Видео

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
2026-2-6

​​​​​​​ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинд өнөөдөр гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Монголын залуучууд оюун ухаан, урлаг, спортын амжилтаар улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж байгаагийн тод жишээ болсон, дэлхийн шилдэг баритон Амартүвшинд баяр хүргээд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ. 2025 оны Rome Opera Star Award-ын “Best Baritone”шагнал хүртсэн нь Оскар, Грэммийн шагналтай дүйцэхүйц шагнал юм гэж Ерөнхий сайд хэллээ

Ипотекийн зээл: Нэг иргэн таван орон сууцтай болсон & авах боломжгүй
2026-2-6

Сүүлийн өдрүүдэд иргэдийн бухимдлыг ихээхэн хүргэсэн сэдвийн нэг нь "Ипотекийн зээл". Учир нь уг зээлийн талаар  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  “Ипотекийн зээлд хамрагдаж, таван орон сууцтай болсон 12 мянган иргэн байна” гэх жиргээ ийн олон иргэдийн уур цухалыг хүргээд байгаа юм. Бухимдсан олон ипотекийн зээлээр таван орон сууц авсан иргэдийн нэрсийг зарлахыг шаардаж эхэллээ

Давхар шаталтат 32,000 зуухыг шүүхийн шийдвэрээр худалдан авч, айл өрхүүдэд суурилуулсан
2026-2-6
400256365b9db8d707224

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд айл өрхүүдийн эвдрэл гэмтэлтэй зуухыг сольж, стандартад нийцсэн, давхар шаталтат 32 мянган зуухыг нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулж буй. Энэхүү зуухыг хэрхэн авсан нь тодорхой бус байв. Энэ тухай нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Нийслэлийн Засаг даргын захирамжаар Агаарын чанарыг сайжруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор айл өрхүүдийн эвдрэл гэмтэлтэй зуухнуудыг халж, стандартад нийцсэн давхар шаталтат 32,000 ширхэг зуухыг шүүхийн шийдвэрээр худалдан авч нийслэлийн долоон дүүргийн айл өрхүүдэд суурилуулж дууссан. Давхар шаталтат зуух суурилуулсан бүс буюу Толгойт, Баянхошуу орчмын агаарын чанарыг өмнөх онтой харьцуулахад хүхрийн хий 53.7, азотын давхар исэл 49.6, том ширхэгт PM10 тоосонцор 43.4, нарийн ширхэгт PM10 тоосонцор 22.3, нүүрстөрөгчийн дутуу исэл 4.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү зоджээ
2026-2-6

УИХ-ын гишүүн П.Сайнзориг урд шөнө бусдад зодуулсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.  

Гэр хорооллын 800 айлыг нарны эрчим хүч, батарей хуримтлуур хосолсон сүлжээнд холбохоор болжээ
2026-2-6

Нарны эрчим хүчний системийг батарей хуримтлууртай хослуулсан бичил сүлжээ (mini-grid) шийдлийг турших замаар 800 өрхийг төвлөрсөн цахилгаан сүлжээнд холбож, сэргээгдэх эрчим хүчээр халаах төслийг нийслэл хотод хэрэгжүүлэхээр болжээ. Нийслэлийн эх сурвалжийн мэдээлснээр гэр хорооллын 800 өрхийг цэвэр, найдвартай эрчим хүчээр хангаж, 2.5 МВт хүчин чадалтай нарны бичил сүлжээг байгуулна

Оюутолгой: Монгол Улс ба Рио Тинтогийн хоорондох өндөр бооцоот зөрчил
2026-2-6

Асар том зэсийн уурхайн эргэн тойрон дахь 15 гаруй жилийн хурцадмал байдал 2025 оны 12-р сард дээд цэгтээ хүрлээ. Монгол Улс болон уул уурхайн аварга компани зөвшилцөлд хүрч чадах болов уу? Монголын Өмнөговьд байрлах Оюутолгойн зэс-алтны уурхай нь эртнээс парадокс буюу зөрчилт байдлын илэрхийлэл байсаар ирсэн

Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ
2026-2-6

Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ

Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ
2026-2-6

Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад орогнож байхад нь баривчилжээ. 

