Видео

Сүүлийн 24 цагт Улаанбурханы 18 тохиолдол батлагджээ
2026-4-3

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14540 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11741, орон нутагт 2794 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 3-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ

Бусдад хутгалуулсан, хутгалсан хүнээ хараагүй гэж мэдүүлжээ
2026-4-3

​​​​​​​ Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 22 цагт иргэн “М”-ээс “Бусдад хутгалуулсан” гэх гомдол гаргаж, өргөдлөөр хандсан. Иргэн “М" нь энэ оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө бусдад хутгалуулсан, хутгалсан хүнээ хараагүй гэх тайлбар, мэдүүлэг урьдчилсан байдлаар өгөөд байна

Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
2026-4-3

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД: Бүгд Найрамдах Грек Улсын Элчин сайд Евгениос Димитриос Калпирис, Бүгд Найрамдах Тунис Улсын Элчин сайд Адел Эларби, Доминиканы Бүгд Найрамдах Улсын Элчин сайд Алехандро Ариас Зарзуэла, Испанийн Хаант Улсын Элчин сайд Марта Бетанзос Рой, Данийн Хаант Улсын Элчин сайд Старбек Кристэнсэн нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүслээ

О.Баасанхүү: Х.Тэмүүжингийн санаачилсан хуулиуд Монгол Улсад гай л авч ирдэг
2026-4-3

Х.Тэмүүжин гишүүн нарын 17 гишүүн санаачлан өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ. ​​​​​​​ Тэрээр: "Нэг, хоёр оронд иймэрхүү жишээ байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ойрын хөрш болон дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад засгийн эрх мэдэл ард түмний гарт байдаг боловч ард түмэн намаар дамжуулж төрөө бүрдүүлж, ялсан нам нь засгаа удирдан явуулдаг ийм жишиг тогтсон.   Хоёрдугаарт, та бүхэн мэдэж байгаа, Үндсэн хуульд намын гишүүнчлэлийг хориглосон хоёр заалт байдаг

НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
2026-4-3

Та 2026 оны 1-р улирлын төлбөрийн баримтаа 2026.04.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна уу хэмээн Монголын Татварын албанаас мэдээллээ. 

Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
2026-4-3

Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадам дөрөвдүгээр сарын 16-23-ны хооронд болно. Наадмыг найруулагч Александр Коттын “Ладогагийн сахиусан тэнгэрүүд” кино нээх бол үндсэн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнийг Шри-Ланкийн нэрт найруулагч Прасанна Витанаге ахлах юм. Москвагийн олон улсын кино наадмын зохион байгуулах хорооноос энэ жилийн үндсэн уралдаанд өрсөлдөх бүтээлүүдийг өчигдөр /2026.04.03/ албан ёсоор зарлалаа

Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-4-3

Уг хуваарийн дагуу хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ энэ сарын 14-нд, эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 20-нд өгөх юм байна.

ЦЕГ: Хутгалсан хүнээ хараагүй гэх хэргийг материалжуулан шалгаж байна
2026-4-3

Цагдаагийн байгууллагад энэ сарын 01-ний 22 цагийн орчимд иргэн “М”-ээс “Бусдад хутгалуулсан” гэх гомдол иржээ.

21 дүгээр хорооллын уулзвараас Хилчин хотхон хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг сар гаруй хэсэгчлэн хаана гэв
2026-4-3

Төлөвлөгөөт хуваарийн дагуу Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх замын хөдөлгөөнийг долоодугаар 26-ныг хүртэл хэсэгчлэн хаана" хэмээн мэдээллээ.

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
2026-4-3

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө. Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, эдийн засгийн агуулгаар баяжиж байгааг тэмдэглэв. Дээд, өндөр түвшний харилцан айлчлал болж, яриа хэлэлцээ идэвхжсэн нь харилцааг гүнзгийрүүлэн, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгаж байгааг тэмдэглэлээ

Ж.Золжаргал: УИХ-ын даргыг заавал сонгуульд ялсан намын бүлгээс нэр дэвшүүлнэ гэсэн заалт Үндсэн хуульд байхгүй
2026-4-3

УИХ-ын даргыг шинээр томилох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас байр суурийг нь сонирхлоо. -МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэхээр болсон. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ? -УИХ-ын дарга гэдэг албан тушаал хэт их улстөржсөн байгаа нь саяны хэд хоногийн зөрчлөөс их тодорхой харагдлаа

