Улс төр

Н.Учралын Засгийн газар огцрохгүй, яагаад гэвэл дараагийн засгийг бүрдүүлэх хугацаа гаргахгүй
2026-9-22

Н.Учралын Засгийн газар огцорно, Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их Засаг Кингс Скүүл” сургуульд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг олгохоор Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд суулгасан нь түүнийг огцроход хүргэнэ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн бэлгийн цүнхнээс хамаагүй үнэтэй байна. Тийм учраас энэ Засгийн газар бараг “де факто” огцорчихсон гэж шуурч байгаа

БАЙР СУУРЬ: Гацсан парламентын талаар "АН & МАН" юуг өгүүлэв
2026-9-22

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар үр дүнгүй хэдэн өдрийг ардаа үдлээ.  Тэгвэл гацсан парламентын талаар сөрөг хүчин болох АН, олонх болсон МАН ямар "БАЙР СУУРЬ"-тай байгааг онцлон хүргэж байна. -АН: олонх ажлаа хийхгүй байна- Чуулганы ирц хүрэхгүй байгаатай зэрэгцэн МАН, АН-ын хооронд хэн парламентын үйл ажиллагааг гацааж байна вэ гэсэн улс төрийн маргаан өрнөж байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл эрх баригчдын зүгээс АН-ыг чуулганы хуралдааныг бойкотолж, гацааж байгаа мэтээр мэдээлж буйг үгүйсгэв

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
2026-9-22

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш УИХ-ын нэгдсэн чуулган орж, ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэх товтой байв. Өчигдөр болсон улс төрийн үйл явдлаас “Улстөрчдийн хэн нь юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Ахмадууд маань  Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан - 2022 оноос хойш төсөв батлах бүрд, төсвийн тодотгол болгоноор ахмадуудын тэтгэврийг нэмэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг.  Ахмадууд маань XX, XXI зуунд Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах, хөгжлийн суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
2026-9-21

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Арвайхээр хотын дулааны станц барих төслийн санхүүжилтийг 2027 оны төсвийн хүрээнд шийдвэрлэж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
2026-9-18

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр С.Амарсайханы оронд ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох улс төрийн шийдвэрийг эрх баригч намын Удирдах зөвлөл гаргав. Гэвч сайдын томилгоог УИХ-д танилцуулах үйл явц чуулганы ирцээс шалтгаалан гацлаа

“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
2026-9-17

Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан огцорлоо. Монгол даяар мэдэж байгаа юм ердөө л энэ. Урьд өдөр нь хэдэн шоронгийн дарга гарч ирээд сайдаа хэлэх хэлэхгүй үгээр муулсан

Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
2026-9-17

МАН-ын Удирдах зөвлөл өнөө өглөө хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ. Хурлын дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа намын дотоод нөхцөл байдал, гишүүдийн байр суурь болон сахилга хариуцлагын асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй МАН-ын бүлэг дэх “38:30” гэсэн хуваагдал байхгүй гэдгийг онцлов

ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
2026-9-17

МАН-ын Удирдах зөвлөлийн өнөө өглөө хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилохоор санал хурааж буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл эл хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжив.  ХЗДХ-ийн сайдын суудалд залрах Г.Тэмүүлэнг танилцуулж байна. БОЛОВСРОЛ: 2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр 2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр Ажлын туршлага: 2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч 2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Тэрээр АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ нийт 2 тэрбум 633.23 сая төгрөгийн хөрөнгөтэй гэжээ

ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026-9-17

Намрын ээлжит чуулган нээлтээ хийгээд л АН-ын зүгээс гурав хоногийн завсарлага авлаа. Улс төрчдийн "халуухан" өдрүүд үргэлжилж байна

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
2026-9-17

УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн улс төрийн нөхцөл байдал нэлээд тогтворгүй байна. Улстөрчид ээлжлэн мэдэгдэл хийж, цаг үеийн анхаарал татсан асуудлаар байр сууриа илэрхийлсээр байна

ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-9-16

Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбарын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үзсэн.  Иймд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
2026-9-16

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв

Г.Занданшатар: С.Амарсайхан хуулийн байгууллагад хамт очъё, ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя
2026-9-16

