Улс төр

Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна
2026-4-7

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газрын өмнө одоо улс төрөөс ч илүү төвөгтэй нэг сорилт тулгараад байна. Тэр нь эдийн засаг.  Ираны дайны улмаас дэлхий даяар нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, шатахууны үнэ өссөөр байна

УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзлаа
2026-4-6

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.06) Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хүлээн авч уулзав. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг, Улсын Их Хурлын гишүүн, Иргэний Зориг Ногоон намын дарга Б.Батбаатар нар оролцлоо.   Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд парламент бол зөвшилцлийн байгууллага гэдгийг тодотгоод парламентаас гарах аливаа бодлого, шийдвэр бүрд Улсын Их Хуралд суудалтай таван намын төлөөллийн оролцоог хангаж, саналыг тусгаж, зөвшилцөл ойлголцлыг үндсэн зарчмаа болгож, ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй байгаа энэ цаг үед улс орны нийтлэг эрх ашгийг чухалчилж, парламентын засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэж буйгаа тодотгов. Ингэхдээ мэдээллийн технологийн давуу талыг ашиглан  парламентын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох ажлыг үргэлжлүүлнэ хэмээв

Шатахууны үнэ цаашид 2,5 дахин өсөх эрсдэлтэй байна гэв
2026-4-6

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын шийдвэрийг танилцууллаа. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Бид өнөөдөр хоёр асуудал хэлэлцлээ.  Нэгдүгээрт, бүлгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал буюу УИХ дахь олонхыг бүрдүүлэгч, эрх баригч бүлгийн хувьд нийгэм эдийн засаг иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр, төрийн бодлого  тодорхойлох эрх зүйн орчин бүрдүүлэх зорилтуудаа шуурхай хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.  Мөн 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт намын холбогдох байгууллагууд үнэлэлт дүгнэлт өгч, нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой чиглэлүүдийг шуурхай ажил хэрэг болгох, эрх зүйн орчин бүрдүүлэх, Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр ярилцаж, санал бодлоо солилцож, төрийн бодлого, эрх зүйн орчны эрэмбэ дарааг тогтлоо. Хоёрдугаарт, олон улсын хямралын нөхцөл байдал Монголын нийгэм эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа болон ямар арга хэмжээ авахаар төсөөлж буй талаар Шадар сайдын танилцуулгыг сонслоо. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, өнөөдөр бүлгийн хуралдаанд танилцуулсан бол ирэх долоо хоногт Лхагва гарагт ЗГ-ын хурлаар эцэслэж, УИХ-д өргөн барих юм

ТАНИЛЦ: Н.УЧРАЛЫН ЗГ-Т АЖИЛЛАХ ДЭД САЙДУУД
2026-4-6

Өнгөрөгч Бямба гарагт Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар байгуулагдсан билээ. Тэрээр Ерөнхий чиг үүргээс бусад яамд дэд сайдтай байх нь зохимжгүй гэдгийг мэдэгдсэн юм

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа
2026-4-6

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар өнгөрсөн баасан гарагт байгуулагдсан

Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ
2026-4-6

Монгол Улсын 35 дахь Ерөнхий  сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ. Өнөөдрөөс түгжээгүй болсон данснаас зөвхөн орлого оруулах бус зарлага гаргах эрх нээгдсэнээр 12100 компанийн хэвийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө гэж тооцоолжээ. Эдийн засагт онцгой байдал үүссэн бол ийм арга хэмжээ авч болох Татварын ерөнхий хуулийн зохицуулалтад үндэслэн албан даалгавраа гаргасан юм байна

С.Амарсайхан: Хууль бусаар дансыг нь хаасан 12 мянга гаруй ААН-ийн дансыг нээнэ
2026-4-6

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар данс нь хаагсдан ААН-үүдийн дансыг нээхээр шийдвэрлэжээ. Энэ талаар ХЗДХ-ийн С.Амарсайхан "Засгийн газрын анхны хуралдаанаар данс нь хаагдсан 12 мянга гаруй ААН-ийн дансыг нээхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо. Шүүхийн шийдвэргүйгээр хувийн ААН, байгууллагын дансыг хаах нь хууль бус зүйл

