Улс төр

Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа
2026-6-22

Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 10.00 цаг эхлэв. Хуралдаанаар Төрийн нууцтай холбоотой хоёр ч хуулийн төслийг хэлэлцэж, дэмжих эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулав.  Тухайлбал, Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг  ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулсан. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүнээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хураалтыг энэ долоо хоногийн хуралдаанаар явуулахаар болов.  Улмаар нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн тухай хууль, Хөдөө аж ахуйн тухай хууль, Нисэхийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталсан.     Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчлөн батлав   Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг  нийт гишүүдийн 87.7 хувь нь дэмжлээ

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа
2026-6-22

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Тэрээр Байгаль орчны сайд байсан хүн гэхэд итгэмгүй, ойг ашиглахад тусгай зөвшөөрөл шаардахаа болих, түүгээрээ ойд дайсагнасан Ойн тухай хуулийн төсөл боловсруулжээ. Гэвч Б.Бат-Эрдэнэ энэ үйлдлээ яг л кинон дээрх “еэвэнгийн хоёр тал” гэдэг шиг төөрөлдүүлж тайлбарлаад байгаа юм

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна
2026-6-20

Аж үйлдвэр, Эрдэс Баялгийн Сайд Г.Дамдинням сэтгүүлчдийн асуултад хариулжээ.  Газрын тосны нөөц хир их байгаа вэ?    Ер нь бид газрын тосны нөөцөө өөрийн байгаа сав, агуулахын хэмжээнд хангалттай хадгалж байгаа. Иргэддээ хэлэхэд одоогоор сандарч, тэвдэх нөхцөл байдал байхгүй

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ
2026-6-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.  Энэ үеэр гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авав.   УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: -Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан хэдэн асуулт асууя. Нэгд, мөнгө угаах гэмт хэрэг гэж байна

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-6-18

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав
2026-6-17

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн байгуулах, татан буулгах арга хэмжээ авах Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор “Чингис хаан үндэсний баялгийн сан”, “Эрдэнэс Метан” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-д тус тус нэгтгэлээ. “Хөтөл энержи дулаан” ХХК-ийг “Цемент шохой” ХХК-д, “Шивээ сервис” ХХК-ийг “Шивээ овоо” ХК-д нэгтгэж, “Зэс боловсруулах цогцолбор”, “Дархан стийл”, “Багануур-илч” ХХК-ийг тус тус татан буулгалаа. “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан хөрөнгө оруулалттай “Эрдэнэт ойл”, “Монголын эрдэс баялгийн бирж”, “Эрдэнэс шивээ энержи”, “Шим технолоджи”, “Төв Азийн Уран”, “Гашуун сухайтын төмөр зам”, “Зөөхэрд” ХХК-ийг тус тус татах буулгахаар шийдвэрлэлээ.   ТӨК-ийн шинэчлэлийг эхлүүлж, 14 компани татан буулгаснаар 260 орон тооны давхардал арилж, захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувь буурч, 67,3 тэрбум төгрөг хэмнэж байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгааг онцлов. Мөн тус тогтоолоор “Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж, “Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг “Монголросцветмет” гэж тус тус өөрчиллөө

БАЙР СУУРЬ: Туулын хурдны замын төслийн ноцтой зөрчлүүдийн талаар хэн, хэн юу өгүүлэв
2026-6-17

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх ерөнхий хяналтын сонсгол хоёр өдөр болов  Тэгвэл уг сонсголын үеэр "Туулын хурдны замын төслийн зөрчлүүдийн талаар хэн, хэн юу өгүүлснийг "БАЙР СУУРЬ" булангаараа онцолж байна.   Ерөнхий аудитор С.Магнайсүрэн: төслийн төсөвт өртгийн 1.9 их наяд төгрөг байхаар тооцож, тендерийн баримт бичигт тусгасан байх бөгөөд энэ нь магадлалаар баталгаажаагүй Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн: Засгийн газрын 2013 оны ТЭЗҮ зураг төсөл батлах, талбайн солбицол батлах тухай тогтоолоор Туулын хурдны замын чигийг анх тогтоосон бөгөөд энэ тогтоол одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүний дараа холбогдох албан тушаалтнуудын ажлын даалгаврын дагуу “Эм Си Пи Си Жи Ар” гэх компани төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, төсвийг хэсэгчлэн боловсруулсныг Барилгын хөгжлийн төвөөс анх магадлал хийн баталгаажуулсан