Узбекстан улсын Самарканд хотноо үргэлжилж буй Дэлхийн шатрын пара олимпиад болон Дэлхийн шатрын олимпиадад Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар Самарканд хотоос мэдэгдэл гаргаж, Хууль зүйн сайд С.Амарсайханы хийсэн мэдэгдэлд хариу тайлбар хийлээ.  Тэрээр,  Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөсөө хойш улс төр, улс төрчдөөс аль болох зай барьж, оюуны спортыг хөгжүүлэх, шатраар дамжуулан эх орноо дэлхийд сурталчлах, хөрөнгө оруулалт татах үйл хэрэгт нөхдийн хамт хүчин зүтгэж явна. Гэтэл ар хударгаар “Айсан хүнд аргал хөдөлнө”, “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг Хууль зүйн сайд С.Амарсайхан миний нэр төрд халдсан, ор үндэсгүй худал мэдээлэл олон нийтэд тараажээ. Үүнд үнэн юм нэг ч алга. Баримт, бодит үйл явдлаар түүний гүтгэлгийг няцаах нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт: С.Амарсайхан намайг нүүрсний болон боржин чулууны ордыг хууль бусаар хувьдаа завшихыг санаархсан мэтээр мэдэгдсэн байна. Гэвч үнэн хэрэгтээ би Ерөнхий сайд байхдаа 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум дахь Нүүрстэйн амны нүүрсний уурхай, мөн Төв аймгийн Лүн сумын нутаг дахь Авдар уулын боржин чулуу боловсруулах улсын үйлдвэрийн үйл ажиллагааг хувьдаа авах сэдлээр зогсоосон байж болзошгүй гэж үзэн, сэргээх боломжийг судлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг холбогдох байгууллагуудад өгч байсан. Энэ талаар тухайн өдөр Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээ нийтлэгдсэн бөгөөд өнөөдөр ч олон нийтэд нээлттэй байна. Холбоос: https://mongolia.gov.mn/news/view/27454 Ашиглагдахгүй алдагдсан ордыг буцаан авч, улсын өмчит үйлдвэр байгуулах боломжийг судлах үүрэг өгснийг хууль бус үйлдэл, эсвэл хувьдаа завших оролдлого гэж үзэх үү гэдгийг та бүхэн дэнсэлнэ биз ээ. Хоёрдугаарт: С.Амарсайхан одоогийн албан тушаалдаа томилогдох үеэр намайг Оюутболд гэх хүнийг Экологийн цагдаагийн газрын даргаар томилсон мэтээр ярьжээ. Гэвч бодит байдалд би гуравдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн

Т.Аубакир огцрох ёстой!
2026-9-16

Баян-Өлгий аймгийн казах иргэдтэй холбоотой шүүмжлэл багагүй хугацаанд өрнөлөө. Үүний эхлэл нь өнгөрсөн хавар Баян-Өлгий аймагт Казахстаны консулын газрыг байгуулахаас эхэлсэн байдаг

"Онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм"
2026-9-15

Намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга С.Бямбацогт үг хэлэв.  Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  -Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент өндөр үүдээ нээж, эдүгээ Та бид үргэлжлэл нь болж, 36 дахь жилийнхээ түүхийг хамтдаа бичилцэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болох ардчилсан парламентаа улам бэхжүүлж, төр төвтэй бус хүн төвтэй хууль баталж, ард түмний төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, эрх зүйн тогтолцоогоо илүү сайжруулах дараагийн сорилт бидний өмнө хүлээж байна. Энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, ирэх оны хөгжлийн чиглэл, иргэдийн амьжиргааг дэмжих онц хариуцлагатай цаг үед эхэлж байна.  Ирэх 2027 онд геополитикийн зөрчил мөргөлдөөн үргэлжилж, улс орнуудын  эдийн засаг зогсонги байдалд орж, үнийн өсөлтөөс үүдэлтэй хямрал даамжирч болзошгүйг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Хэдийгээр гадаад орчин нөхцөл хүндрэлтэй байгаа ч манай улсын эдийн засгийн макро үзүүлэлтүүд өсөлттэй, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын хүлээлт эерэг байгаа. Улсын Их Хурал өнгөрсөн хаврын чуулганаар баталсан татвар, нийгмийн даатгал, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн реформ ирэх оны эхнээс нэг мөр хэрэгжиж эхэлнэ

Бичлэг: УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
2026-9-15

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ.

Төсвийн тодотголыг 2027 оны төсөвтэйгээ хамт хэлэлцэж, батална
2026-9-15

2026-09-15 09:30:182026-09-15 11:07:56 Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө. Уг чуулганаар угтаа бол төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар чуулсан. Гэвч эл асуудлаа шийдэж чадсангүй, ирэх онд буюу 2027 оныхоо төсвийг хэлэлцэхдээ хамтад нь батлахаар боллоо.  УИХ-ын дарга С.Бямбацогт "Одоогоос долоо хоногийн өмнө улс орон,  эдийн засаг,  төсөвт тулгарч байгаа бодит хүндрэл нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тодтголыг хэлэлцэж эхэлсэн

2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
2026-9-14

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.  Үргэлжлүүлэн ээлжит бус чуулганыг албан ёсоор хааж буйг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдлээ. Энэ удаагийн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан гол зорилго бол 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж батлах байв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө
2026-9-14

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. 1. Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзах үеэрээ эв нэгдэлтэй байж, томоохон төсөл, хөтөлбөрийг гацаадаг бусармаг үйлдэл гаргахгүй байхыг уриалав
2026-9-14