АН-аас урвасан “14” МАН-ын 30:38-ыг нэгтгэж хүчтэй сөрөг хүчин байх алтан боломжоо алдав
2026-4-6

Н.Учралын Засгийн газрыг бүрдэхэд хилэнгээ барьж дийлээгүй Б.Пүрэвдорж тэргүүтнүүд өмнө нь Г.Занданшатарыг Засгийн газраа байгуулахад, дараа нь огцроод эргэн сэхэх үед нь ганц үг ганхийгээгүй нь тун хачирхалтай. Б.Пүрэвдорж, Баян Бажаа тэргүүтэй АН-ынхан Н.Учралын засгийг томилох УИХ-ын чуулганы хуралдаан дээр сөрөг хүчнийхээ хувиар оролцоогүйнх нь эхний шалтгаан энэ

ТАНИЛЦ: Нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдсон Б.Ган-Очирын ХОМ
2026-4-6

Нийслэлийн Ардчилсан намын хурал өчигдөр /2026.04.05/ болж, Б.Ган-Очирыг даргаараа сонголоо

Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо
2026-4-6

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө  УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд  Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо.  УИХ-ын даргын томилгоо албажив Ардчилсан намын бүлэг УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох асуудлаар авсан завсарлагын хугацаа дуусаж, санал хураав.  Санал хураалтад 114 гишүүн оролцож 87 нь дэмжсэнээр С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонголоо. С.Бямбацогт нь 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг

БХЯ: Батлан хамгаалахын сайд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг төрийн хүндэт харуул жагсаж угтан авах ёстой байдаг
2026-4-4

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас цэргийн ёслол, дэг журмын хэрэгжилттэй холбоотой асуудлаар мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид эх орныхоо халдашгүй дархан байдал, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийн хүрээнд “Монгол Улсын цэргийн дүрэм”-ийг чанд мөрдөж ажилладгийг онцолжээ. Уг дүрэм нь төрийн тэргүүнээс соёрхон баталдаг бөгөөд батлан хамгаалах салбарын суурь баримт бичигт тооцогддог байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
2026-4-4

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын Их Хурлын даргаар сонгогдсон Сандагийн Бямбацогтыг хүлээн авч уулзлаа.

ТАНИЛЦ: Т.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД /ФОТО/
2026-4-4

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайдын бүрэн эрхийн дагуу Засгийн газрын гишүүдээ томилж, батламжиллаа. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилохдоо “Түлш шатахууны нийлүүлэлт тасалдаж, үнэ нь огцом өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөргөдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилж байна” гэдгийг тэмдэглэлээ. Сайдын алба бол өндөр эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Хүндрэлийг сөрж, бэрхийг туулж, илүү хурдтай, эр зоригтой ажиллан, асуудлыг шийдэл болгож ачааны хүндийг даах өндөр үүрэг, хариуцлага, итгэл найдвар хүлээлгэж байгаагаа Ерөнхий сайд хэлээд Монгол Улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөр, зорилтыг биелүүлж, цаг үеийн сорилтыг даван туулахад мэдлэг туршлага, ухаан бодлоо дайчлан, хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг хатуу шаардахаа онцлов

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын нэг төгрөг бүрийг хүний эрүүл мэндийн төлөө зарцуулна
2026-4-4

Тэрээр "Санхүүч, эдийн засагч хүний хувьд эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тэр дундаа ЭМДС-д сууриар нь дүн шинжилгээ хийж, системийн гажуудал, алдагдлыг илрүүлэн засаж сайжруулна.

