Улс төр

БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийн талаар НАМЫН ДАРГА нар юуг өгүүлэв
2026-4-14

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл өчигдөр хоёр намын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга нар "БАЙР СУУРЬ"-аа илэрхийлснийг онцлон хүргэж байна.  Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалт энэ пүрэв гарагт болно.  МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Маш тодорхой хэлье

Монгол Улс Ерөнхий сайдгүй 10 сар боллоо...
2026-4-14

 Мань хүн нэг хүн байтугай нэг намд ахадсан их ачаатай болж. Муулбал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дефакто Монголын төрийн, Монголын улс төрийн бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүллээ. Энийг бас л бүгд мэддэг. Ярьдаг. Гэвчиг ил биш.

Шүүхээс Д.Амарбаясгаланд авсан хилийн хоригийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ
2026-4-14

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Э.Бат-Үүлийн О.Цогтгэрэлд өгсөн "зөвлөгөө"
2026-4-13

Монголын Ардчилсан Намын анхны дарга, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл Ардчилсан Намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлд зөвлөгөө өгчээ. Тэрээр нийгмийн сүлжээнд энэ тухай: "О.Цогтгэрэл Ардчилсан Намыг тэмцдэг,тулалддаг, ард түмнийхээ уур бухимдлыг “чулуу” болгож чаддаг, МАН-ыг чичрүүлдэг нам болгож чадвал 2028 онд “цөм ялж” чадна.Ард түмнээ талбай руу авч гар, дахин дахин авч гар, уйгагүй авч гар!  90 оны хаврыг Монгол орондоо эргүүлж авчир! Ард түмэн уурандаа дэлбэрэх гэж байгаа.Манай нам тэр “дарь” нь болж өг! Жагсаалууд хий, цуглаанууд хий! Монголчууд тэмцэл,эр зоригоо санагалзаж байна! Манай нам тэмцэж байхдаа л эв нэгдэлтэй болдог, гар гараасаа хөтлөлцөн тулалдаж чаддаг нам

УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж” гэж гишүүдийг шахжээ, хариуд нь...
2026-4-13

Хариуд нь: МАН-ын гишүүд бололтой, УИХ-ын даргаар өөр хүнийг томилох нь зөв юм байна гээд гарын үсэг зурах ажлыг эхлүүлсэн мэдээ байна. Мөнхүү: Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулах санаачилга АН-ын нэг гишүүн эхлүүлээд гарын үсэг цуглуулаад эхэлж. Гэвчиг Н.Учралтай холбоотой гарын үсэг Ерөнхийлөгчийн хуулиас өмнө эхэлсэн гэж сонстож байна.

Боловсролын яамны “генсек” МУИС-ийн нэрийг дахин булаалдах боломжийг МҮИС-д гаргаж өгчээ
2026-4-13

Өмнө нь ажиллаж байсан яамандаа саяхан буцаж томилогдсон Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт нэлээд бухимдалтай байв. Тэрээр яамныхаа хурал дээр “…Дээд боловсролын хуулийн хэрэгжилт хаачсан бэ.  Өнөөдөр Монгол Улсад дээд сургууль гэж байхгүй. Их сургууль, коллежийн тогтолцоонд шилжүүлж өгөөд явсан

Ирэх 7 хоногт чуулганаар хэлэлцэх асуудлуудтай танилц
2026-4-12

Ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаан Пүрэв, Баасан гарагт болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

АН: Улс төрийн зөвлөлд 34 гишүүн сонгогдов
2026-4-12

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаанаар Улс төрийн зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаан 90.5 хувийн ирцтэй эхэлж Улс төрийн зөвлөлийн гишүүнд 54 хүн нэрээ дэвшүүлэв

Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн...
2026-4-12

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрлээ. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй гэдгийн үлгэрээр улс орон маань өөдлөхөө байв

“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилов
2026-4-12

Монгол Улсын Шадар сайд  Н.Номтойбаярын тушаалаар“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч З.Болдбаатарыг 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Т.Есөнтөмөрийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар томиллоо.  Шинэ захирагчийг хамт олонд нь танилцуулах үеэр Шадар сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил “Замын-Үүд” чөлөөт бүс нь Монгол Улсын худалдаа, логистикийн гол төвүүдийн нэг бөгөөд хөрөнгө оруулалт, экспорт, импорт, аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтойг онцолжээ. Мөн тус бүсийг БНХАУ-тай хамтарсан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буйг дурдсан байна

С.Баярцогт: Миний пи арыг Х.Баттулга, түүний гар хөл болсон хүмүүс хийсний уршгаар намайг шууд яллаж, шоронд хүртэл хийсэн
2026-4-10

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр (2026.04.09) Төрийн ордонд болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигчийг тодруулах журам, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах журмын талаар танилцуулжээ. Түүнчлэн Ардчилсан Намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, бодлогын зөвлөлүүдийн бүтцийг батлах тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт "Миний пи арыг Х.Баттулга, түүний гар хөл болсон хүмүүс хийдэг