​​​​​​​ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ
2026-9-14

Засгийн газар Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээгээ эцэслэж, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр 17 жилийн дараа тус гэрээнд өөрчлөлт оруулж байгаа бөгөөд Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэж Засгийн газраас мэдээллээ.   Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд менежментийн зардлыг бууруулж, давхардлыг арилгаснаар найм орчим их наяд төгрөг, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 орчим их наяд төгрөг буюу нийт 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулахаар болжээ.   Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал “Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн баялгаас Монголын талын хүртэх өгөөжийг ирээдүйд 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх түүхэн хэлэлцээг хөрөнгө оруулагч талтай амжилттай эцэслэж, 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа” хэмээн мэдэгдэв. Тэрээр энэхүү тохиролцоо нь Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчидтай үүссэн аливаа асуудлыг ажил хэрэгч яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэж чаддагийн бодит жишээ болж байгааг онцолсон юм

Эдийн засаг, хөгжлийн сайд махны үнийг буурч 20 мянган төгрөгт хүрсэн гэтэл 26-35 мянган төгрөгийн үнэтэй байна
2026-9-11

Өчигдөр эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраас махны үнийн талаар сэтгүүлчид асуухад дараах хариултыг өгсөн юм.  Тэрээр "40 мянгат хүрээд байсан хонь, үхрийн мах 20 мянган төгрөг хүртэл буурсан байна. Зуншлага сайхан байна

Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа “хувьсах зардал нэхээгүй” гэв
2026-9-11

Өргөн бариад байгаа Төсвийн тодотголд “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний 14 тэрбум төгрөгийг хотхоны сургуулийн түрээст, 15 тэрбум төгрөгийг хотхоны сургуулийн анги танхимын ширээ сандал, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулна. 18 тэрбум төгрөгийг төрөлжсөн ахлах сургуулиудад тоног төхөөрөмж авахад, 2.5 тэрбум төгрөгийг хувийн сургуулиудын хувьсах зардалд нэмж өгнө гэж заажээ. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их засаг кинг” сургуульд төрөлжсөн ахлах сургуулиудын тоног төхөөрөмжийн зардлаас 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөөр тодотголд тусгасан талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдээлсэн нь шуугиан дэгдээгээд байна. Мөн энэ асуудлаар УИХ дахь Өргөдлийн байнгын хорооны уржигдрын хурлын дараа Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир сэтгүүлчдийн асуултад хариулахдаа дурдсан

Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
2026-9-10
400256365b9db8d707224

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх асуудлыг түр хойшлуулж байна” хэмээн мэдэгдлээ. Тэрээр уг шийдвэрээ инфлицийг өдөөх учир ийн хойшлууллаа гэж тайлбарлав.

Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй
2026-9-10

Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн хамаарал бүхий буюу түүний ээж Ж.Цэцэгмаагийн нэр дээр байх “Их Засаг Кингс Скүүл” болон "Шинэ санаа", "Империал" зэрэг сургуулийн хувьсах зардалд улсаас 3.5 тэрбум төгрөгийн хүсэлт гаргасан гэх мэдээлэл цацагдаад буй.Тэгвэл эл асуудлаар Ерөнхий сайдаас тодруулахад, "Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Тийм нотлох баримт байхгүй

ФОТО: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг угтан авлаа
2026-9-10

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирлээ.

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
2026-9-10

Уул нь: 27 онд МАН-аас Ерөнхийлөгчид дэвшчих гэсэн хүсэл зоригтой 10 гаруй хүн дуулдах. Тэднээсээ дөрөв нь тунчиг идэвхтэй, өрсөлдөөнтэй байгаа

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
2026-9-10

Эх сурвалжуудын мэдээллээр, намрын улс төр хараахан эхлээгүй байгаа гэнэ. УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган эхлэхээр намрын жинхэнэ улс төр эхлэх тухай яриа улс төрийн хүрээнд гараад байна

Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй
2026-9-9

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль ойртохын хэрээр улс төрийн намуудаас хэн нэр дэвших вэ гэсэн таамаг, өрсөлдөөн хэдийнэ эхэлжээ. МАН-аас нэр дэвших боломжтой улстөрчдийн дунд УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Жавхлангийн нэр ч яригдах болов

БАЙР СУУРЬ: Төсвийн тодотголын талаар хэн, хэн юуг өгүүлэв
2026-9-9

Монгол улсын төсөв 2  их наядаар тасарсан нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болсон. Тус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх юм.  "БАЙР СУУРЬ" булангаар энэ удаад төсвийн тодотголын талаар хэн, хэн юу өгүүлж буйг онцлон хүргэж байна. УИХ-ын гишүүн Г.Очирбат: Төсвийн тодотгол намрын чуулганаар бус, хаврын чуулганаар орж ирэх байсан юм

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.