Гоё зурагтай даржин пи ар чинь улсаа гутаагаад байна, Б.Батцэцэг сайд аа!
2026-6-17

БНХАУ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн энэ луйврыг анхааралтай ажиглаж байгаа. Тэд Монголыг луйварчин, авлигачин сайд түшээдтэй гэж харж буй

Дав.Цогтбаатар: Нийслэл дээр мега хулгай нүүрлэсэн гэж дүгнэж болохоор нөхцөл байдал үүссэн
2026-6-17

УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалт, мега төслүүдтэй холбоотой сонсголын үеэр ямар дүр зураг харагдаж байна вэ? -2024 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн төсөв, санхүү, хөрөнгө оруулалт, мега төслүүдтэй холбоотой сонсголын хүрээнд танилцуулж байгаа материалуудыг харахад ерөнхийдөө нэг л дүр зураг ажиглагдаж байна. Тэр нь хяналтгүйгээр хулгай хийсэн байна гэсэн дүр зураг юм

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"
2026-6-16

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Сонсголын үйл ажиллагаа мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахад чиглэж байна. Өнөөдрийн сонсголоор нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдээс "Туулын хурдны зам", "Сэлбэ 20 минут" гэсэн хоёр сэдвийг сонгон авч, холбогдох төрийн байгууллага, шинжээчдийн дүгнэлтийг танилцуулахаар төлөвлөжээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн: 2025 оны тодотголоор төслийн төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг, тухайн жилд санхүүжих дүнг 800 тэрбум төгрөг байхаар баталсан байна. Уг төсөлд 2025 онд 401 тэрбум төгрөг, 2026 онд үлдэгдэл 99 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанийн урьдчилгаа төлбөрийн баталгаа болгож олгосон

ТАНИЛЦ: Ерөнхий шүүгчээр томилогдсон Ц.Цогтын ХОМ
2026-6-16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо. Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн зарлиг гаргасан байна. Зарлигийг Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж танилцуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр гардууллаа. Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор. Тэрбээр УДШ-ийн шүүгчээр ажилласанаас хойш буюу 2020-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно
2026-6-16

Газрын ховор элементийг дэлхий нийтэд үйлдвэрлэлийн витамин хэмээдэг. Учир нь аль ч улс орны эрчим хүч, батлан хамгаалах, эрүүл мэнд, тээвэр гэх зэрэг салбаруудын тогтвортой хөгжилд чухал үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь цахилгаан автомашины хөдөлгүүр, сэргээгдэх эрчим хүчний салхин турбины соронзон генератор, ухаалаг гар утас, зөөврийн компьютер, хатуу диск, дэлгэц, микрочипүүд, лазерын чиглүүлэгчтэй пуужин, радарын систем, шөнийн харааны төхөөрөмж, цэргийн нисэх онгоцны эд анги, газрын тос боловсруулах катализатор, тусгай шил, керамикийн үйлдвэрлэл гээд орчин үеийн өндөр технологийн бараг бүх салбарын хамгийн үнэтэй, хамгийн чухал ашигт малтмал юм

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон
2026-6-15

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа. -УИХ-ын чуулганы хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ хуулийн төслийн гол зорилго, чиг хандлагыг Та хэрхэн харж байна вэ? -Энэ хуулийн төслийн гол зорилго нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд тавих төрийн хяналтыг сайжруулах, хууль бус эргэлттэй илүү үр дүнтэй тэмцэх, хүүхэд залуусыг хамгаалах, донтох эмгэгтэй хүмүүст эмчилгээ, нөхөн сэргээх, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байна гэж ойлгож байгаа