С.Баярцогт: Миний пи арыг Х.Баттулга, түүний гар хөл болсон хүмүүс хийсний уршгаар намайг шууд яллаж, шоронд хүртэл хийсэн
2026-4-10

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр (2026.04.09) Төрийн ордонд болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигчийг тодруулах журам, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах журмын талаар танилцуулжээ. Түүнчлэн Ардчилсан Намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, бодлогын зөвлөлүүдийн бүтцийг батлах тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт "Миний пи арыг Х.Баттулга, түүний гар хөл болсон хүмүүс хийдэг

Ардчилсан нам хоёр талд хуралдав
2026-4-10

АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болов. Хуралдааны эхэнд Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Улсын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан, төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Баттулга агсныг дурсаж, түүний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, ардчиллын төлөөх үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэхээ илэрхийлэв.  АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдааныг нээж,  АН-ын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлэв.  Тэрээр “Ардчилсан Намын шинэчилсэн дүрмийг Улсын дээд шүүх бүртгэн авснаас хойш гурван сарын хугацаанд бид бүх шатандаа “Нээлттэй, Цэгцтэй” шинэчлэлийг өрнүүлж дотоод зохион байгуулалтаа бүрэн шинэчиллээ

Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа
2026-4-9

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.04.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.02 цагт 53.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төсөлд, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, эрдэс түлш, битумын эрдэс, эрдэс лав болон цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг 0-5 хувийн хязгаарт багтаан тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор тусгаад байгаа юм. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцууллаа

Б.Хурц: АН хувьцаат компани болчихож. Гол хувьцаа эзэмшигч нь "Женко"
2026-4-9

Өнөөдөр АН-ын онц их хурал болж байна. Хурлын өмнө АН-ын ҮБХ-ы гишүүн, генерал Б.Хурцтай ярилцлаа.    Энэ хурлын гол зорилго юу вэ?   Ардчилсан нам доторх шударга бус үйл ажиллагаатай санал нийлэхгүй байгаа жирийн гишүүд эвлэлдэн нэгдэж, энэ хурлыг зохион байгуулж байна

А.Үйлстөгөлдөрийн дараа У.Отгонбаяр Л.Оюун-Эрдэнэд агсам тавьжээ
2026-4-9

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн УИХ хэлэлцэж эхэлсэн. Хуулийн төсөл ТББХ-ны дэмжлэгийг аваад байна. Тийм учраас нэгдсэн чуулганаар өнөөдөр хэлэлцэж эхэлнэ

"Үеэлүүдийн" улс төр дэх сүүлчийн өдрүүд
2026-4-9

"Ээж минь үхвэл би харамсахгүй. Энэ бол хорвоогийн жам

“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?
2026-4-9

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоогоос долоон жилийн өмнө, 2019 оны нэгдүгээр сарын 21-нд АТГ-аас Д.Баясгаланг цагдан хорьж байв

Төрийн албан хаагчдаас тайлан нэхэхийг хориглож, Бямба, Ням гарагт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэгт нь цахимаар ажиллахыг үүрэг болголоо
2026-4-8

Төрийн байгууллагад байгаа 3,000 сул орон тоонд  хүн нөхөж томилохгүй, царцааж байгааг Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд анхааруулаад төрийн албанд халаа, сэлгээ хийхгүй байхыг “Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор үүрэгжүүлж байгаагаа мэдэгдлээ.  Төрийн албаны 3,000 орчим сул орон тоог нөхөх, сэлгэн шилжих үйл ажиллагааг яам, агентлагийн чиг үүргийн шинжилгээ хийгдэж дуусах хүртэлх хугацаанд зогсоож, царцаана. Ойролцоогоор 26 яамтай тэнцэх орон тоо, дунджаар 7.4 тэрбум төгрөгийн цалингийн санг хэмнэх ажээ. Төрийн албан хаагчдыг сар, улирал, хагас жил, жил тутам 20-30 төрлийн тайлан, мэдээ бичихээс чөлөөлж, “Once-Only” зарчим буюу ижил агуулга бүхий тайланг нэг удаа гаргадаг болгохоо Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд буй

Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
2026-4-8

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа Монгол Улсын Засгийн газраас баталсан 2026 оны нэгдсэн төлөвлөгөөнд 9376 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын объектод хяналт шалгалт хийхээр байсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цуцаллаа.  Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга бол эдийн засгийн сорилттой энэ цаг үед хянан шалгах гэхээс илүү эдийн засгаа идэвхжүүлэх зорилготой гэдгийг Ерөнхий сайд онцлоод зарим барилгад сард 16 удаа шалгалт очсон байна. Шалгалтынх нь 50 хувь нь торгож байгааг шүүмжлээд төрийн зүгээс үзүүлэх хүндрэл, чирэгдлээс чөлөөлж, бизнес эрхлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах ёстой гэлээ

Б.Насантогтохын 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, гурван тээврийн хэрэгслийг битүүмжилсэн гэв
2026-4-8

