Улс төр

E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа
2026-5-27

E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа

“Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг татан буулгалаа
2026-5-27

“Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг татан буулгалаа

37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва
2026-5-27

  НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.  Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 92.3 хувийн саналаар Б.Пүрэвдагва 37 дахь Хотын даргаар томилогдож байна. Б.Пүрэвдагва: Хот бол хүн юм Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва олонхын санал авсныхаа дараа нийслэлчүүдээ хандаж үг хэлэв. Тэрээр "Би 1990 оны цагаан морин жилд төрсөн, ардчилал, чөлөөт зах зээл, эрх чөлөөний шинэ цаг үед өсөж өндийсөн залуусын нэг

З.Энхболдыг “хатгагч” гэж үзэн ялласан нь эргэлзээ төрүүлж байна
2026-5-27

УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболдыг Зам тээврийн хөгжлийн яамны сайд асан Б.Энх-Амгалангийн хэрэгт хатгагчаар оролцсон гэж үзэн Монгол Улсын шүүхээс хоёр жилийн ялаар яллаж шийтгэсэн. Тэгвэл хатгагч гэж хэн бэ. Яавал хатгагч болдог талаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга, хуульч Г.Эрдэнэбат “Өдрийн сонин”-ы 2026 оны тавдугаар сарын 16-ны өдрийн дугаарт тайлбарлаж ярьжээ

"Ажил хийж буй ахмадууд тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болох эрхийг нээнэ"
2026-5-26

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, А.Ариунзаяа нар хамтран ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаарх хуулийн төслийг боловсруулж, өргөн барихаар төлөвлөжээ. Энэ тухайгаа өнөөдөр /2026.05.26/ Тусгаар тогтнолын ордонд болсон ахмадуудын уулзалтад оролцохдоо танилцуулсан байна.  Энэ нь Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн гишүүд, дэмжигчдэдээ зориулан Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь хүргэх зорилгоор зохион байгуулдаг уулзалтын 29 дэх нь аж.  Эхлээд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат УИХ-ын даргын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт өгөх, шаардлагатай хуулийн төсөл санаачлах ажлын хэсгийн хүрээнд хийсэн зүйлээ товч танилцуулав. Ахмадуудын талаар хэрэгжүүлж буй олон талт арга хэмжээ сайжирсан ч гэлээ ахмадын сан байгуулах, гэрээр асрах, сувилах үйлчилгээ үзүүлэх, соёл спортын үйлчилгээ, боловсрол олгох үйлчилгээ, тэтгэврийн зөрүүг арилгах, зээл, санхүүгийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, тэтгэврийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох зэрэг асуудал хангалтгүй байгаа талаар ажлын хэсэг үзэж хуулийн хэрэгжилтийг нарийвчлан дүгнэхээр болжээ. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа шинээр боловсруулж буй хуулийн төсөл нь товчхон агуулгатай бөгөөд  одоогийн хуульд “Аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулна

БАЙР СУУРЬ: МАН & АН-ын дарга нар юу өгүүлэв
2026-5-26

Өчигдөр МАН болон АН-ын бүлэг хуралдлаа. Намууд бүлгийн хурлаараа хэлэлцсэн асуудлынхаа талаар "БАЙР СУУРЬ"-аа илэрхийлэв.  МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Монгол Улсад хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан боловсрууллаа

МЭК-ийн судалгаа Х.Нямбаатар дээр үнэмшилгүй байлаа...
2026-5-26

Монголд байдаг судалгааны 50 гаруй байгууллагын нэг нь МЭК. Энэ байгууллага бусдаа бодвол харьцангуй идэвхтэй, ажиллагаа сайтай. Гэсэн нь: МЭК биш болоод явчихлаа

Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ
2026-5-26

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн.  МАН-ын Удирдах зөвлөлөөс хотын даргад СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвын нэрийг танилцуулсан юм. Улмаар Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хорооны хурал Тусгаар тогтнолын ордонд 76 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Хуралдааны үеэр заалнаас өөр нэр дэвшигч гараагүй тул Б.Пүрэвдагва өрсөлдөгчгүйгээр дэмжигдлээ.  Түүнийг энэ сарын 26-ны өдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаанд танилцуулж, олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд батламжилснаар дараагийн Засаг дарга томилогддог хуулийн зохицуулалттай байна.  Хуулийн гол заалтууд нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл. 26.1 дэх хэсэг.  Аймаг, нийслэлийн Засаг даргад тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэр дэвшүүлнэ

ТАНИЛЦ: Стандарт, хэмжил зүйн газрын даргаар томилогдож, тамгаа авсан Х.Батжаргал
2026-5-25