АТГ: 169 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ
2026-4-3

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Г, А нарт холбогдох эрүүгийн 1818000410214 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Яллагдагч Г нь нийтийн албанд удирдах албан тушаалтнаар ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас 80,100,000 төгрөгийн үнэ бүхий “Дархан-144” элит сортын 89 тонн улаан буудайн үрийг “ӨА” компанид олгож бусдад давуу байдал бий болгожээ. Улсын нөөцөөс бараа материал, зээлээр олгох гэрээ хэлцэлгүй, төлбөргүйгээр үрийн буудай олгохоор шийдвэрлэн бусдад хууль бус үүрэг өгч, улсад 80,100,000 төгрөгийн хохирол учруулсан боловч дээрх хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор 2 жилийн хугацаанд салбарын нөөцийн санд элит сортын улаан буудайн үр байгаа мэтээр тусган, тайлан мэдээ гаргаж байжээ. Яллагдагч Г, А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 80,000 төгрөгийг зарцуулсан байна. Мөн хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэргүйгээр гэрээ байгуулан “Ж” компанид “Дархан-144” элит сортын 40 тонн улаан буудайн үр өгч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас улсын нөөцийн санд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоосон байна. Яллагдагч А нь удирдах албан тушаалтан Г-ийн амаар өгсөн хууль бус шийдвэрийг биелүүлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дээрх үйлдлийг хэрэгжүүлсэн байна

Эдийн засагч Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүгээ өсгөх, хүнсэнд тавьсан НӨАТ-өө бууруулж эхэллээ
2026-4-3

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Л.Гангэрэлтэй ирэх жилүүдийн макро эдийн засгийн үзүүлэлт, төлөв байдлын талаар ярилцлаа. -Шинэ Засгийн газар бүрдэж байгаа энэ үед макро эдийн засгийн бодлогын хамгийн эхний зорилт юу байх ёстой вэ? -Эхлээд Ираны дайнтай холбоотойгоор дэлхий дахинд юу болоод байгаа талаар товч мэдээлэл өгье. Олон улсын шинжээчдийн хэлж байгаагаар энэ дайн сунжирч мэдэх шинжтэй байна

Үнэ ханш: Шатахууны үнэ нэмэгдэх сургаар "юмны үнэ тэнгэрт хадав"
2026-4-3

Үнэ ханш: Шатахууны үнэ нэмэгдэх сургаар "юмны үнэ тэнгэрт хадав" Саяхан Харин ямааны махны үнэ 1,9 хувиар буурч 15461 төгрөгтэй худалдаалагдаж байна. Нийгэм [ Засах ]   ·   [ Устгах ]    Жил бүрийн хавар махны үнэ өсдөг бичигдээгүй хуультай. Энэ жишгээр энэ удаад нэмэгдэх хандлагатай байлаа

Үнэ ханш: Шатахууны үнэ нэмэгдэх сургаар "юмны үнэ тэнгэрт хадав"
2026-4-3

Жил бүрийн хавар махны үнэ өсдөг бичигдээгүй хуультай. Энэ жишгээр энэ удаад нэмэгдэх хандлагатай байлаа

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-4-3

Цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлуудын мэдээллийг хүргэж байна. 

Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна
2026-4-3

​​​​​​​ УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. -АН-ын бүлгээс төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан.  Ямар дүгнэлт гарсан бэ? -Манай бүлгээс парламентын хяналтыг бэхжүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс Туулын хурдны замын нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.  Хэлэлцүүлэгт  30 орчим иргэний нийгмийн байгууллага, судлаачдын төлөөлөл, мөн холбогдох төр, захиргааны байгууллагын төлөөллүүд оролцсон. “Туулын хурдны зам” төсөл нь иргэдийн дунд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа

Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?
2026-4-3

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч: 1. Таны зээл МИК-д худалдагдсан эсэх, 2

Чингэлтэйн Засаг дарга Н.Мандуул төсвийн 300 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулжээ
2026-4-3

Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул төсвийн 300 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан баримт ил боллоо. Тодруулбал Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад Чингэлтэй дүүргийн Засаг дарга болсон тэрээр төсвийн 300 сая төгрөгийг ахмадуудад хүндэтгэл үзүүлэх гэх нэрийдлээр зарцуулжээ

Ховор амьтан агнасан гэмт хэргийг илрүүллээ
2026-4-2

Ховор амьтан агнасан гэмт хэргийг илрүүллээ

Ардчилсан намын бүлэг С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлаар ажлын нэг өдрийн завсарлага авлаа
2026-4-2

УИХ дахь МАН-ын бүлгээс С.Бямбацогтын танилцуулгыг уншиж дууссаны дараа шууд санал хураалт явуулахаар болов. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Таван намын 126 гишүүтэй парламентын даргыг сонгох гэж байж ямар ч хэлэлцүүлэггүй, асуулт хариултгүй явахаар дэглэчихсэн. УИХ-ын даргыг томилохтой холбоотой процесс дээр олон асуудал бий

IV сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
2026-4-2

IV сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Бусдыг нүцгэлж зургийг нь цахимд тавина гэж сүрдүүлсэн этгээдүүдийг ₮10 саяар торгожээ
2026-4-2

