Улс төр

ТОЙМ: Улстөрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /4/
2026-4-21

СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА. Монголын төрд гарсан хүмүүс авлигын хэрэгт нэлээдгүй нэр холбогддог. Тэгвэл сүүлийн өдрүүдэд шүүхээр  шийдэгдэхгүй явсан хэргүүдийн эзэд ял сонсов. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэн нарын хүмүүсийг бусдыг хясан боогдуулах замаар авлига авч, мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, 2-13 жил хорих ял оноов

Г.Ишхүү: З.Энхболдыг ялласан нь шүүгч нарт нөлөөлсөн төрийн тэргүүний ажиллагаа гэж үзэж байна
2026-4-21

Монголын ардчилсан холбооны анхдагчдын нэг Г.Ишхүүтэй ярилцлаа. -УИХ-ын дарга асан, АН-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдод хоёр жилийн хорих ял оноосон шийдвэрт та ямар байр суурьтай байна вэ? -Би энэ шийдвэрийг илт эсэргүүцэж байгаа. З.Энхболдыг өөрийнх нь хамаарал бүхий компани хэмээн дүүгийнх нь компанийг өөр дээр нь тохоод байгаа болохоос биш ийм үйл ажиллагаа хийх хүн биш

Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна
2026-4-20

Энэ сарын 15-19-нд БНТУ-ын Истанбул хотноо Олон Улсын Парламентын Холбооны хаврын ээлжит ассамблей болж байна. УИХ-ын гишүүн О.Номинчимэг Олон улсын Парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчийн албыг хашдаг.  ОУПХ-ны 152 дугаар хурлын сүүлийн өдөр түүний даргалдаг, Парламентчдын хүний эрхийн хороо нийт 17 улсын парламентын гишүүдийн эрх зөрчигдсөн эсэх асуудлын талаар олон улсын 400-гаад парламентын гишүүнд танилцуулжээ.  Үүний нэг нь Монгол Улстай холбоотой буюу УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудал байв

Сэтгүүлч С.Будрагчаа “Нууц материалууд: Паспортын дамчин” нэвтрүүлэгтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хамаатай ямар баримтуудыг ил болгов?
2026-4-20

-Б.БАТЦЭЦЭГСАЙДЫН ГАДААД ПАСПОРТ ТОЙРСОН “ЛУЙВАР”-ЫГ ИЛЧИЛСЭН БАРИМТУУД- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болоод Б.Батцэцэгийг тойрсон хүмүүс төрийн өмчийн компанид хэрхэн эзэн сууж, дураараа авирлаж байгааг баримтуудаар харууллаа. “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК-д эзэн суучихсан энэ эмэгтэйчүүд Монгол төрийн дээр заларч, хуульгүйгээр зайдагнаж байна. Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий хүмүүст Монголын төр, Монголын хууль үйлчилж, хариуцлага тооцоосой билээ. Сэтгүүлч С.Будрагчаа "Нууц" нэвтрүүлгээс... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тойрон хүрээлэгч ойрын хүмүүсээ “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨОХХК (Төрийн өмчийн оролцоотой ХХК-д ) эзэн суулгаж, улсын онц чухалд тооцогдох уг байгууллагын хөрөнгийг хэрхэн шамшигдуулж буйг сэтгүүлч С.Будрагчаа “НУУЦ МАТЕРИАЛУУД” нэвтрүүлэгтээ онцолжээ

ОУПХ-ны зөвлөмжтэй, зөвлөмжгүй Монгол Улс дотоод асуудлаа өөрсдөө л шийднэ
2026-4-20

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны 152 дугаар хуралд оролцжээ. Энэ тухайгаа тэрээр: " ОУПХ-ны 152 дугаар хурлын сүүлийн өдөр миний даргалдаг Парламентчдын хүний эрхийн хороо нийт 17 улсын парламентын гишүүдийн эрх зөрчигдсөн эсэх асуудлын талаар олон улсын 400-гаад парламентчдад танилцуулж, шийдвэр гаргууллаа. Үүний нэг нь Монгол Улстай холбоотой буюу УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудал байв

О.Цогтгэрэлийн арчаагүйгээс болж Ардчилал аюулд орлоо...
2026-4-20

Энэ улс оронд юу болоод байна? гэвэл: Эдийн засаг хүндэрлээ гэхэд хөнгөхөн сонстохоор хэцүү байдалтай болсон. Гэтэл нь: Эрх баригчдын албан тушаалын төлөөх тэмцэлдээн дуусдаггүй

Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ
2026-4-20

Ерөнхий сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа болон холбогдох албаныхантай өнгөрсөн баасан гарагт Дулааны IV цахилгаан станцад ажиллалаа. Тус станц нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 49.0 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55.2 хувийг ханган ажилладаг бөгөөд системийн оргил ачааллыг үүрч, стратегийн чухал үүрэг гүйцэтгэдэг.  2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК нь 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлуудаа хэрхэн эхлүүлээд байгаагаа болон өнөөгийн ажиллаж байгаа хүчин чадал, цаашид зайлшгүй хийгдэх ёстой хөрөнгө оруулалтын саналаа Ерөнхий сайд Н.Учралд танилцуулав.
Цахилгаан станц өндөр хүчин чадлаар ажиллаж, 33 тэрбум төгрөгөөр импортлох байсан эрчим хүчийг 15 тэрбумаар нийлүүлэн, бодит хэмнэлт хийсэн, дизель түлшийг урьдчилан хангалттай нөөцөлсний улмаас үнийн савлагаанд өртөх эрсдэлийг бууруулжээ. Түүнчлэн нэг киловатт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117 төгрөгөөр, харин нэг гигакалори дулааныг 40.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 4,283 төгрөгөөр борлуулдаг байна

721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлж, 233 хүнд холбогдох 1,1 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэв
2026-4-17

​​​​​​​ Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 1 дүгээр улиралд авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 398 гомдол, мэдээлэлд хяналт шалгалт явууллаа. Хяналт шалгалтаар 59 гомдол, мэдээлэлд зөрчил тогтоогдсон бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомж зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэж, зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилт хангуулах чиглэлээр 45 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлсэн байна

Өөрсдөдөө халтай хуулийнхаа “өргөс”-ийг түүх ганцхан боломж ГИШҮҮДЭД үлдлээ
2026-4-17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" утга бүхий УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт ТББХ-ны хуралдаанаар дээрх хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж 66.7 хувийн саналаар дэмжсэн. Өчигдөр буюу пүрэв гарагт чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдэж 101 гишүүн хуралд оролцов

Нарагийн бодлыг хэн, юу өөрчлөв?
2026-4-17

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг талархан дэмжиж буйгаа илэрхийлж, "Би яг ийм хууль санаачилж байсан юм" хэмээсэн билээ. Хачирхалтай нь сүүлийн хоёр өдөрт тэрээр гэнэт л уг хуулийг улайран эсэргүүцэж, бүр УИХ-ын даргыг хүртэл огцруулна хэмээн цамнаж эхлэв.   Үүнийхээ шалтгааныг парламентын дархлаа, ардчилал гэх мэт өөрөө ч яг сайн ойлгож байгаа эсэх нь тодорхойгүй тайлбарлах аж

О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо
2026-4-17

Товчхондоо, АН-ын дарга болсноос нь хойш АН ямар ч сонгуульд ялаагүй, бас ялагдаагүй байхад О.Цогтгэрэл ялагдчихлаа. Уг нь тэрээр ардчиллын партизанууд одоо ч АН-даа нөлөөтэй хэдий ч зүтгэсээр байгаад намын дарга болж чадсан юм. Тэрээр 15 жилийн өмнө “Тэсо”-гийн захирлаар ажиллаж байсан

Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн төслийг УИХ баталбал Цэцэд өргөдөл гаргана
2026-4-16

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл "УИХ-аар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталбал Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргана” гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Ерөнхий сайд "Татварын багц" хуулиа эгүүлэн татав
2026-4-16

Одоогийн Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Их Хурлын даргын албыг хашиж байхдаа Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг (2025.12.30)-нд өргөн мэдүүлж байлаа.  Тэгвэл өнөөдөр Засгийн газраас энэ хаврын чуулганы хэлэлцэх тов руу оруулаад байсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох ААН-ийн орлогын албан татварыг өөрчлөх тухай, ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон, НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн хүсэлтээр эгүүлэн татлаа. Энэ хуулийн шинэчлэл нь 13000 ААН-ийн 178 удаагийн уулзалт, 176,000 орчим иргэний саналыг авсны эцэст боловсруулж, нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан юм. Татварын багц хуулиудын шинэчлэлээр иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөг, нийт 2.7 их наяд төгрөгийн татварыг үе шаттайгаар бууруулахаар тооцжээ. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах амлалтын хүрээнд иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100 хувь татвараас хөнгөлж, буцаан олгох агуулга тусгасан байсан юм. Өөр, жижиг, дунд бизнесүүдийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор 90 хувийн татварыг хөнгөлж 1 хувийн орлогын татвар төлдөг босго 1.5 тэрбум байгааг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлнэ.  Аж ахуйн нэгжүүд томрох, өргөжих боломжийг олгох зорилгоор 25 хувийн татвар төлдөг босгыг 6 тэрбумаас 10 тэрбум болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум ашигтай компаниудын татварыг 10 хувиар бууруулан 15 хувийн татвартай байхаар тусгасан