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтоход холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Н нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжид техникийн нөхцөл олгохдоо холбогдох журмыг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс 281,0 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100,0 сая төгрөг, 30,0 мянган ам.долларын хахууль авсан, түүний хөрөнгө, орлого нь их хэмжээгээр буюу 3,4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгө, хоёр тээврийн хэрэгсэл болон 80,0 мянган ам.доллараар нэмэгдсэнийг хууль ёсны болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 6,9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635,7 сая төгрөгийн үнэлгээтэй гурван тээврийн хэрэгслийг битүүмжлэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг хэрэгт долоон хүн, нэг хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгаснаар гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлд 3,7 тэрбум төгрөгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдлийг тогтоосон

БИЧЛЭГ: Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж байна
2026-4-7

Байнгын хорооны гишүүдийн ирц 65.6 хувь буюу 32 гишүүнээс 21 нь иржээ.

Л.Энх-Амгалан: Цалинтай холбоотой хоёр тушаал бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно
2026-4-7

Боловсролын сайд Л.Энх-Амгалан харьяа газар, хэлтсийн удирдлагуудтай уулзжээ. Энэ үеэрээ багш нарын цалингийн асуудлыг хөндсөн байна.  Тэрээр "Хувьсах зардлын тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт эвдэрчихсэн

А.Амундра АТГ-т хүсэлт гаргажээ
2026-4-7

МАН-ын гишүүнчлэлээс хөөгдөөд буй А.Амундра АТГ-т хүсэлт гаргажээ. Тэрбээр өдгөө эх орондоо байхгүй ч өөрийн инстаграмаараа дамжуулан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг дэлгэсээр байгаа юм. Харин өнөөдөр АТГ-т хүсэлт гаргаж буйгаа нийтэлжээ

Засгийн газар 19 сайд, ЗУРГААН дэд сайдтай ажиллана
2026-4-7

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэж мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр Засгийн газрын хуралдаанаар чиглэлийн яамдын дэд сайдыг чөлөөлөв. Ерөнхий чиг үүргийн яамны дөрвөн дэд сайд үргэлжлүүлэн ажиллахаар болсон

Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна
2026-4-7

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газрын өмнө одоо улс төрөөс ч илүү төвөгтэй нэг сорилт тулгараад байна. Тэр нь эдийн засаг.  Ираны дайны улмаас дэлхий даяар нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, шатахууны үнэ өссөөр байна

УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзлаа
2026-4-6

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.06) Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хүлээн авч уулзав. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг, Улсын Их Хурлын гишүүн, Иргэний Зориг Ногоон намын дарга Б.Батбаатар нар оролцлоо.   Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд парламент бол зөвшилцлийн байгууллага гэдгийг тодотгоод парламентаас гарах аливаа бодлого, шийдвэр бүрд Улсын Их Хуралд суудалтай таван намын төлөөллийн оролцоог хангаж, саналыг тусгаж, зөвшилцөл ойлголцлыг үндсэн зарчмаа болгож, ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй байгаа энэ цаг үед улс орны нийтлэг эрх ашгийг чухалчилж, парламентын засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэж буйгаа тодотгов. Ингэхдээ мэдээллийн технологийн давуу талыг ашиглан  парламентын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох ажлыг үргэлжлүүлнэ хэмээв

Шатахууны үнэ цаашид 2,5 дахин өсөх эрсдэлтэй байна гэв
2026-4-6

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын шийдвэрийг танилцууллаа. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Бид өнөөдөр хоёр асуудал хэлэлцлээ.  Нэгдүгээрт, бүлгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал буюу УИХ дахь олонхыг бүрдүүлэгч, эрх баригч бүлгийн хувьд нийгэм эдийн засаг иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр, төрийн бодлого  тодорхойлох эрх зүйн орчин бүрдүүлэх зорилтуудаа шуурхай хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.  Мөн 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт намын холбогдох байгууллагууд үнэлэлт дүгнэлт өгч, нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой чиглэлүүдийг шуурхай ажил хэрэг болгох, эрх зүйн орчин бүрдүүлэх, Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр ярилцаж, санал бодлоо солилцож, төрийн бодлого, эрх зүйн орчны эрэмбэ дарааг тогтлоо. Хоёрдугаарт, олон улсын хямралын нөхцөл байдал Монголын нийгэм эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа болон ямар арга хэмжээ авахаар төсөөлж буй талаар Шадар сайдын танилцуулгыг сонслоо. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, өнөөдөр бүлгийн хуралдаанд танилцуулсан бол ирэх долоо хоногт Лхагва гарагт ЗГ-ын хурлаар эцэслэж, УИХ-д өргөн барих юм

ТАНИЛЦ: Н.УЧРАЛЫН ЗГ-Т АЖИЛЛАХ ДЭД САЙДУУД
2026-4-6

Өнгөрөгч Бямба гарагт Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар байгуулагдсан билээ. Тэрээр Ерөнхий чиг үүргээс бусад яамд дэд сайдтай байх нь зохимжгүй гэдгийг мэдэгдсэн юм

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа
2026-4-6

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар өнгөрсөн баасан гарагт байгуулагдсан

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.