500 мянган ахмадын тэтгэврийг ₮100-300 мянгаар нэмэх агуулгатай хуулийн төслийг УИХ яаралтай хэлэлцэхээр боллоо
2026-6-12

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Засгийн газраас өнөөдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхээр боллоо. Тухайн хуулийн төслийг Ерөнхий сайд Н.Учрал яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад хүсэлт тавьсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх санал хураалтад 98 гишүүн оролцож, 52 нь дэмжсэнээр яаралтай горимоор хэлэлцэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Ерөнхий сайд Н.Учрал тус хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ "1999 оноос хойш нийгмийн даатгалын шинэчлэлийн асуудлыг парламент, Засгийн газар хэлэлцэж ирсэн

Говь-Алтайн Засаг дарга Г.Чинбат ААН-ийн өр төлбөрийг барагдуулаагүйгээс болж ирэх өвөл аймгийн төв бүхэлдээ хөлдөх эрсдэл нүүрлэжээ
2026-6-10

“Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймагт “Хууль засаглах биш, хэдхэн хүний үг хууль болсон хаанчлал тогтчихлоо” гэж орон нутгийн иргэд халаглан ярьцгааж байна. Тэнд эрх мэдэл, албан тушаал хэрхэн ноёлж, хувийн хэвшлийг хааж боодог тухай мэдээлэл бидэнд орон нутгаас олонтаа ирж байв

Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно
2026-6-10

Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ.  Байнгын хорооны хуралд хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулав. Хуралдаанаас тоймлон хүргэе. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: -Одоогийн эрх зүйн зохицуулалтаар төрийн нууцын жагсаалтыг Засгийн газар баталдаг бол цаашид ард түмнээс сонгогдсон төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал баталдаг эрх зүйн үндэс бүрдэнэ

Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна
2026-6-10

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа. -Таны ажлын хэсэгт нь багтаж, өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг парламент эцэслэн баталлаа. Энэ удаагийн өөрчлөлтөөр ямар онцлог асуудлуудыг тусгав

О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
2026-6-9

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа. Шүүмжлэл ч дагууллаа. Ер нь хуулийн төслийг санаачлах болсон шалтгаан, нөхцөл нь юу байв. Үнэхээр монголчууд өв соёлоосоо холдож байгаа ард түмэн юм уу

С.Баярцогт Монголын бахархал гэж үү?
2026-6-9

​​​​​​​ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд асан, АН-ын ЕНБДарга С.Баярцогт саяхан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Оюу толгойн гэрээг хийсэн хүмүүсээр Монголчууд бахархах хэрэгтэй” хэмээн мэдэгдэв. Энэ бол анхаарал татсан төдийгүй маргаан дагуулахуйц дүгнэлт байлаа. Учир нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан гол албан тушаалтнуудын нэг нь С.Баярцогт өөрөө

НӨХӨН СОНГУУЛЬ: 92 нэр дэвшигч өрсөлдөхөөс хамгийн ахмад нь 78 настай бол хамгийн залуу нь 20 настай
2026-6-9

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр орон даяар зохион байгуулагдана.  Тус сонгуульд оролцох нэр дэвшигчдийг бүртгэж дууссан бөгөөд аймаг, сумын сонгуулийн хороод нийт 92 нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авчээ.  Энэ удаагийн нөхөн сонгуулиар аймгийн ИТХ-ын есөн мандат, сумын ИТХ-ын 37 мандат буюу нийт 46 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөх юм.  Тодруулбал, аймгийн ИТХ-ын есөн мандатад 21, сумын ИТХ-ын 37 мандатад 71 нэр дэвшигч бүртгэгджээ. Нөхөн сонгуульд таван улс төрийн нам оролцож байна

Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв
2026-6-9

МАН, АН-ын бүлэг өчигдөр хуралдаж шийдвэрээ танилцууллаа.  МАН-ын бүлгийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэхүү төслийг хэлэлцэх үед зэсэнд ногдуулах АМНАТ-ийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийв

Г.Дамдиннямын алдааг аврагчид руу чихэв…
2026-6-8

Хэлээд л байсан: Ерөнхий сайд Н.Учрал цэргүүдийн амь насны хариуцлагыг Батлан хамгаалахын сайдтай тооцож чадах уу, эсхүл өөрөө АН-ын шаардлагаар огцрох уу гээд. АН-аас өнгөрөгч долоо хоногт: Д.Батлутдаа хариуцлага тооц оо, арми амь авдаг газар боллоо

Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна
2026-6-8

Говь-Алтай аймгийн удирдлагууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх гомдол АТГ-т ирсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар аймгийн Засаг дарга Г.Чинбат, Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Н.Хаш-Эрдэнэ болон өмнө аймгийн орлогч даргаар ажиллаж байсан А.Дэлгэржаргал нар нь бүлэг зохион байгуулалттайгаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглахдаа өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшил компанид давуу байдал олгосон юм байна

Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв
2026-6-8

Хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд заналхийлэхүйц түвшинд хүрсэн асуудал өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан сэдвүүдийн нэг байв.  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль 2012 онд батлагдаж байхад энэ төрлийн гэмт хэрэг хоёр бүртгэгдэж байсан. Харин 2025 оны байдлаар гэмт хэрэг 307, зөрчил 394 бүртгэгдсэн байна. “Хар тамхи тахал болсон” Тиймээс хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байгааг  ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ онцолж байв.  Тэрээр “Хар тамхи тахал болсон

Танилц: Хотын ерөнхий менежерээр томилогдсон Ч.Мэндбаярын ХОМ
2026-6-8

НИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндбаяр нь Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг хариуцаж ажилладаг Орон "Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газар"(ОСНААУГ) ОНӨААТҮГ-ын даргын албыг хашдаг "давхар дээлтэй".

Д.Батлут: Сүүлийн 11 жилийн хугацаанд нисдэг тэрэгний хоёр осол болсон
2026-6-6

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар  Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут "Сүүлийн 11 жилийн хугацаанд нисдэг тэрэгний хоёр осол болсон

Н.Учрал Д.Батлутыг уу, АН Н.Учралыг уу...
2026-6-5

АН сөрөг хүчин. Тиймийн учраас эрх баригчдын бурууд хатуу хандах гол ажилтай

Бичлэг: “Прокурор, багш, дипломат ажилтан зэрэг хар тамхи ашиглах гэмт хэрэгт 22 төрийн албан хаагч холбогдож байсан”
2026-6-4

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойших хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Парламентын гишүүд хариуцлагатай хандах хэрэгтэй. Гишүүд сая байдал хүндэрлээ гээд л яриад байна

Ч.Лодойсамбуу: Аливаа үндэстнийг сулруулах хамгийн амархан арга бол бахархлыг нь эвдэх их гүрнүүдийн бодлого байдаг
2026-6-4

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцсэн. Гишүүдийн хувьд ч, нийгэмд ч наадамтай холбоотой, бөхийн цолны асуудлаар талцал их өрнөж байна шүү дээ...? -Орж ирсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлал, гол санаанууд нь л болохгүй байна

Оюутолгойн хэлэлцээ: О.Батнайрамдал VS Г.Дамдинням
2026-6-4

Засгийн газраас тавдугаар сарын 26-нд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төслийн гол зорилго нь зэсийн АМНАТ-ийг бууруулах гэж буй хуулийн хулгай хэмээн УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээлэл хийлээ.  Мөн түүний мэдээлэлтэй холбоотойгоор Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.