Улс төр

Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, дандаа өгнө гэж хуурч, тайвшруулсаар ирсэн
2026-8-3
46107376a33b6968276f3

Хотын дарга асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та сайхан наадав уу. Ер нь хаагуур наадамлав, хөдөө орон нутгаар уу, хотоор уу? -Хотоор наадсан

УЕПГ: “Хоригдол Ц.Амгаланбаатар cуллагдаагүй хорих ангид ял эдэлж байгаа“
2026-8-3
400256365b9db8d707224

УЕПГ: “Хоригдол Ц.Амгаланбаатар cуллагдаагүй хорих ангид ял эдэлж байгаа“    

УИХ 126 гишүүнтэй болсон нь Монголын нийгэмд ямар ч сайн зүйл авчирсангүй
2026-8-3

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Улсын Их Хурлын гишүүдийн тоог 76-аас 126 болгон нэмэхдээ эрх баригчид энэ өөрчлөлтийг Монголын парламентын түүхэн шинэчлэл хэмээн тодорхойлж байв. Илүү олон төлөөлөлтэй болно, хууль тогтоох үйл ажиллагааны чанар сайжирна, парламент Засгийн газартаа илүү хүчтэй хяналт тавина, авлига, ашиг сонирхлын зөрчил буурна, жижиг намуудын оролцоо нэмэгдэнэ гэсэн тайлбаруудыг удаа дараа хийсэн.   Гэвч шинэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн өнөөдөр нэг л зүйл тодорхой болжээ. Иргэдийн амьдралд мэдрэгдэх бодит өөрчлөлт бараг гарсангүй.   Өнөөдөр Монголын иргэдийн хамгийн их ярьж байгаа асуудал юу вэ

Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй болсон
2026-7-31

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Наадам, найр дуусч, хэн хүнгүй ажилдаа орж эхэллээ. Тэр дундаа төр, засгийн хувьд нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлаа шийдвэрлэх олон ажлууд байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
2026-7-30

Энэ үеэр Монгол Улсын хамгийн хойд захын цэг болох Монгол шарын даваанд байрлах улсын хилийн 350 дугаар тэмдгийг шинэчлэн суурилуулав.

Ерөнхий сайд Н.Учрал "MIMC 2026" Олон улсын олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болжээ
2026-7-29

Өчигдөр сошиал орчинд Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо зохион байгуулсан багш бүх зардлыг өөрөөсөө гаргасан. Зардлын төлбөрүүдийг өгөхийн тулд өөрийн зуслангийн байшингаа зарах болсон талаар мэдээллийг цахим хуудастаа оруулсан билээ.   Тэгвэл өнөөдөр түүнийг Ерөнхий сайд Н.Учрал амжилт гаргасан  сурагчдын төлөөллийг хамт хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Б.Идэржавхлан багшийн өөрийн цахим хуудаснаа бичсэн мэдээллийг уншсан

П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан
2026-7-29

-ХАРИН 40 ХУВЬ НЬ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ ТОХИРГООГ МЭДДЭГГҮЙ ГЭЖЭЭ- Боловсролын сайд асан, УИХ-ын гишүүн П.Наранбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та сайхан наадав уу? -Сайхан наадлаа. Энэ жилийн наадмаар аавынхаа төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд очлоо

Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна
2026-7-29

Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлгээ өгөөгүй байна
2026-7-28

​​​​​​​ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж долоодугаар сарын эхээр Монгол Улсад ирсэн. Түүнийг Монгол Улсад ирсэнтэй холбогдуулан Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдүүлэг авахаар дуудсан талаар албаны эх сурвалж мэдээлэл өглөө. Уг хэргийг өмнө нь шалгаж байсан бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Монголд ирсэн учраас мэдүүлэг авахаар дахин дуудсан гэв. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах гэсэн хоёр зүйл ангиар яллагдагчаар татан мэдүүлэг авах аж. Гэхдээ одоогийн байдлаар АТГ-т ирж мэдүүлэг өгөөгүй байгаа юм байна.  Тэрбээр Монголд ирснийхээ дараахан Үндэсний их баяр наадмын үеэр Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаалыг зочдын индрээс үзсэн бол энэ сарын сүүлээр Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадамд очсон юм.  Эргэн сануулахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой гэх хэрэг 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн олон нийтийн анхаарлын төвд орж байсан. Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2024 оны гуравдугаар сард өгсөн нэгэн ярилцлагадаа "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг" хэмээн дурдаж байсан. Энэ явдлын дараа 2024 оны дөрөвдүгээр сард цагдаагийн байгууллага "Ачит Ихт" ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар танилцуулах үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон "Ачит Ихт" ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарын харилцсан гэх "Viber"-ын зурвасыг харуулсан юм

