Нийгэм

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов
2026-9-15

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы БНХАУ-ын төрийн өмчит компаниудад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь хоёр улсын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж, Монгол Улсын эдийн засагт асар их хохирол учруулж магадгүй. БНХАУ Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт царцах эрсдэлтэй. УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы үйлдлээс болж улсаараа хар жагсаалтад багтаж, хөрөнгө оруулалт, томоохон санхүүгийн хоригт орж болзошгүй

Д.Тогтохсүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэв
2026-9-15
400256365b9db8d707224

  "Монголросцветмет" ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн тав хүртэлх жилийн хорих ялтай эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн хоёр зүйл заалтаар шалгагдаж, нэг сарын хугацаатайгаар цагдан хоригдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.  Тэгвэл түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад, "Ташаа мэдээлэл байна

Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
2026-9-14

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.   Түүнчлэн эрүүгийн 1035 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 25 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна.   Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 996 хэрэг шалгагдаж байна

А.Намсаманд: С.Амарсайхан сайд жолоочийнхоо эхнэр болон дүүг дарга болго гэхэд нь болгосон. Зарим томилгоог нь хийхгүй байхаар сүрдүүлдэг
2026-9-14

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас мэдээлэл хийв. Тус газрын дарга А.Намсаманд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл бэрхшээл учирч байгаа тул уг мэдээллийг хийж байгаагаа тайлбарлав. Тэрбээр “Хууль зүй, дотоод хэргийн сайдаас цагдаагийн алба хаагчид хууль бус үүрэг өгсөн байж магадгүй гэдэг мэдээлэл ихээр нийтлэгдэх боллоо. Дээрх мэдээлэлтэй холбоотой мэдээлэл болон холбогдох албаны хүмүүсийн байр суурийг манай байгууллага анхааралтай ажиглаж байна. Дээрх мэдээлэлтэй төстэй, манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, аюулгүй байдалд эрсдэл учруулж тун болзошгүй байдлууд бий болоод байгаа учраас бид энэ мэдээллийг хийж байгаа юм. Тухайлбал, ХЗДХ-ийн сайдын шууд томилдог, манай байгууллагын тэргүүн дэд дарга гэж бүх хорих анги, байгууллагаа хариуцсан албан тушаалтан байдаг

SmartCar-ын ₮2000-ын луйвар | жолооч нар E-Mongolia-гаар торгуулиа төлөх боломжгүй болов
2026-9-14
84677956aa770e2c0c0f8

SmartCar-ын ₮2000-ын луйвар | жолооч нар E-Mongolia-гаар торгуулиа төлөх боломжгүй болов  

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт явагдана
2026-9-14

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт явагдана

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа
2026-9-14

Эрчим хүчний сайд асан, “ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Тавинбэх болон Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарт холбогдох /ЭХ-ийн 22.1-3, 22.5-1, 22.4-5/ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хойшлуулжээ. Тус хэрэг нь Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээтэй холбоотой асуудлаар шалгагдаж байгаа билээ.  Тодруулбал, уг төсөл нь БНСУ-ын “Эксим банк”-ны 148.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжихээр 2019 онд эхэлсэн бөгөөд 10 аймгийн төвд дулааны станц барих зорилготой байжээ. АТГ-ын мэдээлснээр уг төслийн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан, ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан гэх нөхцөл байхад тухайн үеийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх гэрээний хугацааг сунгаж, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна. Улмаар нэмэгдүүлсэн санхүүжилтээс 2.1 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 7 тэрбум гаруй төгрөгийг Монголын аж ахуйн нэгжид олгосон бөгөөд уг компани нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон талаар АТГ мэдээлж байсан билээ. Хэрэгт холбогдуулан 2026 оны нэгдүгээр сард Н.Тавинбэх, П.Товуудорж болон П.Даваадорж нарыг саатуулж, 21 газарт нэгжлэг хийсэн

Хуульч О.Баасанхүү: Надад олон казах найз бий. Надтай уулзаж, танилцаж явсан казах хүмүүсийн дунд муу, муухай хүн нэг ч таарч байгаагүй
2026-9-14

Монгол Улсын Ерөнхийлөгч орон нутгийн томилолтын хүрээнд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Энэхүү ажлын айлчлалыг зарим этгээд санаатай болон санамсаргүй байдлаар “айлчлал”, “Ерөнхийлөгчдөө баярлалаа” гэх мэтээр мушгин тайлбарлахгүй байхыг хүсэж байна. Ялангуяа Баян-Өлгий.мн зэрэг цахим сайтууд, УИХ-ын зарим гишүүн болон улс төрчдөд үүнийг анхааруулан хэлмээр байна. Надад олон казах найз бий

Иргэдийг автомашинаар нь далимдуулан ингэж шулж байна
2026-9-14
46107376a33b6968276f3

Монголд автомашин унах нь тансаг хэрэглээ биш, өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэгцээ болоод удаж байна. Ажилдаа явах, хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэх, эмнэлэгт үзүүлэх, хөдөө орон нутагт зорчих гээд автомашингүйгээр амьдралаа зохицуулахад бэрх

Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
2026-9-10

Суурьшлын бүсэд баавгай үзэгдэх тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдөр (2026.09.10) Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд Ц.Сандаг-Очир шуурхай хуралдаан зарлажээ. Хуралдаанаар зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол, 2026 оны хуш модны самрын ургалтын судалгааны мэдээг үндэслэн 2026 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхийг хориглолоо. БОУАӨ-ийн яамны дарга Т.Балжинням “Он гарснаас хойш хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 10 гаруй тохиолдол гарлаа. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Увс аймгуудад албан даалгавар хүргүүлж байна.  Хүрэн баавгай идэш тэжээл дутмаг байгаагаас үүдэн суурьшлын бүсэд орж ирдэг

Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна
2026-9-10

Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчмын 5.5 га талбайд хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай барих юм. Тэгвэл тус байгууламжийг барих эхний ажлын хүрээнд буюу тохижилтын ажлын хүрээнд хийгдэх инженерийн бэлтгэл ажлыг гүйцэтгэхээр тендер зарлажээ. Эл тендерийг санхүүжилтийн эх үүсвэрийг урсгал төсвөөс зарцуулах аж

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт ням гарагт дуусгавар болно
2026-9-10
400256365b9db8d707224

Нийслэл хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэл харгалзахгүйгээр авто замын хөдөлгөөнд оролцуулж буй

"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-9-9
400256365b9db8d707224

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 15-ны өдөр “...хашааны гадаах горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын явцад амь хохирогчийн бие дээр самар түүхээр явсан хоёр иргэн бензин асган шатааж, гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон

М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна
2026-9-9
15235006a32326b09f072

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара сэтгүүлчдийн асуултад хариулсныг сийрүүлэн хүргэж байна.   Хууль, шүүхийн байгууллагад таныг өгсөн гэж байна. Танд мэдэгдсэн юм байна уу?   Одоогийн байдлаар надад мэдэгдсэн зүйл алга байна

Т.Аубакир: М.Нарантуяа-Нара фашист үйлдэл хийж байна
2026-9-9

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара түүнийг бодлогын яам удирдах ёсгүй гэж Ерөнхий сайдад хэлсэнтэй холбоотой байр сууриа илэрхийлэв.   Тодруулбал тэрээр: "Монголын парламентад харамсалтай үйл явдал болоод байна. Дэлхийн улс үндэстнүүд жигшин зэвүүцдэг, ялгаварлан гадуурхсан, фашист үйлдлийг Улсын Их Хурлын гишүүн хийж байгаад маш их харамсаж байна

ЭЦА: Химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгаж байна
2026-9-9

ЭЦА: Химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгаж байна

Өнөөдөр Дулаан хангамжийн байгууллага үүсэж хөгжсний 67 жилийн ойн өдөр тохиож байна
2026-9-9

1959 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 367 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын дулаацуулах байгууламжийн ашиглалт

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
2026-9-9

Энэ оны 08 дугаар сарын 24-ний өдөр 38 настай, эрэгтэй “Б” тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон шалгагдаж байх үед хамт байсан 35 настай, эмэгтэй “З” цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь биед нь халдсан.  Уг хэргийг үргэлжлүүлэн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл. "Хууль сахиулагчийг эсэргүүцэх

"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"
2026-9-9

Нийслэлд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын ажлыг өвлийн улиралд ч тасралтгүй үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал нийслэлийн гурван байршилд баригдаж байгаа төмөр зам доогуурх нүхэн гарцны барилга угсралтын гүйцэтгэл 75 хувьтай, дүүжин замын тээвэр төслийн явц 85 хувь, “Сэлбэ хот” орон сууцны хорооллын ажлын явц 38.6 хувь, Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байгаа гэж мэдээлээд буй. "Өвлийн улиралд замын хөдөлгөөний түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний ачаалал зэрэг олон хүндрэл гарах эрсдэл бий. Энэ бүхнийг төслийн гүйцэтгэл, бүтээн байгуулалтад урьдчилан тооцоолж, төлөвлөн ажиллах шаардлагатай" гэж Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газрын захирал З.Батырбек тодотгов

С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов
2026-9-8
400256365b9db8d707224

Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг 11-р хороололд байрладаг Монголын Ардчилсан Холбооны байр буюу Ардчиллын ордны өмнө нүүлгэн байрлуулсан талаар бид өмнө нь мэдээлж байлаа. Тэгвэл түүний хөшөөг зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн аж ахуйн нэгжид хуулийн дагуу хариуцлага тооцож, нэг сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Зоригийн хөшөөг 2026 оны долдугаар сарын 31-ний шөнийн 03:00 цагийн орчимд "Ардчиллын ордон"-ы үүдэнд зөөж байршуулсан байдаг. Эл үйл явдлын дараа иргэдээс эсэргүүцэл гарч, ард түмний хөрөнгөөр байгуулсан хөшөөг анхны байршилд нь буцаан байрлуулах шаардлага тавьсан

Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү
2026-9-8
400256365b9db8d707224

​​​​​​​ Саяхан ШХАБ”-ын дээд хэмжээний уулзалт болсон. Манайх мэдээж “ажиглаж” байгаад ирлээ

