Нийгэм

Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
2026-8-11

2026 оны зургаа болон долдугаар сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь он гарснаас хойших эхний таван сарын нийт тохиолдлоос 2 дахин их үзүүлэлттэй байна

Улаанбаатарт багавтар үүлтэй, 23 хэм дулаан
2026-8-11

2026 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна  Улаанбаатар хот орчмоор өнөөдөр шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ

ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ
2026-8-10

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ ногоорч байна. Уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор хүн төрөлхтөнд дэндүү олон асуудал тулгарч байгаа

БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
2026-8-10

Халуун хүйтэн, баян ядуугаас үл хамааран уур амьсгалын өөрчлөлт улс орнуудын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх боллоо. 2026 оны нэгдүгээр сарын 16. ОХУ-ын Камчаткагийн хойгт түүхэнд байгаагүй их хэмжээний цас оров

Сэрэмжлүүлэг: Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгөөрэй
2026-8-10

Сарьсан багваахайн нийслэл хот орчимд Сэлбэ гол, Дунд гол, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүс, гол дээгүүрх бетон гүүр, мөн голтой ойр байрлах барилга байгууламжийн дээвэр зэрэг газарт үүрлэж амьдардаг. Жил бүрийн 5-9 дүгээр сарын хооронд идэвхтэй байж, шөнийн цагаар ангуучилдаг. Шөнийн гэрэлд татагдан цугларсан шавжийг хөөж барих үедээ орон сууцны орц, айл өрхийн онгорхой цонхоор санамсаргүй орж ирэх тохиолдол байдаг бөгөөд энэ төрлийн дуудлага жилээс жилд нэмэгджээ. Сүүлийн зургаан жилийн бүртгэлээр 60 орчим дуудлага ирсэн байна

Энэ сарын 15-наас эхэлж автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
2026-8-10

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд 

Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүсэж захидал илгээсэн гэх мэдээлэл ТАШАА
2026-8-10

Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүсэж захидал илгээсэн гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрөөр цахим орчинд тархаад байсан билээ

Энэ сарын 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ
2026-8-10

Энэ сарын 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар тогтвортой байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.  Хур тунадас: 10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд, Дарьгангын тал нутгаар, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.  Агаарын температур: 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Хур тунадас: 14-нд бороо орно, дуу цахилгаантай. Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!
2026-8-10

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн жилийн өмнөөс хохирсон иргэд төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагад хандсаар байсан ч олигтой үр дүнгүй байсаар ирсэн

Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно
2026-8-10

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байна. Тус сумын “Хөнгөн цагааны үйлдвэр баригдсанаар байгаль орчин бохирдож, мал бэлчээр болон усны нөөцөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй

Амралтын өдрүүдэд Энхтайвны гүүрний баруун, зүүн талын туслах авто замыг хааж, засварлана
2026-8-7

Энхтайвны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замыг амралтын өдрүүдэд засварлахаар болжээ. Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Зам тээврийн яамны зүүн талын Энхтайвны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замыг маргааш буюу наймдугаар сарын 8-ны 23:00 цагаас наймдугаар сарын 9-ний 12:00 цаг хүртэл хааж, замын засвар, шинэчлэлт асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Харин наймдугаар сарын 9-ний 23:00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талын Энхтайвны гүүр, Нарны авто замыг холбосон туслах авто замыг хааж, асфальт бетон хучилт авах ажил хийгдэнэ

ЦУОШГ: Голд ороод хөл тулахгүй бол буц. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэхэд хүргэдэг
2026-8-7

Энэ сарын 7, 8-нд ихэнх нутгаар халалт үргэлжлэх ба энэ үеэр иргэдийн гол, ус бараадах хөдөлгөөн эрс нэмэгддэг тул цаг уурын байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ.  Иймд, иргэд гол, мөрөн нуурын ойролцоо аялж амрахдаа сонор, сэрэмжтэй байхаас гадна бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй, хараа хяналтаа сайжруулахыг анхааруулав.  Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орохгүй байхыг зөвлөж байна

Б.Дашпүрэв: Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд таних тэмдгийн хүрээгээр шатахууныг хязгаарлалтгүй авах боломжтой
2026-8-7

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ) болон холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд шатахууны нөхцөл байдал болон татан авалтын асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ОХУ-аас 33 вагон АИ-92 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэгдэж, Улаанбаатар хотод 155 шатахуун түгээх станц, орон нутгийн 70 шатахуун станцад түгээлт хийсэн байгаа юм. Мөн шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа гэв. Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр "Ямар шатахуун түгээх станц дээр хэдэн машины оочер дугаарлалттай байна гэдэг мэдээллийг боловсруулж иргэдэд бодит мэдээлэл хүргэхээр ажиллаж байгаа

Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-8-7

НИТХ-ын ээлжит хуралдаанаар НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болгож, зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад юу хийж болох вэ гэдэг өнцгөөс шийдвэрүүдээ гаргаж буй. “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд "E-LICENSE" цахим системээр мэдэгдлээ шууд хүргэн, эрх нь нээгдэж 30 хоногийн дотор бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа боловч сарын дараа дахин материал бүрдүүлэхийн тулд төрийн хүнд сурталтай нүүр тулдаг процесс байгаа нь судалгаагаар нотлогдсон

301 цистерн вагон буулгалтад болон замд явж байна
2026-8-7

301 цистерн вагон буулгалтад болон замд явж байна

СУИС-ын бүлэг хүчингийн хэргийн хохирогч, тэмцэгч Шинэцэцэг: Сайхан мэдээтэй, намайг хохироосон этгээдүүдийн хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлж байгааг сонслоо
2026-8-7

СУИС-д суралцаж төгссөн н.Шинэцэцэг гэх бүсгүй оюутан байхдаа ангийнхаа хөвгүүдэд хүчирхийлүүлж, насан туршийн архаг өвчтэй болон шаналж байгаа тухай мэдээллийг хохирогч өөрөө олон нийтэд ил болгосон байдаг. Тэгвэл энэ хэргийг Прокуророос Шүүхэд шилжүүлсэн талаар хохирогч өөрөө сошиал хуудастаа мэдээллээ. Тэрбээр “Сайхан мэдээтэй

Өчигдрийн байдлаар ₮10000 доош дүнгээр шатахууны худалдан авалт хийсэн 1500 баримт бүртгэгджээ
2026-8-7

08.01- 08.06 хооронд ОХУ – 203 цистерн АИ-92, 367 цистерн дизель түлш, БНХАУ – 17 вагон онгоцны түлш, 35 вагон дизель түлш орж ирээд байна. Өнөөдрийн байдлаар 41 вагон АИ92, 260 вагон дизель түлш Монгол улсруу ачигдсан, замд явж байна

Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа
2026-8-7

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас шатахууны нөхцөл байдал болон татан авалтын асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ОХУ-аас 33 вагон АИ-92 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэгдэж, Улаанбаатар хотод 155 шатахуун түгээх станц, орон нутгийн 70 шатахуун станцад түгээлт хийжээ. Оочер дугаарлалтын нөхцөл байдал дээр холбогдох байгууллагууд анхаарал тавьж байгаа аж. Энэ үеэр АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэх судалгаа хийж байгаа

Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
2026-8-7

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир өнөөдөр /2026.08.07/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа.   Уулзалтын үеэр энэ сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох UNCCD COP17, ирэх арваннэгдүгээр сард Турк Улсад зохион байгуулагдах UNFCCC COP31 хурлуудын залгамж холбоо, Риогийн гурван конвенцын уялдаа холбоог бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.   Сайд Ц.Сандаг-Очир хэлэхдээ, Монгол, Турк хоёр улс дэлхийн байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцэх олон улсын томоохон хурлуудыг дараалан зохион байгуулж байгаа нь дэлхийн байгаль орчны засаглалыг илүү уялдаа холбоотой хөгжүүлэх чухал боломж болж байгааг онцоллоо. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Франц Улсын Парис хотноо болсон Их долоогийн Байгаль орчны сайд нарын уулзалтын үеэр Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайдтай COP17 болон COP31 хурлыг бодлогын түвшинд уялдуулах, Риогийн гурван конвенцын хэрэгжилтийг харилцан дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоныг дурдав.   Энэхүү тохиролцоог Засгийн газрын түвшинд үргэлжлүүлэн баталгаажуулж, бодит үр дүнтэй хамтын ажиллагаа болгохоор ажиллаж байгаагаа илэрхийллээ

Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ
2026-8-7

2026.07.31-ний өдөр Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, MNS 5012:2026 "Зорчигч тээвэрлэлт

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд ГУРАВ хоног үлдлээ
2026-8-7

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд ГУРАВ хоног үлдлээ

Энэ оны эхний долоон сард нийт 5,202,315 зөрчил бүртгэгджээ
2026-8-7

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5,202,315 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1.3 дахин өсжээ

Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө
2026-8-7

​​​​​​​ НИТХ-ын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болголоо. Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа ““Чөлөөлье” аян нийслэлд ямар түвшинд явж байна, хаана гацаа үүсэж байна зэрэг асуудлыг судаллаа.   Хуулиар зохицуулагдсан 40 зөвшөөрөл байдаг

Эрэн хайж байна
2026-8-7

Цагдаагийн байгууллагаас "Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай эмэгтэй хүүхэд гэрээсээ гараад сураггүй болсон" гэх мэдээллийн дагуу 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.   Энэ хугацаанд 10 настай А нь энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цагийн орчимд хөрш айлын тарвас ачих ажилд туслахаар гэрээсээ гарсан бөгөөд үүнээс хойш гэртээ эргэн ирээгүй нөхцөл байдал тогтоогдсон.   Цагдаагийн байгууллага дуудлага, мэдээлэл хүлээн авсан даруйд эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Буянт сумын төрийн байгууллагын болон Зэвсэгт хүчний ангийн алба хаагчид хамтран эрэн хайх ажиллагааг өргөжүүлэн, явуулж байна. Иргэд Та бүхэн тухайн охиныг харсан, эсхүл байгаа газрын талаар ач холбогдолтой мэдээлэлтэй бол цагдаагийн байгууллагын 102 болон 94517043 дугаарт мэдэгдэнэ үү

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ
2026-8-6

​​​​​​​ НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025, 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээллийг сонслоо.    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Иргэдийн санал хүсэлтийг цаг алдалгүй хүлээн авах, шуурхай шийдвэрлэх зорилгоор “Хотын дарга сонсож байна” платформыг наймдугаар сарын 14-нөөс нэвтрүүлэх гэж байна.   Улаанбаатар хот нийт 1.8 сая иргэнд 536 төрлийн үйлчилгээ үзүүлдэг

Орон сууц, нийтийн аж ахуй, авто зам, тохижилт үйлчилгээний ажилтнуудын ХАРИЛЦАА хандлагатай холбоотой ГОМДОЛ их байгааг дурдлаа
2026-8-6

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдаан өнөөдөр болж байна.  Энэ үеэр татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчид иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ харилцаа хандлагын зөрчил гаргадаг асуудал ба хариуцлагын талаар НИТХ-ын Ардчилсан Намын бүлгийн төлөөлөгч Т.Батцогт хөндөж, асуулт асуув.  ​​​​​​​ Тэрбээр "Татвар төлөгчдийн мөнгөнөөс цалинг нь аваад сууж байгаа үйлчилгээ үзүүлэх нөхөд маань өөрсдийгөө хэрхэн ажиллаж буй үнэлгээгээ танилцуулж байна. Анх удаа танилцуулга ирсэн.  Жилдээ ядаж нэг удаа төрийн байгууллагын иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний талаарх тайлан мэдээг ИТХ-аар хэлэлцэх нь зөв байх

Бариста хийх нь залуусын дунд яагаад трэнд болов
2026-8-6

Завгүй амьдралын хэмнэлд шинэ өглөөг кофегоор эхлүүлэх нь нэгэнт дадал болжээ. Сүүлийн жилүүдэд кофе шопуудын тоо нэмэгдэж, кофечдын хэрэглээ огцом өсөж байна

Өмгөөлөгч Б.Оюунбилэг: "Урьхан" Б.Чинбат гэж хүн бизнес хамтрагчаа гүтгэж хууль хяналтын байгууллагаар шалгуулж, торны цаана суулгана гэх мэтээр дарамталдаг
2026-8-6

Хамтарч ажиллах нэрээр бусдын бизнесийг дээрэмддэг, хөрөнгөлөг хурандаа нараар халхавчлан эрүүгийн хэрэгт шалгуулж, дарамталж буй явдлыг дэлгэнэ гэх агуулгатай хэвлэлийн хурал Монголньюс мэдээллийн төвд өнөөдөр боллоо. Энэ тухай өмгөөлөгч Б.Оюунбилэг "Та бүхэн "Урьхан" Б.Чинбат гэж мэдэх байх. Уг нь хоолны бизнес эрхэлдэг байснаа сүүлийн үед уул уурхай руу орсон бизнес эрхлэгч бий

Худалдагч Н.Амарзаяа: Дэлгүүрийн 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг
2026-8-6
46107376a33b6968276f3

Шатахууны хомсдлын хажуугаар валютын ханш өсч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн талаар хотын иргэдээс сурвалжиллаа.

Эмгэнэл8 сар 9. 23:20
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.