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Батжаргалыг Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын даргаар томиллоо. БОЛОВСРОЛ: МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль, Англи Улс, Лондон хотноо Кензигтон бизнесийн коллеж болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Уэльсийн их сургуулийг төгссөн. Электроникийн инженер, Санхүү, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. АЖЛЫН ТУРШЛАГА: 2002-2006 онд Үнэт цаасны хороо одоогийн Санхүүгийн зохицуулах хороонд Мэдээлэл, гадаад харилцааны мэргэжилтэн, 2012-2014 “Ивенто” ХХК-ний гүйцэтгэх захирал, 2014-2016 БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал, 2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2018-2020 онд БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга, 2020-2022 онд Засгийн газрын Тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга, 2022-2023 онд ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2024-2026 онд БШУЯ, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2026 онд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт Мэдээллийн технологи, системийн шинжилгээний газрын даргаар ажиллаж байсан туршлагатай

"Хүүхдүүддээ мөнгө хадгалах нь зөв, гэхдээ нөгөө талдаа ирээдүйн өв сангийн хүүгийн орлогоос нь одоо үедээ хөрөнгө оруулалт хийе"
2026-5-25

2026-05-25 16:08:222026-05-25 16:09:14 Ирээдүйн өв сангийн хүүгийн орлогыг хүүхдийн хөгжилд зориулна хэмээн хуулийн төсөл санаачилжээ. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2026.05.25/ хуралдаанаараа ийнхүү шийджээ.  МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Монгол Улсын ирээдүйн иргэдийн хөгжлийг хангах тал дээр энэ хуулийн төсөл томоохон үр дүн авчирна гэж харж байна

Сангийн сайд З.Мэндсайханаас асуусан онцлох асуултууд
2026-5-25

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцлээ.  Хуулийн төслийг Засгийн газраас тавдугаар сарын 7-нд өргөн барьсан юм.   Хуулийн төслүүдтэй холбоотойгоор Сангийн сайд З.Мэндсайхан гишүүдийн асуултад хариулав. “НӨАТ-ыг таван хувь болгож бууруулбал төсвийн тогтвортой орлогогүй болно” УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Татварын хуулийн өөрчлөлттэй хамт өргөн баригдаж буй НӨАТ-ын тухай хууль дээр тодорхой байр суурь илэрхийлэх шаардлагатай гэж үзэж байна. Нэг талаас, Монгол Улс хөдөө аж ахуйн орон

АН-ын лидер О.Цогтгэрэл үү, С.Баярцогт уу?
2026-5-25

Б.ГАРЬД   Сүүлийн үед “...Улс төрийн намууд лидерийн хомсдолд орсон” гэх дүгнэлт хаа сайгүй яригддаг боллоо. Улс төрийн намууд лидергүй учир улс төрийн тогтворгүй, эмх замбараагүй байдал тасрахгүй, үүнийг улс төрийн намууд хазаарлаж дөнгөхгүй, эсрэгээрээ нөлөөнд нь автах болжээ

БАЙР СУУРЬ: Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэн, хэн юу өгүүлэв
2026-5-21

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026.05.13-ны өдөр энэ хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Өнөөдөр УИХ-аар энэ төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ

С.Баярцогт: МАН-аас Засгийн газарт хамтрах санал тавиагүй, нийслэлийн хоёр жилийн төсвөөр нээлттэй сонсгол хийнэ
2026-5-21

АН-ын долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг 4:11 цаг мэдээллийн цагаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр эрх баригч МАН-аас Засгийн газарт хамтрах санал тавиагүй. Санал ирсэн ч Засгийн газарт хамтрахгүй гэдгийг хэллээ

Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх тогтоолын төслийг баталлаа
2026-5-21

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж шийдвэрүүдээ танилцуулсныг тоймлон хүргэе. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: Өнөөдрийн хурлаар Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх тогтоолын төслийг баталлаа. Төр хувийн түншлийн түншлэлээр нүүрсний борлуулалтыг олон гарцаар сайжруулах хүрээнд 270 км замыг концессын гэрээгээр барих шийдвэр гаргалаа

Э.БАТ-ҮҮЛ: НИЙСЛЭЛИЙН БҮХ ХАРИУЦЛАГЫГ УЛААНБААТАРЧУУД Н.УЧРАЛААС Л НЭХЭХ ЁСТОЙ
2026-5-21

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа. -Улаанбаатар хотын шинэ даргыг сонгох асуудал ид яригдаж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ? -МАН нутгийн өөрөө удирдах ёсыг устгасан

Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий шүүгч болох нь ээ…
2026-5-21