Өмнөх Засгийн газраас “үлдсэн” зургаан дэд сайдын хөрөнгийн мэдүүлэг
2026-7-28

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18.4-т “... сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасан

Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлүүд
2026-7-27

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн асуудлаар мэдэгдэл хийв. Тухайлбал, Орон сууцны захиалга өгч хохирсон иргэдийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулахаа мэдэгдэв

С.Амарсайхан: 400 мянган хуурамч хаягийг илрүүлэн шалгаж байна
2026-7-24

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цахим орчин дахь хууль бус агуулга, хаягуудыг цэгцлэх ажлын хэсэг байгуулсан. Тэрээр "Цахим гэмт хэргийн өсөлт ноцтой хэмжээнд хүрсэн. 2025 оны эхний зургаан сард найман мянга орчим цахим гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2026 оны мөн хугацаанд нийт гэмт хэргийн 34.4 хувь буюу есөн мянга гаруй хэрэг цахим орчинд үйлдэгджээ. Үүнтэй холбоотойгоор хууль, хяналтын байгууллага болон харилцаа холбооны салбарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, цахим орчин дахь зохион байгуулалттай гэмт хэрэг, хуурамч хаягийн ард байгаа этгээдүүдийг илрүүлэх ажиллагааг эрчимжүүлэхээр болсон. Монгол дахь 2.7 сая орчим фэйсбүүк хаягийн 400 мянга орчим нь   хуурамч хаяг байна

Тролл арми бэлдчихээд тоглоомын дүрмийг тогтож болохгүй!
2026-7-24
357821665b9dc3b82fcb8

Тролл арми бэлдчихээд тоглоомын дүрмийг тогтож болохгүй!  

Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна
2026-7-24

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.   -Та сайхан наадав уу. Наадам сайхан болов уу

Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?
2026-7-24

Төрийн өндөр албан тушаалтнууд жил бүр хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т шинэчлэн гаргадаг

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
2026-7-22
15235006a32326b09f072

Өчигдөр Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийх үеэрээ: “Энэ жил Үндэсний их баяр наадам, Түмэн адууны баярын зохион байгуулалтад нийт 9.3 тэрбум төгрөг зарцуулж, 2 тэрбум төгрөгийн орлого олсон. Аудитын байгууллага шалгалт хийнэ

БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ
2026-7-21

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Элчин сайдад Ерөнхий сайд Н.Учрал баяр хүргээд, томилолтын хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж ажилласныг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж буйгаа онцлон хэллээ.   Элчин сайд цаашид ч хоёр улсын хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун, мөн агаарын хөлгийн түлш нийлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэллээ. Хоёр талын хамтын ажиллагааны чухал чиглэл болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, ХангиМандал зэрэг боомтыг төмөр замаар холбох, холбогдох гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг бэхжүүлэх ажил хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ

Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд
2026-7-21

УИХ-ын хаврын чуулганы хугацаанд 18  анхдагч хууль, шинэчилсэн найруулга хоёр, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль долоо, хүчингүй болсонд тооцох тухай хууль тав, УИХ-ын 58 тогтоол баталжээ.  Батлагдсан хуулиудаас онцлон хүргэж байна.  “Бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасав “Эхийн алдар” одон болон түүнтэй холбогдох мөнгөн тусламж авах эрх үүсэхтэй холбоотой зарим шаардлага шалгуурыг хөнгөрүүлж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа

“Хамгийн нөлөөтэй улстөрч С.Цэнгүүн, таалагддаг нь У.Хүрэлсүх” гэжээ
2026-7-16

Монгол Улсад нийгэм, улс төр, эдийн засаг, зах зээл болон медиа чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн тэргүүлэх судалгааны байгууллага бий. Тэдгээрээс улс төрийн судалгаагаараа Сантмарал, MDA, MEC зэрэг судалгааны байгууллагууд түлхүү ажиллалаг. Сүүлийн үед MDA, MEC олон нийтэд дүн, анализаа тогтмол танилцуулж байгаа

Намрын чуулганы “улс төрийн хэрүүл”-ийг Эпштэйний файл, шүүгчийн тусгай саналаарх сонсгол өдөөх үү
2026-7-16

УИХ-ын 2026 оны намрын чуулган есдүгээр сарын 15-нд нээлтээ хийнэ. Тус чуулганаар олны анхаарал татсан зарим асуудлаар сонсгол зохион байгуулахаар яригдсан

Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу
2026-7-15

Наадам сайхан боллоо. Бөх, морь, сурын харваанд элдэв гомдол будилаан, хэрүүл тэмцэл гарсангүй

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хавдрын эмнэлэг байгуулах тухай санамж бичиг солилцов
2026-7-10

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён нар санамж бичиг солилцох ёслолын ажиллагаанд оролцлоо.  Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, соёл спорт аялал жуулчлал, тээвэр ложистик, геологи, ашигт малтмал, хот байгуулалт зэрэг салбаруудад хамтран ажиллахаар Засгийн газар болон байгууллага хоорондын 20 гаруй баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай болон Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв байгуулах төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлд хамруулах, тус төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан нь онцлох явдал байв.  1. “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” Нэг хүртэл жилийн хугацаанд зорчиж буй хоёр улсын иргэд олон улсын жолооны эрхийн үнэмлэхээрээ тухайн улсад тээврийн хэрэгсэл жолоодох боломжтой болно

С.Эрдэнэбат: Цөөн хэдэн хүмүүст маш том хуулийн гарц, гаргалгааг гаргаж өгөөд байна
2026-7-8

Улсын Их хурлын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа. -Хаврын чуулганы хугацаанд парламент хэр ажилласан гэж та харж байгаа вэ? -Нэлээд ачаалалтай ажиллаа. Шинэ парламент нэгдүгээрт олуулаа болсон

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав
2026-7-8

Н.Учралын Засгийн газар байгуулагдаад 100 хоног боллоо.  Үүнтэй холбогдуулан өчигдөр "100 чөлөөлөлт, 100 өдөр" хэлэлцүүлэг зохион байгуулж, 100 хоногт хийсэн ажлуудаа Ерөнхий сайд Н.Учрал тайлагналаа

Т.Мөнхсайханыг Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнахаар болжээ
2026-7-8

Төрийн соёрхол хүртэж, үений дурангийн мэс заслын орчин үеийн аргыг эх орондоо амжилттай хөгжүүлжээ.

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна
2026-7-7

Өмнөд Солонгос улс газрын ховор элементийн хангамжийн сүлжээгээ төрөлжүүлэхийг эрмэлзэж байгаагын хувьд ашигт малтмалын арвин нөөцтэй Монгол улстай түншлэх боломж эрэлхийлж байна. Саяхан тус улс Монгол Улсын олборлолтын чадавхийг сайжруулахын тулд албан ёсны хөгжлийн тусламж үзүүлэх алхмуудыг хийсэн

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо
2026-7-7

УИХ-ын дарга С.Бямбацогт  УИХ-ын хаврын ээлжит чуулганы үр дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ.  Түүний мэдээллээс тоймлон хүргэе.    “Төр гэнэтийн шийдвэр гаргахгүй, төр мэдээллийг нэг л удаа авдаг болно” -УИХ-ын чуулганы статистикаас баталсан хуулиудыг ангилж, ялгаж хэлэх юм бол Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зэрэг хуулиудыг баталсан

Мэс засалд ороод удаагүй ч Д.Лүндээжанцан Ерөнхийлөгчөөс Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд нь олгосон Төрийн шагналаа хүртлээ
2026-7-6

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ. Энэ үеэр  Д.Лүндээжанцанд Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн агуулга, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууллын талаарх суурь ойлголтуудын онолын үндсийг тайлбарлан таниулж, нийтийг соён гэгээрүүлэх, Үндсэн хуульт ёсыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессорт ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭЛЭЭ. Тэрээр тавхан хоногийн өмнө  "Нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн Мэдрэлийн мэс заслын эрчимт эмчилгээний тасагт ухаан оров, мэс засал амжилттай болсныг надад дуулгав

УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга
2026-7-6

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна.    “Шүүмжлэлийг хүлээн авч засаж залруулж ажиллах учиртай” УИХ-ын дарга С.Бямбацогт  хаврын чуулганыг дүгнэхдээ парламентад суудалтай төрийн намууд, гишүүд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, улс төржилт, талцал хуваагдлаас ангид байж, ойлголцож, нягтарч ажиллаж чадвал ямар үр дүн гаргаж болохыг харуулсан чуулган боллоо гэв

Эсрэг тэсрэг байр суурь
2026-7-6

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн.  Мэдээллээс тоймлон хүргэе.  УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Г.Дамдинням сайдад ашиг сонирхлын асар их зөрчил байна   -2013 онд намайг Ерөнхий сайд байхад Оюу толгой “Онтрэ”-гийн хайгуулалтын лицензийн ашиглалтын лиценз болгох үйл явц хууль зөрчсөн гэдэг асуудлыг мэдээлж байсан

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.