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэлээ.  Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргээс:  Насанд хүрээгүй З.Э, Б.М нар нь бүлэглэн 2024 оны зургаадугаар сарын 02-ны өдөр насанд хүрээгүй хоёр хохирогчийг хууран мэхэлж, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт аваачиж, найзтай нь харилцсан гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж, зодож, хувцсыг нь тайлуулж, зургийг нь цахим орчимд тавина гэж сүрдүүлж, заналхийлсэн үндэслэлээр шүүхээс З.Э, Б.М нарыг гэм буруутайд тооцож, тус бүрд нь хоёр сая төгрөгийн торгуулийн ял оногдуулж, хохирогч нарт учирсан хохиролд найман сая төгрөгийн хохирол төлүүлж шийдвэрлэсэн; БНХАУ-ын иргэн Ч.Г нь өөрт нь өр төлбөртэй иргэнээс төлбөрөө авахын тулд 2023 оны нэгдүгээр сард нэр бүхий хүмүүст захиалга өгч, тухайн иргэний бие эрх чөлөөнд халдаж, айлган сүрдүүлж, нэр дээр нь бүртгэлтэй хоёр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бусадтай бүлэглэн заналхийлсэн гэмт буруутайд тооцож шүүхээс Ч.Г-д таван жил, зургаан сарын хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн; С.У нь 2025 оны есдүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч эмэгтэйг онц харгис хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алсан үндэслэлээр шүүхээс С.У-г гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх ялын үлдэгдэл 3 жилийг нэмж, нийт эдлэх ялыг нь 23 жил, 22 хоногоор тогтоон, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохиролд 118.8 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн; Ч.Б, Ж.Б нар нь бүлэглэн 2025 оны долдугаар сарын 24-ний өдөр ... аймгийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай ургамлыг түүж бэлтгэсэн, хадгалсан үндэслэлээр шүүхээс Ч.Б, Ж.Б нарыг гэм буруутайд тооцож, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг нь хязгаарлаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шийдвэрлэсэн; Г.М нь 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр ..

Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг дөрөвдүгээр сарын 8 хүртэл бүртгэнэ
2026-4-2

Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг дөрөвдүгээр сарын 8 хүртэл бүртгэнэ

П.Сайнзориг: УИХ дахь МАН-ын бүлэг 38, 30 гээд хуваагдсан нь илэрхий байгаа
2026-4-2

УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын даргыг сонгох асуудал дээр намын эв нэгдлийг хангах үүднээс "тэдний бүлэг"-ийн хүнийг УИХ-ын даргад тавихгүй бол Н.Учрын бүрдүүлэх Засгийн газарт ч орж ажиллахгүй гэж мэдэгдэв. Тэрээр: "УИХ-ын даргыг сонгох асуудал дээр ямар нэгэн байдлаар хүч түрээд ингээд явбал УИХ дахь МАН-ын бүлгийн 30 орчим гишүүн дараа дараагийн арга хэмжээг авна.   Хэчнээн сайд амласан ч Засгийн газарт орж ажиллахгүй

Өнөө өглөө авто замын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байсныг унтраажээ
2026-4-2

Өнөө өглөө авто замын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байсныг унтраажээ

Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой
2026-4-2

Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой  2026-04-02,   103 ЖиргэхХуваалцах Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг дахин хэрэгжүүлж эхэллээ. Аяны хүрээнд 6 сараас дээш хугацаатай, иргэдийн, төгрөгийн бүх төрлийн хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн, хугацаа сунгасан харилцагч бүрд сугалаа олгоно

УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын ТОВЧ НАМТАР
2026-4-2

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж,  УИХ-ын даргад  МАН-ын бүлгээс хэнийг нэр дэвшүүлэх боломжтой талаар хэлэлцлээ.    ​​​​​​​ Удирдах зөвлөлөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргажээ

АН-c сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед юуны учир халдав
2026-4-2

УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан гомдол цагдаагийн байгууллагад иржээ

Лу.Гантөмөр: АН-ыг Засгийн Газарт урих эсэхээ эхлээд МАН-ын Бага хурал шийдвэрлэх шаардлагатай
2026-4-2

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр энэ үеэрээ: " Монгол Ардын Намын Удирдах зөвлөл Ардчилсан намтай хамтрах эсэхийг дангаар шийдэх эрхгүй. Учир нь энэ хоёр том нам хамтрах асуудал нь зайлшгүй МАН-ын Бага хурлын шийдвэрээр шийдэгдэх ёстой. Өмнө нь Ардчилсан намыг Засгийн газраас гаргах шийдвэр Монгол Ардын Намын Бага хурлаас гарсан

google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.