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
2026-4-16

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.04.16) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 84 гишүүн хүрэлцэн ирснээр 66.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 01 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасны дагуу С.Бямбацогт дарга холбогдох мэдээллийг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүний 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-т заасны дагуу Засгийн газраас хуулийн төслөө татан авах тухай албан бичгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлснийг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд танилцуулав. Засгийн газраас 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг татан авч буйг тус албан бичигт дурджээ

Ерөнхийлөгчийн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг УИХ-аар хэлэлцэхийг 56.4 хувийн саналаар дэмжлээ
2026-4-16

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.16/ хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалтыг явууллаа. Өнгөрсөн долоо хоногт энэхүү санал хураалтыг явуулах байсан ч ирц хангалтгүйн улмаас АН-ын бүлэг ажлын нэг хоногийн завсарлага авснаар өнөөдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байдаг. Дээрх хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж 66.7 хувийн саналаар дэмжсэн

Д.Пүрэвдаваа: Энэ хууль батлагдвал нэлээд олон гишүүн Ерөнхийлөгч болон намаас хараат болно
2026-4-16

Улсын Их хурлын гишүүн Д.Пүрэвдаваатай Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн талаар ярилцлаа. -УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай хол-боотой Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн санал хураалт өнөөдөр болно. Үндэсний эвсэл энэ хуулийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн

Чуулганы ирц: Чөлөөтэй дөрөв, есөн гишүүн гадаад томилолттой байна
2026-4-16

 Чуулганы хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслөөр санал хураалт явуулна. 

Бодлогыг сайжруулснаар 150 тэрбум төгрөг хэмнэж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэг шатлалтай болгоно
2026-4-16

Эрүүл мэндийн ажилтан, эмч нарын цалинг нэмснээр хоёр шатлалаас боддог болсон байна.  Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал эмч, эмнэлгийн ажилтнуудын цалингийн нэмэгдлийг бодит болгох үүргийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт өгсөн.   Нэг шатлалтай болгоход 150 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар таван арга замаар энэ эх үүсвэрийг бүрдүүлэх тооцоо хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Улмаар бодлогыг хэрэгжүүлснээр ирэх сарын 1-ээс эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч нарын цалинг нэг болгох боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо

“Харбины гэрээг шалга” гэсэн Б.Батцэцэгийн кнопны цаана эдийн засаг сүйрэх эрсдэл байна
2026-4-15

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын санаачилсан Харбины гэрээгээр хянан шалгах хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 43 гишүүн буюу 34.7 хувийн саналаар дэмжлэг хүлээсэнгүй. Парламент Харбины гэрээг хянан шалгах шаардлагагүй гэж үзлээ. Сүүлийн хагас жил орчим үргэлжилж буй “Харбины гэрээг ил болго” гэх улс төрийн акцын гол төлөөлөгчид нь олигарх компанийн эрх ашгийг хамгаалагчид гэдгээрээ танигдсан Жудагийн Баярмаа, шарк Энхтүвшин нар

Үе үе Ерөнхийлөгчөөс илгээдэг Элсний 13 намдаа л гай болдог...
2026-4-15

Дээр үед Элсний 13 гэж Оросын уран сайхны кино гардаг байсан. Элсэн цөлийг туулж яваа 13 хүнтэй цэргийн жижиг отряд баянбүрдэд хүрнэ

ХУУЛЬ: Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийн 319 нэрийг монгол оноосон нэрээр нэрлэнэ
2026-4-15

Байгаль, орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцууллаа. Уг тогтоолд, Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийн 319 нэрийг монгол оноосон нэрээр нэрлэж, 47 газар зүйн нэрийг шинээр нэмэх, Сүхбаатар аймгийн 13 сумын хэрэглэж байгаа нэр болон УИХ-аар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг үсгийн зөрүүтэй 45 газар зүйн нэрийг нэмж батлахаар төсөлд тусгажээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг хуучнаар Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар буюу одоогийн Монополийн эсрэг газар байна