Цагдаагийн хурандаа К.Женисгүл М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ
2026-9-8

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг “Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "иргэдийг үндэс, угсаа, хэлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй" гэсэн суурь зарчмыг зөрчиж, үндэсний эв нэгдэлд сэв суулгах эрсдэлтэй” хэмээн үзэж Монгол Улсын иргэний хувиар цагдаагийн хурандаа К.Женисгүл УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ. Тэрбээр, Монгол Улсын иргэн НА овогт Каусылгазын Женисгүл миний бие казах үндэстэн, цагдаагийн бэлтгэл хурандаа, Монголын Цагдаагийн байгууллагаас төрсөн анхны Хууль зүйн ухааны доктор, анхны Цагдаагийн Газрын дарга, Цагдаагийн байгууллагад цагдаагийн улаан погоноос цагдаагийн бэлтгэл хурандаа хүртэл төрдөө хоёргүй сэтгэлээр үнэнчээр зүтгэж ирсэн. Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдүүдэд зохих хариуцлага тооцох зэрэг ажлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байсан

Зөвшөөрөлгүй тээвэрлэсэн 1,185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү зэрэг соёлын биет өвийг хураан авчээ
2026-9-7

Зөвшөөрөлгүй тээвэрлэсэн 1,185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү зэрэг соёлын биет өвийг хураан авчээ

Дүүжин замын тээврийн ажлын явц 85 хувьтай байна
2026-9-7

​​​​​​​ Улаанбаатар хотын хүн амын нягтрал өндөртэй бөгөөд авто зам, нийтийн тээврийн сүлжээгээр бүрэн холбогдоогүй, хотын голоороо тусгаарлагдсан бүс буюу Яармагаас Хархорин чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц 85 хувьтай хэрэгжиж байна. Одоогийн байдлаар хоёр буудлын барилгын дотоод засал, системийн тохируулгын ажил хийгдэж байна

Энэ сард цаг агаар ямар байх вэ?
2026-9-7

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр есдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна

Их эмч А.Индра: Монгол Улсын хэмжээнд ХДХВ-ийн 441 тохиолдол бүртгэгдсэн
2026-9-5

ХДХВ-ийн нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны их эмч А.Индратай ярилцлаа. -Манай улсад өнөөдрийн байдлаар ДОХ өвчний хэдэн тохиолдол илэрсэн байна вэ. Тандалт судалгаагаар ямар дүн гардаг вэ? -Монгол Улсын хэмжээнд 2026 оны эхний хагас жилийн байдлаар ХДХВ-ийн тохиолдол өссөн дүнгээр нийт 441 тохиолдол бүртгэгдсэн

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ
2026-9-5

Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлогын хүрээнд байгуулагдсан УАУЭСКТөв 35 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж ирсэн байна Тус төвийн менежментийн хувьчлалтай холбоотой маргаан шүүхийн гурван шатны журмаар хянагдаж, 2015 онд Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд Нийслэлийн өмч хувьчлах комисст менежментийн гэрээний үр дүнд тулгуурлан хувьчлалыг дуусгавар болгох үүрэг хүлээлгэсэн байдаг. Гэвч тус төвийн харьяа Хан-Уул дүүрэг, Зайсанд байдаг сувиллын байртай холбоотой асуудал сүүлийн үед анхаарал татаж байна. Тодруулбал, сувиллын байрнаас эмнэлгийн тоног төхөөрөмж, эд зүйлс, тэр дундаа эмч, ажилтнуудын хувийн эд зүйлсийг шөнийн цагаар зөөвөрлөж байгаа талаар мэдээлэл ирсэн байна

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржийн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял оноов
2026-9-4

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох “Хахууль авсан” гэх хэргийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэжээ. “Бако констракшн” ХХК нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 15 ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг нэг тэрбум 356 сая төгрөгөөр барихаар болж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан аж

Улаанбуудайн үнэ нэмэгдэхийг “Өгөөж Чихэр Боов” ХХК-ийн Ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар МАН-ын гишүүн С.Түмэнгэрэл урьдчилан мэдэж байсан уу?
2026-9-4

Шинэ ургацын улаанбуудайн худалдан авах үнийг есдүгээр сарын 1-нд ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК болон мэргэжлийн холбоод хамтран тогтоосон. Ингэхдээ 1-р зэргийн улаанбуудайг тонн тутамд 1.450.000₮ 2-р зэргийг улаанбуудайг тонн тутамд 1.350.000₮ 3-р зэргийг улаанбуудайг тонн тутамд 1.250.000₮ 4-р зэргийг улаанбуудайг тонн тутамд 1.150.000₮ төгрөгөөр худалдан авахаар тогтоосон бөгөөд өнгөрсөн оноос дунджаар 11 хувиар өссөн байна. Гэтэл төрөөс улаанбуудайн үнийг тогтоосон яг тэр өдөр “Өгөөж Чихэр Боов” ХХК бүтээгдэхүүнийхээ үнийг 200–300 төгрөгөөр нэмсэн байна. Эндээс нэг ноцтой асуулт гарч ирнэ

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.