Шүүх бол төрийн гурван тулгуур засаглалын нэг нь. УИХ, Засгийн газар, тэгээд шүүх засагладаг. Гэвчиг: Нөгөө хоёроосоо хамаагүй сул дорой. Олонд хүндлэгдэх хийгээд итгүүлэх юмаар хомс. Ийм болчихсон. Энэнд мэдээжээр улстөрчид, нэн ялангуяа төр барьж байгаа хүмүүс буруутай. Өөрийг нь болоод бусад шүүгчийн томилдог, шүүх байгууллагын төсөв санхүүг нь шийддэгээрээ дулдуйдан шүүхийн даргыг гартаа оруулдаг

Б.Энхбаяр: Төрийн нууцтай холбоотой байсан зарим мэдээллийг ил болголоо
2026-5-20

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.  Энэ үеэр "Төрийн нууцтай холбоотой байсан зарим мэдээллийг ил болгосон" талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр дараах мэдээллийг хүргэлээ.  Тэрбээр "2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн MN04 тоот маш нууцын зэрэглэлд байсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг улсын нууцаас гаргалаа. Энэ зөвлөмж нь Богдхан төмөр замын төсөл дээр "Бодь интернэшнл" компанитай төрийн нууцад авах байдлаар шууд гэрээ байгуулж, нүүрсний офтэйк гэрээ хийсэн. Ийм үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон түүнтэй холбоотой 2021 оны долдугаар сарын 7-ны өдөр, 2021 оны арваннэгдүгээр сард гарсан маш нууцын зэрэглэлтэй байсан Засгийн газрын хоёр тогтоолын төслийг улсын нууцаас гаргалаа

Кэйс: Газраа чөлөөлөөд 12 жил болсон ч байрандаа орж чадаагүй явна, гэрээг шинэчлэхдээ НӨАТ-ын баримт олгох заалтыг хасжээ /бичлэг/
2026-5-20

Өнөөдрийн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралд дахин төлөвлөлтөд газар нь орсон болон орон сууц захиалж хохирсон иргэд, барилгын компаниудын төлөөлөл оролцож, тэдний дуу хоолойг сонсож байна. Грийн ресурс ХХК-ийн Баянгол дүүрэгт хэрэгжүүлж буй “Хөх сувд” хотхон төсөлд захиалга өгөөд байрандаа ороогүй иргэдийн төлөөлөл иржээ. Тус компанийг төлөөлж гурван хүн хуралд оролцож байна. Иргэн Баярмаа, Би Баянгол дүүргийн Х хороонд 2021 онд захиалга өгсөн ч өнөөг хүртэл орон сууцандаа орж чадаагүй

Ерөнхий сайд батламжилснаар Хотын дарга томилогдоно
2026-5-20

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өчигдөр 15.00 цагт эхэлж, Хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ.  МАН-ын Удирдах зөвлөлөөс хотын даргад СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвын нэрийг танилцуулсан байна.  Улмаар  нийслэлийн МАН-ын хурлыг энэ сарын 25-нд хуралдуулахаар товложээ. Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид МАН-ын Удирдах зөвлөл шиг улс төрийн шийдвэр гаргадаг бөгөөд 23 гишүүнтэй

Н.Учрал Засгийн газарт АН-ыг урихаар намынхаа Бага хурлыг товложээ…
2026-5-20

Эхлээд: Эрхэм захирал та компанийнхаа дансыг шалга, үйл ажиллагаагаа нэг нягтална уу. Хүндэт иргэн та халаасаа ух, түрийвчээ тэмтэр, хөргөгчөө ч онгойлгож үзнэ үү? Яаж вэ, яасан байна? Эдүгээгийн Монголын бүх компанийн адил үйл ажиллагаа хумигдаж, орлого дундарч уу? Хүн болгонтой ижил цалин орлого хүрэлцэхээ больж, түрийвч нимгэн, халаас хоосондуу болж уу? Энэ бол: МАН угшилтай улстөрчдийн нэг жилийн турш хоорондоо зодолдсоны үр дүн. Гэлээ гэхдээ бид энийг яс махандаа тултлаа хараахан мэдэрч амжаагүй байгаа. Угтаа: Эдийн засаг ташраараа муудаж

Ж.Сандагсүрэн: Хотын даргыг иргэдээс сонгох боломжгүй, төрийн хүчний тэнцвэрийг алдагдуулна
2026-5-19