Ерөнхийлөгчийн хууль: Парламентын дархлааг бэхжүүлэх үү?
2026-4-15

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьсан. Хуулийн төсөлд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, зөрчил нь удаа дараа  давтагдсан бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг тусгасан нь улс төрийн хүрээнд маргаан дагуулаад байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн бол маргааш нэгдсэн чуулганаар санал хурааж, үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхийг шийдэх юм

Ц.Идэрбат: Намрын тариа хураалтад 4500-5000 тонн дизель түлш хэрэгтэй үнийн өсөлтийг хүлээхгүйгээр хаврын тариалалтаа жигд, сайхан эхлүүлж, шатахууны нөөцийг бэлдэнэ
2026-4-14

Хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлт гээд цаг үеийн мэдээллийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат танилцууллаа.  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Гурил, талхны үнэ намар нэмэгдээд эхлэхэд гол нөлөөлдөг зүйл бол дизель түлш. Тариалан эрхлэгчдэд дизель түлшийг боломжит үнээр олгож байгаа юм байна

Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-4-14

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Л.Мөнхбаясгалан, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр, Ө.Шижир нар Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсад 1995 онд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль батлагдсанаар төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг анх удаа хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцоо, эрх зүйн үндсийг тавьсан. Улмаар 2016 оны арван хоёрдугаар сард Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг тус тус хүчингүй болгож, Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталсан юм. Төрийн болон албаны нууцын тухай хууль урьд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиас ялгагдах зарчмын шинжтэй харилцаа нь албаны нууц гэх ойлголтыг оруулж ирсэн, түүнчлэн Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар бус  Засгийн газрын тогтоолоор баталж байхаар өөрчлөлт орсон байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь хэсэгт  “...улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр...-ийн нууцыг хуулиар тогтоон хамгаална...” хэмээн заасан

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар А.Ундраа сонгогджээ
2026-4-14

УИХ дахь Үндэсний эвслийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлж өнөөдөр /2026.04.14/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдсан талаар мэдээлэл өглөө. Тэрээр "2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр УИХ-ын эмэгтэй гишүүд уулзалт зохион байгууллаа. Үүнд УИХ-д байгаа 32 эмэгтэй гишүүний 18 нь оролцсон

Энэтхэгт парламент нь, Канадад сонгогчид нь хариуцлага тооцдог бол Монголд...
2026-4-14

УИХ-ын нэгдсэн чуулганаар улс төрийн хүрээнд анхаарал татаж буй хуулийн төслийн нэг бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон 21 гишүүний 14 нь буюу 66.7 хувийн саналаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн билээ

БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийн талаар НАМЫН ДАРГА нар юуг өгүүлэв
2026-4-14

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл өчигдөр хоёр намын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга нар "БАЙР СУУРЬ"-аа илэрхийлснийг онцлон хүргэж байна.  Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалт энэ пүрэв гарагт болно.  МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Маш тодорхой хэлье

Монгол Улс Ерөнхий сайдгүй 10 сар боллоо...
2026-4-14

 Мань хүн нэг хүн байтугай нэг намд ахадсан их ачаатай болж. Муулбал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дефакто Монголын төрийн, Монголын улс төрийн бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүллээ. Энийг бас л бүгд мэддэг. Ярьдаг. Гэвчиг ил биш.

Шүүхээс Д.Амарбаясгаланд авсан хилийн хоригийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ
2026-4-14

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Э.Бат-Үүлийн О.Цогтгэрэлд өгсөн "зөвлөгөө"
2026-4-13

Монголын Ардчилсан Намын анхны дарга, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл Ардчилсан Намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлд зөвлөгөө өгчээ. Тэрээр нийгмийн сүлжээнд энэ тухай: "О.Цогтгэрэл Ардчилсан Намыг тэмцдэг,тулалддаг, ард түмнийхээ уур бухимдлыг “чулуу” болгож чаддаг, МАН-ыг чичрүүлдэг нам болгож чадвал 2028 онд “цөм ялж” чадна.Ард түмнээ талбай руу авч гар, дахин дахин авч гар, уйгагүй авч гар!  90 оны хаврыг Монгол орондоо эргүүлж авчир! Ард түмэн уурандаа дэлбэрэх гэж байгаа.Манай нам тэр “дарь” нь болж өг! Жагсаалууд хий, цуглаанууд хий! Монголчууд тэмцэл,эр зоригоо санагалзаж байна! Манай нам тэмцэж байхдаа л эв нэгдэлтэй болдог, гар гараасаа хөтлөлцөн тулалдаж чаддаг нам

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.