Нөмрөгийн ДЦГ болон тус газрын хилээс гадна нийт 504,960.4 га газар шатжээНөмрөгийн ДЦГ-ын нийт талбай 587,744.1 га бөгөөд үүнээс 448,993.6 га буюу 76.4% нь түймэрт өртөж, 138,750.5 га буюу 23.6% нь түймэрт өртөөгүй талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Мөн Нөмрөгийн ДЦГ-ын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртсөн. Ингэснээр зураглалд хамрагдсан нийт түймэрт өртсөн талбай 504,960.4 га юм байна. Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын хэмжээг тогтоох үүрэг бүхий ажлын хэсэгт нэмэлтээр шүүх шинжилгээний мэргэжлийн шинжээчид болон ой, ургамлын мэргэжлийн судлаачид очсон
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрчээСүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болоод буй. Ажлын явцын талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Ц.Ариунбаяр "Ногоон нуур орчмын 85 нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 77 нэгж талбарыг чөлөөлсөн
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээМонгол Улс төмрийн хүдрийн 33 ордод нийт 660.8 сая тонн орчим нөөцтэй. Дийлэнх томоохон орд газрууд нь Дархан-Сэлэнгийн болон бусад бүс нутагт бий
Нөмрөгийн дархан цаазат газарт ямар ховор амьтад амьдардаг вэ? Монгол орны зүүн хязгаар дахь биологийн олон янз байдлын чухал бүс нутаг болох Нөмрөгийн дархан цаазат газар гал түймэрт өртсөн харамсалтай явдал боллоо. Олон зуун мянган га талбайг хамарсан түймэр зөвхөн ой мод, өвс ургамлыг сүйтгээд зогсохгүй, ховор амьтдын амьдрах орчин, экологийн тэнцвэрт байдалд ямар хэмжээний хохирол учруулсан нь анхаарал татаж байна. Дорнод аймгийн нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт аравдугаар сарын 8-нд гарсан гал түймрийн улмаас урьдчилсан мэдээллээр 468,965 га талбай шатаж, тусгай хамгаалалттай газар нутгийн 79.8 орчим хувь нь түймэрт өртсөн билээ. Уг түймэр нь “Мобиком” корпорацийн удирдлагуудын зорчиж явсан автомашинаас үүдэлтэй байж болзошгүй бөгөөд галын шалтгаан, байгаль экологид учирсан хохирлыг холбогдох байгууллагууд шалгаж байна
Гурван настай хүүгээ хөнөөсөн хойд эцэгт бүх насаар нь хорих, эхэд нь хоёр жилийн ял оноов2023 онд хойд эцгийнхээ гарт амиа алдсан гурван настай хүүгийн хэрэгт холбогдуулан шүүгдэгч М.Э-д бүх насаар нь хорих, хүүгийн эх Ц.Л-д хоёр жилийн хорих ял тус тус оноосон байна. Эл хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргажээ. Шүүхээс шүүгдэгч М.Э-г бага насны хүүхдийг онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогч биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн амь насыг нь хохироосон гэм буруутайд тооцсон байна. Мөн бага насны дагавар хүүгийнхээ эсрэг бэлгийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг үйлдэхийг завдсан бөгөөд уг үйлдлээ нуун далдлах зорилгоор хүүхдийг зодож, амь насыг нь хохироосон гэж шүүх тогтоожээ
Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наядыг иргэн бүрд хувааж дансанд нь өгөхийг шаардаж, гарын үсэг цуглуулж эхэлжээОюутолгойн ногдол ашиг болох 3 их наяд төгрөгийг хувааж иргэн бүрийн хувийн дансанд шилжүүлэх хуулийн төслийн санаачлагыг иргэн Х.Оюунбилэг гаргажээ. Одоогийн байдлаар эл хуулийн төслийг 39 мянга гаруй иргэн дэмжиж, гарын үсгээ зуржээ. Тэрээр "Оюу толгойн ордоо 30 жил ашиглуулсны эцэст анх удаагаа Монгол улс 3 их наядын ашиг авахаар болсон билээ
Монголын далбаатай хөлөг онгоцноос 1.16 тонн кетамин хураан авчээИндонезийн хууль сахиулах байгууллагууд Монгол Улсын далбаатай газрын тос тээвэрлэгч хөлгийг саатуулж, 192.64 сая ам.долларын үнэ бүхий 1.16 тонн кетамин хураан авчээ. Индонезийн Цагдаагийн газар, Мансууруулах бодистой тэмцэх үндэсний агентлаг (BNN), Гаалийн байгууллага болон бусад холбогдох албаны хамтарсан баг 2026 оны аравдугаар сарын 20-нд Хойд Суматра мужийн Таньжунг-Балай-Асахан орчмын усан хилд MT Global 168 нэртэй танкерыг саатуулсан байна. Энэ талаар Индонезийн BNN болон олон улсын Reuters агентлаг мэдээлжээ. Хөлөг онгоцонд нэгжлэг хийхэд 58 шуудайд савласан, нийт 1.16 тонн жинтэй кетамин гидрохлорид илрүүлэн хураан авсан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр2026 оны долдугаар сард Сангийн сайд З. Мэндсайхан “Rio Tinto” хяналтын багцыг нь эзэмшдэг “Оюу Толгой” уурхайн зээлийн хүүгийн өдөр тутмын зардал 13.6 тэрбум төгрөгөөс 10.2 тэрбум төгрөг болж буурсныг мэдээлсэн
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход хоёр нисдэг тэрэг ашиглана гэвНөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоох ажилд хоёр нисдэг тэрэг ашиглахаар шийдвэрлэлээ.Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын өгсөн чиглэлийн дагуу Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг шуурхай хуралдаж, шаардлагатай шийдвэрүүдийг гаргажээ.Шинжээчдийн багийн хохирлын үнэлгээ хийхээр төлөвлөсөн цэгүүдийн зургаад нь бартаа саад ихтэй, автомашинаар хүрэхэд хүндрэлтэй байгаа аж
ТАНИЛЦ: Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдПрокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,782 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,524 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 734 хэрэг шинээр нээж, 334 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 122, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 92, Өмчлөх эрхийн эсрэг 82, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Эдийн засгийн гэмт хэрэг, болон Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 3, Авлигын эсрэг 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргээс шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар тоймлон хүргэж байна. Авлигын хэргийн талаар: - Р.Н нь Нийслэлийн Хүнс, хөдөө ахуйн газрын ... хэлтсийн мэргэжилтнээр ажиллах байхдаа 2024 онд улсын төсвөөр худалдаж авсан нийт 117 сая төгрөгийн үнэтэй 423 уут өргөст хэмхийн үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулж, улмаар улсын төсөвт буцаан төвлөрүүлбэл зохих 20 хувийн төлбөр болох 23.4 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүр, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; - А.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа ..