ФОТО: Шинэ ЗГ-ын сайдууд тамгаа гардан авч, ажилдаа орлоо
2026-4-4

  Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайдын бүрэн эрхийн дагуу Засгийн газрын гишүүдээ томилж, батламжиллаа. Сайдын алба бол өндөр эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
2026-4-3

Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ, Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын төлөөлөгчдийн дээд байгууллага-Улсын Их Хурлын даргын хариуцлагатай албанд итгэл хүлээлгэн сонгосон Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улсын Их Хурлын даргын үүрэг нь ард түмнийг төлөөлөх эрхээр баталгаажсан парламентат ёсны эрхэм чанарыг хэрэгжүүлэхдээ төв, голч, тэнцвэртэй  байр суурийг  баримтлан, хууль дээдлэх ёсыг хүндэтгэн  сахиулахад  оршино. Улсын Их Хурал бол улс орны хөгжлийн төлөөх  бодлогын мэтгэлцээний нэг чухал талбар мөн. Гэвч энэ нь Улсын Их Хурлын үйл ажиллагаа, цаашлаад төрийн үйл ажиллагаа, ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй ээ. Монгол Улс олон намын тогтолцоотой, олон намын оролцоотой парламенттай. Тиймээс бодлого, шийдлийн ялгаа байх  нь зүйн хэрэг

С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонголоо
2026-4-3

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ. Ардчилсан намын бүлэг уг асуудлаар авсан завсарлагын хугацаагаа сунгахгүй гэдгээ мэдэгдсэн. Үргэлжлүүлэн санал хураалт явуулахад 114 гишүүн оролцож 87 нь дэмжсэнээр С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонгож байна. С.Бямбацогтын намтар:  Тэрбээр 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг

Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
2026-4-3

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД: Бүгд Найрамдах Грек Улсын Элчин сайд Евгениос Димитриос Калпирис, Бүгд Найрамдах Тунис Улсын Элчин сайд Адел Эларби, Доминиканы Бүгд Найрамдах Улсын Элчин сайд Алехандро Ариас Зарзуэла, Испанийн Хаант Улсын Элчин сайд Марта Бетанзос Рой, Данийн Хаант Улсын Элчин сайд Старбек Кристэнсэн нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүслээ

О.Баасанхүү: Х.Тэмүүжингийн санаачилсан хуулиуд Монгол Улсад гай л авч ирдэг
2026-4-3

Х.Тэмүүжин гишүүн нарын 17 гишүүн санаачлан өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ. ​​​​​​​ Тэрээр: "Нэг, хоёр оронд иймэрхүү жишээ байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ойрын хөрш болон дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад засгийн эрх мэдэл ард түмний гарт байдаг боловч ард түмэн намаар дамжуулж төрөө бүрдүүлж, ялсан нам нь засгаа удирдан явуулдаг ийм жишиг тогтсон.   Хоёрдугаарт, та бүхэн мэдэж байгаа, Үндсэн хуульд намын гишүүнчлэлийг хориглосон хоёр заалт байдаг

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
2026-4-3

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө. Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, эдийн засгийн агуулгаар баяжиж байгааг тэмдэглэв. Дээд, өндөр түвшний харилцан айлчлал болж, яриа хэлэлцээ идэвхжсэн нь харилцааг гүнзгийрүүлэн, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгаж байгааг тэмдэглэлээ

Ж.Золжаргал: УИХ-ын даргыг заавал сонгуульд ялсан намын бүлгээс нэр дэвшүүлнэ гэсэн заалт Үндсэн хуульд байхгүй
2026-4-3

УИХ-ын даргыг шинээр томилох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас байр суурийг нь сонирхлоо. -МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэхээр болсон. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ? -УИХ-ын дарга гэдэг албан тушаал хэт их улстөржсөн байгаа нь саяны хэд хоногийн зөрчлөөс их тодорхой харагдлаа

Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна
2026-4-3

​​​​​​​ УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. -АН-ын бүлгээс төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан.  Ямар дүгнэлт гарсан бэ? -Манай бүлгээс парламентын хяналтыг бэхжүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс Туулын хурдны замын нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.  Хэлэлцүүлэгт  30 орчим иргэний нийгмийн байгууллага, судлаачдын төлөөлөл, мөн холбогдох төр, захиргааны байгууллагын төлөөллүүд оролцсон. “Туулын хурдны зам” төсөл нь иргэдийн дунд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа

Ардчилсан намын бүлэг С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлаар ажлын нэг өдрийн завсарлага авлаа
2026-4-2

УИХ дахь МАН-ын бүлгээс С.Бямбацогтын танилцуулгыг уншиж дууссаны дараа шууд санал хураалт явуулахаар болов. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Таван намын 126 гишүүтэй парламентын даргыг сонгох гэж байж ямар ч хэлэлцүүлэггүй, асуулт хариултгүй явахаар дэглэчихсэн. УИХ-ын даргыг томилохтой холбоотой процесс дээр олон асуудал бий