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, МАН-ын хорооны хурлыг товлохоор хуралдаж байна. Тус хуралдаанаар Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд дэмжигдсэн тохиолдолд МАН-ын Удирдах зөвлөлд нэрийг нь оруулна. НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн "Хотын даргын албан тушаал нь өнөөгийн нөхцөлд маш хүнд хариуцлага шаардсан ажил. Шинээр томилогдох хүн нь хуулийн шаардлага хангасан, намын бодлогоор дэмжигдсэн, хамгийн гол нь бүх талын итгэлийг хүлээж, хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Сүүлийн гурван удаагийн томилгоог эргэн харахад, УИХ-ын гишүүн эсвэл сайдын албан тушаалаасаа татгалзсан хүмүүс хотын даргаар томилогдож ирсэн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-5-19

Ерөнхийлөгч, орлого олж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн зэрэгцээ иргэдийн итгэлийг хүлээсэн, шаардлага хангасан, найдвартай, аюулгүй, соёлтой үйлчилгээ нэвтрүүлж байгаа такси үйлчилгээ эрхлэгчдэд талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн "экс хүргэн" хотын даргын суудалд суух уу?!
2026-5-19

Хотын дарга Х.Нямбаатарыг махны үнэ өссөн, нөөцийн махаа сайн бэлтгэн нийлүүлсэнгүй гэх шалтгаанаар суудлаас нь буулгачихав. Тэгвэл дараагийн хотын даргаар Ерөнхийлөгчийн "экс хүргэн" тодроод буй гэх яриа чих дэлсээд эхэллээ. Тодруулбал, У.Хүрэлсүхийн экс хүргэн Б.Пүрэвдагвын нэр Хотын даргын суудалд хүчтэй яригдаж эхэллээ

Б.Батцэцэг сайдын баруун гар Н.Цэрэндолгор төрийн компанийн ашгийг тэрбумаар нь хамсаар байх юм уу?!
2026-5-19

-Б.БАТЦЭЦЭГ САЙДЫН ОЙРЫН ХҮН ГЭГДДЭГ Н.ЦЭРЭНДОЛГОР УБЕГ-ТАЙ ХАМТАРЧ “ТӨРИЙН ҮНЭТ ЦААС ХЭВЛЭЛ” КОМПАНИЙГ БАЙГУУЛЖ, ЖИЛД 1 ТЭРБУМЫН НОГДОЛ АШИГ АВЧ БАЙНА - Гадаад паспорт, архи тамхины онцгой албан татварын тэмдэг гэх мэт төрийн бүх үнэт цаасыг хэвлэдэг “Төрийн үнэт цаас хэвлэл” гэж компани бий. Энэ компанийн 51 хувийг төр эзэмшдэг бол 49 хувийг нь “Мигасон” компани эзэмшдэг

ТАНИЛЦ: Х.Нямбаатарыг орлох Б.Мөнхбат
2026-5-19

Тэрбээр төрийн захиргаа, нийслэлийн удирдлагын салбарт олон жил ажиллаж, Чингэлтэй дүүрэг болон нийслэлийн гээд удирдах албан тушаал хашиж байжээ.

БАЙР СУУРЬ: МАХНЫ ҮНИЙГ ЗОРИУДААР ХӨӨРӨГДҮҮЛСЭН ҮҮ, САЙД ЮУ ӨГҮҮЛЭВ?
2026-5-19

Махны үнэ зах, худалдааны төвүүдээр тэнгэрт хадав. Олон нийтийн зүгээс нөөцийн мах нь худалдаалагдахгүй байна гэх шүүмжийг иргэдийн зүгээс мэдээлсэн. Тэгвэл өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар махны үнийн өсөлтийг хязгаарлахтай холбоотой Засгийн газрын тогтоол батлав

Нөөцөд байгаа 14 мянган тонн махны хониныхыг 13 мянга, үхрийнхийг 15 мянган төгрөгөөр худалдана
2026-5-18

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаас үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Энэ тогтоолын төсөл нь нэлээн олон заалттай

Б.Энхбаяр: Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш. Муж улсуудад хуваагддаггүй
2026-5-18

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Ерөнхий сайдын Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах захирамжийг танилцуулж, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр орлогч Б.Мөнхбат ажиллахыг мэдэгдэв. Нийслэлийн дараагийн Засаг даргыг 14 хоногийн дотор НИТХ-д нэр дэвшүүлж, томилох юм. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "Би дөнгөж сая нэгдмэл Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг танилцууллаа. Зүгээр нэг нэгдмэл улс гэж онцолж хэлсэнгүй

Хяналт шалгалтаар илрүүлсэн авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв
2026-5-18

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 5 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 449 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 400 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 49 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.   Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 150 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 39 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар илрүүлсэн гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн үйлдлийг нарийвчлан шалгуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.