Монгол Улсын иргэд бүлэглэн хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээСүүлийн жилүүдэд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Эл хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба, Гаалийн ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газар хамтран хяналт шалгалт тогтмол зохион байгуулж байгаа юм. Энэхүү хамтарсан хяналтын хүрээнд энэ оны хоёрдугаар сарын 10-ны шөнө улсын хилээр нэвтэрсэн ачаа тээвэрт үзлэг хийх явцад их хэмжээний мансууруулах бодис илрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын гурван иргэн бүлэглэн, хууль бусаар ашиг олох зорилгоор хушганы самрын идээг авч, оронд нь "мөс" гэх нэршилтэй 628.5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг нуун далдлах аргаар хилээр нэвтрүүлсэн байна
“Солонго-1, 2” төсөл: Орон сууцны үнийг бууруулж, урьдчилгаагүйгээр өмчлөх боломжийг бүрдүүлнэ“Солонго-1, 2” төслийн орон сууцны нэг ам метр талбайн үнийг 4,423,000 төгрөгөөс 3,900,000 төгрөг болгон бууруулжээ. Тус төсөл нь зорилтот бүлгийн ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой иргэдийг орон сууцжуулахад чиглэсэн төрийн бодлогын нэг хэлбэр юм. Орон сууцны нэг ам метр талбайн үнэ 523,000 төгрөгөөр буурсан нь 45 ам метр талбайтай орон сууцны хувьд нийт 23,535,000 төгрөгийн зөрүү үүсгэж байна. Мөн түрээслээд өмчлөх нөхцөлөөр урьдчилгаа төлбөр шаардахгүй байхаар зохицуулсан нь иргэдийн орон сууцтай болоход тулгардаг санхүүгийн эхний бэрхшээлийг бууруулах ач холбогдолтой аж. Түрээсийн зардлыг бууруулах боломж Улаанбаатар хотын орон сууцны түрээсийн төлбөр өрхийн сарын орлогод тодорхой хэмжээний дарамт учруулдаг
Гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр цус багадалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байна гэвЦэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улс орон даяар аравдугаар сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн хооронд зохион байгуулж байна. "Хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг бол ганц удаагийн аян биш. Жил бүр явагдана
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-нд хэлэлцэнэ16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, энэ оны нэгдүгээр сарын 23-нд шийдвэрээ гаргасан байдаг. Тодруулбал, Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг болон насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгасан байдаг. Хохирогч охины ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж давж заалдсан ч шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн
Мэдрэлийн эмч Б.Доржханд: Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй Технологийн хөгжлийг дагаад нийгмийн асуудал, хотжилтын стрессээс үүссэн нойргүйдэл хүмүүсийн мэдрэлийн системд хэрхэн нөлөөлдөг талаар “АруМедикс” эмнэлгийн мэдрэлийн эмч Б.Доржхандтай ярилцлаа. -Мэдрэлийн өвчнүүд гэдэгт ямар өвчнүүд багтдаг вэ? -Мэдрэлийн эмгэгийг төв мэдрэлийн болон захын мэдрэлийн эмгэг гэж бүлэглэн ангилдаг. Мэдрэлийн систем нь бидний хөдөлгөөн, мэдрэхүй, тэнцвэр, хэл яриа, сэтгэц сэтгэхүй, ой санамж өөрийгөө хянах гэх мэт нарийн үйл ажиллагааг удирдан явуулдаг хамгийн чухал эрхтэн юм
Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчлөл илэрсэнНийслэлийн төсвийн 1.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон 12 автомашиныг дүүргийн Эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн Түргэн тусламжийн төв, Гачуурт, Хонхор, Туул тосгоны Эрүүл мэндийн төв зэрэг нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэж өгчээ. Энэ үеэр олон жил болсон эмнэлгийн барилгыг шинэчлэх, засварлах, тохижилт, аппарат хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн үзлэг, оношилгооны хүлээгдлийг бууруулж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, чанартай, хүртээмжтэй болгоход хөрөнгө оруулалтыг чиглүүлэх шаардлагатайг эмнэлгийн удирдлагууд онцлов. Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд: Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 24 цагаар түргэн тусламж үзүүлдэг. Есдүгээр сараас долоодугаар сар хүртэл их ачаалалтай байдаг
