энэ онцлог давуу талдаа суурилан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг 11 дэх удаагаа энэ жил зохион байгууллаа. Зүүн хойд Азийн бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхийн төлөөх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь улс төр, зэвсэг хураах гэсэн уламжлалт сэдвээс гадна эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр албан ёсны төлөөлөгчид, эрдэмтэн судлаачдын дунд олон талт хэлэлцүүлэг өрнүүлдэг өвөрмөц платформ болж хөгжөөд байна

Шинэхэн сайд Г.Тэмүүлэнд хэн, хэн юуг өгүүлэв
2026-9-23

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж хуралдав. 59.5 хувийн ирцтэй хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуудлыг танилцуулж, шинээр томилогдсон сайд тангараг өргөлөө.  Энэ үеэр гишүүд шинэхэн сайдаас асуулт асууж хариулт авав. УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Хууль зүйн салбарт олон үйл явдал болж байна

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-9-22

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.22) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Хүндэт зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австралийн парламентын найрамдлын бүлгийн дарга М.Энхцэцэг, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн болон албаны бусад хүмүүс угтан авав.  Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийнэ

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.