П.Сайнзориг: УИХ дахь МАН-ын бүлэг 38, 30 гээд хуваагдсан нь илэрхий байгаа
2026-4-2

УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын даргыг сонгох асуудал дээр намын эв нэгдлийг хангах үүднээс "тэдний бүлэг"-ийн хүнийг УИХ-ын даргад тавихгүй бол Н.Учрын бүрдүүлэх Засгийн газарт ч орж ажиллахгүй гэж мэдэгдэв. Тэрээр: "УИХ-ын даргыг сонгох асуудал дээр ямар нэгэн байдлаар хүч түрээд ингээд явбал УИХ дахь МАН-ын бүлгийн 30 орчим гишүүн дараа дараагийн арга хэмжээг авна.   Хэчнээн сайд амласан ч Засгийн газарт орж ажиллахгүй

УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын ТОВЧ НАМТАР
2026-4-2

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж,  УИХ-ын даргад  МАН-ын бүлгээс хэнийг нэр дэвшүүлэх боломжтой талаар хэлэлцлээ.    ​​​​​​​ Удирдах зөвлөлөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргажээ

Лу.Гантөмөр: АН-ыг Засгийн Газарт урих эсэхээ эхлээд МАН-ын Бага хурал шийдвэрлэх шаардлагатай
2026-4-2

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр энэ үеэрээ: " Монгол Ардын Намын Удирдах зөвлөл Ардчилсан намтай хамтрах эсэхийг дангаар шийдэх эрхгүй. Учир нь энэ хоёр том нам хамтрах асуудал нь зайлшгүй МАН-ын Бага хурлын шийдвэрээр шийдэгдэх ёстой. Өмнө нь Ардчилсан намыг Засгийн газраас гаргах шийдвэр Монгол Ардын Намын Бага хурлаас гарсан

УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэхээр тогтжээ
2026-4-2

МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулахаар хуралдсан. С.Амарсайхан, С.Бямбацогт нарын нэгийг нэр дэвшүүлэхээр болоод байсан юм

Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид "үзүүлбэр" үзүүлэв
2026-4-2

Туулын хурдны замын төсөл тойрсон улс төр өчигдөр Төрийн ордны гадна болон дотор өрнөв.  “Туул голоо аваръя” хөдөлгөөнийхөн Төв талбайд жагсаж,  Төрийн ордонд Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой асуудлаар хотын удирдлагуудаас мэдээлэл авав.   Энэ талаарх үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.   Х.Нямбаатар: Төслийг гурван шатны шүүх л зогсооно, гаднын байгууллагатай хатуу гэрээ хийсэн   Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Хотын дарга Х.Нямбаатар Туул голын хурдны замын асуудлаар мэдээлэл өгөв.  Тэрээр “180 мянган машин Туулын хурдны замаар дайран өнгөрнө гэдэг тооцоог камерын хөдөлгөөн бүртгэлд суурилан хийсэн. Зам ашиглалтад орсны дараа НИТХ төлбөртэй байх уу гэдгийг шийднэ

Ингэж байснаас УИХ тарсан нь дээр юм биш үү?
2026-4-2

АН-ын УИХ-ын чуулганыг бойкотолсоноос үүдэлтэйгээр Г.Занданшатар Ерөнхий Сайдаас хүсэлтээрээ чөлөөлөгдөж, Н.Учрал Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон билээ. Гэвч сайд нарыг томилох үйл явц удааширч, МАН дахь 38, 30-ийн бүлэглэлийн зөрчил үргэлжилсээр байна

Ерөнхий сайд Н.Учрал: Хотын даргад албан ёсоор анхааруулсан
2026-4-1

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  ​​​​​​​ -Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн боловсруулж байна вэ?   -Газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөн хариуцлагатай цаг үед ажил хүлээж авлаа. Тийм учраас хурдан, шуурхай ажилдаа орох хэрэгтэй

Эмгэнэл8 сар 9. 23:20
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.