78 насандаа докторын зэрэг хамгаалсан Ц.Пагмажав багш“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор боловсролын салбарт 50 жил ажилласан эрдэмтэн, судлаач Ц.Пагмажавыг урьж, оройгүй их эрдмийн далайд сэтгэл зүрхээ зориулж яваа түүний амьдралын баялаг түүхээс хуваалцаж байна. Ц.Пагмажав багш 1970 онд МУБИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсөж, хоймор сайхан Хөвсгөл нутгаас ажлын гараагаа эхлүүлжээ.Түүнээс хойш 50 жил багшаар багшилж, мэдлэг боловсролоо бусдад түгээн яваа гавьяатай нэгэн юм. Тэрээр 2019 онд докторантурт суралцаж эхэлсэн бөгөөд 78 насандаа докторын дипломоо гардан аваад удаагүй байгаа нь түүний эрдэм мэдлэгт тэмүүлсэн хүсэл эрмэлзэл, тууштай хөдөлмөрийн илэрхийлэл ажээ. “Ээж минь 1000 төгрөг өвөртлүүлээд шуудангийн 56 гэсэн машинд суулгаад хот руу явуулж байлаа” Хань, ээж, дүүгийн хамт. Ц.Пагмажав Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул.Эцэг эхээс 12-уулаа, айлын ууган хүүхэд тул багаасаа дүү нараа харж, гэр орны ажилд тусалдаг байв
Ерөнхийлөгчид хэрэгжүүлэх боломжгүй хуульд гарын үсэг зурахыг санал болгож байнаУИХ Тамхины хяналтын тухай хуульд оруулах өөрчлөлтийг баталсан. Одоо энэ хууль Ерөнхийлөгчийн гарын үсэг хүлээж байна. Гэвч иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хуулийн зорилгод нэг ноцтой асуудал байна: шинэ шаардлага, хоригуудыг хэрэгжүүлэх техникийн журам, үйлдвэрлэгчдэд бэлтгэх хугацаа бараг алга.Европ Монголын Хамтарсан Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд албан ёсны хүсэлт илгээсэн.
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийльеНөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлэв хэмээн ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ-аас мэдэгдлээ. Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт "Мобиком Корпораци" ХХК-ийн тээврийн хэрэгслээс үүдсэн хээрийн түймэр ноцтой хохирол учруулсан асуудалд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд үүнд туйлын ихээр санаа зовниж байна
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалааГал түймрийг унтраах ажиллагаанд Хан-Уул дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиас дэмжлэг үзүүлэн, түймрийн голомтод ажилласан алба хаагчдад эрүүл мэндийн урьдчилсан үзлэг хийж, хүнсээр хангаж ажиллажээ.
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээУИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хамааралтай “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн 78 хувийн хяналтын хувьцааг эзэмшдэг БНХАУ-ын иргэн, хөрөнгө оруулагч Li Xiaoming 2026 оны дунд үеэс хойш Монголын төр засгийн албан тушаалтнуудад захидал, хүсэлт илгээх байдлаар хандах болсон. Уг захидал хүсэлтдээ Li Xiaoming “Би Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн БНХАУ-ын иргэн. Монгол Улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн хяналтын хувьцааг эзэмшдэг
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээӨчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцууллаа. Тэрээр "Орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор байгууллагуудын эзэмшиж буй орон сууц, барилгын талаарх мэдээллийг ил тод болгож, иргэд өөрсдөө мэдээллийг авч, хяналт тавих боломжийг бүрдүүлэхээр цахим мэдээллийн сан байгуулах ажлыг эхлүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээЕрөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэв. Тэрээр ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна” гэв. Мөн "Сэлбэ", "Шархад", "Солонго I, II" хороолол зэрэг төрийн мэдэлд 3572 айлын орон сууц баригдаж байна
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашигланаНийслэлийн өвөлжилтөд зориулж тусгай зориулалтын машин тоног, төхөөрөмж, техникийн бэлэн байдлыг хангаж давс, бодисын нөөцийг бүрдүүлжээ. Тодруулбал халтиргаа гулгааны үед цас хайлуулах давс 10,016 тонн, бодис 6,140 тонныг нөөцөлсөн байна
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээАймаг, нийслэлээс ирүүлсэн 2026 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрийн явцын урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг нутаг дэвсгэрийн байршлаар нь авч үзвэл: Нийслэлд: Нэг удаагийн хуурамч дуудлага бүртгэгдсэн. Орон нутагт: Архангай-2, Увс аймаг-1, Булган-1, Хөвсгөл аймаг-4, Хэнтий аймаг-2, Төв аймаг-2, Сэлэнгэ-1 буюу нийт 7 аймгийн нутаг дэвсгэрт нийт 13 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Улмаар суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн 4 баавгайг аюулгүй болгож агнасан байна. Хоёр баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж, аюулгүй болгосон бол 5 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулж байгаа юм байна. УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН МЭДЭЭЛЭЛ:Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалттай гурван газар нутгийн 4 байршилд баавгай орж ирсэн тухай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь Хах Хэнтийн УТХГ, . Улаантайгын УТХГ, Хан хөхийн нурууны БЦГ-т байна