Н.Учрал Ерөнхий сайд болоод Б.Энхбаяр, Б.Батцэцэг хоёрын нэгийг Ерөнхийлөгчид дэвшүүлэхээр бэлтгэл хангаж эхэллээ
2026-2-6

Улс төр наахнуураа машид ойлгомжгүй. Намууд, бүлэглэлүүд, тэр бүү хэл төрийн гурвын ажил үүрэг холилдон сүлэлдээд толгой эргүүлнэ

Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ
2026-2-6

  Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. 

МЭДЭГДЭЛ
2026-2-6

Өнөөдөр цахим орчинд цацагдсан "Нууц материалууд" буюу "Мэхлэгч" нэртэй нэвтрүүлэгт "М-Ойл" компанийн нэрийг удаа 

Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа
2026-2-6

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна
2026-2-6

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:   06-нд ихэнх нутгаар, 07-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна. 

COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа
2026-2-5

НҮБ-ын Талуудын 17-р бага хурлын (COP17) албан ёсны уриаг өнөөдөр зарлалаа.

Монгол иргэд Тайландаас хар тамхийг цахилгаан бараанд нуун илгээх гэж байгаад баривчлагджээ
2026-2-5

Тайландын нийслэл Бангкок хотын Сухумвит дүүрэгт байрлах зочид буудлаас гурван монгол иргэнийг Тайландаас эх орон руугаа болор метамфетамин гэх хар тамхины төрлийн бодисыг электрон бараа буюу конденсатор дотор нуун илгээхийг задвсан хэргээр баривчилжээ. 

Ц.Мөнхтуяа: Багш нарын цалинг нэмэх нэрээр залилан хийсэн
2026-2-5

Ардчилсан намын "4/11" хэвлэлийн бага хурал боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: "Боловсролын салбарын багш нарын цалинг сайд нь 50% нэмсэн гэж зарласан хэдий ч багш нарын гар дээр очиж байгаа бодит нэмэгдэл нь ердөө 172,000 төгрөг байгаа нь үнэхээр харамсалтай байна.   Үүнийг бид зүгээр хараад, яриад өнгөрөх биш, салбарынхаа цалин хөлсний тогтолцоог ойлгохгүй, зарчимгүй хандаж байгаа Наранбаяр сайдыг огцруулж, салбараа мэддэг, ойлгодог хүнээр удирдуулах шаардлагатай гэж үзэж байна. Үгүй бол энэ салбар улам доройтож, уналтад орох эрсдэлтэй байна.   2024 оноос хойш хоёр жил өнгөрч байхад Наранбаяр сайдын хэвлэлд өгсөн ярилцлагыг сонсоод их гайхлаа

Онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан дэлгүүрийг шалгаж байна
2026-2-5

Дорнод аймгийн нэр бүхий аж ахуйн нэгжид "Онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан" гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ.

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монголд үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ
2026-2-5

УИХ-ын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар энэ сарын 4-нд Унгар Улсын ОТП банкны төлөөлөлтэй цахимаар ярилцлаа. Уулзалтаар ОТП банкнаас 

Б.Эрдэнэсүхийг хүн алахыг завдах, хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг зүйл заалтаар шалгаж байна
2026-2-5

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар түүний эхнэр О.Нарангарав хэвлэлд мэдээлсэн.  шүүхээс хэргийг прокурорт буцааж, үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан байдаг

E-Mongolia системээр дамжуулан “Насны хишиг” үйлчилгээний шинэ ээлжийн бүртгэлдээ хамрагдаарай
2026-2-5

65 ба түүнээс дээш насны ахмадууд “Насны хишиг” үйлчилгээнд шинээр хамрагдах хүсэлтээ “E-Mongolia” системээр дамжуулан цахимаар илгээх боломжтой. Санамж: Өмнө нь уг үйлчилгээнд хамрагдаж байсан ахмадуудын мэдээлэл автоматаар сунгагддаг тул дахин хүсэлт гаргах шаардлагагүй юм. “Насны хишиг” үйлчилгээний хүсэлтийг хэрхэн илгээх вэ?  Та өөрийн бүртгэлээрээ E-Mongolia систем рүү нэвтрэнэ.  Үйлчилгээ хайх хэсэгт “Насны хишиг” үйлчилгээг сонгоно.  Үйлчилгээ авах товч дээр дарснаар бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт гарч ирнэ

Танилц: Улсын аварга малчинд олгох ТАВАН БАГЦ бэлэг
2026-2-5

“Улсын аварга малчин”-д уламжлалт улаан халзтай гэр олгохыг зогсоогоогүй бөгөөд шагналыг сонголттой хэлбэрт шилжүүлжээ. 

Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэжээ
2026-2-5

Нэр бүхий иргэний өргөдлийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.” гэж,58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 13 дахь заалт, Арван ес1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын зарим хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй

ТАНИЛЦ: О.Сийлэгмаагийн мэдээлэлтэй холбогдуулан БЗС-аас мэдэгдэл гаргав
2026-2-5

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан О.Сийлэгмааг Ёс зүйн хорооны шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

С.Шаарийбуу Малайзын дээд шүүхэд хандахаар дахин явлаа
2026-2-5

Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу тус улсын дээд шүүхэд хандахаар болжээ.

Өргөн хэрэглээний барааны үнэ бага зэргээр нэмэгдэж, махны үнэ үхэр 28 мянга, хонь 19 мянган төгрөг болж өсжээ
2026-2-5

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 15 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 33 нэ

ЖАГСААЛТ: Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд
2026-2-5

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс нийтэд мэдээллээ.  Газар чөлөөлөлтийн нөхөн олговорт нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан билээ. Тодруулбал шинээр 41 байршилд 4,216 нэгж талбарт газар чөлөөлнө. Үүнээс Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3,029 нэгж талбарт газар чөлөөлж, үлдсэн байршлуудад трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугамын ажлуудын хүрээнд газар чөлөөлөх аж. Харин он дамжин хэрэгжиж буй авто зам, инженерийн шугам сүлжээний төслүүдийн хүрээнд 24 байршилд газар чөлөөлөлт үргэлжилнэ

Ц.Даваасүрэн: Станцууд гацаасан гэсэн сайдын шийдвэртэй баримт гаргаад ирвэл би гишүүний ажлаа өгөхөд бэлэн байна
2026-2-5

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Сүүлийн үед тан руу чиглэсэн дайралт, шүүмжлэл ихсэж байна. 

Ерөнхийлөгчид нэр дэвшихээр горилж буй Лу.Гантөмөр С.Баярцогтыг гол өрсөлдөгчөө гэж үзэж байна
2026-2-5

АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нэгэн сайтын ярилцлагад оролцох үеэрээ "Хятад гаралтай хүмүүс л юм тарихдаа сайн юм билээ. Сэлэнгэ хавийн хүмүүс" хэмээн ярьсан нь нийгмийн сүлжээнд ихээхэн маргаан дагуулж байна

Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2
2026-2-5

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “доголдол”-ын асуудлыг хөндөж байгаа билээ.  Өмнөх нийтлэлээрээ  бид эрчим хүчний томоохон төслүүд болох Эрдэнэбүрэнгийн УЦС, Эгийн голын УЦС, Эрчим хүч-2 төсөл, "Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХК-д хийсэн төрийн аудитын дүгнэлтээр санхүүгийн ямар зөрчлүүд илэрсэн талаар хүргэсэн.  Тэгвэл энэ удаа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Дулааны III цахилгаан станц, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д илэрсэн зөрчлүүдийг тоймлон хүргэж байна. Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын хариуцдаг байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, нийт санхүүгийн зөрчлийг 79.98 тэрбумд хүрсэн гэж дүгнэж, 189.1 сая төгрөгийн төлбөрийн 45 акт тогтоож, 74.53 тэрбум төгрөгийн 87 албан шаардлага хүргүүлж, 5.2 тэрбум төгрөгийн 75 зөвлөмж өгчээ. Аудит: УБЦТС ТӨХК 74 газартай ч  санхүүгийн тайланд 44 гэж бүртгэсэн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д аудитын шалгалт хийхэд, 6.9 тэрбумын зөрчил илэрчээ

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна
2026-2-5

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар сарын 5-нд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, 

google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.