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээТээврийн прокурорын газраас сүүлийн гурван жилд буюу 2026 оны аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдсэн, “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” 24 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх гэмт хэргүүдийн улмаас нийт 27 хүн хохирсноос хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, 11 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, найман хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол харамсалтайгаар зургаан хүний амь нас хохирчээ
Улаанбаатар төмөр зам дээр үүсээд байгаа вагоны овоорлын дийлэнх хэсгийг дизелийн түлш эзэлж байна11 сар 6. 14:53
Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглосон хууль боловсруулахыг Засгийн газарт даалгалаа11 сар 6. 13:54
УИХ-ын дарга С.Бямбацогт СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг огцруулах гэсэн боловч чадсангүй11 сар 6. 13:11
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ11 сар 6. 10:26
С.Амарсайхан: Ялзарсан хурандаа, генералуудыг хуугаар нь чөлөөлж байж хар тамхины аюулгүй болно11 сар 5. 17:54
АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй11 сар 5. 16:44
Д.Гансаруул: Оршуулгын тухай хуультай болох нийтийн өргөдлийг санаачилсан хувь хүн рүү хандаж "шатаана" гэж заналхийлж байна11 сар 5. 14:31
Дуучин Наагий Монголын сор болсон бүтээлүүдийг жазз хөгжмийн шинэ өнгө аясаар амилуулсан пянзаа танилцуулна11 сар 5. 14:04
Сангийн сайд З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна11 сар 5. 12:39
Сураггүй алга болсон иргэдийг цагдаагийн байгууллага эрэн хайхаас гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгадаг11 сар 5. 12:27
Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулжээ11 сар 5. 12:15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 11:08
Б.Уянга: Цалинтай ээжийн 50 мянгаар эхэлсэн бизнес маань “Нандин” дэлгүүр болтол өргөжсөн11 сар 5. 10:21
Сангийн Сайд З.Мэндсайхан: Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэж байгаа ч Засгийн газар иргэдэд бэлэн мөнгө тараахыг дэмжихгүй11 сар 4. 12:42
Нийгмийн сүлжээн дэх өндөр цалин хөлстэй ажилд оруулна гэх зэрэг зарыг сайтар нягтлахыг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав11 сар 4. 11:02
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ11 сар 4. 10:29
Хүрэн баавгайн дуудлага мэдээлэл хаана бүртгэгдсэнийг цахимаар харах боломжтой болжээ11 сар 4. 10:16
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна11 сар 4. 10:06
Ш.Үнэнтөгс: Насжилт хэтэрсэн их, дээд сургуулиудын оюутны дотуур байруудад оюутнуудын эрхийг хангах асуудал тулгамдаж байна11 сар 4. 9:59
Сошиал солиорлоо багасгавал яасан юм бэ, Монголчуудаа?11 сар 4. 9:51
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана11 сар 3. 13:33
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье10 сар 23. 11:16
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна6 сар 20. 10:19
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно11 сар 28. 10:04
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг12 сар 9. 10:21
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё3 сар 31. 11:03
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм6 сар 20. 9:46
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ6 сар 5. 10:23
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ9 сар 15. 12:01
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ1 сар 16. 15:53
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ6 сар 19. 10:55
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина4 сар 30. 17:52
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана11 сар 6. 16:55
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө9 сар 17. 11:58